Munguu's training center

Munguu's training center Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Munguu's training center, Education, Багшийн Дээд, Greenville, SC.

Америк багштай англи хэлний сургалт
- Бүх насны сурагчдад зориулсан
- Бүх түвшинд
Хаяг: Баянзүрх дүүрэг Нисора цамхаг 404 тоот ( Сансрын Е-мартын зүүн хойно)
Харилцах утас: 94159740

09/10/2026

Олигтой ярьж чадахгүй байгаагийн ШАЛТГААН!!!!!

Англи хэлээр олигтой ярьж чадахгүй мөн дадахгүй байгаагийн нэг гол шалтгаан нь та ямар ч төлөвлөгөөгүй ажилсаны “гай” юм. Тодруулж хэлбэл ямар ч системгүй, эмх замбараагүй, цагын хуваарьгүй байсан гэсэн үг. Системтэй төлөвлөгөө байхгүй бол танд ахиц дэвшил маш удаан мэдрэгдэх бөгөөд аажмаар таны урам хугарах болно.
Төлөвлөгөө нь систем, эмх цэгц, дэг журам, цагын хуваарь, зориулалт…гээд гадаад хэл сурахад нэн чухал шаардлагуудыг багтааж байдаг. Тэгэхээр таньд зайлшгүй төлөвлөгөө хэрэгтэй. Тэгвэл тэр төлөвлөгөөг хаанаас олох вэ?… гэвэл та өөрөө зохиох ёстой. Таньд таниас өөр хэн ч таньд таарч тохирох “төгс” төлөвлөгөөг хийж өгч чадахгүй. Харин яаж гэсэн асуултанд бол би хэдэн зөвлөгөө өгч чадна. Та анхааралтай уншаарай.
Нэгдүгээрт: Та өдрийн аль цагт чөлөөтэй байдаг вэ? Эсвэл та өглөө хамгийн сайн ажилладаг уу, эсвэл шөнийг илүүд үздэг үү? Таны чөлөөт цаг өдөр бүр адилхан уу эсвэл харилцан адилгүй юу? …. гэх мэтээр бодит цагийн хуваарь гаргах нь маш чухал юм. Учир нь хэрвээ та “боломжгүй” Англи хэлний сургалтын төлөвлөгөө гаргавал та гарцаагүй бүтэлгүйтэх болно. Зав гарахаар гэвэл худлаа...
Хоёрдугаарт: Таны сургалтын хөтөлбөр танд сорилт болж очих ёстой. Сорилтыг давж байж таны түвшин дээшлэнэ. Хөгжилтэй, эсвэл ядаж сонирхолтойтой байх ёстой гэсэн зарчимыг битгий тэргүүн зэрэгт тавиарай.
Гуравдугаарт: Та өдөр бүрийн төлөвлөгөө гаргах ёстой. Та долоо хоногийн долоон өдөр ямар нэгэн Англи хэлний “хоол” идэх хэрэгтэй гэсэн үг. За энэ хүрээд жаахан зогсож уншсанаа тунгааж бодоцгооё…. дараа бүр нухацтай ярилцанаа бүгдээрээ. Гэхдээ та одооноос Англи хэл сурах төлөвлөгөөгөө тархиндаа бодож эхлээрэй…. бусдадаа share хийхээ битгий мартаарай....

Монголын Ирээдүй- Хүүхдүүдэд маань Англи хэл заахаар Америкаас  ирсэн мэргэжилтэн  багш нартаа Баярлалаа..
09/03/2026

Монголын Ирээдүй- Хүүхдүүдэд маань Англи хэл заахаар Америкаас ирсэн мэргэжилтэн багш нартаа Баярлалаа..

09/03/2026

Манай 1 жилийн сургалт 9-р сарын 7 нд эхлэнэ. Хаяг Сансар Имарт хойно Нисора цамхаг 404 тоот Утас 94159740, 99297440

