07/17/2025
Бидний “Paid Internship Program”-ын 2 дугаар элсэлт 2025 оны 9 сарын 1-нд эхлэх гэж байна.
АНУ-д алсаас нягтлан бодох бүртгэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулахыг зорьж буй ня-бо нарт хамгийн тохиромтой.
Бид 2025 оны 8 сарын 15 хүртэл CV & Cover Letter хүлээн авах ба та доорхи шаардлагуудыг хангаад, сонгон шалгаруулалтад хамрагдахыг хүсэж байвал [email protected] руу илгээгээрэй.
Paid Internship-ийн тухайд:
1. Account Associate Remote Bookkeeping Position
2. 2 x Intern Positions
3. 7 хоногийн 10-20 цаг
4. Хугацааа: 6 сар
5. Хаанаас ч ажиллах боломжтой
6. Видео ба 1:1 сургалтуудтай, ментортой
7. Цалингийн хэмжээ туршлагаас хамаарна
8. Интерншип дууссаны дараа жинхлэгдэх боломж нээлттэй.
Хөтөлбөрийн сонгон шалгаруулах процесс:
1. CV & Cover Letter submission
2. Онлайн Вебинар
3. Онлайн тест
4. Ярилцлага
5. 2 x Референс
6. Гэрээ
Шаардлагатай ур чадвар ба туршлага:
1. Ня-бо бүртгэлээр 2 жил ба түүнээс дээш жил ажилласан байх. Quickbooks Online бүртгэлийн програм дээр ажиллаж байсан бол давуу тал
2. Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай. Дунд ба түүнээс доош түвшин байх боломжгүй
3. Компьютерийн мэдлэг, хэрэглээ сайн, шинэ системүүд дээр ажиллах, сурах өндөр эрмэлзэлтэй
4. Алсаас буюу “remote” ажиллах сонирхолтой, дуртай, өмнө нь ажиллаж байсан туршлагатай байвал бүр сайн.
5. Хамтран ажиллаж буй хүмүүс, харилцагчид болон өөрийгөө хүндэлдэг, бусдыгаа хүлээлгэж алга болдоггүй, хариуцлагатай
6. GTRA сургалтуудад өмнө нь сууж байсан бол СV дээрээ оруулаарай.
Амжилт хүсэе!
06/11/2025
🚨 ICE хэнийг саатуулан хорьж байгаа вэ?
-Оршин суух бичиг баримтгүй, шүүхээс нүүлгэн шилжүүлэх тушаал авсан хүмүүс
-Гэмт хэрэг үйлдсэн, ялангуяа хүчирхийллийн болон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүс (ногоон карттай хүмүүс ч байсан хамаагүй)
-Цагаачлалын зөрчилтэй болон хүмүүс болон ICE шалгалтын үеэр бичиг баримтгүй хүмүүс.
🚨ICE зогсоовол ямар бичиг баримт харуулах вэ?
-АНУ иргэн бол: төрсний гэрчилгээ, паспорт эсвэл State ID үзүүлснээр түр саатуулахгүй байх боломжтой. Хуулбар эсвэл зургаар үзүүлж болно.
-Ногоон карттай бол: Ногоон картаа үргэлж биедээ авч явах. Хуулбар эсвэл зургаар үзүүлж болно.
-Ажиллах зөвшөөрөлтэй эсвэл цагаачлалын асуудал хүлээгдэж байгаа бол: Ажиллах эрх буюу EAD кард, I-94, эсвэл USCIS-ийн хүлээн авсанийг мэдэгдсэн захианы хуулбарыг үзүүлээрэй. (Бүх asylum case цуцлагдсан гэдэг бол худал мэдээлэл.)
-Хэрэв бичиг баримтгүй бол: Гадаад иргэний үнэмлэх үзүүлэхгүй, статусын талаар худал хэлэхгүй, хуурамч бичиг баримт үзүүлэхгүй байхыг зөвлөж байна: Дуугүй байх эрхээ хэрэгжүүлж, хуульчтайгаа зөвлөлдөх эрхээ хэрэгжүүлээрэй. Мөн биедээ яаралтай тусламж хэрэгтэй үед холбогдох хүмүүсийн (өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн гэх мэт) мэдээллийг биедээ авч явах.
🚨ICE зогсоовол яах вэ?
Олон нийтийн газар эсвэл хяналтын цэг дээр бол:
-Тайван байх
-Гүйж, эсэргүүцэж, маргаж болохгүй
-Монгол эсвэл өөр улсын иргэний үнэмлэх, пасспорт харуулахгүй байх
-Худал хэлэхгүй, хуурамч бичиг баримт үзүүлж болохгүй
-Юун дээр ч гарын үсэг зурж болохгүй
-Цагаачлалын статус, төрсөн улс, АНУ-д хэрхэн нэвтэрсэн гэх мэт асуулт асуувал “I wish to remain silent” буюу “Би чимээгүй баймаар байна" гэж хариулах эрхтэй.
-“Am I free to go?” буюу "Би явж болох уу?” гэж асуух эрхтэй. Хэрэв тэд тийм гэж хэлбэл тайван явах.
-Хэрэв үгүй гэж хэлбэл өмгөөлөгчгүй байсан ч хамаагүй “I wish to speak to my lawyer” буюу өмгөөлөгчтэй ярих хүсэлт гаргах эрхтэй.
-Өөрийгөө, эд зүйл, тээврийн хэрэгсэл, гэрт ямар нэгэн нэгжлэг хийхийг бүү зөвшөөр— “I do not consent to this search” буюу "Би энэ нэгжлэг хийхийг зөвшөөрөхгүй" гэж хэлээрэй.
🚨Хэрэв та баривчлагдсан эсвэл саатуулагдсан бол:
-Та асуултанд хариулах, баримт бичигт гарын үсэг зурахаасаа өмнө дуугүй байж, өмгөөлөгчтэй ярилцах эрхтэй.
-Хууль зүйн зөвлөгөөгүйгээр ямар нэгэн зүйлд гарын үсэг зурж болохгүй; шаардлагатай бол орчуулагч асуух.
-Та консулын газартай холбоо барих хүсэлт гаргаж болох бөгөөд үүнийг өөрийн ойлгодог хэлээр мэдэгдэх ёстой.
Chat GPT -гийн баттай эх сурвалжуудаас гүн хайлтын үр дүнг орчуулж, хянан хүргэв.
Stay Safe. Stay Informed.
Send a message to learn more
01/24/2025
Энтерпренер хүн болгон захирал, удирдагч байдаггүй
Энэ удаа бид АНУ-д хувийн бизнес эрхлэхийн зэрэгцээ санхүү, нягтлан бодох бүртгэлийн компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг