25/05/2026
Айдас = Сэтгэцийн саажилт
Түгшүүр = Ирээдүйн хэт ачаалал
Стресс = Дотоод даралт ихсэх
Сэтгэлийн хямрал = Эрчим хүчээ алдах
Уур = Тэсрэх чадвартай амьд үлдэх энерги
Уйтгар гуниг = Сэтгэл санааны цэвэршилт
Өөртөө итгэх итгэл = Тогтворжсон итгэл
Эго = Хамгаалалтын таних маск
Гэмтэл = Хөлдөөсөн сэтгэл хөдлөлийн ой санамж
Эдгэрэлт = Эрч хүчийг сэргээх
Донтолт = Эскапизм давталт
Дадал зуршил = Автомат зан үйлийн хөтөлбөрүүд
Сахилга бат = Хяналттай хүч
Хүсэл эрмэлзэл = Түр зуурын гал
Тогтвортой байдал = Тогтвортой эрч хүч
Тэвчээр = Цагийн эзэн
Найдвар = Ирээдүйн гэрлийн дохио
Итгэл = Нотлох баримтаас гадуурх итгэл
Зориг = Айдсаас үл хамааран үйлдэл хийх
Уян хатан байдал = Даралтад дасан зохицох
Төвлөрөл = чиглэсэн ухамсар
Анхаарал сарниулах = Эрчим хүчний хуваагдал
Хэт сэтгэх = Сэтгэцийн шуугиантай спираль
Мэдлэг = Дотоод ажиглалт
Оршихуй = Одоо байгаа хүч
Өсөлт = Ухамсарт тэлэлт
Баяр баясгалан = Өндөр давтамжийн тохируулга
Амар амгалан = Дотоод чимээгүй байдал
Талархал= Эрчим хүчний огшилт
🔴Та алийг нь сонгомоор байна?
Сүүлийн зургааг сонгомоор байгаа бол 5 сарын 30 нд эхлэх "Талархлын шим" 1 сарын дасгалжуулалтын хөтөлбөрт бүртгүүлээрэй.
https://www.facebook.com/share/p/1HhyAfULHq/
24/05/2026
6-р сард “Талархлын шим” хөтөлбөрөө дахин явуулахаар боллоо.
ЗОРИЛГО:
"Талархлын шим" дасгалжуулалтын хөтөлбөр нь анзаараагүйг таниулж, мэдээгүйг мэдүүлж, мэдрээгүйг мэдрүүлж, талархах сэтгэлийг дадуулахад чиглүүлнэ.
ҮЙЛ ЯВЦ:
30 хоногийн хугацаанд өглөө бүр нэгхэн зүйлд талархах дасгал даалгаварыг өгөх болно. Өдөр бүр өгөх тэдгээр дасгал даалгавар нь огт хүнд хэцүү биш бөгөөд үйлдэхэд амархан, сонирхолтой байх төдийгүй үр шим нь богино хугацаанд мэдрэгддэгээрээ онцлогтой.
Хөтөлбөрийн хугацаанд
• Бодол сэтгэлээрээ үйлдэх 20 дасгал
• Хэлээрээ үйлдэх 7 дасгал
• Биеэрээ үйлдэх 5 дасгалын заавар, чиглүүлэг орно.
• Долоо хоног бүр лекц, бясалгал, арт терапи хосолсон 4 удаагийн Зүүм хичээл орох болно.
Түүнчлэн талархмаар зүйлсийг анзааруулах асуулт хариулт, тэдгээрийг бүрэн мэдэрч сурахад чиглэсэн заавар, чөлөөлөлтийн бясалгал, идэвхжүүлэх дасгалууд бичлэгээр тавигдах болно.
ХЭРХЭН ЯВАГДАХ:
Онлайн орчинд фэйсбүүк группт явагдах бөгөөд, мессенжерээр сануулгууд очно.
ХУГАЦАА:
2025.05.30наас – 2025.06.30 хооронд явагдана.
ТӨЛБӨР: 111.000₮
Хоёулаа бүртгүүлбэл нэг хүний 99.000₮
Гурвуулаа бүртгүүлбэл нэг хүний 88.000₮
Хаан банкны 11000500 5037686466 дансанд фэйсбүүк нэр, утасны дугаараа бичин, төлбөрөө шилжүүлснээр бүртгэл баталгаажна.
