20/11/2023
"Youth Conference 2023”
Хувийн бүтээмжээ үнэлж сайжруулах нь
МОСБХ-ны Ерөнхийлөгч О.Тэнүүн: Цаашид сагсан бөмбөгийн чиглэлээр мэргэжлийн гараагаа эхлүүлэхэд “Оюутны лиг”-ийн тэмцээн маань ихээхэн түлхэц болж өгдөг. Жинхэнэ өрсөлдөөн дундаас шилэгдэж гарч ирдэг гэсэн үг. Гэхдээ чадвартай, авьяастай тамирчин байлаа гээд тодорхой хугацааны дараа тамирчны ,спортын замнал нь дуусах үе ирдэг Өөрөөр хэлбэл спорт, боловсрол хоёрыг хослуулж тэнцвэртэй авч явахгүй бол залуус талбайгаа орхиод цаашаа амьдралаа хэрхэн авч явах нь асуудал болж хувирдаг байна. Хэчнээн супер тоглогч байсан ч заавал хичээлдээ анхаарах хэрэгтэй Учир нь манайд хэт олон лиг байна. Залуус сагсандаа улайраад хичээлээ хийхгүй, анхаарах цаг завгүй болдог. Бид мөрөөдөж болно. Гэхдээ өөрийгөө сайн ойлгох ёстой гэдэг үүднээс тамирчны манлайлалтай боловсролын чухлыг уялдуулж тэнцвэржүүлж явах хэрэгтэй. Нэг зүйл рүү туйлширч явбал нөгөөхөө алдчихаад байна. Амьдрал дээр гараад нөгөө од байсан тамирчин энгийн ажил хийж чадахгүй байх жишээ зөндөө бий. Хөрвөх чадвар муутайгаас гадна хөрвөх гэхээр боловсорч чадаагүйгээсээ болж ичиж, өөртөө итгэх байдал нь алдагдах нөхцөл үүсдэг. Тийм болохоор спортоор дамжуулж хүүхдүүдэд хичээл хийх болон соён гэгээрүүлэх хүсэл төрүүлэх зорилготой.
#Бибишбид