24/05/2026
"How was your weekend, Nara?"
Oh, pretty good. Just spent it reading 10 court judgments about wills. 😅⚖️
The funny thing is that wills cases are often far more interesting than you'd expect. Some read like family dramas, others like mystery novels, and a few make you wonder, "What on earth were they thinking?"
One case involved a note. Another involved an unsent document. Others involved family members arguing over what the deceased "really meant". By the end, you're not just reading law. You're reading the final chapter of someone's life story.
The biggest lesson I've taken away from my legal research is this:
Having a will isn't enough.
Having a valid will is what matters.
A surprising number of disputes arise because people:
• never made a will
• made changes incorrectly
• signed something but didn't have it properly witnessed
• left unclear instructions
• assumed their family would "know what they wanted"
A simple reminder for everyone:
✅ Put your wishes in writing
✅ Sign the will
✅ Have two adult witnesses present when you sign
✅ Make sure the witnesses also sign
✅ Store it somewhere safe
✅ Review it after major life events such as marriage, divorce, children or significant changes to your assets
The law does have ways to recognise informal wills in some situations, but relying on a court to sort it out later is expensive, stressful and uncertain for the people you leave behind.
So if you've been putting it off, consider this your friendly reminder from a law student who has spent far too much time reading wills cases this weekend. 😄
Your family will thank you for making things clear. And hopefully no judge will ever need to spend days trying to work out what you meant.
━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━
Энэ амралтын өдрүүдээр Майкл Жексоны кино үзнэ гэж бодож байсан ч гэрээслэлтэй холбоотой 10 шүүхийн шийдвэр уншлаа. 😅 Гэхдээ харамссангүй. Зарим кеэс нь жинхэнэ гэр бүлийн драм, зарим нь детектив кино шиг. Заримдаа бүр нэг жижигхэн тэмдэглэл, эсвэл ганц өгүүлбэрээс болж хүмүүс олон жил маргалдсан байхыг хараад гайхмаар. Харин шүүх тэр бүхний дундаас талийгаач хүн яг юу хүсэж байсан бэ гэдгийг тогтоох гэж оролддог нь хамгийн сонирхолтой хэсэг нь юм.
Монголчууд бид ер нь үхэл, гэрээслэлийн талаар ярихаас зайлсхийдэг. “Муу ёр”, “муу амлах” гэж бодох нь ч бий. Гэхдээ гэрээслэл гэдэг нь үхлийн тухай биш, харин хайртай хүмүүсдээ асуудал үлдээхгүй байх тухай юм.
Өнөө үед олон Монголчууд Австралид ажиллаж, амьдарч, байр сууц, хадгаламж, хөрөнгө мөнгөтэй болж байна. Хэрэв Австралид таны нэр дээр эд хөрөнгө байгаа бол нас барсны дараа тухайн хөрөнгө Австралийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэнэ.
Муж бүрийн хууль бага зэрэг ялгаатай ч үндсэн зарчим нь төстэй. Харин гэрээслэлгүй тохиолдолд хөрөнгө хэнд, ямар дарааллаар шилжихийг хууль шийднэ. Энэ нь таны хүсэлтэй үргэлж таарна гэсэн үг биш.
Сүүлийн өдрүүдэд судалсан хэргүүдээс харахад маргаан ихэвчлэн дараах шалтгаанаас үүсдэг юм байна:
• Огт гэрээслэл хийгээгүй байх
• Хуучин гэрээслэлээ шинэчлээгүй байх
• Гарын үсэг, гэрчийн шаардлагыг зөв хангаагүй байх
• Хэт ерөнхий эсвэл ойлгомжгүй заалт үлдээх
• “Манайхан миний юу хүссэнийг мэднэ дээ” гэж бодсон байх
Тиймээс дараах хэдэн зүйлийг бодож үзэхэд илүүдэхгүй:
✅ Хөрөнгө, өмчийнхөө талаар жагсааж харах
✅ Хэнд юу үлдээхээ тодорхой шийдэх
✅ Хүүхэдтэй бол асран хамгаалагчийн талаар бодох
✅ Албан ёсны шаардлага хангасан гэрээслэл хийх
✅ Гэрлэлт, салалт, хүүхэд төрөх, хөрөнгө нэмэгдэх зэрэг амьдралын томоохон өөрчлөлтийн дараа гэрээслэлээ шинэчлэх
Гэрээслэл бол хөрөнгийн хэмжээний тухай асуудал биш. Харин таны хүсэл, таны гэр бүл, таны үлдээх тайван байдлын тухай асуудал юм.