Хүлээн авагч Г.Энхчимэг
Гүйлгээний баримтаа чатаар илгээснээр сургалтын группийн линк илгээгдэх болно.
Таагүй мэдрэмжээ чөлөөлж, талархалыг дадал болгож, амьдралын сайхныг мэдрэхийг хүссэн хүн бүхнийг урьж байна.
21/05/2026
Багш нь Шуманны давтамжийн тухай "Талархлын шим" хичээл дээрээ ярьдаг даа. Дэлхийн давтамж дээшилж байхад бид давтамжаа өсгөхгүй бол өвдөлт, зовиур, үхэлтэй нүүр тулах болноо гэж. Давтамжаа өсгөхийн тулд хэн бүхний хийж чадах зүйл бол ТАЛАРХАЛ. Тийм болохоор л 1 сар үргэлжилдэг талархлын сургалтаа хамгийн бага үнээр явуулдаг юм шүү дээ.
Сүүлийн өдрүүдэд, ялангуяа тавдугаар сарын 20-ноос хойш дэлхийн давтамж болон бидний хувийн энергийн талбарууд Цагаан гэрлийн хүчтэй урсгалд орж байгаа. Өнөө өглөө буюу 5-р сарын 21-нд дахин 64 Гц долгионыг хэмжигч заажээ.
Бидний бие махбодь ийм өндөр чичиргээнд хүрэхэд эсийн цэвэршилт хурдасдаг. Энэ үед мэдрэгдэж буй шинж тэмдгүүд нь өвчний шинж тэмдэг биш, харин таны биологийн бүтэц шинэ эрчим хүчний стандартад дасан зохицож байгаа үйл явц.
-Хэрвээ таны толгой өвдөх, хоолой өвдөх, ханиалгаж байгаа бол бөглөрсөн энергийг бие махбодоор гадагшлуулж байна гэсэн үг. Хоолой бол таны үнэн, илэрхийллийн төв бөгөөд хуучин айдсаас өөрийгөө цэвэрлэдэг.
Толгой өвдөх нь эрчим хүчний төвүүдээр дамждаг асар их хэмжээний гэрэл мэдээллийн улмаас үүсдэг. Энэ бол таны жинхэнэ байдлын дуу хоолойг гаргах явдал юм. Таны урьд өмнө ярьж байгаагүй бүх зүйл одоо шинэ чичиргээнд орон зай гаргахаар гарч ирж байна.
Тиймээс ус сайн ууж, ухамсартай амьсгалж, байгальд ойрхон байж, тэмцэл үгүй аядуу эелдэг байгаарай.
Бие чинь дасан зохицох гэж хичээж байхад нэмж битгий сөрөг сэтгэл хөдлөлийн давалгаа үүсгээрэй.
За тэгээд хүн болгон л талархлыг дадуулж давтамжаа өсгөөсэй гэж хүсэж байгаа учраас 6-р сард "Талархлын шим" сургалтаа дахин зарлаж байна.
Мэдээлэл авахыг хүсвэл 111 гэж бичээрэй.
13/05/2026
Энэ цаг үед дасгал, бясалгал, тарни, талархал, өглөг ерөөл залбирлаар чичиргээний цэвэр ариун байдлыг хадгалах нь маш чухал бөгөөд Орчлон ертөнцөд хамгийн өндөр зургаан чичиргээ байдгийг сана.
ХАЙР: Орчлон ертөнцийн хамгийн хүчирхэг хүч бол Хайр. Өөрийгөө мэдэж, өөрийгөө ойлгож, өөрийгөө уучилж, өөрийгөө ямар ч нөхцөлгүйгээр хайрла. Өөрийнхөө дотроос хайрын шавхагдашгүй энергийг ол. Амьдралд дурлах, хайраар амьдрах нь хүн бүрийн хувьд хамгийн том, хамгийн чухал зүйл.
ТАЛАРХАЛ: Орчлон ертөнцийн хоёр дахь агуу хүч бол талархал. Бүх зүйлд, тэр ч байтугай жижиг, үл анзаарагдам зүйлд талархаж байгаарай.
ИТГЭЛ: Гурав дахь хүч бол юуны түрүүнд өөртөө болон бурханлаг гарал үүсэлтэй итгэх итгэл. Өөрийгөө таньж, доторх Бурханыг олж илрүүлж, өөртөө итгэх итгэл, хайрын замыг дагаснаар та өөрийн дотоод оршихуйтай уулзах болно.
