Utah Mongol School

Utah Mongol School

Share

Utah Mongol School is a non-profit organization.

Photos from Utah Mongol School's post 06/01/2026

Монголын ирээдүй болсон эрхэм сурагчиддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын халуун мэнд хүргэе! 🇲🇳❤️

Энэ онцгой өдөр сурагчиддаа аз жаргал, эрүүл энх, инээд хөөр, хүсэл мөрөөдөлдөө хүрэх итгэл зориг, эрч хүчийг хүсэн ерөөе.

Авьяас чадвараа хөгжүүлж, өөртөө итгэлтэй, эх хэл, соёл, өв уламжлалаараа бахархдаг, мэдлэг боловсролтой, зөв хүн болон өсөж торних болтугай.

Хайр халамжаар хүрээлүүлж, суралцан хөгжиж, том мөрөөдөл тээж, гэрэлт ирээдүйгээ өөрсдийн гараар бүтээх ерөөл дэвшүүлье!✨

Happy International Children’s Day to our students! 🇲🇳❤️

On this special day, we wish our students happiness, health and safety, endless smiles, and the confidence and determination to pursue their dreams.

May their talents flourish, their confidence grow, and their pride in their language, culture, and heritage shine brightly.

May everyone be surrounded by love, inspired to learn and grow, empowered to dream big, and prepared to create a bright future of their own.💫

Photos from Utah Mongol School's post 05/23/2026

Сургууль гэдэг зөвхөн багш, сурагчдаар бүтдэггүй…Харин хэл соёл, өв уламжлал, үр хүүхдүүдийнхээ ирээдүйд итгэдэг сайхан сэтгэлт хүмүүсийн хамтын дэмжлэгээр бүтдэг билээ.

Юта Монгол Сургуульд чин сэтгэлээсээ тусалж, дэмжлэг үзүүлсэн эрхэм хүмүүстээ гүн талархал илэрхийлье.

Сурагчдын маань унших мэдлэг, Монгол хэл соёлоо мэдрэх ертөнцийг баяжуулах үнэ цэнтэй уран зохиол, Монгол ном бүтээлүүдийг хандивласан Zula, Zaya Goldston, Orgil Orgil нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Мөн сургуулийн номын сан болон хүүхдүүдийнхээ боловсролын төлөө санхүүгийн хандив үзүүлсэн Orgil Orgil, Undrakh Gantumur нарынхаа гэр бүлд талархаж байна. Сургуулийнхаа төлөө сэтгэл гарган хөрөнгө босгож, бусдыгаа уриалан нэгтгэж яваа Ari Tungaa Yura, Buka Buffington нартаа маш их баярлалаа. Түүнчлэн Монгол Улсаас бидэнд хэрэгтэй сурах бичиг, материалуудыг олж бэлдэн, холоос сэтгэл гарган илгээж өгдөг үнэнч дэмжигч Болор-Эрдэнэ Цэрэнлхам онцгойлон талархаж байна.

Та бүхний тусламж бол зүгээр нэг хандив биш — эх орноосоо алсад өсөж буй Монгол хүүхдүүдийн ирээдүй, хэл соёл, үндэс угсаагаа хайрлах сэтгэлд хийж буй үнэт хөрөнгө оруулалт юм.

Та бүхний ачаар бидний хүүхдүүд Монгол хэлээ уншиж, ярьж, сурч, Монгол хүн гэдгээрээ бахархсаар байх болно.

Бидний үйл хэргийг дэмждэг та бүхэндээ гүнээ талархаж байна.

— Юта Монгол Сургууль

A school is not built only by teachers and students…It is built through the shared support of kind-hearted people who believe in preserving language, culture, heritage, and the future of our children.

We would like to express our deepest gratitude to the wonderful people who have sincerely supported and contributed to the Utah Mongol School.