Тиймээс хэрэв энэ ажлыг хойшлуулаад явж байгаа бол амралтын өдрөөрөө 10 хэрэг уншсан нэгэн хуулийн оюутны нөхөрсөг сануулга гэж ойлгоорой. 😊
Өнөөдөр гаргасан жижиг шийдвэр маргааш гэр бүлийнхэнд тань маш том тус болж магадгүй шүү. Хэрэв энэ сэдвээр илүү ихийг мэдэхийг хүсвэл сэтгэгдэл үлдээх эсвэл хувийн зурвас бичээрэй. 🙌
⚖️ Law and HR by Nara: Bridging Cultures
24/03/2026
👉 Элчин сайдын яамнаас гаргасан сэрэмжлүүлэг 👇
20/03/2026
🔐 Хувийн мэдээлэл гэж үнэхээр “хувийн” уу?
Саяхан Монголчуудын Facebook group дээр нэг сонирхолтой (бас жаахан эвгүй) пост анзаарагдлаа.
Нэг эмэгтэй нэр бүхийн агент дээр очиж зөвлөгөө авсны дараа түүнтэй холбоотой мэдээлэл өөр хүнд хүрсэн мэт санагдсан тухай бичсэн байсан.
“Нуугаад байх зүйл биш ч гэсэн эвгүй санагдсан” гэж хэлсэн нь их бодогдууллаа.
👉 Үнэндээ энэ бол нууцлах ёстой мэдээлэл мөн.
⚖️ Австралид хувийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?
Австралид Privacy Act 1988 гэж хууль байдаг. Энэ хуулиар хувь хүний мэдээллийг хоёр үндсэн ангилалд хуваадаг:
🧾 1. Хувийн мэдээлэл (Personal information)
Тухайн хүнийг таньж болох бүх мэдээлэл:
• Нэр, утас, имэйл
• Хаяг
• Ажил, боловсрол
• Визийн мэдээлэл
👉 “Энэ хүн хэн бэ?” гэдгийг тодорхойлох боломжтой мэдээлэл.
🔒 2. Эмзэг мэдээлэл (Sensitive information)
Илүү өндөр хамгаалалт шаарддаг мэдээлэл:
• Эрүүл мэнд
• Улс төрийн үзэл бодол
• Шашин
• Гэмт хэргийн түүх
• Биометр мэдээлэл гэх мэт
👉 Энэ мэдээллийг илүү хатуу нөхцөлөөр цуглуулж, ашиглах ёстой.
🏢 Агент юу хийх ёстой вэ?
Migration болон боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид:
✔ Таны мэдээллийг зөвхөн зөвшөөрсөн зорилгоор ашиглах
✔ Бусдад дамжуулахгүй байх
✔ Нууцлалыг чанд хадгалах
👉 Та тэдэн дээр очсон гэдгийг ч дур мэдэн тараах ёсгүй.
⚖️ Хэрэв нууцлал зөрчигдвөл ямар хариуцлага хүлээх вэ?
👉 Энэ нь зүгээр нэг “эвгүй мэдрэмж” биш байж болно.
