Mongolian School Of Colorado

Mongolian School Of Colorado Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болшгүй соёл Үхтэл орших төрөлх нутаг Салж болшгүй орон -Д.Нацагдорж Enrollment

09/02/2026

ӨДРӨӨ ТОВЛООРОЙ!

2006 оны 8 дугаар сард эхэлсэн бидний түүх өдгөө 20 жилийг ардаа үджээ.
2026 оны 9 дүгээр сарын 26

Удахгүй уулзацгаая!

SAVE THE DATE!

Our journey began in August 2006, and now we are celebrating 20 incredible years!

September 26, 2026

See you soon!

09/02/2026

Колорадо Мужийн Монгол Сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн хагас семестер үнэгүй явах азтанаар Болд-Эрдэнийн Гоомарал, бүтэн жил үнэгүй явах азтанаар Болор-Эрдэнийн Мөнхнаран шалгарлаа. Баяр хүргэе. 2026 оны 09-р сарын 05-ны 11:00 цагаас сургууль дээрээ уулзацгаая.

09/02/2026

Бүтээл авах хугацаа 2026 оны 9-р сарын 6-ны өдөр хүртэл сунгагдлаа.
🎨🇲🇳 "МИНИЙ НҮДЭЭР МОНГОЛ ОРОН"
🇺🇸АНУ ДАЯАРХ МОНГОЛ ХҮҮХДИЙН ЗУРГИЙН УРАЛДААН
Колорадо мужийн Монгол сургуулийн 20 жилийн ойд зориулан АНУ-д амьдарч буй Монгол хүүхэд, өсвөр үеийнхний дунд үндэсний хэмжээний зургийн уралдаан зарлаж байна!
🧒 Хамрах хүрээ: 5–18 насны Монгол хүүхдүүд
🎨 Гурван насны ангилалтай:
• Бага нас: 5–8 нас
• Дунд нас: 9–12 нас
• Ахлах нас: 13–18 нас
🖌️ Дараах сэдвүүдээс сонгон бүтээлээ ирүүлэх боломжтой.
🇲🇳 Миний төсөөллийн Монгол орон
🐎 Монгол өв соёл
🏔️ Монголын байгаль
🏇 Наадам
❤️ Би Монгол хүн
🌟 Ирээдүйн Монгол
🏆 20 жилийн ойн баяртаа зориулан – 20 шилдэг бүтээлийг шалгаруулна.
✨ Grand Prize
🏰 Disneyworld гэр бүлээрээ аялах эрхийн бичиг /$800/
Мөн:
🥇 1-р байр - Өргөмжлөл, $300
🥈 2-р байр - Өргөмжлөл, $200
🥉 3-р байр - Өргөмжлөл, $100
🌟 5 Honorable Mention Awards
❤️ Үзэгчдийн нэрэмжит шагнал
🇲🇳 Шилдэг Монгол өв соёлыг харуулсан бүтээл
🎨 Шилдэг бүтээлч санаа
🌄 Шилдэг байгалийн зураг
⭐ 20-н жилийн нэрэмжит шагнал
📅 Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа:
2026 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр, Колорадогийн цагаар 12:00 цаг хүртэл бүтээл авна.
Бүтээлд тавигдах шаардлага:
✅Цаасны хэмжээ: А4.
✅Өнгийн харандаа
✅Усан будаг, акрил болон тосон будаг, пастель
✅Нэг оролцогч нэг (1) бүтээл ирүүлнэ.
✅Бүтээл өмнө нь ямар нэгэн уралдаан, тэмцээнд оролцоогүй, шинэ бүтээл байна.
✅Хиймэл оюун ухаан (AI)-аар бүтээсэн болон дижитал зураг хүлээн авахгүй.
Хавсаргах материал:
✅Оролцогчийн овог, нэр, нас
✅Хот, муж, сургуулийн нэр
✅Холбоо барих утас
✅Бүтээл зургийн санаа, утга агуулгыг тайлбарласан 40–50 үгтэй тайлбар
✅Зургийг өндөр нягтралтай JPG эсвэл PNG файл болгон цахим шуудангаар илгээнэ.
📧 Илгээх:
[email protected]
Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг :
📘 Facebook: Mongolian School of Colorado
📞 720-910-4509
Шилдэг бүтээлүүдийг 2026 оны 09-р сарын 26-нд болох Монгол сургуулийн ойн арга хэмжээнд үзэсгэлэн болон гаргана.
🎨 Зүрхэндээ тээсэн Монголоо зурцгаая.
АНУ даяарх Монгол хүүхэд бүрийг оролцохыг урьж байна! 🇲🇳

09/01/2026
09/01/2026

✨ENGLISH BELOW- Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө 4 хоног үлдлээ!