09/02/2026

Яаж Англиар Чөлөөтэй ярьж сурах вэ? Зөвлөгөө # 2

Та Англиар Ярихдаа “дүрэмд хэт их” анхаарал хандуулах хэрэггүй.
Унаган Англи хэлтэй хүмүүс ярихдаа хэлнийхээ дүрмийг байнга зөрчдөг. Америкийн олон ахлах сургуулийн сурагчид дүрэм бус үйл үг гэж юу болохыг мэдэх ч үгүй гэхдээ тэд тэдгээр дүрэм бус үйл үгийг хэл яриандаа байнга ашигладаг!
Багш хүний хувьд ингэж ярьж байгаадаа эмзэглэж байгаа боловч….. одоо яая гэхэв бодит байдалтай эвлэрхээс өөр гарц алга. Дүрмийг судлах нь маш чухал гэдгийг цаг ямагт санаж яваарай. Гэхдээ Та Англиар Чөлөөтэй ярьж сурахдаа дүрмийг нэн тэргүүнд тавиад байвал дүрэм таныг урагшаа хөдөлгөхгүй, хатуухан хэлэхэд “саад” болно. Бид энд зөвхөн Ярианы хэлний талаар ярьж байгаа гэдгийг эрхбиш та бүхэн мэдэж байгаа гэдэгт найдаж байна. Бичгийн хэл, орчуулгын хэлний талаар би нэг ч үг дуугараагүй шүү Манайхаан. Дүрмээ төгс сурсаныхаа дараа ярьж сурна гэдэг ч юмуу эсвэл дүрэм зөрчихөөс айж ичээд байвал бүтэхгүй. Таны дүрэм төгс биш байж болно! Гэхдээ л та Англиар ярьж чадна. Гол нь та ярихдаа “ойлгомжтой” ярихыг л хичээх хэрэгтэй, яриан дээрээ бага зэрэг ажилласны дараа дүрэм аяндаа таны ярианд шингэх болноо. За ингээд энэ бяцхан зөвлөгөөг минь “авах гээхийн ухаанаар” уншсан гэдэгт найдаж байна. Гадаад хэл сонирхон судлагч Таньд Хүсье. Манай Америк багштай Хүүхдийн бүтэн жилийн сургалтын зарыг бусдад түгээж шэйр хийж өгвөл багш нь их баярлах болно шүү…

Send a message to learn more

09/01/2026

Яаж Англиар Чөлөөтэй ярьж сурах вэ? Дадлага хичээл # 1

Хэрвээ та Англи хэлний үгсийг нэг нэгээр нь цээжилбэл таньд бүтэн өгүүлбэр зохиож хэлэхэд маш хэцүү байх болно. Учир нь таньд Англи үгнүүдийг нийлүүлж өгүүлбэр болгон хэлэх дадал зуршил байхгүй. Үгээ мэдээд байгаа хирнээ чөлөөтэй ярьж чадахгүй байгаагийн шалтгаан нь ердөө л энэ. Тэгэхээр би таньд үнэн “зэвүүн” нэг арга хэлж өгье. Гэхдээ өмнө нь нэг зүйл анхааруулья.
Англи хэлээр чөлөөтэй ярихын тулд таны хийх ёстой цорын ганц зүйл бол ярианы дадлага хийх юм. Ярианы дадлага хийхэд хажууд тань заавал хэн нэгэн байх албагүй.. тэгээд ч олдохгүй … Тиймээс тө өөрөө өөртэйгөө Ярь. Таньд туслах хүн нь Та өөрөө.
Өмнөх хичээл дээр бид бүтэн өгүүлбэр цээжлэхийн “гайхамшигт” ач тусын талаар ярилцсан. Олон хүн хүлээн зөвшөөрч дэмжсэн санал өгсөнд баярлалаа. Гэхдээ өгүүлбэр цээжлэхэд учир бас бий. Хаа хамаагүй хоорондоо хамааралгүй өгүүлбэрүүдийг олон дахин давтаж цээжлэх нь тийм ч их үр дүнтэй биш. Харин “онцгой” нэг үгийг сонгоод уг үгээ орсон олон өгүүлбэрийг цээжлэх нь таньд Англи хэлний онцгой чадварыг суулгах болно. Өнөөдөр бүгдээрээ “possible” гэдэг үгийг сонгоод энэ үгээ орсон хэд хэдэн өгүүлбэрийг олон дахин давтан хэлж өөрийн “чадвар” болгоцгооё. “possible” гэдэг үг нь ерөнхийдөө “боломжтой” гэсэн үг. Гэхдээ өгүүлбэрт орохоороо олон утга илэрхийлж болно. Харин өнөөдөр бидний толгойдоо суулгах утга бол Монгол хэлний маань “аль болох” гэсэн хэллэг юм. Өөрөөр хэлбэл “possible” гэдэг үгээр “аль болох” гэсэн утгыг хэлж сурах юм.
Цээжлэх өгүүлбэрүүдээ харцгаая.

1. She avoided him whenever possible. - Тэр аль болох түүнээс зайлсхийдэг байсан.

2. All of us want to live as long as possible. - Бид бүгдээрээ аль болох урт наслахыг хүсдэг.

3. I want to keep my room as neat as possible. - Би өрөөгөө аль болох цэвэрхэн байлгахыг хүсдэг.

4. I would appreciate a reply as soon as possible. - Аль болох хурдан хариу өгвөл би талархах болно.

Бүгдээрээ энд “дундаршгүй” их дүрэм журам ярихгүй. Тэгж ч тохирсон. Тиймээс зүгээр л энэ 4 өгүүлбэрээ чанга дуугаар олон дахин өөртөө давтаж хэлцгээе. Зарим нь биднийг “галзуурчихаж” гэж бодож магадгүй. Шал дэмий ажил ч хийж байна гэж болох юм. Гэхдээ биднийг юү ч зогсоож чадахгүй.. учир нь бид Англиар Чөлөөтэй ярьж сурахаар шийдсэн.
За Манайхаан Амжилт… өөртөө үнэнч байгаарай… бусдадаа шэер хийж хүргэхээ битгий мартаарай… мөн гарсан “сайн муу” үр дүнгээ хуваалцаж коммент бичээрэй…

