Khishqee Khishigsuren

Khishqee Khishigsuren

Share

One language sets you in a corridor for life. Two languages open every door along the way.

Photos from Khishqee Khishigsuren's post 03/06/2026

Төрөлтийн тоо огцом буурчээ. Юу нөлөөлөөд байна вэ?

Сүүлийн 10 жилийн хугацаанд шинэ хүүхдийн тоо огцом буурсан байна.

2015 онд 82,130 хүүхэд төрж байж. Гэтэл 2024 онд 60,214 төрсөн байна.. 26.7 хувиар огцом буурсан байна.

Мөн анхны хүүхдээ төрүүлдэг дундаж нас 20 гаран жилийн өмнө 20-24 байжээ. Гэтэл одоо 25–29 нас болсон байна.

Яагаад та нар хүүхэд төрүүлэхгүй байгаа бэ? Гол нөлөөлж байгаа шалтгаан нь юу гэж бодож байна?

Photos from Khishqee Khishigsuren's post 01/06/2026

Баярын өдөр ийм юм тавьлаа гээд бас л алуулах байхдаа. Гэхдээ бас дуугуй өнгөрч чадахгүй юм. Зүгээр байсан явган замаа боржиндоод байсан, тэд нараасаа хэдийг авч ирээд сольж болохгүй л байсан байх даа. Төв талбайн боржингууд ер нь мууджээ.

Photos from Khishqee Khishigsuren's post 29/05/2026

Одонтой ээжүүддээ баярын мэнд.
2000 аад онд эх үрсийн баярын дараа талбай маш их хогтой үлддэг байж билээ. Ингэж хэлсээр байгаад одоо бараг хоггүй тэмдэглэдэг болсон. Дараа жил хог хаяхгүй байхад анхаарах хэрэгтэй. Бид өөрсдийгөө өмөөрөөд яахав дээ. Бидний байгаа байдал л ийм. Харин ч гайгүй болсон шүү.

11/05/2026

AI-д хэт найдахын нэг сул тал нь энэ.
ChatGPT-ээр бичүүлэх гэж байгаа бол ядаж prompt-оо зөв өгч сурмаар байна.
Ядахнаа “Амьддаа бие биеэ хайрла” хэнийх гэдгийг мэддэггүй ээ. Ёстой эмгэнэл юм даа.

02/05/2026

Атаархмаар юм өө…
Хэн нэгэн хүн түрүүвчээ гудманд хаяжээ. Харин өөр нэгэн нь зүгээр аваад гудамжны сандал дээр, “Эзэн нь ирээд олж аваарай” гэсэн утгатай бичиг үлдээгээд явсан байна.

08/03/2026

Эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.

Та бүхэн байгаа болохоор эрчүүд бидний амьдрал өнгөтэй, баяр баясгалантай, ажил хөдөлмөртэй, арчаатай, утга учиртай байдаг гэж боддог. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

14/12/2025

Хэдэн дарга нар бүтэн сайн өдөр, шөнө сууж байгаад л...

"За маргааш тэгш сондгой гээд *аачихуу? За тэгье ээ тэй?!" гээд л шийдчихдэг тэ?

Ямар ч урьдчилсан мэдээлэл анхааруулга байхгүй, үүнээс болж ямар олон хүний ажил амьдрал алдагдах бол? Эдийн засгийн болоод нийгмийн ямар их хохирол учрах бол...
Өглөөнөөс эхлэн хэдэн цагдаа нар жолооч нарын хооронд "мэдсэн, мэдээгүй" гээд бөөн хэрүүл, торгууль болж зам дээр гацацгаана даа одоо.

Дүн өвлийн хүйтэнд нээрээ...
Нийтийн тээвэр нь ямар хүрэлцээтэй ч биш, Автобуснууд чинь буудал дээрээ ч зогсдоггүй шдээ.. 😠😡🤬

Хэдэн сарын өмнөөс тодорхой төлөвлөгөө танилцуулга хийж ирсэн бол бид ажлаа төлөвлөөд явна шдээ...

Photos from Khishqee Khishigsuren's post 06/12/2025

Тэр чадлаа. Дэлхийн аварга боллоо. Үнэхээр Монгол хүү гэдгээ харууллаа. Үнэхээр илүү байж чадлаа.

06/12/2025

За эхэллээ дээр... Чаднаа Энх-Оргилоо...💪🇲🇳

26/09/2025

15 сая төгрөг бага мөнгө биш л дээ. 7.5 сая нь буцалтгүй ш дээ...

✅ САНААГАА БОДИТ БОЛГО
Танилын хүрээллээ тэлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх, өөрийн хувийн бизнесээ эхлүүлэх хүсэлтэй, санхүүжилт хайж байгаа залуусыг Баянгол дүүргийн "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-т оролцохыг урьж байна.

🔵 ХЭН ОРОЛЦОХ ВЭ?
📌 Баянгол дүүргийн иргэн байх /Түр оршин суугч оролцох боломжгүй/
📌15-34 настай байх /Нас хэтэрсэн бол оролцох боломжгүй/
📌 Баг, бүлгээрээ оролцоно
/ 2 ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй байна. Бүх гишүүд бүртгэлийн формоор бүртгүүлнэ /
📌 Шинэ бизнес санаатай байх
/Тухайн бизнесийнхээ талаар сайтар судалгаа хийсэн, мэдлэг хуримтлуулсан байх/
📌 10-р сард 3 бүтэн өдөр багаараа сургалтад суух боломжтой байх
📌 Шинэ зүйлсийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх.
📌 Ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд, түүнчлэн, их дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид болон төгсөгчид, шинээр бизнес эхлүүлэх гэж байгаа залуус бүртгүүлэх боломжтой.

🔵 БУСАД:
🔸 Арга хэмжээ нь үнэ төлбөргүй.
🔸 Та төсөл бичих шаардлагагүй.
🔸 Та ямар нэгэн компани, бизнесийн байгууллагад нийгмийн даатгал төлдөггүй байх /Хувиараа төлдөг бол болно/

💶 САНХҮҮЖИЛТ: Хэрэв таны болон бүлгийн тань шинэ санаа шилдгээр шалгарвал 15,000,000 төгрөгийн 50% буцалтгүй санхүүжилтийг авах боломжтой.

БҮРТГЭЛ: 2025 оны 09 сарын 12-с 10-р сарын 2 хүртэл явагдана.

☎️Мэдээлэл авах утас: 77097030 : БГДХХҮХ Хөдөлмөрийн тасаг
🔗БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://docs.google.com/.../1FAIpQLScfmLA3zHk0Ya.../viewform

#СтартапТэмцээн #ШинийгСанаачлагчид #БизнесСанаа #ШийдэлБүтээгчид #ШинийгБүтээе #БаянголДүүрэг

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Ulaanbaatar