Монгол Мэдлэг Сургууль

Монгол Мэдлэг Сургууль Mongolian School of Chicago area. Our mission is to ensure that, even as families assimilate into American culture, the Mongolian heritage remains strong.

Mongol Medleg School – Director: Dolgor Tsengelsan

Founded in 2011, Mongol Medleg School is proud to serve the Chicago community as a weekend school dedicated to preserving and promoting the Mongolian language, culture, and traditions among the next generation of Mongolian-Americans. We provide professional teachers and a structured program that helps students:

Develop listening, speaking, reading, and writing skills in the Mongolian language. Learn about history, traditions, and customs of Mongolia. Participate in cultural enrichment activities such as music, dance, chess, and art. Enjoy extracurricular activities, including field trips, community events, and cultural performances. Classes are held once a week, on Saturdays, offering both academic and cultural education in a fun and engaging environment. Since opening our doors, more than 1,000 students have attended Mongol Medleg School, gaining knowledge, pride, and connection to their cultural identity.

Монгол Мэдлэг Сургууль – Захирал: Долгор Цэнгэлсан

2011 оноос Чикаго хотод үйл ажиллагаагаа явуулж буй Монгол Мэдлэг сургууль нь гадаадад амьдарч буй хүүхдүүдэд монгол хэл, түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилготой.

Бид Монгол хүүхдүүд Америкт уусан шингэж буй энэ цаг үед эх хэл, өв соёлоо хадгалж үлдээх явдал юм. Манай сургууль нь мэргэжлийн багш нартай бөгөөд дараах сургалтуудыг явуулдаг:

Монгол хэлний сонсох, ярих, унших, бичих чадварыг хөгжүүлэх.

Монголын түүх, ёс заншил, уламжлалыг заах.

Хөгжим, бүжиг, шатар, урлагийн хичээлээр соёлыг баяжуулах.

Олон нийтийн арга хэмжээ, урлагийн тоглолт зэрэг нэмэлт хөтөлбөрт оролцуулах.

Сургалт нь долоо хоногт нэг удаа, бямба гариг бүрт явагддаг бөгөөд академик мэдлэгийг соёлын үйл ажиллагаатай хослуулан олгодог. Сургууль нээгдсэнээс хойш 1,000 гаруй хүүхэд суралцаж, мэдлэгтэй, бахархалтай, өв соёлоороо холбогдсон Монгол иргэн болж төлөвшсөн байна.

🔔 Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!Монгол Мэдлэг сургуулийнхаа багш, сурагчид, эцэг эхчүүд та бүхэндээ 2026–2027 оны хи...
09/05/2026

🔔 Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!

Монгол Мэдлэг сургуулийнхаа багш, сурагчид, эцэг эхчүүд та бүхэндээ 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе! 🇲🇳❤️

Шинэ хичээлийн жил маань инээд хөөр, амжилт бүтээл, сайхан дурсамжаар дүүрэн байх болтугай! 🔔📚

Удахгүй уулзацгаая.
09/01/2026

Удахгүй уулзацгаая.

Монгол Мэдлэг Сургуулийнхаа дуу хөгжмийн багш, “Соёлын тэргүүний ажилтан” Б. Оюун-Эрдэнэ багшаа та бүхэндээ танилцуулж б...
08/31/2026

Монгол Мэдлэг Сургуулийнхаа дуу хөгжмийн багш, “Соёлын тэргүүний ажилтан” Б. Оюун-Эрдэнэ багшаа та бүхэндээ танилцуулж байна. 🎶🇲🇳❤️

🎵 Оюун-Эрдэнэ багш маань Соёлын дээд сургуулийг дуу хөгжмийн багш, ёочин хөгжмийн мэргэжлээр төгсөж, Япон улсад хүүхдийн дуулах арга зүй судлан, мөн дуу бичлэг, саунд инженерийн чиглэлээр суралцаж мэргэжлээ дээшлүүлсэн.

Тэрээр Монгол, Япон, АНУ-д багш, хөгжимчнөөр ажиллаж хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хүүхдүүддээ зориулж, дуу хөгжмөөр дамжуулан монгол хэл, өв соёлоо хайрлан дээдлэх сэтгэлийг төлөвшүүлэхэд сэтгэл зүрхээ зориулан ажилладаг.