📌 1. Privacy Act-ийн дагуу
• Гомдол гаргах боломжтой
• Office of the Australian Information Vommissioner (OAIC) шалгаж болно
Үр дүнд нь:
• Байгууллагад шаардлага, анхааруулга өгнө
• Бодлогоо засах үүрэг хүлээлгэнэ
• Зарим тохиолдолд торгууль ногдуулна
💼 2. Агентийн мэргэжлийн хариуцлага
Бүртгэлтэй агентууд Code of Conduct дагах үүрэгтэй.
Зөрчвөл:
• Сануулга
• Торгууль
• Бүртгэл түдгэлзүүлэх эсвэл цуцлах
⚠️ 3. Зарим тохиолдолд нөхөн төлбөр олгогдоно
Хэрэв: Сэтгэл санааны эсвэл санхүүгийн хохирол учирсан бол нөхөн төлбөр нэхэмжлэх боломжтой.
💼 Агентуудын хувьд:
✅ Үйлчлүүлэгчийн мэдээллийг ямар ч хэлбэрээр задруулахгүй байх
✅ “Танил хүмүүс” дунд ч нууцлалыг хадгалах
✅ Ажилтнууддаа тогтмол сургалт хийх
✅ Privacy policy-оо ойлгомжтой байлгах
✅ Алдаа гарвал шуурхай засах
👉 Итгэл бол энэ салбарын хамгийн чухал хөрөнгө.
💡 Үйлчлүүлэгч нарт зөвлөгөө:
✅ Privacy policy-ийг нь асууж, уншиж судалх
✅ Мэргэжлийн бүртгэл, лиценз шалгах
👉 Та өөрийн мэдээллээ хамгаалах эрхтэй.
💬 Та ийм зүйлтэй тулгарч байсан уу? Сэтгэгдэл дээр хуваалцаарай. Бид хамтдаа суралцаж чадна 🌿
⚠️ Disclaimer
Энэхүү пост нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд хууль зүйн албан ёсны зөвлөгөө биш болно. Тухайн нөхцөл байдалд тохирсон зөвлөгөөг мэргэжлийн хуульч эсвэл бүртгэлтэй агентаас авахыг зөвлөж байна.
28/01/2026
⚖️ Сонирхолтой хэрэг ба сургамж
Сүүлийн үед сошиал ертөнцөд бэлгийн дарамт, хүчирхийллийн хэргүүд ихээр шуугиан тарьж байна. Корнелийн их сургуулийн оюутан залуу, оюутан байхдаа ангийхандаа хүчиндүүлсэн эмэгтэй зэрэг олон хүний сэтгэлийг сэртхийлгэсэн хэргүүд сонсогдох болсон. Тиймээс энэхүү постыг сургамж, зөвлөгөө болгон бичиж байна. Австралийн шүүх энэхүү хэргийг хянаж үзээд $305,000 нөхөн төлбөр олгосон бөгөөд энэ нь ажил олгогч нарын дунд түүхэн чухал шийдвэр болсон.
Уг хэргийн хохирогч Ms Magar нь 21 настайдаа 2021 онд оюутны визээр Австралид ирж, Mad Mex франчайз ресторанд Mr Khan-ийн удирдлага дор ажиллаж эхэлжээ. 2023 оноос эхлэн Mr Khan түүнд бэлгийн дарамт үзүүлж эхэлсэн бөгөөд ажил дээрээ зохисгүй бичлэг үзүүлж, бэлгийн амьдрал, хувийн мэдээлэлд нь халдсан асуулт тавьж байжээ. Mr Khan уг үйлдлээ няцаасан ч шүүх Ms Magar-ийн талд шийдвэр гаргаж, түүний үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн.
🤲Энэ хэргээс бид юу сурч болох вэ?
Австралид ажиллахад хүний эрх, аюулгүй орчин, хүндэтгэлтэй харилцааг эрхэмлэгддэг. Энэ нь ажилтан өөрийн эрхээ хамгаалах боломжтой гэсэн үг. Нөгөө талаас ажил олгогч, удирдах ажилтнууд аюулгүй, хүндэтгэлтэй ажлын орчинг бүрдүүлэх үүрэгтэй байдаг.