УУЧЛАЛТ: Дөрөв дэх хүч бол уучлах, суллах хүч юм. Өөрийгөө болон бусдыг энэрч, ойлгож, уучилж бай. Учир нь бидний хүн нэг бүр амьдралынхаа аль ч мөчид чадах чинээгээрээ ихийг хийдэг. Уучлал бол Хайр, энэ нь түгжигдсэн энергийг гадагшлуулдаг. Энэ нь таны зүрх сэтгэлийг дэлхий болон бусад хүмүүст нээж өгдөг. Энэ нь өнгөрсөн үеэ орхиход тусалж, өөрийгөө гүйцэлдүүлэх шинэ боломжуудыг нээж өгдөг.
БАЯР: Тав дахь хүч бол баяр баясгалан. Жинхэнэ баяр баясгалан нь ямар ч шалтгаан шаарддаггүй, учир нь энэ таны дотроос гарч ирдэг, таны оршин тогтнолоос үүдэлтэй байдаг. Дургүй зүйлээ бүү хий, шаардлагатай бол ямар ч нөхцөл байдалд сайн сайхныг олж харахыг хичээ, юу ч байсан шантарч болохгүй.
ЭНХ ТАЙВАН: Зургаа дахь хүч бол энх тайван. Орчлон ертөнц шиг дотроо тайван бай. Гадаа юу ч тохиолдсон түүнийг тайван, эсэргүүцэлгүй, шүүмжлэлгүйгээр хүлээж ав. Дараа нь тайвнаар сонголтоо хийгээрэй: нэг бол нөхцөл байдалд үлд, эсвэл өөрчил, орхи. Сонголт үргэлж чинийх. Хэрэв та одоо юуг ч өөрчлөх боломжгүй эсвэл өөрчлөхийг хүсэхгүй байгаа бол байгаа зүйлийг хүлээн зөвшөөрч, цэвэр ухамсарлах цаг гаргаж өг.
Copy Арга билгийн ухаан.
11/05/2026
ХУВЬ ТАВИЛАНГИЙН НЭХМЭЛЧИН(сургамжит түүх)
Нэгэн удаа шавь нь багш дээрээ ирээд, гунигтайгаар ийн хэлэв:
— Багш минь, миний амьдрал дүүрэн зангилаатай, бэрхшээлтэй байх юм. Үйл явдлууд орооцолдон зангиралдаж, хүмүүс хачин муухай ааш авир гаргаж, сорилт бэрхшээлүүд ар араасаа тасрахгүй хөврөнө. Би үүнээс ямар ч утга учрыг олж харахгүй байна.
Мэргэн багш энэ үгийг нь сонсоод хариу хэлсэнгүй. Тэрээр шавийнхаа гараас чимээгүй хөтлөн том нэхмэлийн суурь руу дагуулж очив. Түүн дээр асар том даавуу өлгөөтэй байлаа. Багш нь шавьдаа нэхмэлийн ар талыг харуулав.
Тэнд орооцолдсон утаснууд, зангилаанууд, өнгөний хачин сонин шилжилтүүд гээд бүх зүйл замбараагүй, төгс бус харагдаж байлаа.
— Чи харж байна уу? хэмээн багш нь өгүүлэв. — Одоо чи амьдралыг яг л үүн шиг, ар талаас нь харж байна. Тийм болохоор л чамд ямар ч эмх цэгц, зохицол, гоо үзэсгэлэн байхгүй мэт санагдаж байгаа юм.
Ийн хэлээд багш нь нэхмэлийг эргүүлж харууллаа.
Шавийн нүдний өмнө нарийн нандин, олон давхаргат, гүн гүнзгий утга бүхий гайхалтай зураг дэлгэгдэв. Ар талдаа зангилаа байсан хэсэгт хамгийн чамин, хамгийн утга төгс хээ угалз бий болсон байлаа. Зангилаа бүр, "алдаатай" мэт оёдол бүр бүхэл бүтэн зургийн салшгүй хэсэг нь болсон байв.
Мэргэн багш аяархан ийн хэлэв:
— Тэнгэрлэг Нэхмэлчийн бүтээж буй энэхүү торгон зураг төгс төгөлдөр юм. Гэвч чи ухаан бодлынхоо нүдээр харж байгаа цагт зөвхөн ар талыг нь буюу эмх замбараагүй байдлыг л олж харна. Амьдралд хэзээ ч алдаа байдаггүй. Тэр чиний туршлага, уулзсан хүмүүс, учрал тохиол болон сорилт бэрхшээлүүдийг чиний сэрэлтийн тулд, тэрхүү торгон хээг бүтээхийн тулд хооронд нь сүлжин нэхэж байдаг юм.
