26/09/2025
15 сая төгрөг бага мөнгө биш л дээ. 7.5 сая нь буцалтгүй ш дээ...
✅ САНААГАА БОДИТ БОЛГО
Танилын хүрээллээ тэлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх, өөрийн хувийн бизнесээ эхлүүлэх хүсэлтэй, санхүүжилт хайж байгаа залуусыг Баянгол дүүргийн "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-т оролцохыг урьж байна.
🔵 ХЭН ОРОЛЦОХ ВЭ?
📌 Баянгол дүүргийн иргэн байх /Түр оршин суугч оролцох боломжгүй/
📌15-34 настай байх /Нас хэтэрсэн бол оролцох боломжгүй/
📌 Баг, бүлгээрээ оролцоно
/ 2 ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй байна. Бүх гишүүд бүртгэлийн формоор бүртгүүлнэ /
📌 Шинэ бизнес санаатай байх
/Тухайн бизнесийнхээ талаар сайтар судалгаа хийсэн, мэдлэг хуримтлуулсан байх/
📌 10-р сард 3 бүтэн өдөр багаараа сургалтад суух боломжтой байх
📌 Шинэ зүйлсийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх.
📌 Ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд, түүнчлэн, их дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид болон төгсөгчид, шинээр бизнес эхлүүлэх гэж байгаа залуус бүртгүүлэх боломжтой.
🔵 БУСАД:
🔸 Арга хэмжээ нь үнэ төлбөргүй.
🔸 Та төсөл бичих шаардлагагүй.
🔸 Та ямар нэгэн компани, бизнесийн байгууллагад нийгмийн даатгал төлдөггүй байх /Хувиараа төлдөг бол болно/
💶 САНХҮҮЖИЛТ: Хэрэв таны болон бүлгийн тань шинэ санаа шилдгээр шалгарвал 15,000,000 төгрөгийн 50% буцалтгүй санхүүжилтийг авах боломжтой.
БҮРТГЭЛ: 2025 оны 09 сарын 12-с 10-р сарын 2 хүртэл явагдана.
☎️Мэдээлэл авах утас: 77097030 : БГДХХҮХ Хөдөлмөрийн тасаг
🔗БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://docs.google.com/.../1FAIpQLScfmLA3zHk0Ya.../viewform
#СтартапТэмцээн #ШинийгСанаачлагчид #БизнесСанаа #ШийдэлБүтээгчид #ШинийгБүтээе #БаянголДүүрэг
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс