Start Now - Ухаалаг Цахим Сургалт

Start Now - Ухаалаг Цахим Сургалт Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Start Now - Ухаалаг Цахим Сургалт, Education, Forest Heights, MD.

2018 оноос хойш хүүхэд бүрт чанартай, хүртээмжтэй англи хэлний боловсрол олгохын төлөө ажиллаж байна. Манай төв нь хүүхдүүдэд зориулсан ганцаарчилсан болон групп англи хэлний сургалт, гарын авлага хүргэдэг цахим сургалтын төв юм.

06/19/2026

😔 Та хүүхдээ үнэтэй сургалтад явуулж чадахгүй байна уу?

Бүү санаа зов! Таны хүүхэд гэртээ суугаад ч англи хэлээ сайн эзэмшиж чадна. 💪

📚 Бидний бэлтгэн гаргасан “Зуны Англи Хэлний Дасгалын Ном” нь 6-10 настай яг л таны хүүхдүүд зориулагдан гарсан.

✅ Шинэ үгс + зураг тайлбартай
✅ Уншиж ойлгосноо бататгах текстүүд
✅ Хөгжилтэй тоглоом, дасгал ажлууд
✅ Англи хэлний дүрэм энгийнээр тайлбарласан
✅ Нийт 50 хуудас, хэвлэж ашиглана!
✅ Үнэ 25,000₮

🎁 PDF ном авснаар ҮНЭГҮЙ онлайн сургалтад хүүхдээ оруулах боломжтой!

Энэ зун хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруул. Алдаж болохгүй боломж шүү! 🌟

👇 Захиалах бол “1” гэж коммент бичнэ үү!

06/11/2026

АУДИО НОМЫН ДАВУУ ТАЛУУД 📚📚📚

Сүүлийн үед хүмүүс подкаст, тед, фм сонс ч мөн англиар мэдээ үзэх зэргээр сонсгол болон дуудлагаа сайжруулдаг. Үүнээс гадна гадаад хэл сурч буй хүмүүст зориулсан аудио ном сонсох нь хэд хэдэн давуу талтай байдаг. Үүнд:

✅Төрөлх хэлээр нь сонсоно.
✅Үргэлжилсэн яриа сонсоно.
✅Уран сайхны үг хэллэг сонсоно.
✅Дуудлага мэдээж хамгийн чухал.
✅Ном унших дургүй бол сонсох нь хамгийн шилдэг арга.
✅Та хэзээ ч, хаанаас ч сонсох боломжтой.
✅Онлайнаар үнэгүй ном олох боломжтой.

Англи хэл сурч байгаа хүмүүсийн дийлэнх нь англи хэлээр ярьдаг оронд амьдардаггүй. Аудио номын тусламжтайгаар энэ асуудлыг даван туулж болно. Ингэснээр таны чих онгойж юмыг үг үгээр нь ойлгох бус ерөнхий утгаар нь ойлгох нь чухал гэдгийг мэдрэх болно. Ингээд таньд хэд хэдэн үнэгүй аудио ном татаж болох үнэгүй сайтуудыг танилцуулье, гол нь та өөрийн хэлний түвшин болон сонирхолдоо тааруулж номоо сонговол илүү үр дүнтэй байх болно.

1. www.digitalbook.io - уран зохиолын ном илүү их байдаг, хамгийн их номын сантай. 🤩📕
2. http://www.loyalbooks.com/ - хүүхдэд зориулсан үлгэрийн ном, тууж өгүүллэгүүд байдаг. Хэлээ дээшлүүлж байгаа хүмүүст тохиромжтой мөн сонирхолтой байх болно.😉📗
3. Android - https://play.google.com/store/apps/details?id=sanity.freeaudiobooks&hl=en

Apple - Audiobooks by Cross Forward Consulting, LLC https://apps.apple.com/us/app/audiobooks/id311507490 Гар утсандаа татаж болох апп байгаа. 🤗📘

4. https://librivox.org/ - үнэгүй аудио ном сонсож болхоос гадна та сайн дураараа өөрийн уншсан номоо оруулах боломжтой.😇📙
5. https://www.learnoutloud.com/Audio-Books - урлаг, улс төр, хүүхдийн, түүх, шинжлэх ухаан гэх мэт маш олон сонголттой.😌📚
6. http://www.openculture.com/freeaudiobooks - англи хэл сурч буй хүмүүст зориулсан номнууд байдаг.🤓📒
7. https://archive.org/details/Mindwebs_230 - татаж авахгүйгээр шууд сонсох боломжтой.📕📘
8. https://www.overdrive.com/ - таны аудио номын санд 📗📘
9. https://www.gutenberg.org/ - 59,000 гаруй үнэгүй аудио номтой, гайхалтай биш гэж үү? 🗂🗂
10. https://www.storynory.com/ - хүүхдүүдтэйгээ хамт номоо сонсоорой. 📚😇🥰

Start Now - Ухаалаг Цахим Сургалт😎

Cургалтаа явуулаагүй хоёр жил болчихжээ. Энэ хүүхдүүд маань хэд хэдэн анги дэвшиж, улам их зүйл сурсан байх. Манай хүүхд...
06/10/2026

Cургалтаа явуулаагүй хоёр жил болчихжээ. Энэ хүүхдүүд маань хэд хэдэн анги дэвшиж, улам их зүйл сурсан байх. Манай хүүхдүүд ч бас нүд ирмэхийн зуур томорчээ. 😊

Харин одоо та хүүхдийнхээ Англи хэлний түвшинд хэр сэтгэл хангалуун байна вэ?

👇 Доорх сонголтуудаас комментод бичээрэй:
✅ Маш хангалуун
🙂 Боломжийн
🤔 Илүү сайжруулах хэрэгтэй
😟 Санаа зовж байна

Таны хариултыг уншихдаа баяртай байх болно.

Зуны амралтаар гэртээ англи хэл сурах 5 давуу талҮнэтэй сургалтгүйгээр ч гэсэн хүүхдийнхээ ирээдүйг бэлдэж болно!1. 🏠 Гэ...
06/01/2026

Зуны амралтаар гэртээ англи хэл сурах 5 давуу тал

Үнэтэй сургалтгүйгээр ч гэсэн хүүхдийнхээ ирээдүйг бэлдэж болно!

1. 🏠 Гэр бол хамгийн аюулгүй орчин

Хүүхэд танихгүй хүмүүс, шинэ орчинд ичиж эвгүйцдэг. Гэртээ бол алдаа гаргахаас айхгүй, чөлөөтэй дуугарч, дахин дахин давтан суралцдаг. Жинхэнэ суралцах нь ичгүүргүй орчинд л болдог.

2. ⏰ Өдөр бүрийн жижиг дадал том үр дүн

Зунд өдөр бүр 20-30 минут тогтмол дадлага хийх боломж бий. Тогтмол байдал нь мөнгөнөөс илүү үр дүнтэй яг энэ зарчмаар бүтээсэн дасгалын дэвтэр хүүхдэдээ бэлдэж болно.

3. 💛 Аав ээжтэйгээ хамт сурах ээнэгшлийн цаг

Хүүхэд сургуульд байхдаа та нараас хол байна. Зунд хамт суугаад дасгал хийх энэ нь сургалт биш, дотно хугацаа. Хүүхэд аав ээжтэйгээ суралцахдаа илүү хурдан ахидаг.

4. 📖 Бүтэцтэй дасгал үр дүнтэй

Ямар юм хийхээ мэдэхгүй байхаас тусгайлан бэлдсэн, алхам алхмаар зохион байгуулсан дасгал хүүхдэд тодорхой чиглэл өгдөг. Зун бүрийн дасгалын дэвтэр яг энэ хэрэгцээг хангадаг.

5. 🌱 Өөрийн хурдаар сурсан мэдлэг насан туршид үлддэг

Гаднаас “заалгасан” зүйл мартагддаг. Гэртээ өөрийн хурдаар, дарамтгүй орчинд олж авсан мэдлэг насан туршид тогтдог. Зун бол яг тэр боломж.