Та бүхэндээ Колорадо Мужийн Монгол Сургуулийн арын албыг хариуцан ажилладаг хичээнгүй багаа танилцуулж байна.
Манай сургуулийг олон жилийн турш дэмжиж, хамтран ажиллаж ирсэн эмээ өвөө, аав ээж, ахан дүүс, найз нөхөд болон хамтрагч байгууллагууд та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа.

✨Only 4 days until the first day of school!

We are excited to introduce the dedicated administrative team working behind the scenes at the Mongolian School of Colorado.
we extend our heartfelt gratitude to all the grandparents, parents, families, friends, and community partners who have supported our school throughout the years. Thank you for being an important part of our journey!

08/31/2026

Keeping history alive looks like teaching your culture. Our kids are learning how their ancestors contributed to world history. We want our kids to dream big for themselves!

Music from Batzorig Vaanchig’s Youtube

08/29/2026

Колорадо Мужийн Монгол Сургуулийн Монгол хэл, соёлын хөтөлбөр

Манай Монгол хэл, соёлын хөтөлбөр нь 3–12 насны хүүхдүүдэд зориулсан бөгөөд хүүхэд бүрийн нас, хэлний түвшинд тохирсон ангиудаар хичээллэдэг.

Хүүхдүүд маань дуу, шүлэг, тоглоом, харилцан яриа болон бүтээлч үйл ажиллагаагаар дамжуулан монгол хэлээ сурч, унших, бичих, зөв дуудлагаар ярих чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ Монголын түүх, соёл, ёс заншилтай танилцдаг.

Энэхүү видеогоор манай Монгол хэлний хөтөлбөр, ангиудын онцлог болон хүүхдүүд хэрхэн суралцдаг талаар товч танилцуулж байна.

2026–2027 оны хичээлийн жилийн бүртгэл үргэлжилж байна.

Бүртгэлийн мэдээлэл: https://forms.gle/3MqbvF7cCnRDDJJH9

Mongolian Language and Culture Program

Our Mongolian Language and Culture Program is designed for children ages 3–12, with classes based on each child’s age and language level.

Through songs, poems, games, conversations, and creative activities, students develop their Mongolian speaking, reading, writing, and pronunciation skills. They also learn about Mongolian history, culture, traditions, and heritage.

In this video, we introduce our program, explain each class level, and share how our students learn and grow.

Registration for the 2026–2027 school year is now open!

Registration link: https://forms.gle/3MqbvF7cCnRDDJJH9

08/26/2026

Our school started 20 years ago!

This is Part 3 of our three-part series on the power of cultural identity in our Mongolian youth. Follow along as we explore how heritage shapes strong leaders.

At the Mongolian School of Colorado, kids aren’t just learning a language. They’re learning their language is worth learning.

And it adds up to something bigger than a culture class: kids who feel seen, grow up grounded and confident. Our school is building up our community, one student at a time.

08/24/2026

This is Part 2 of our three-part series on the power of cultural identity in our Mongolian youth. Follow along as we explore how heritage shapes strong leaders.

A strong, supportive community gives young people the safety and confidence they need to step out of their comfort zone and grow. Surrounded by dedicated mentors, true friendships, and shared roots, children develop a sense of belonging that lasts far beyond the classroom.

When our Mongolian youth know they never have to navigate the world alone, they become braver, kinder, and more connected leaders.

Address

6940 S Holly Cir
Centennial, CO
80112

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian School Of Colorado posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Mongolian School Of Colorado:

Shortcuts

Share

Category