Шавийн сэтгэлд халуун дулаан, амар амгалангийн мэдрэмж төрөв. Тэрээр өмнө нь хувь тавилангийн зангилаанд гомдоллож байсан тэр л хэсэгт Бүтээгч илүү гоёмсог гэрлэн хээ угалз урлаж байсныг ойлгожээ.
Тайлбар:
Бид өөрсдийн амьдралын зөвхөн хэсгийг, хэлтэрхийг харж байдаг, тэр тусмаа ихэвчлэн ар талаас нь харж байдаг. Гэвч дээд оршихуйн төлөвлөгөөнд тохиолдлын оёдол, илүүдэл зангилаа гэж огтоос үгүй. Тохиолдож буй бүхэн нь таны сүнслэг байдлын бурханлаг, гайхамшигт хээ угалзын нэгээхэн хэсэг юм.
©
08/05/2026
9-12 р ангийн хүүхдүүдийн ангид нь очиж ордог сургалт бол "Мөрөөдлийн самбараа бүтээе" сургалт байдаг.
Энэ 7 хоногт охиныхоо ангид нь энэ сургалтаа орлоо. Бараг 2 жилийн өмнө сургалтаа явуулнаа гээд амласан байсан хэдий ч том болохыг нь хүлээж харзнасан юм. Учир нь 14 наснаас хойш хүүхдүүд мөрөөдлийнхөө тухай илүү бодитой бодож эхэлдэг. Тэрнээс өмнө илүү хийсвэр мөрөөдөлд автах, юм юм сонирхож үзэх хандлагатай байдаг.
Харин 13,14 наснаас хойш үзэл бодол нь төлөвшиж, өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл, үнэлэмж бүрэлдэн, аливаад шүүмжлэлтэй хандаж эхэлдэг.
Мөн ирээдүйдээ санаа зовон "Би хэн болох вэ?", "Ямар мэргэжил сонгох вэ?" гэх мэт ирээдүйнхээ талаар нухацтай бодож эхэлдэг үе нь.
Яг энэ үед нь хүсэл мөрөөдөлтэй нь ажиллаж, олон замбараагүй хүслийг нь ангилж, хүүхдийн гэнэн хүслийг нь явуулж, чухал чин хүслийг нь төсөөлүүлж мэдрүүлэх нь бодол санааг нь цэгцтэй болгож, тэмүүллийг нь өдөөдөг.
Сурагч хүүхдүүдэд тэр тусмаа олон хүүхэдтэй ангид сургалт ороход чанга ярьсаар байгаад хоолой сөөх гээд байдаг ч зэрэг зэрэг шаагилдаад байсан хүүхдүүд хүсэл мөрөөдлөө бичих үедээ чив чимээгүй төвлөрөн бичих нь хөөрхөн санагддагийн.
Хүүхэд бүрийн чин хүсэл биелэх болтугай.
07/05/2026
1. Дүлий чихний хууль:
Хэрэв хэн нэгэн чамд мөнгөгүй болсон эсвэл өвчин зовлонгоо тоочин гомдоллож байвал тэр чамд өөрийнхөө өмхийрсөн усыг цацаж байна! Чи ядуурлаар халдварлаж байна!
Хатуу дүрэм: 2-уулаа асуудлыг шийдэх гарцыг ярья гэх, эсвэл ярианы дундаас ч хамаагүй босоод явж сур.
2. Нуугдсан алтны хууль:
Аз жаргал зуурсан гурилтай адил. Тэр харанхуй, дулаан газар хөөнө. Хэрэв болоогүй байхад нээвэл гурил буцаад шалчийчихна. Хэзээ ч өөрийн эд баялгаа хүмүүст ялангуяа ядууст бүү гайхуул. Атаархал бол энергийн хүчтэй цохилт. Хүмүүс ухамсаргүйгээр чиний энергийн орон зайг нэвтлэн, чамайг хөөж дуусаагүй байхад буулгахыг хүсдэг.
Хатуу дүрэм: Чимээгүй баяж, нууцлаг бай!