#Зуныанглихэл #ГэртээСурья #Эртүеийнболовсрол #Хүүхдийнанглихэл #ХүүхдийнХөгжил

08/15/2025
06/08/2025

‼️ MASTER ENGLISH – СҮҮЛИЙН ЭЛСЭЛТ 😢

Манай ФБ групп дотор явагддаг онлайн англи хэлний сургалт сүүлийн элсэлтээ авч байна. Учир нь бид тун удахгүй шинэ платформ дээр шинэчилсэн, илүү сайжруулсан сургалтуудыг нээх гэж байгаа. ✨🙌🏻🤗

Бүртгэл: https://linktr.ee/learnwith.nomin

💻 Энэ сургалтад хамрагдсанаар та:
✅ A1–B2 төвшний дүрмийн 40+ видео хичээлийг нэг дор авах
✅ 6 сургалтыг нэгтгэсэн цогц хөтөлбөрт хамрагдах
✅ Хэзээ ч, хаанаас ч суралцах хязгааргүй эрхтэй болох. Ангийн ФБ грүпп хэзээ ч хаагдахгүй гэсэн үг 💯
✅ Өөрийн хурдаар, ачаалал багатайгаар үр дүнтэй суралцах боломжтой

💬 Энэ бол уг сургалтын хамгийн сүүлийн элсэлт бөгөөд цаашид энэхүү хувилбар дахин нээгдэхгүй болохыг анхаарна уу.

💸 Онцгой үнэ:
195,000₮ → Зөвхөн 95,000₮

🙏 Та сургалтад хамрагдахыг хүсвэл одоо энд дарж бүртгүүлээрэй: https://linktr.ee/learnwith.nomin

Хүүхдийн онлайн англи хэл маань цоо шинэ хөтөлбөрөөр дахин элсэлтээ авч эхэллээ. Өмнө нь манай сургалтанд сууж байсан хү...
08/30/2024

Хүүхдийн онлайн англи хэл маань цоо шинэ хөтөлбөрөөр дахин элсэлтээ авч эхэллээ. Өмнө нь манай сургалтанд сууж байсан хүүхдүүд маань хамрагдах боломжтой болсон шүү.

✅CУУРЬГҮЙ АНХАН ШАТ-А1
Эхлэх өдөр: 9 сарын 8
Үргэлжлэх хугацаа: 4 долоо хоног
Нийт 8 удаа Google Meet хичээл, 4 удаа видео хичээл орно.
Нас: 5-7 нас
Төлбөр: 75,000₮
Төлбөрөө Хаан банк 5021615108 Оюу-Эрдэнэ дансанд тушааж төлбөрийн баримтаа пэйж хуудасруу чатаар илгээж группдээ орно уу. Гүйлгээний утга: Утасны дугаар, хүүхдийн нас.

ХИЧЭЭЛЛЭХ ЖУРАМ:
📌Ням гаригт 15:00 аас Google Meet хичээл. Нэг удаагийн хичээл 45 минут. Хичээл хадгалагдана.
📌 Даваа гаригт 19:00 аас Google Meet хичээл. Нэг удаагийн хичээл 45 минут. Хичээл хадгалагдана.

✏️ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР:
- Цагаан толгой
- Уншлага (2-6 үсэгтэй үгнүүд унших давтлага)
- Амьтад ба эд зүйлс
- Одоо үргэлжилж байгаа цаг
- Тээвэр ба аялал
- Өглөөний хэвшил
- Долоо хоногийн өдрүүд
- Тоонууд 1-20
- Жилийн 12 сар
- Миний хотод байрладаг газрууд
- Өдрийн өдөр тутмын хэвшил ба цаг хугацаа
- Tөлөөний үгс (би, та, тэр, тэр, тэр, бид, тэд)
- Юмыг дүрслэх
- Цаг Хэлэх
- Бид хаана амьдардаг вэ?
- Ажил мэргэжил
- Эрүүл мэнд

✅СУУРЬТАЙ АНХАН ШАТ-А2
Эхлэх өдөр: 9 сарын 7
Үргэлжлэх хугацаа: 4 долоо хоног
Нийт 8 удаа Google Meet хичээл.
Нас: 8-10 нас
Төлбөр: 75,000₮
Төлбөрөө Хаан банк 5021615108 Оюу-Эрдэнэ дансанд тушааж төлбөрийн баримтаа пэйж хуудасруу чатаар илгээж группдээ орно уу. Гүйлгээний утга: Утасны дугаар, хүүхдийн нас.

