Монгол Сэтгэгдэл

Монгол Сэтгэгдэл

Share

NEWS

04/14/2026

Өнөөдөр “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар УИХ-ыг тарахыг шаардан талбай дээр жагсаж байна.

Тэгвэл энэ жагсаалыг А.Отгонбаяр нь хотоос авсан тендеийн мөнгөөр санхүүжүүлж байж болзошгүй байна. Тодруулбал, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан болон иргэдийн төлөөлөгч, Б.Сэргэлэнбаатар нар нь өөрсдийн хувь эзэмшдэг “Професионалстрой” ХХК-иар нийслэлээс “Сэлбэ дэд төв”-ийн Сэлбэ дэд төвийн багц 197.6 тэрбум төгрөгийн тендер авчээ.

Улмаар хотын дарга Х.Нямбаатар уг тендерийн хариуд “жагсаал” хүссэн гэх ба тэд танил талаараа нийлж тендер цохичхоод “ард түмний хаврын их чуулган” гэж улс төр хийж, ард иргэдйг турхирч эхэллээ.

02/22/2026

🔵Б.Аюуш/mzinho/: Хүнд тоглолт боллоо. Маргааш биднийг дэмжээрэй

02/17/2026

🇲🇳 МОНГОЛЧУУДЫН “БИТҮҮЛЭХ ЁС”

Монголчууд бид өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлж ёсолдог заншилтай. Энэ нь саран үл үзэгдэх битүү харанхуй байдаг учраас эл үзэгдлийг “Лавай” хэмээн нэрэлдэг. Сар гарахгүй битүү харанхуй байдаг учир оны сүүлчийн шөнө буюу отгон шөнийг “битүүн” хэмээн нэрэлдэг. Энэ өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн үдэж, ирэх ондоо элбэг хангалуун байхыг бэлгэдэн хоол хүнс, магтаал ерөөлөөр дүүрэн байлгахыг зорьдог өдөр билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна. Битүүний өдрийн өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин гэр орныхоо тоос шороог гөвж, эмэгтэйчүүд идээ цагаалгаа бэлдэн эрчүүд хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засдаг.

Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. "Битүүлэг", "битүүлэх ёс", "битүү хоол" идэх зан заншил нь Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцож, голдуу “Гурван марал од”-нд идээ өргөж, битүүлгээ хөндөнө. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой, эсвэл өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүстээ тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай. мах шүүсэн идээ, бууз, банш, хуушуурыг хэлнэ. Битүүний энэ орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орох үүдийг нээж, мөн зүүн тотгоны дээр өргөст харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хаадаг учиртай бөлгөө. Үүний дараагаар гэр бүлээрээ ширээгээ засаж дээр нь битүүлгээ тавьж, идээ будаагаа засаж, битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, аав, ээж, ах, дүү, хөвгүүд болон бэргэд дараалан сууцгааж бүгд товч бүсээ бүрэн товчилж малгайгаа өмсөж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, гал, бурхандаа дээж өргөөд, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Дараагаар нь гэрийн эзэн намрын нөөцөлсөн айргаа шимэн ууж, нас эрэмбийн дагуу ахмадууд болон үр хүүхдэдээ амсуулдаг.

Битүүний оройн наадам цэнгээн “Битүүлгийн идээ будаа”-наас цадтал идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шөнө дөл өнгөртөл олон төрлийн тоглоомоор наадаж өндөрлөдөг. Шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэнэ эвлүүлэх зэргээр тоглодог.Тоглоом наадмын дундаас шагалцах (шагайлдах, шагай өлгөлцөх)-ыг “эрхэм дээд, бэлгэ дэмбэрэлтэй” тоглоом гэж үздэг учраас битүүлгийн дараа томчуул шагалцаж, багачууд морь уралдуулдаг байв. Мөн үлгэр туульс ярих, шагайгаар морь, тэмээ, даага уралдуулах, дөрвөн бэрх орхих, тэмээ цохих, буга нүүх, хорол зэндмэнэ эвлүүлэх болон алаг мэлхий тоглодог байжээ. Одоогоор алаг мэлхий тоглох заншил зарим газар өвлөгдөн үлдсэн бөгөөд Алаг мэлхий өрөх гэж буй хүүхдүүд шоо орхиж, нүхний нь тоогоор мэлхий өрж тоглодог. 92 эсвэл 108 шагайгаар эрхтэн бүрийг дараалалтай өрдөг. Тухайлбал: мэлхийн давсгийг нэг, бөөрийг хоёр, толгойг гурав, шилбийг дөрөв, хүзүүг тав, нурууг зургаан шагай гэх мэтчилэн өрдөг. Битүүнд алаг мэлхий өрж хонуулаад шинийн нэгэнд буцаан авч тоглодог уламжлалтай. Битүүний өдөр цээрлэх зан үйл “Битүүн” бол жилийн хамгийн сүүлийн өдөр.

🟢 БИТҮҮНИЙ ӨДӨР ЦЭЭРЛЭХ ЗҮЙЛС

Битүүний орой мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун ам бүлээсээ тасарч айлд хонох, айл хэсэх, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хэрэлдэх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ.
Учир нь:
- Битүүний шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.

- Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин нохойгоо цадтал хоолло.

- Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.

- Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг.

- Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.

- Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө.

ТА БҮХЭН МИНЬ САЙХАН БИТҮҮЛЭЭРЭЙ!

02/07/2026

Би саяхан хүнсний аюулгүй байдлын лаборатори орж хийж байгаа 3 бүтээгдэхүүндээ шинжилгээ хийлгэж авлаа л даа. Тэнд 2 хон шинжилгээ л авдаг юм байна.

Уг нь бүтээгдэхүүн дотор байгаа бодис, ашигтай бактери зэргийг гаргадаггүй аж. Тэгээд л тийм лаборатори баахан сураглаж, хайж, ганц нэг сэжүүр гарсан утас руу бүгд рүү нь залгалаа. Байдаггүй ээ!!!

Ерөөсөө манай улсад хүнсний бүтээгдэхүүнд ургамал бордох бордооны хиртэй агуулагдаж байгаа бодисыг нь гаргаад өгчих хүнсний лаборатори байхгүй гэж ойлголоо.

Хүнсний аюулгүй байдлын лаборатори нь эртний байшинд, ямар ч засвар хийгдээгүй, шал нь хүртэл ховхорчихсон орчинд байдаг юм байна.

Уг нь лаборатори гэдэг чинь маш цэвэрхэн орчин, сайн тоног төхөөрөмж чухал л даа.

Энэ нийгэм маань ерөөсөө хүнийхээ төлөө анхаардаггүй юм байна гэсэн ойлголт төрлөө. Арай ч ийм гэж бодоогүй шүү.

Байсхийгээд л Ерөнхийлөгч болсон хүн болгон шахам Хүнсний аюулгүй байдал нэртэй, асар өндөр өртөгтэй чуулган хийдэг. Тэндээс гарсан шийдвэр ч хэрэгждэггүй ажээ.

Одоо бүх дүүрэг, бүх аймгууддаа ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛИГТОЙХОН ЛАБОРАТОРИТОЙ БОЛООЧ ЭЭ!!!

НЯЛХАС БАЛЧИРУУД МААНЬ ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУНААС ЮУ Ч ХАМААГҮЙ, ЯМАР Ч ОЙЛГОЛТГҮЙ АВЧ ИДЭЦГЭЭЖ БАЙНА. ХАВДРЫН БОЛЬНИЦ НЬ НЯЛХАС ЗАЛУУСААР ДҮҮРЭН ИЙМ УЛС ОРОН БАЙДАГ ЮМ УУ???

ХИЛЭЭР ОРЖ ИРЖ БАЙГАА ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНДЭЭ АВСТРАЛИ ШИГ ЦЕНЗУР ТАВЬЖ ГААЛЬ ДЭЭР НЬ НАРИЙН ШИНЖИЛЖ БАЙГААЧ ЭЭ!!!

Баахан гербецид пестицидтэй, элдвийн хорт химийн бодисын агууламжтай хүнс зах замбараагаа алдлаа!!!

Жижиг дэлгүүрээс эхлээд томоохон супермаркетуудынхаа ажилтнуудыг ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТАНД ХАМРУУЛААЧ ЭЭ!!!

Үүнийг хийчих баг одоогийн ажиллаж байгаа төр захиргааны байгууллагад бүрэн байгаа. Юуун дахиад МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ БАЙГУУЛАХ ВЭ???

БААХАН ДАРГА НАРЫН АРМИ ОРЖ ИРЭЭД БААХАН АВИЛГА, БӨӨН ХҮНД СУРТАЛ !!! Л БОЛНО.

Харин МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ БАЙГУУЛАХ МӨНГӨӨРӨӨ МАШ САЙН ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ИЙГ ХҮНСЭНДЭЭ МАШ САЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙДЭГ ОРНУУДААС СУДЛАН ОРУУЛЖ, ЛАБОРАНТУУДАА ТУХАЙН ОРОНД НЬ БЭЛТГЭЭД АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ!!!

ДАРГА НАРЫН БАГ БУС ЖИНХЭНЭ ЛАБОРАТОРИУД МОНГОЛ ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА!!!!
ХҮНС БОЛ ЗЭВСЭГ ШҮҮ!!!

Тогоочийн Наранцэцэг

01/31/2026

Эрчүүдээс асууя? Та аль бүсгүйг сонгох вэ?

