06/09/2024
2023-2024 ОНД МАНАЙ САЙН ДУРЫН ТӨСЛИЙН БАГИЙНХАН 🇺🇸🇩🇪🇦🇺
Товч түүх.
♥️Төслийг санаачилж үүсгэн байгуулсан хүүхдүүд:
* ГАРЬД Эрдэнэбилэг
* АНАР (Ronald) Ганзориг
* СЭЦЭНГҮН Эрдэнэбилэг
* АРАНЗ Ганзориг
* УРЬХАН Эрдэнэбилэг
Америк дахь монгол хүүхдүүд 2022 оны зун амралтаараа мужийнхаа ЗУНЫ ЗУСЛАНД амарч байхдаа танилцаж, бага балчраасаа сайн дурын ажил хийж ирсэн тэд монгол эх орондоо өөрсдийн хувь нэмрээ оруулах ямар боломж байгааг эцэг эхтэйгээ( Undram, Undrakh, Bolorsukh Bold) хамт ярилцжээ. Тэдний хувьд хамгийн түрүүнд хурдан хийж чадах зүйл нь англи хэлний ярианы хичээл заах байв.
ЯАГААД?
✅ Гадаадад амьдарч байгаа хүүхдүүд цэцэрлэгийн наснаасаа эхлээд сайн дурын ажилд оролцож, өөрсдөө санаачлан хийдэг. Тэгвэл бид энэ сайн үйлсийн ажлыг монгол эх орондоо алсаас ч гэсэн хийж болно шүү дээ🤔
✅ Дэлхийн олон хүмүүстэй харилцах, сурах, ажиллахад англи хэл чухал байгаа.
✅ Монгол улсад багш дутагдалтай, хүрэлцэхгүй байгаа. Ялангуяа хөдөөд англи хэлний багш нар ховор. Орос, англи аль алийг нь заадаг ба бүх ангид заах багшийн ачаалал их, хичээлийн цагтаа зөвхөн дүрмээ үзэж, хүүхэд бүртэй ярилцах боломж гардаггүй. Зарим сургуульд англи хэлний багшгүй, мэргэжлийн бус багш заадаг гэдгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олж мэдсэн.
✅ Америк, Англи, Австрали, Канад ...улсад төрж, өссөн хүүхдүүдийн хувьд унаган хэл нь тул ярианы чадвар дээшлүүлэхэд туслах боломж бүрэн бий.
✅ Үе тэнгийн найз нартаа англи заах нь харилцан ойлголцох, хүүхэд хүүхэддээ харилцах нь илүү хүрэх магадлалтай. Монгол хэлээ ч сурах, сайжруулах боломж гарах.
✅ Бид найз нөхөд болж чадвал цаашдаа сайхан нөхөрлөж анд бололцох, байнгын холбоотой байж, англи, монголоороо чөлөөтэй харилцаж, хэн хэндээ тус дэмтэй байж, алсдаа хамтран юу ч бүтээгээ билээ.
Хамгийн хөөрхөн нь үе тэнгийн найз нартаа заана, найз нөхөд болж байнгын холбоотой болохыг зорьж байгаа санаа нь гоё🥰
2022-2023 онд энэхүү сайн дурын төслөө эхлүүлж, баруун хязгаарын Баян-Өлгий аймгийн Алтай сумын Улаанхад Бага Сургууль , Баян-Өлгий аймгийн төвийн 2-р сургууль, Ховдын аймгийн Булган сумын 2 -р сургуулиудыг хамруулав. Эхний ээлжинд бага ангид АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ, дунд, ахлах ангид АНГЛИ ХЭЛНИЙ ЯРИАНЫ КЛУБ эхлүүлэв.
Бид 2023-2024 оны энэ хичээлийн жилд хүрээгээ өргөжүүлэн 3 сургуулиас гадна Завхан, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл аймгуудын хилийн 9 сургуулиудыг хамрууллаа. Англи хэлний яриагаа сайжруулах чин хүсэлтэй хүүхдүүдийг сонгон, 18 бүлэгт АМЕРИК, ГЕРМАН, АВСТРАЛИ УЛСААС сургагч багшаар 9-17 насны хүүхдүүд үе тэнгийнхэндээ 7 хоног бүрийн амралтын өдрүүдээр нь заасан.
Nomad's English Journey сайн дурын багийнхандаа баяр хүргэе❤️🥰
Өөрсдөө хүүхэд мөртлөө эх орноо гэсэн сэтгэл өвөрлөж, хязгаар нутгийн ирээдүйн эзэд үе тэнгийнхэндээ яг хэрэгтэй газраа өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа нь үнэхээр их бахархал төрүүлж байгаа тухай хүмүүс сэтгэгдэл үлдээжээ.
Анх баруун хязгаарын 3 сургуульд төслөө хэрэгжүүлж эхэлж байсан бол одоо монгол орныхоо хил дагасан олон аймагт үйл ажиллагаагаа өргөжүүлж, зөвхөн америк тив бус европ, австрали тивийн багш нартай болж хүрээгээ тэлж байна.
2023-2024 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд амжилттай оролцсон бүх аймаг сумын сурагчид, багш, сургуулийн удирдлагуудад баярлалаа🥰
Америк, Герман, Австрали улсаас сэтгэлээ зориулан багшилсан бүх сурагч-багш нартаа, дэмжиж тусласан эцжг эхчүүдэд нь баярлалаа.
Бидний ажилд эхнээс нь одоог хүртэл зохион байгуулахад үнэт цаг зав цаг сэтгэл зүрхээ зориулан шаргуу ажилласан Монгол дахь зохицуулагч Адъяамөнх Дарьсүрэн танд тусгайлан баярласнаа илэрхийлье!
Цаашдын сайн үйлсийн үйлд нь улам их амжилтыг хүсье. Хүүхдүүдийн минь санасан бодсон, хүсэл мөрөөдөл нь сэтгэлчлэн бүтэхийг хүсэн ерөөе🙏