Шинэ хичээлийн жилийн бүртгэл хийж байгаа шүү- 94159740, 99297440
09/01/2026

Шинэ хичээлийн жилийн бүртгэл хийж байгаа шүү- 94159740, 99297440

08/31/2026

Тууштай суралцсан олон сайхан залуучуудаараа бахархдаг. Хэл сурахад хамгийн чухал зүйл тууштай байдал юм. Тиймээс та хүүхдээ ядаж 1 бүтэн жил Америк багшаар заалгаад үзээрэй.
🚩Манай сургалт 9/3-4 нд түвшин тогтоох шалгалтаа авна.
🚩Хичээл 9/7 эхлэнэ.
🚩Тэгш гарагийн анги эсвэл Сондгой гарагийн анги сонгож болно
🚩Өглөө 9:00, 11:00, өдөр 15:00 цагийн аль нэгийг сонгоорой
🚩Сурах бичиг үнэгүй
🚩7 хоногт 2 өдөр нь Америк багш 1 өдөр нь монгол багш заана
📌Анги дүүргэлт 10-12 тул хүүхэд нэг бүртэй тулж ажиллана.
♥️Та гэрээ хийгээд төлбөрөө хуваан төлөх боломжтой
🀄️Хаяг Сансар Имарт хойно Нисора цамхаг 404тоот Утас 94159740, 99297440

08/31/2026

Англиар ярихаас та “айж, ичиж” байна уу ….

Бараг бүх хүний ​​хувьд гадаад хэлээр ярьж сурах нь айдсаа даван туулах гэсэн үг юм. Энэ бол хэвийн үзэгдэл! Таны төрөлх хэл тань ярьж сурах гэж хичээж байгаа гадаад хэлтэй чинь шал ондоо бүтэцтэй, аливаа зүйлийг дүрслэх хэлбэр нь өөр, ялангуяа Англиар нарийн утга санааг яаж хэрхэн илэрхийлэхээ олж сурна гэдэг үнэхээр төвөгтэй байх нь ойлгомжтой.
Та Англиар чөлөөтэй ярьж сурахыг хичээхдээ бүх зүйлийг төгс хийх гэж хичээх албагүй. Хамгийн гол нь та айж ичих мэдрэмжээ арилгаж, алдаа гаргахаас айлгүй, харин алдаанаасаа суралцахыг өөртөө зөвшөөрвөл жинхэнэ ахиц дэвшил таньд ирдэг юм шүү.
бусдад хүргэж шэйрлээрэй Манайхаан...

08/30/2026

Яаж Англиар Чөлөөтэй ярьж сурах вэ?

Чөлөөтэй ярих гэдэг нь ямар ч эргэлзээгүйгээр, түгдрэлгүй “бүтэн өгүүлбэрийг” хэлж чаддаг чадварыг хэлдэг. Харин энэхүү чадварыг “бэлтгэл” хийж байж олж авна. Гэхдээ өдөр бүр тодорхой хугацаанд ( 1 сар дээд тал нь 3 сар) “бэлтгэл” - ээ хийх ёстой. Энэ шалгуур дээр л бид бүдэрдэг. Англиар Чөлөөтэй ярьж сурахад тэнгэрээс заяасан төрчихсөн онцгой авъяастай байх огтхон ч шаардлагагүй. Зүгээр л өдөр бүр тодорхой хугацаанд “бэлтгэл”-ээ тасралтгүй хийчих. Яаж эхлэх вэ гэвэл их амархаан… эхлээд маш хялбархан хэдэн богино өгүүлбэрийг сонгон аваад олон дахин давтан хэлж амандаа суулгана. Автоматаар амнаасаа “галладаг” болтлоо тод чангаар өөртөө давтаж хэл. Дараа нь алгуур жаахан урт өгүүлбэр болго. Сүүлдээ хэд хэдэн өгүүлбэрүүдийг нийлүүлснээр бүтэн утга санааг түгдрэлгүй ямар ч эргэлзээгүйгээр шууд хэлж чаддаг болдог юм.
Энэ бол хий хоосон бүтэшгүй зүйл огтхон ч биш, ердөө л таниас 100% хамаарах асуудал. Ганцхан зүйл л таньд хэрэгтэй. Таныг удирдан хөтлөн дагуулах “дасгалжуулагч” хэрэгтэй. Өөрөөр хэлбэл багш. Та энэхүү бичвэрийг уншаад болмоор санагдаад нэгдэхийг хүсвэл 1 гэж коммэнт үлдээгээрэй…. Хамтдаа Аялалд гарцгаая…

Address

Багшийн Дээд
Greenville, SC

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Munguu's training center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Munguu's training center:

Shortcuts

Share

Category