01/30/2026

5 дахад гарч байгаа нөхөртөө амжилт хүсээрэй

12/22/2025

ЯПОН: 2026 онд татвар бууруулах түүхэн тохиролцоо хийгдлээ‼

Эрх баригч Либерал Ардчилсан Нам болон сөрөг хүчний Ардчилсан Намын удирдлагууд орлогын албан татварын хэмжээг ирэх жил 1.78 сая иен (11.430 ам.доллар) болгон нэмэгдүүлэхээр тохиролцов. Тэд мөн тээврийн хэрэгсэл худалдаж авахад ногдуулдаг автомашины албан татварыг цуцлахаар тохиролцлоо. Ийнхүү Ерөнхий сайд Санаэ Такайчи болон Ардчилсан намын дарга Юичиро Тамаки нар "2026 онд цалин нэмж чадахгүй ч татвар бууруулна" гэх том амлалт өгөв. Ерөнхий сайд Санаэ Такайчи:

"Хүчтэй эдийн засаг бий болгохын тулд иргэн, аж ахуй нэгжийн орлого нэмэгдэж, хэрэглэгчдийн сэтгэл санаа сайжирч, бизнесийн ашиг нэмэгдэх ёстой. Татвар төлөгчдийн гэртээ авч очих цалин, орлогыг бага ч болтугай нэмэгдүүлэх болно"

гэж хэлэв. Орлогын албан татварын хамгийн бага түвшинг 1.03 сая иен гэж удаан хугацаанд тогтоож байсан. Энэ босгыг 2025 онд 1.6 сая иен болгон нэмэгдүүлсэн бол ирэх жил 80.000 иенээр нэмэгдүүлнэ. Мөн 2026-2027 он хүртэл босгыг дахин 100.000 иенээр нэмэх юм. Ардчилсан намын шаардлагаар нэмэлт хэмжээг зөвхөн бага орлоготой бүлэгт төдийгүй жилийн орлого нь 6.65 сая иен хүртэлх хүмүүс хамрагдахаар болгожээ. Энэ нь Японы цалинтай иргэдийн 80 орчим хувийг хамарна.

Байгаль орчны татвар нь тээврийн хэрэгслийн үнээс хамаарч тэгээс 3 хувь хүртэл хэлбэлздэг. Энэ татварыг 2026, 2027 оны санхүүгийн жилд түдгэлзүүлнэ. Татварын орлогын бууралтыг нөхөхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан тусгай татварын орчныг бий болгохоор эрх баригчид судалж байна. Засгийн Газрын мэдээлснээр энэхүү татварын шинэчлэл нь төсвийн орлогыг 650 тэрбум иенээр бууруулна. Эрх баригч хоёр нам 2026 оны нэгдүгээр сард хуралдах парламентын ээлжит чуулганаар уг хуулийн төслийг батлуулахаар зорьж байна.

Эх сурвалж: https://www.asahi.com/ajw/articles/16236707

12/06/2025

Дуучин С.Тэнгэр: Ѳвѳрмонголын 6 сая монголчууд хааяа дотроо боддог. Бидний хойно бидний залаа дээр тусгаар тогтносон Их Монголын голомт болсон улс байгаа гэхээр их ѳмѳг түшигтэй санагддаг юм. Яг л аавтай хүүхэд мэт сэтгэгдэл тѳрдѳг. Миний эхнэр ѳглѳѳ бүр цайныхаа дээжийг Ар Монголын зүг ѳргѳдѳг. Та нар минь тусгаар улсаа хайрлаж эх орныхоо тѳлѳѳ баруун солгойгүй зүтгэж дэлхийн Монголчуудаа манлайлж оройлж яваарай.🇲🇳🙏🏻

10/21/2025

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа байр сууриа илэрхийлэв‼️

* Төрөөр тоглож байгаа нь шударга бус санагдлаа
* Бид 4 сар биш 5 жил Ерөнхий сайдаар ажилласан хүнээс үр дүн нэхэх ёстой
* Л.Оюун-Эрдэнэ ₮125 их наядын төсөв зарцуулсан
* МАН бол авлигачдын нам болсон

Ж.Баярмаа 🆚 Л.Оюун-Эрдэнэ

10/18/2025

Нүүрсний хулгайтай тэмцсэн Засгийн газрыг Үндсэн хууль зөрчиж огцруулсныг иргэд эсэргүүцэж байна.

Want your school to be the top-listed School/college in Huntington?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Huntington, WV, United States, West
Huntington, WV
25701

Opening Hours

Monday 9am - 6pm
Tuesday 9am - 6pm
Wednesday 9am - 6pm
Thursday 9am - 6pm
Friday 9am - 6pm
Saturday 9am - 6pm