Heartfelt thanks to Zula, Zaya Goldston, and Orgil Orgil for donating valuable literature and Mongolian books that enrich our students’ reading experience and deepen their connection to Mongolian language and culture. We are also truly grateful to Orgil Orgil and Undrakh Gantumur’s family for their financial donation toward our school library and the education of our children. Special thanks to Ari Ridley Yura and Buka Buffington for dedicating their time and effort to raise funds and bring people together in support of our school. We would also like to especially thank Болор-Эрдэнэ Цэрэнлхам, one of our most loyal supporters, who continually helps us by finding and sending important textbooks and learning materials all the way from Mongolia.

Your support is far more than just a donation — it is a meaningful investment in the future of Mongolian children growing up far from their homeland, and in their love for their language, culture, and identity.

Because of you, our children will continue to read, speak, and learn the Mongolian language, and proudly carry their Mongolian heritage in their hearts.

We are deeply grateful to everyone who supports our mission.

— Utah Mongol School

05/10/2026

Зүүдлээд л сэрэхэд минь миний ээжий
Дэргэд минь л байвал жаргалтай
Дууны мөнхийн эхлэл шиг миний ээжий
Үрдээ харагдаж л байвал жаргалтай
Өмөлзсөн хошуугаа би ээждээ
Үнсүүлж л байвал жаргалтай

Монгол сургуулийн маань цөөн хэдэн бяцхан сурагчдын
гэнэн мөртлөө хамгийн үнэн сэтгэлээрээ хэлсэн
энэхүү халуун мэндчилгээг хүлээн авна уу. 🌷

Бүх ээжүүддээ Ээжүүдийн баярын мэнд хүргэе

04/25/2026

Манай Юта мужийн Монгол хэл, соёлын сургуульд сурах бичгийн үнэтэй хандив өргөн барьсан Чанар эгч болон Баянгол дүүргийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Та бүхний энэхүү өгөөмөр дэмжлэг нь хүүхэд, сурагчдын боловсролд бодит хувь нэмэр оруулж, эх хэл, соёлоо өвлөн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хөрөнгө оруулалт болж байна.

Цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,
Юта Монгол Сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүд

03/14/2026

Эцэг эх, сурагчдад АНХААРУУЛАХ!

Сүүлийн үед сурагчид бие биедээ хоч өгөх, доромжлох, дээрэлхэх ноцтой тохиолдлууд гарч байгаа талаар мэдээлэл ирж байна. Ийм үйлдэл нь манай сургууль дээр огт хүлээн зөвшөөрөгдөхгүй!

Үг хүний сэтгэлд насан туршид үлдэж чаддаг. Заримдаа нэгхэн доромж үг хүүхдийн сэтгэлд бидний бодсоноос хамаагүй гүн шарх үлдээдэг. Манай сургууль бол сурагч бүр аюулгүй, хүндлэгдсэн, хамгаалагдсан мэдрэмжтэй байх ёстой газар юм. Хэн нэгэн доромжлуулж, шоолуулж, айх орчин байх ёсгүй.

Эцэг эхчүүд та бүхэн өнөөдөр хүүхдүүдтэйгээ заавал ярилцаарай. Бусдыг хүндлэх, зөв харьцах, үг хэлнийхээ хариуцлагыг ойлгуулах нь маш чухал. Нэг хүүхдэд “зүгээр л тоглоом” ч юм уу “байдаг л нэг асуудал” мэт санагдсан зүйл нөгөө хүүхдэд гүн гомдол, өвдөлт, айдас болдог.

Бид та бүхний хамтын ажиллагааг хүсэж байна. Хүүхэд бүр сургуульдаа айдасгүй, тайван ирэх эрхтэй.

Бид хүүхдүүддээ зөвхөн хичээл биш, харин хүн чанар, энэрэл, хүндлэл сурах орчныг хамтдаа бүрдүүлэх ёстой.

Манай сургууль дээр дээрэлхэлд огтхон ч зай байхгүй. 💛

To Parents and Students

Recently, there have been serious incidents of students calling each other names and bullying at school. This is not acceptable and it will not be tolerated.

Words can stay with a child for a lifetime. A single cruel comment can hurt far more deeply than many people realize. Our school must be a place where every student feels safe, respected, and protected, not a place where anyone fears being mocked or humiliated.

