14/08/2021
Австрали улсад амьдарч буй Монголчууддаа аминчлан захих зүйл байна👇👇
Жаахан урт пост шүү. Дуустал уншихад 1-2 минут орох байх👌
Австрали улсад Корона вирусын Делта хувилбар гарч тархаад нэлээдгүй хугацааг өнгөрөөж байна🥲
Сүүлийн 2 долоо хоногт нэлээн олон хүн close contact (ойрын хавьтал) өөрөө мэдэлгүй болсон байна хэмээн сандарч холбогдсон. Өөрийн мэдэх зүйлээ л тэдэнд хэлж байгаа. Гэхдээ би нь эмч биш эрүүл мэндийн салбарт ойр ажиллаж байгаа хүний хувьд л мэдэх, чадах зүйлээ хэлээд л явж байгаа🙋♀️
Австрали улсын Сидней хотын хамгийн том вакцины төвд (mass vaccination center) ажиллаж байгаа хүний хувьд харсан, үзсэн, сонссон зүйлсээсээ хуваалцаж, анхааруулга болгох үүднээс энэхүү постыг бичиж байна🙋♀️
Одоо л хариуцлагатай байгаарай манайхаан💪
1. Маскаа тогтмол, ЗӨВ зүүх😷
Хэн нэгэнд найдах (энэ хүн ч олон газраар явахааргүй хүн байна, энэ маскаа зүүсэн л байна ш дээ) биш ЗӨВХӨН ӨӨРТӨӨ найдаж, гадуур явах болгондоо заавал маскаа зөв зүүж хэвших.
Олон хүн маск зүүх гэж бусдыг хуурах гэж байгаа юм шиг (хамраа гаргах, вирусээс бараг хамгаалахгүй даавуун маск зүүх) зүүсэн байгааг харж байна. Энэ чинь Делта хувилбар (одоогоор хамгийн хурдан тархдаг хувилбар) шүү дээ😈
Сидней Олимпик Паркын вакцины төв дээр даавуун маск, тоосонцороос хамгаалдаг шүүлтүүртэй маск гэх мэтийг масканд тооцохгүй, давхар (мэс заслын гэгдэх цэнхэр маск) маск зүүлгэж оруулж байна. Цэнхэр өнгийг гадна талд нь гаргаж зүүнэ😷
Болж өгвөл давхар маск зүүж, нүүрний хамгаалалт (face shield, goggles ) зүүж байхыг бодоорой🥽
2. Орсон гарсан газар бүрээ Check-In хийж явах хэрэгтэй. Энэ үйлдэл тань зөвхөн Австралийн дүрэм, журмыг дагахаас гадна таныг өөрийн хайрт хүмүүсээ аюулаас хамгаалах том алхам. Таны орсон, гарсан газар корона вирустэй хүн явж байхад та явсан бол танд мэдээ ирж мэдэгдэнэ. Хэрвээ та ойрын хавьд болсон л бол зөвөлгөөг дагаж өөрийгөө хамгийн түрүүнд тусгаарлах, шинжилгээ өгөх хэрэгтэй😈
3. Мэдээж гараа ТОГТМОЛ угааж, явсан газраа аль болох бага хүрч явах. Энд Хятад эмээ, өвөө нар маск, шил, нүүрний хамгаалалт, резинен бээлий өмсчихсөн яаж явдаг билээ, санаж байгаа байх. Тэд чинь АЙХТАР хүмүүс🤔
4. Та ХАРИУЦЛАГАТАЙ байснаар өөрийгөө болон ҮР ХҮҮХДЭЭ хамгаална. Та өөрөө вакцин хийлгэсэн гээд хэнэггүй байж болохгүй. Та мэдэхгүйгээр ТЭЭГЧ болох бүрэн боломжтой. Үр хүүхдүүд маань вакцинаа ХИЙЛГЭЭГҮЙ байгааг санаарай👶
5. Хэнэггүй Монгол зангаа ХАЯАРАЙ👎
Бусдыг дуурайж, энэ болоод байхад би болох л ёстой эсвэл хөгжилтэй оронд байна намайг хамгаалчих байлгүй, энэ хүн корона авахааргүй хүн гэсэн бодлууд толгойд чинь байгаад байгааг нэг чагнаарай. Байхгүй ч байж магад. Хэрвээ байгаа бол ТА ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ хамгаалагч гэдгийг санаарай. Монголд байгаа хэд маань хөөрхий бор зүрхээрээ өөрөө өөрсдийгөө хамгаалаад харин ч сайн ариун цэвэр сахидаг болсон байх шиг санагдсан. Харин бид энд хүнд найдаж, Австрали улсад найдаж суугаад байгаа юм биш биз🤔
6. Өөрийнхөө хэмжээнд МАШ САЙН ариун цэвэр сахиад, дэглэмтэй, хариуцлагатай байхад та өөрийгөө хамгаалж чадна гэдгийг дандаа санаарай🤗
Пост маань нэг хүнд ч гэсэн нэгийг бодогдуулсан бол 2 өдөр ажлынхаа хажуугаар бичсэний маань ЗОРИЛГО биелэнэ🥰
Хүн бүр байгаа байгаа газраа эрүүл саруул байг🥰🙏