Өнөөдөр FAANG -н инженерүүдийн шатлалын талаар ярилцацгаая. Асуултуудаа сэтгэгдэл дээр үлдээгээрэй
Road2FAANG
Facebook, Apple, Amazon, Netflix, Google-д хүрэх зам.
01/06/2024
😂
01/01/2024
2024 оны эхний өдөр энэ жил FAANG-д орно гээд сэтгэлийн хөөрлөөрөө Leetcode Premium 1 жилийн эрх авчих үед...
12/21/2023
😅
12/20/2023
FAANG-ийн ярилцлагад тэнцэхийн тулд дараах 8 өгөгдлийн бүтцийг (data structures) мэддэг бас ашигладаг байх шаардлагатай. Үүнд:
1. Arrays:
- Санах ойд ар араасаа дарааллан эгнэж байрласан өгөгдлүүдийн жагсаалт.
- Array-ийн дурын өгөгдөл рүү index-ээр дамжуулж хандана.
2. Linked Lists:
- Нэг node нь нөгөө node рүүгээ заах байдлаар бүрдсэн шугаман өгөгдлийн бүтэц. Санах ойд дарааллаж байрласан байх шаардлагагүй.
- Singly linked lists (Өмнөх node нь дараах node рүүгээ заасан байдалтай) болон doubly linked lists (Node тус бүр өмнөх болон дараах node рүүгээ зэрэг заана) гэсэн 2 төрөлтэй.
3. Stacks:
- Last In, First Out (LIFO) буюу сүүлд нэмэгдсэн өгөгдөл нь түрүүлж хасагддаг.
- Push (дээд талд нь өгөгдөл нэмэх) болон pop (дээд талаас нь өгөгдөл хасах) гэсэн үндсэн 2 үйлдэлтэй.
4. Queues:
- First In, First Out (FIFO) эхэлж нэмэгдсэн өгөгдөл нь эхэлж хасагддаг.
- Enqueue (ард нь нэмэх) болон dequeue (урдаас нь хасах) гэсэн үндсэн 2 үйлдэлтэй.
5. Trees:
- Root node болон child node-үүдээс бүрдсэн урвуу харсан мод хэлбэртэй өгөгдлийн бүтэц.
- Binary trees бол node болгон хамгийн ихдээ 2 child node-тэй байдаг.
- Binary search trees болохоор эрэмбэлэгдсэн binary trees буюу the зүүн талын бүх node-үүд өөрийн node-өөс бага утгатай, харин баруун талын node-үүд их утгатай байдаг.
6. Heaps:
- Бас нэгэн төрлийн tree.
- Max heap: Parent node бүр нь child node-үүдээсээ их утгатай.
- Min heap: Parent node бүр нь child node-үүдээсээ бага утгатай.
7. Hash Tables:
- Key-value хослосон өгөгдлүүд. Өгөгдөл шинээр нэмэх, хасах, харах үйлдлүүдийг constant time буюу маш хурдан хийдэг өгөгдлийн бүтэц.
8. Graphs:
- Nodes (vertices) болон тэднийг холбосон edges буюу хоорондын холбооснуудаас бүрдсэн өгөгдлийн бүтэц.
- Directed graphs-ийн холбоосууд нь аль нэг тийшээ заасан чиглэлтэй байдаг бол undirected graphs нь чиглэлгүй байдаг.
- Adjacency matrix юм уу adjacency list гэсэн 2 төрлөөр дүрсэлдэг.
Эдгээр өгөгдлийн бүтцүүд бол мужаанаар бол таны багаж зэмсэгүүд. Хэзээ, хаана, ямар тохиолдолд хэрэглэх вэ гэдгийг сурснаар та FAANG-ийн ярилцлагыг давахаас гадна амьдрал дээр програм бичихэд ч тустай.
12/20/2023
FAANG-ийн ажлын ярилцлага өгөхөд тохиромжтой топ 5 програмчлалын хэл:
1. Python: Ажлын ярилцлагад хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэл. Уншихад болон бичихэд хялбар, синтакс дээр анхаарахгүй шууд бодлогодоо анхаарах боломжтой ба бичиглэл маш бага шаардана.
2. Java: Enterprise компаниуд түгээмэл ашигладаг хэл бөгөөд хувьсагчийн төрөл зарлалт болон объект хандалтат програмчлалыг бичих боломжтойгоороо онцлог.
3. C++: Энэ хэлийг ашигласнаар та өөрийгөө санах ойн менежмент болон хурд сайжруулалт дээр мэдлэгтэй гэдгээ харуулж чадна. Систем инженер болон тоглоом хөгжүүлэгчийн ажлын байранд зайлшгүй ашиглах шаардлагатай.
4. JavaScript: Веб хөгжүүлэгчийн ярилцлага дээр түгээмэл ашигладаг ба ихэвчлэн frontend юм уу backend хөгжүүлэгчид ашиглавал зохино.
5. C #: Windows-ийн орчны апп, .NET framework дээр хөгжүүлэлт хийх ажил горилогч нар энэ хэлээр ярилцлагаа өгвөл давуу талтай.
Гэхдээ та ярилцлагад хэрэглэх хэл сонгохдоо аль болох өөрийн бичдэг хэл юм уу тухайн ажлын байранд тохируулж сонговол зүгээр.
12/19/2023
🤩😎🤩
😉
Road2FAANG - What is the best language for interview
12/15/2023
🤣 Credit: Javkhlan Enkhbold
12/13/2023
😁
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the school
Website
Address
Seattle, WA
90080