Parents, please have an important conversation with your children today. Talk to them about kindness, respect, and the responsibility they carry in how they treat others. What may seem like a “joke” or “normal“ to one student can be deeply painful to another.

We are asking for your partnership. Every child deserves to come to school without fear of being bullied or called names.

Let’s work together to teach our children something more important than academics — character, empathy, and respect for others.

Bullying has no place in our school.

03/14/2026

Эцэг эх, эмээ өвөө, ах эгч нарын АНХААРАЛД!

Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд хүүхдээ Alta High School-ийн зогсоол дээр буулгаж, авахыг хүсье. Сүүлийн үед сургуулийн өмнөх зогсоол дээр зогсож хүүхдээ буулгаж, суулгаж байгаа нь явган явж байгаа хүүхдүүдэд аюул учруулж, замын хөдөлгөөнийг хүндрүүлж байна.

Сургуулийн үйл ажиллагааг дэмжин, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалж байгаад баярлалаа! 💙

Friendly reminder to our amazing parents! 😊

For the safety of all our students, please use the Alta High School parking lot when dropping off or picking up your kids. Lately, several cars have been stopping right in front of the school, which creates safety concerns for students crossing and walking.

Using the Alta HS parking lot helps keep traffic flowing smoothly and most importantly keeps our kids safe. Thank you so much for helping us look out for everyone! 💙

03/08/2026

Юта Монгол Сургууль хэмээх овогтой багш, сайн дурын ажилтан, сурагч, ээж, эмээ, эгч, дэмжигч та бүхэнд баярын мэнд хүргэе!

02/17/2026

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилдээ айл хотлоороо эрүүл энх, элбэг хангалуун, аз хийморьтой сайхан шинэлээрэй.

Эхлүүлсэн үйлс бүхэн тань өөдөө дэлгэрч, энхрий үрс тань эрүүл саруул өсөж, эрдэм номдоо шамдан, сайн үйлсэд тэмүүлж,
сэтгэл нь ариун, ухаан нь саруул хүн болон төлөвших болтугай.

Юта Монгол Сургуулийн хамт олноос сар шинийн мэнд хүргэе!

01/16/2026

ХVII жарны “Сүрээр дарагч” гал улаан морин жилийн Сар шинийн баярыг угтсан “Цагаан сар -2026” Үзэсгэлэн Худалдааг Юта мужийн Монголчуудадаа зориулж Юта Монгол Сургууль анх удаа зохион байгуулахаар болоод байна.

Уг үзэсгэлэнд Хүүхэд хөгжүүлэх сургалтууд, Фото, дүрс бичлэгийн студи, барилга засал чимэглэлийн компани, болон Монгол хувцас, хоол хүнс, тавгийн идээ, бэлэг дурсгалын зүйлс, гэх мэт сар шинийн баярыг тань чимэх бүх бараа үйлчилгээ байх болно. Монголчууд та бүхнийгээ хүрэлцэн ирэхийг урьж байна.

Мөн энэхүү үзэсгэлэн худалдаанд та бүхэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, бизнесийн үйл ажиллагаагаа Монголчууддаа танилцуулах маш сайхан боломж байдаг учраас оролцох хүсэлтэй бизнес, байгууллага, хувь хүн бүрийг урьж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой байгууллага, иргэд доорх линкээр бүртгүүлээрэй.

Бүртгүүлэх линк:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSciqKx3VBNfFQbeSVsFpzhR-hNHMqQyeeqAx8EKV4HzowNkQw/viewform?usp=header

Жич: Ширээний хураамж $20 (100% Монгол сургуулийн хичээлийн хөтөлбөрт зарцуулахаар хандивлагдана.)

12/31/2025

✨Та бүхэндээ 2025 оноо амжилт, бүтээлээр дүүрэн үдэж, 2026 онд гэр бүл тань эрүүл энх, аз хийморь, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл дэвшүүлье! Шинэ 2026 оноо сайхан угтаарай!

Юта Монгол Сургуулийн хамт олон ✨

Want your school to be the top-listed School/college in Sandy?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


1108 E 11000 S
Sandy, UT
84094

Opening Hours

9am - 1pm