❤️ 2022 оноос Монгол Мэдлэг Сургуульдаа дуу хөгжмийн багшаар ажиллаж, хүүхдүүдтэйгээ дуу хуур, хөгжмөөр хөг нийлүүлэн ажиллаж буй Оюун-Эрдэнэ багшдаа шинэ хичээлийн жилд нь ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье! 🎶🌷🇲🇳

Монгол Мэдлэг Сургуулийнхаа олон жилийн туршлагатай, “Боловсролын тэргүүний ажилтан” Ц. Даваасүрэн багшаа та бүхэндээ та...
08/31/2026

Монгол Мэдлэг Сургуулийнхаа олон жилийн туршлагатай, “Боловсролын тэргүүний ажилтан” Ц. Даваасүрэн багшаа та бүхэндээ танилцуулж байна. 🇲🇳❤️

Ц. Даваасүрэн багш маань сургуулийн өмнөх боловсролын салбарт олон жил ажилласан туршлагатай бөгөөд 2014 оноос өнөөг хүртэл Монгол Мэдлэг Сургуульдаа тасралтгүй ажиллаж, энэ жил ч бяцхан шавь нараа угтан авахад бэлэн болж байна. 🌷

📚 Эрч хүчтэй, бүтээлч Даваасүрэн багш маань бяцхан хүүхдүүдтэй ажиллахдаа тэдний нас, онцлогт тохирсон сонирхолтой арга барилаар хичээлээ зааж, монгол хэл, ёс заншил, өв соёлоо багаас нь таниулан өвлүүлэхэд сэтгэл зүрхээ зориулан ажилладаг.

Мөн бий биелгээ, гар урлал, наамал, хатгамал, зураг зэрэг бүтээлч үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд бүрийн авьяас чадвар, сонирхлыг хөгжүүлж ирсэн туршлагатай сурган хүмүүжүүлэгч юм.

❤️ Даваасүрэн багшдаа олон жилийн турш Монгол Мэдлэг Сургуулийнхаа бяцхан сурагчдын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж ирсэнд нь талархаж, шинэ хичээлийн жилд нь ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье! 🇲🇳🌷

Монгол Мэдлэг Сургуулийнхаа олон жилийн туршлагатай багш нарын нэг Б. Энхдулам багшаа та бүхэндээ танилцуулж байна. 🇲🇳❤️...
08/31/2026

Монгол Мэдлэг Сургуулийнхаа олон жилийн туршлагатай багш нарын нэг Б. Энхдулам багшаа та бүхэндээ танилцуулж байна. 🇲🇳❤️

“Боловсролын тэргүүний ажилтан” Энхдулам багш маань олон жил ажилласан туршлагатай бөгөөд 2014 оноос Монгол Мэдлэг Сургуульдаа монгол хэлний багшаар ажиллаж, энэ хичээлийн жилдээ хүүхдүүдтэйгээ учран золгоход бэлэн боллоо.

📚 Тэрээр хүүхдүүдэд монгол хэлээ зөв сайхан эзэмшүүлэхийн зэрэгцээ эх хэл, өв соёлоо хайрлан дээдлэх сэтгэлийг төлөвшүүлэхэд олон жилийн хөдөлмөрөө зориулж ирсэн туршлагатай сурган хүмүүжүүлэгч юм.

🎤 2016 оноос “Уран жиргээ” хүүхдийн уран уншлагын уралдааныг санаачлан зохион байгуулж, Монгол Мэдлэг Сургуульдаа “Драмын клуб” ажиллуулан хүүхдүүдийн хэл яриа, уран унших чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн.

