05/08/2026
🌱 John Abe Teens Coaching Program Open House 🌱
Өсвөр нас бол зөвхөн хичээл сурлага бус, зан чанар, хандлага, сахилга бат, манлайлал, амьдралын үнэ цэн төлөвшдөг хамгийн чухал үе билээ.
John Abe Teens Coaching Program-ийн Open House маань амжилттай болж, хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдтэйгээ өсвөр насны хүүхдүүдийн:
• зан чанарын төлөвшил
• хувийн зохион байгуулалт
• хариуцлага ба сахилга бат
• манлайлал
• зорилго, мөрөөдөл
• харилцаа ба өөртөө итгэх итгэл
зэрэг олон чухал сэдвээр ярилцаж, асуултууддаа бодитой хариулт авч, үнэ цэнтэй цагийг хамтдаа өнгөрүүллээ.
Хүүхэд бүр дотроо асар их нөөц боломж, ирээдүйн манлайлагчийн үрийг агуулж байдаг. Харин тэр үрийг зөв тордож чиглүүлэх нь бидний зорилго юм. 🌿
#ӨсвөрНас
#Манлайлал
#ХувьХүнийХөгжил
#ЭцэгЭхийнСургалт