ХИЧЭЭЛЛЭХ ЖУРАМ:
📌Бямба гаригт 19:00 аас Google Meet хичээл. Нэг удаагийн хичээл 45 минут. Хичээл хадгалагдана.
📌 Ням гаригт 13:00 аас Google Meet хичээл. Нэг удаагийн хичээл 45 минут. Хичээл хадгалагдана.

✏️ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР - ДҮРЭМ

-Adjectives/Тэмдэг нэр
-Comparative and superlative
-Adverbs/Нөхцөлт үйл үг
-Can; for ability; requests and permission/Чаддаг зүйлсээ хэлж сурах, зөвшөөрөл асууж сурах
-Good at + ing (or noun)/Сайн хийж чаддаг зүйлсээ хэлж сурах
-Have got /has to ашиглаж хийх ёстой зүйлсээ хэлж сурах
-How (or what) about + ing (or + noun)/Асуух төлөөний үгс ашиглан хүнээс санал асууж сурах
-I think/I know; Би бодохдоо..., би мэднэ....
/I think English is my best subject. I know it’s very hot in Africa./

✏️ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР - ЯРИА

-Describe where people and animals come from and live/ Хүмүүс, амьтад хаанаас ирж, амьдардаг болохыг тайлбарлах

-Ask and answer questions about location and position; follow and give simple directions/Байрлал болон зүг чиг асууж сурах, байршил хэлж зааж сурах

-Ask and answer questions about age/Нас асуух болох хариулж сурах

-Ask about and state likes and dislikes/Хийх дуртай болон дургүй зүйлээ хэлж сурах

-Tell the time and ask and describe daily routine/Цаг хэлэх болон өдөрт хийдэг зүйлсээ хэлж сурах

-Ask and answer questions about hobbies and pastimes/Хобби болон өнгөрсөн хугацаанд болсон зүйлсээ хэлж сурах

-Describe people; what they are doing and state ability/Хүмүүсийг дүрслэх болон , хийж байгаа зүйлсийн, чадваруудын хэлж сурна.

-Make simple comparisons/Энгийн харьцуулалтуудыг хэлж сурна.

Төлбөр: 75,000₮
Утас: 91918882

Үнэгүй хүүхдийн номыг эндээс татна уу. https://drive.google.com/file/d/1JqFonndYsoIrXVi2rUBD7MT_G3pAxvsj/view?usp=sharin...
09/16/2021

Үнэгүй хүүхдийн номыг эндээс татна уу. https://drive.google.com/file/d/1JqFonndYsoIrXVi2rUBD7MT_G3pAxvsj/view?usp=sharing👌👌👌

Хүүхэддээ англиар уншиж сурахад нь эцэг эхчүүд бид хэрхэн туслаж чадах вэ? 📚📚📚

Цувралаар та бүхэнд гэртээ хүүхэддээ англиар уншхыг заах 10 алхамыг үнэгүй материалын хамт хүргэх болно.🤗

✅АЛХАМ 5. Хүүхдийг уншиж сургах үндсэн дарааллыг мэддэг байх.

Хүүхэд уншиж сурахад олон ур чадвар хэрэг болдог гэхдээ үндсэн таван бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэнэ.

1. Дуудлага – үг тус бүрийг ялгаж сонсох, даган хэлэх чадвар
2. Авиа зүй – үгэнд орж буй үсэг хоорондын дуудлагыг анзаарч ялгадаг байх.
3. Үгийн баялаг - үгсийн утга, тэдгээрийн агуулгыг ойлгодог байх.
4. Уншсанаа ойлгох - үлгэрийн ном болон бусад номноос уншсан өгүүлбэрийн утгыг ойлгодог байх.
5. Түгдрэлгүй унших – чанга тод дуугаар хурдан унших чадвар

Address

Forest Heights, MD

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Start Now - Ухаалаг Цахим Сургалт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Start Now - Ухаалаг Цахим Сургалт:

Shortcuts

Share

Category