02/14/2020
Олон улсын харилцаа буюу улсуудын харилцааг тайлбарладаг гол онолын нэг нь Конструктивизм юм. 1990 оноос хүчээ авсан энэхүү онол нь хүчний тэнцвэр, хамтын ажиллагааг бий болгодог цаанаасаа өгөгдөлтэй хүчин зүйл бус харин уг хүчин зүйлийг хэрхэн ойлгож, тайлбарлахад чиглүүлдэг үзэл санаанаас улс хоорондын харилцаа тайлбарлагдана гэж сургадаг. Конструктивизм нь олон улсын харилцаа ямар байгааг тайлбарлах бус харин ямар байх ёстойг таниулахад чиглэдэг. Жишээлбэл, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, чөлөөт зах зээлтэй байх эрх зүйт төртэй байх капитализмын үзэл суртал нь Үндсэн хуулиараа дамжин АНУ-ыг ардчилал, даяаршлалыг дэмжсэн улс гэх ойлголтыг бий болгож АНУ-ын гадаад бодлого, бусад улс дахь харилцаанд баримтлагддаг гэж сургадаг. Монгол, Хятад, Америк гэж улсуудын шинж төрхөөр нь төсөөлж, тэрхүү үзэл бодолд тулгуурлан улсуудын харилцааг тайлбарлах нь Конструктив онолын онцлог билээ.