14/02/2024
Сургалтын талаар сонирхож, мессеж бичиж байгаа та бүхэндээ баярлалаа. Түгээмэл ирж байгаа асуултууд хариулаад зарим мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж байна.
Сургалт ямар хүмүүст тохиромжтой вэ?
Энэхүү сургалт нь:
- Англи хэлний дунд (pre-intermediate, intermediate) ба ахисан (advanced) түвшинд мэдлэгтэй
- PTE шалгалтын 30-65 (IELTS 4.0-6.5) авахаар зорьж байгаа
- PTE шалгалтыг анх удаа өгөхөөр бэлдэж байгаа
- PTE шалгалтын тактикыг богино хугацаанд, системтэй суралцах шаардлагатай байгаа хүмүүст тохиромжтой сургалт юмаа.
Сургалт ямар хэлбэрээр явагдах вэ?
- Сургалт ФБ-н хаалттай групп-д бичлэгээр тавигдах бөгөөд суралцагчдийн асуултаас хамаараад 7 хоногт 1 удаа 60 минутын зүүм давтлага 4 удаа хийгдэнэ. Давтлагаар, хамгийн түгээмэл алдаа болон хичээлээс ойлгоогүй сэдвийг дэлгэрүүлж заана.
Хэр удаан үргэлжлэх вэ?
- Хүн бүрийн суралцах процесс, хурд харилцан адилгүй байдаг. Зарим хүмүүс эрчимтэй үзээд харьцангуй хурдан дуусч болно. Зарим хүмүүст арай удаан хугацаа шаардлагатай болж болно. Тиймээс хаалттай группт хамгийн удаандаа 1 сар буюу 4 долоо хоногийн хугацаатай хичээлүүдийг байршуулах юм. Энэ хугацаа бол бүх хичээлээ ядаж 1 удаа үзэж бүрэн амжих хугацаа байгаа.
Сургалтаас юу хүсэн хүлээх вэ?
- Сургалтаар PTE шалгалтын асуултын төрөл, асуулт бүрийн онцлог, тус бүрт тохирох тактик, темплате зэргийг бүгдийг сурнаа. Хямд болохоор агуулга нь хумигдана гэж ойлгож болохгүй. Манай сургалт бол маш олон удаа туршигдаж, амжилттай нь батлагдсан аргуудыг цогц болгож, Монгол суралцагч нартаа хүргэж байгаа чанартай агуулгатай сургалт юм. Бид гадаадын их дээд сургуульд суралцахаар зорьж, бэлдэж байгаа бүх хүмүүс хүртээмжтэй байлгах үүднээс аль болох хямд, төсөр аргаар, олон хүнд хүрэхийг зорьж төлбөрөө хамгийн боломжит үнээр тогтоосон. Тэглээ гээд агуулга нь муудна гэсэн зүйлгүй юм шүү.