Mongolian Education School

Mongolian Education School We are dedicated to advancing quality education by collaborating with educators and parents.

We also proudly operate a Mongolian Language School for bilingual students, helping them strengthen their cultural identity and language skills.

05/02/2026

Австралийн Нийслэлийн бүс нутгийн захиргаанаас 2026 оны 02 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд зохион байгуулах 28 дахь удаагийн Олон Үндэстний фестиваль (National Multicultural Festival)-д тус ЭСЯ, Канберра, Сидней хотод оршин суугаа монгол иргэд, урлагийн авьяастнуудтай хамтран оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Фестивалийн хүрээнд дараахь урлагийн үзүүлбэр, парад болон соёл сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:

- ЭСЯ 2026 оны 02 дугаар сарын 06-ны Баасан, 07-ны Бямба гарагт Glebe Park North and Woodlands дахь G10 асарт ажиллаж, Монгол Улсаа сурталчлах тул иргэд Та бүхнийг Монгол асраараа зочлохыг урьж байна.

- 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14.00 цагт Сидней хотын `Арсгай` язгуур урлагийн хамтлаг, Канберра хотын `MDance Collecive` бүжгийн хамтлаг North Bunda Street Pop up тайзан дээр “Welcome to Mongolia” үндэсний язгуур урлагийн тоглолтыг толилуулах тул иргэд Та бүхэн өргөнөөр үзэж сонирхоно уу.

- Канберра дахь МDance Collective болон иргэдийн санаачилгаар 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 15.00 цагаас үндэсний дээл хувцас, соёл, ахуйгаа сурталчилсан Парадыг анх удаа зохион байгуулах тул иргэд Та бүхэн үндэсний дээл хувцсаараа гоёж, уг параданд оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://facebook.com/events/s/mongolian-community-parade-nmf/1251526873552436/ холбоосоор орж харна уу.

- 2026 оны 02 дугаар сарын 08-ны Ням гарагт 11.45 цагт МDance Collective бүжгийн хамтлаг Glebe park North Stage тайзан дээр үндэсний бүжиг, урлагийн тоглолтыг толилуулах тул иргэд Та бүхэнд өргөнөөр үзэж сонирхоно уу.

- Түүнчлэн, Канберра хотын “Наадам” ресторан 2026 оны 02 дугаар сарын 06-ны Баасан, 07-ны Бямба гарагт Glebe Park North дахь G9 асарт монгол хоолоор үйлчлэх тул иргэд Та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлнэ үү. https://www.facebook.com/share/p/1Dfh8GQBAE/


Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам
2026 оны 02 дугаар сарын 05
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

05/02/2026

Сайн байцгаана уу?
Монгол Боловсрол Сургуулийн зүгээс нийт эцэг эхчүүд, хүүхдүүддээ 2026 оны хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье!
Бид хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан NSW мужийн сургуулиудын бүртгэл, бүтцийн талаар чухал мэдээллүүдийг таньд хүргэж байна. Эцэг эхчүүд маань хүүхдийнхээ сургуультай холбоотой нэг ч гэсэн хэрэгтэй мэдээллийг эндээс олж авна гэж найдаж байна. Та доорх бичлэг дээр дарж ороод мэдээллээ сонсоорой.
Дашрамд дурдахад 2026 онд бид та бүхэнд 'Боловсрол'-той холбоотой чухал контентуудыг хүргэхээр ажиллаж байна. NSW мужийн сургуулиудын бүртгэл, бүтцийн талаарх мэдээлэл хүргэж байгаа маань үүний эхлэл болж байгаа юм.
Баярлалаа. 🙂

05/02/2026

Сайн байцгаана уу?
Монгол Боловсрол Сургуулийн зүгээс нийт эцэг эхчүүд, хүүхдүүддээ 2026 оны хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье!

Бид хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан NSW мужийн сургуулиудын бүртгэл, бүтцийн талаар чухал мэдээллүүдийг таньд хүргэж байна. Эцэг эхчүүд маань хүүхдийнхээ сургуультай холбоотой нэг ч гэсэн хэрэгтэй мэдээллийг эндээс олж авна гэж найдаж байна. Та доорх бичлэг дээр дарж ороод мэдээллээ сонсоорой.