❤️ Энхдулам багшдаа Монгол Мэдлэг Сургуулийнхаа хүүхдүүдийн төлөө олон жилийн турш сэтгэл зүрхээ зориулан ажиллаж ирсэнд нь талархаж, шинэ хичээлийн жилд нь ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье! 🇲🇳🌷

🧘‍♀️ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ХАМГИЙН ИХ ХҮСЭЛТТЭЙ ХИЧЭЭЛМонгол Мэдлэг сургуулийн маань эцэг эхчүүдийн хүсэн хүлээдэг хичээлүүдийн...
08/30/2026

🧘‍♀️ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ХАМГИЙН ИХ ХҮСЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ

Монгол Мэдлэг сургуулийн маань эцэг эхчүүдийн хүсэн хүлээдэг хичээлүүдийн нэг бол иогийн хичээл юм. 🧘‍♀️

Иогийн хичээлийг Магсаржавын Энхжин багш маань хөтлөн явуулдаг бөгөөд 2015 оноос хойш манай сургуультай хамтран ажиллаж, эцэг эхчүүддээ иогийн хичээл зааж ирсэн билээ.

Энхжин багш маань АНУ-д иогийн багшийн мэргэжлийн сургалтаа төгссөн, олон жилийн туршлагатай багш юм.

🧘 Хүүхдүүдээ хичээллэх зуур ээж аавууд маань өөрсдөдөө цаг гарган, иогоор хичээллэж, алжаалаа тайлах сайхан боломжтой.

Энэ хичээлийн жилд ч эцэг эхчүүдийн маань дуртай иогийн хичээл үргэлжилнэ. 🧘‍♀️

❤️ Энхжин багшдаа шинэ хичээлийн жилд нь амжилт хүсье!

🇲🇳❤️ Монгол Мэдлэг Сургуулийн 2026–2027 оны хичээлийн шинэ жил эхлэхэд бэлэн боллоо!Хүүхэд багачууддаа монгол хэл, соёл,...
08/30/2026

🇲🇳❤️ Монгол Мэдлэг Сургуулийн 2026–2027 оны хичээлийн шинэ жил эхлэхэд бэлэн боллоо!

Хүүхэд багачууддаа монгол хэл, соёл, өв уламжлалаа өвлүүлэн, хамтдаа сурч хөгжих шинэ хичээлийн жилдээ та бүхнийг урьж байна. 📚🌱

9-р сарын 5-нд уулзацгаая! 🇲🇳❤️

🌟 Манай хамт олон улам өргөжсөөр байна!Та бүхэндээ Монгол Мэдлэг сургуулийн хамт олонд эргэн нэгдэж буй Амарсайхан овогт...
08/30/2026

🌟 Манай хамт олон улам өргөжсөөр байна!

Та бүхэндээ Монгол Мэдлэг сургуулийн хамт олонд эргэн нэгдэж буй Амарсайхан овогтой Булган багшийг танилцуулж байгаадаа баяртай байна. 🇲🇳❤️

💃 Булган багш маань 2004 онд Хөгжим Бүжгийн Коллежийг бүжигчин мэргэжлээр төгссөн мэргэжлийн бүжигчин юм.

Монголын урлагийн чуулгуудад ажиллаж, “Сарны чулуу” дуу бүжгийн чуулгад гоцлол бүжигчнээр ажиллаж байсан туршлагатай.

✨ Мэргэжлээрээ 8 жил бүжиглэсэн Булган багш маань энэ хичээлийн жилээс хүүхдүүддээ бүжгийн урлагийг зааж, манай хамт олонтой дахин нэгдэж байна.

👏 Булган багшдаа эргэн тавтай морил! Хамтдаа олон сайхан зүйл бүтээхийг хүсэн ерөөе! 🇲🇳❤️

Хүүхдийн баяр -2026
06/01/2026

Хүүхдийн баяр -2026

5/31-ны 10 цагаас болох Чикаго хотын "ХҮҮХДИЙН БАЯР"-т эцэг эхчүүд та бүхнийг үр хүүхдүүдийнхээ хамтаар хүрэлцэн ирэхийг...
05/19/2026

5/31-ны 10 цагаас болох Чикаго хотын "ХҮҮХДИЙН БАЯР"-т эцэг эхчүүд та бүхнийг үр хүүхдүүдийнхээ хамтаар хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хаяг: Busse Woods grove #28-30
(Ring & Golf road)

Address

1301 S Wolf Road
Prospect Heights, IL
60070

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Мэдлэг Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Монгол Мэдлэг Сургууль:

Shortcuts

Share