3.Цагаан хувцасны хууль:
Хэрэв хэн нэгэн чамруу шавар шидвэл (чамайг доромжлох, муулах, араар тавьбал) та хариуд нь шавар шидэх юм бол та 2 хоёул шавартай хутгалдана. Чи ялагдлаа гэсэн үг.
Хатуу дүрэм: Чиний хариу үйлдэл бол энергийн цус сорогчдын хоол юм. Чи тайван байх үед түүний муу муухай өөрт нь үлдэж, өөрийг нь дотроос нь идэх болно.
4. Хүч чадлын нууц:
Чиний энерги бол чиний валют юм. Чи түүнийг амьдралд 2 байдлаар л үрж болно. Бусдын хий хоосон жүжигт үрнэ, эсвэл өөрийнхөө эзэнт гүрнийг босгоход зориулна.
Хатуу дүрэм: Энергиэ, валютаа өөрийн эзэнт гүрнийг босгоход зориул! Бусдын зовлонтой жүжигт бүү оролц!
Нэг сарын турш энэ 4 дүрмээр амьдраад үзээрэй.
05/05/2026
Даанч сүүлийн үед хандалт бүр байхгүй болчихсийн. Тэгсэн чинь:
Facebook постын алгоритм дахиад өөрчлөгдсөн гэнэ дээ. Эхний 30 минутад ямар нэг reaction байхгүй, хүн тоохгүй бол найзууд, дагагчдад харагдахгүй алга болно гэнээ. Хамгийн сайн нөлөөлөх нь коммент, дараа нь share, эцэст нь лайк. Гэхдээ зүрх мүрх гээд reaction лайкаас хавь илүү үнэлэгдэнэ.
Тэгэхээр тоохгүй гүйлгээд байвал дахиад энэ пэйж танд харагдахаа болих юм байна шүү. Жоохон тоогоод, зүрх дарж, халамж тавиад, коммент бичээд өгөөрэй.
03/05/2026
Ямар ч нөхцөл байдалд хэрхэн өөрийгөө хянах вэ?
1. Хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө түр зогс.
Хяналт нь өдөөлт болон хариу үйлдлийн хоорондох зайнаас эхэлдэг. Амьсгал аваарай. Тайван түр зогсолт нь насан туршийн харамслаас сэргийлж чадна.
2. Хянаж чадах зүйлдээ анхаарал төвлөрүүл.
Та хүмүүс, үр дүн эсвэл нөхцөл байдлыг хянаж чадахгүй - гэхдээ та хандлага, хүчин чармайлт, хариу үйлдлээ хянаж чадна. Эрч хүчээ тэндээ төвлөрүүл.
3. Амьсгалаа зохицуул
Таны амьсгал бол таны холбогч юм. Удаан, гүнзгий амьсгал нь таны мэдрэлийн системийг тайвшруулж, оюун ухааныг тань тодорхой болгож өгдөг.
4. Үр дүнгээс хол бай.
Хамаарал нь сэтгэл түгшилийг бий болгодог. Чадах бүхнээ хий, гэхдээ бүх зүйл хэрхэн өрнөхийг нь орхи. Эрх чөлөө нь хамааралгүй байхаас үүдэлтэй.
5. Ажигла, шингээж ав.
Таны эргэн тойрон дахь бүх сэтгэл хөдлөл, эрчмүүд танд хамаардаггүй. Нөхцөл байдалд автахын оронд ухамсартайгаар ажигла.
6. Оюун ухаанаа тогтвортой байлга.
Өдөр бүр оюун ухаанаа бодол эргэцүүлэл, анхаарал төвлөрөл эсвэл чимээгүй байдалд дадуулж сурга. Сургасан оюун ухаан бусад бүх зүйл тайван биш байсан ч тайван байдаг.
7. Өөрийн өдөөлтийг биш, хариу үйлдлээ сонго.
Жинхэнэ хяналт бол сэтгэл хөдлөлөө дарах биш, харин тэдгээрийг хэрхэн илэрхийлэхийг сонгох явдал юм. Хариу урвал үзүүлэх биш, ухамсартайгаар хариу үйлдэл үзүүл.
Хяналт гэдэг нь дэлхий ертөнцийг хянах тухайд биш. Энэ нь өөрийгөө түүний дотор алдахгүй байх тухайд юм.
Copy Шилжилт групп..
03/05/2026
"Талархлын шим" сургалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Дараагийн сургалт 9 сард үндсэн төлбөрөөрөө зарлагдана.