Дашрамд дурдахад 2026 онд бид та бүхэнд 'Боловсрол'-той холбоотой чухал контентуудыг бэлтгэн хүргэхээр ажиллаж байна.

NSW мужийн сургуулиудын бүртгэл, бүтцийн талаарх мэдээлэл хүргэж байгаа маань үүний эхлэл болж байгаа юм.

Баярлалаа. 🙂

16/08/2025
Сайн байцгаана уу? Монгол Боловсрол Сургуулийн хамт олон маань Arncliffe West Infants School дээр зохиогдсон МОНГОЛ НААД...
16/08/2025

Сайн байцгаана уу?
Монгол Боловсрол Сургуулийн хамт олон маань Arncliffe West Infants School дээр зохиогдсон МОНГОЛ НААДАМ-н үйл ажиллагаанд оролцlоо. Наадмын үеэр хүүхдүүд маань Монгол үндэсний бичгээрээ бичиж, нум сум харваж, морь уралдаж боорцог хийх зэргээр үндэсний өв соёлоо сэргээн санаж мөн бусад орны хүүхдүүд ч бас бидэнтэй нэгдэж сургуулийн дэнжийг хотойтол наадсан хөгжилтэй сайхан өдөр болж өнгөрлөө. :D

22/07/2025

Манай сургуулийн 2 дугаар улирлын товч тайлан.

3 дугаар улирлын бүртгэл эхэллээ.

04/06/2025

Сургуулийн өмнөх болон бага ангид ч бас үнэхээр хөөрхөн арга.

Австралийн бага сургуулийн бэлтгэл болон 1-2 ангиудад чанга уншлагын аргыг түгээмэл хэрэглэдэг.

Маш их баярлалаа Soko Solongo🥰Хүүхдийн сонирхол татахаар өнгөлөг, зураг болон бичвэртэй ийм гоё цагаан толгойг бидэнд бэ...
15/05/2025

Маш их баярлалаа Soko Solongo🥰

Хүүхдийн сонирхол татахаар өнгөлөг, зураг болон бичвэртэй ийм гоё цагаан толгойг бидэнд бэлэглэлээ🙏❤️.

Хэвлэж аваад гэртээ, ангидаа байрлуулахад үсгээ нүдэлж буй хүүхдүүдэд үнэхээр дөхөмтэй болно.

Багш нар бид ямар их цаг хугацааг хэрэглэгдэхүүн бэлдэхэд зарцуулдаг билээ дээ.

Аав ээжүүд болон багш нар минь шууд хэвлэхэд бэлэн шүү💕 Хүн бүгдэд нээлттэй🥹🙏

Бусдын төлөө үнэт цагаа зарцуулан ийм хөөрхөн хэрэглэгдэхүүн хийсэн Soko багшийнхаа ажил амьдралд нь сайхан бүгдийг хүсье🙏

Ээжүүдийн баярын мэнд❤️Хүүхдүүд маань ээждээ зориулж ил захидал хийж, мөн баяраар ээждээ дуулж өгөх дуу сурч маш завгүй ...
09/05/2025

Ээжүүдийн баярын мэнд❤️

Хүүхдүүд маань ээждээ зориулж ил захидал хийж, мөн баяраар ээждээ дуулж өгөх дуу сурч маш завгүй 1 өдрийг өнгөрөөлөө.

Хичээлийн 2 дугаар улирал эхлээд өнөөдөр анхны хичээл маань орлоо. Шинээр ирсэн хүүхдүүд маань Монгол хэлээрээ өөрийгөө ...
06/05/2025

Хичээлийн 2 дугаар улирал эхлээд өнөөдөр анхны хичээл маань орлоо.
Шинээр ирсэн хүүхдүүд маань Монгол хэлээрээ өөрийгөө танилцуулж, ярьж бичээд нэлээд завгүй цаг өнгөрлөө.
Цаашид эх хэлээ сурах үйлсэд нь улам өндөр амжилт хүсье, хүүхдүүддээ! :)

Хэрэв та хүүхдээ бүртгүүлэхийг хүсвэл манай сургуулийн фэйсбүүк чат руу шууд холбогдоорой. ;)

Address

7 Loftus Street, Arncliffe
Sydney, NSW
2205

Opening Hours

Tuesday 3:30am - 5am
Friday 3:30am - 5am

Telephone

+61416762779

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Education School posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Mongolian Education School:

Shortcuts

Share