Хэрэв та эсвэл таны ойр дотны хүн ийм нөхцөлд орвол:
✅ Мэдээлэх: Ажил олгогчийн хүний нөөц, итгэмжлэгдсэн менежер, WorkSafe, Fair Work Ombudsman гэх мэт байгууллагад шуурхай мэдээл.
✅ Баримт цуглуулах: Зохисгүй мессеж, имэйл, бичлэг, гэрчийн мэдээллийг хадгал.
✅ Гомдол гаргахдаа айх хэрэггүй: Эрхээ хамгаалах хууль, бодлогын дагуу арга хэмжээ авах боломжтой.
✅ Аюулгүй, хүндэтгэлтэй орчинг шаардах: Өөрийгөө болон бусдыг хамгаал, шаардлагатай үед санал, хүсэлт гарга.
Хэрэв та ажил олгогч эсвэл удирдах ажилтан бол:
✅ Хувийн харилцаандаа болгоомжтой, хүндэтгэлтэй хандаж, хүний эрхийг дээдэл.
✅ Өөрөө шууд буруутай үйлдэл хийгээгүй ч таны удирдлага дорхи ажилтан зохисгүй үйлдэл гаргавал хариуцлага тан дээр ирж болно.
✅ Ажилтнуудаа сургалтанд хамруулж, зохисгүй зан үйл, бэлгийн дарамтыг ойлгох, таних, урьдчилан сэргийлэх арга замыг зааж сурга.
🙏 Энэхүү постыг найз нөхөдтэйгөө хуваалцаарай, хэн нэгэнд нь хэрэг болж магад! Мөн цаашид ямар төрлийн мэдээлэл сонирхож байгаагаа комментоор үлдээгээрэй.
“Хэрвээ чи хурдан явахыг хүсвэл ганцаараа яв. Харин хол явмаар байвал хамт яв.”
27/01/2026
👋 Сайн байна уу!
Би Монгол 🇲🇳 болон Австралид 🇦🇺 ажиллаж, амьдарч буй хүний нөөцийн мэргэжилтэн бөгөөд мөн хуулийн сургуульд суралцдаг. Хоёр өөр орны ажлын соёл, системийг биеэрээ туулж харсан хүний хувьд ажлын байртай холбоотой хүний нөөцийн болон хууль эрх зүйн ойлголтуудыг олон хүнд, ялангуяа Монголоос ирсэн цагаачид, олон улсын ажилчид болон жижиг бизнесүүдэд ойлгомжтой, практик байдлаар хүргэхээр энэ хуудсыг нээсэн ✨
Энэ хуудсанд
• Ажлын байрны эрх, үүргийг энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарлана 📄
• Ажил хайх болон ажлын байранд тулгардаг асуудлуудад практик зөвлөгөө өгнө 💡
• Хүний нөөц, хөдөлмөрийн хуультай холбоотой бодит жишээ, шүүхийн шийдвэрүүдийг хялбарчилж хүргэнэ ⚖️
• Монгол болон Австралийн ажлын соёлыг холбож танилцуулна 🌏
Хуудас маань таалагдсан бол дагаад, хэрэгтэй гэж бодсон хүндээ түгээж хуваалцаарай 💛
Хамтдаа суралцаж, бие биенээ дэмжиж, соёлыг холбож явцгаая 🤝
Нара
👋 Hello everyone!
Welcome to Law & HR by Nara: Bridging Cultures 🌏
This page was created to share practical HR and Law knowledge in a simple, culturally aware way 📝
With experience working across Mongolia 🇲🇳 and Australia 🇦🇺, I’ve seen how workplace systems function, especially for migrants, international workers, and small businesses.
Here, easy-to-understand information about workplace rights, HR practices, and real-life scenarios will be shared without legal jargon 💡
If you’ve ever felt unsure about your rights at work or struggled to navigate legal and HR systems, this page is for you ✅
Let’s learn, support each other, and bridge cultures together 🤝
Nara