Dje Morinkhuur

Dje Morinkhuur

Share

Teach choir, band, orchestra, or a combination of all. Work with students on plays, concerts, and ot

Photos from Dje Morinkhuur's post 25/06/2025

😇 Pyramid

Photos from Dje Morinkhuur's post 29/05/2025

🌸

Photos from Dje Morinkhuur's post 08/01/2025

in Venice, Italy 🇮🇹

Photos from Dje Morinkhuur's post 04/01/2025

🩵💚🇮🇹

Photos from Dje Morinkhuur's post 30/12/2024

In Vienna, Austria 🇦🇹

Photos from Dje Morinkhuur's post 23/12/2024

in Prague, Czechia 🇨🇿

17/12/2024

Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойд зориулж тоглогдсон
нэгдсэн концертын хөтөлбөр
1. "Монгол орон минь бат оршиг!" магтуу. Явуухулангийн шүлэг, Улсын Гавьяат жүжигчин Лувсаншаравын хөгжим. Нэгдсэн хоор дуулж, ардын хөгжмийн улсын найрал хөгжим хөгжимдөнө. Удирдаач Лувсаншарав" гэжээ. Нэгдсэн хоор гэдэгт: Улсын хөгжимт драмын театр, Ардын дуу бүжгийн болон Ардын армийн дуу бүжгийн чуулга, Аж үйлдвэрийн комбинат, Барилга, Төмөр замын зэрэг Улаанбаатар хотын Соёлын ордны жүжигчид, Хөгжим бүжгийн дунд сургуулийн сурагчид бүгд оролцон дуулсан байх юм. Жинхэнээрээ маш том нэгдсэн хоор ийнхүү үүсгэн энэхүү магтууг сүр жавхлантайгаар дуулжээ. Хөгжмийн зохиолч Лувсаншарав энэхүү магтуундаа монгол ардын уртын дуу, монгол ардын харилцаа дуу зэрэг дууны олон хэлбэрийг өргөн хэрэглэсэн байдаг. 1961 он гэдэг бол Б.Явуухулан Москвагийн Утга зохиолын дээдийг төгсгөж ирээд "Мөнгөн хазаарын чимээ"-ээрээ яруу найрагт ид чимээ шуугиан тарьж байсан үе.
2. "Миний нутаг" шүлэг. Д.Нацагдоржийн зохиол. Жүжигчин Гантөмөр, Очирбат, Дашдондог, Дашдаваа нар уншина" гэсэн байна. Эндээс манай тайз дэлгэцийн ирээдүйн нэрд гарсан жүжигчдийн танил нэрс харагдана. Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ц.Гантөмөр "Хүний мөр", "Түмний нэг"-ийн Чинбат, Ардын жүжигчин А.Очирбат "Тунгалаг Тамир"-ын Итгэлт баян, "Мандухай цэцэн хатан"-ы Сатай сайд, Монголын театр дэлгэцийн нэрт жүжигчин Б.Дашдаваа "Хөхөө гэрлэх дөхлөө"-ийн Хөхөө, "Хүний мөр" киноны комиссар Гэрэл гэсэн дүрүүдээрээ алдаршсан юм.
3. "Мөнхийн дурсгал" бүжгийн сюит. Лхасүрэнгийн дэглэлт, Чойбалсангийн шагналт Гончигсумлаагийн хөгжим. Улсын хөгжимт драмын театрын бүжигчид, Хөгжим бүжгийн дунд сургууль, Ташкент, Перм хотуудад суралцаж байгаа монгол сурагчид оролцон бүжиглэнэ" гэжээ. Ардын хувьсгалын партизан, Монгол-Зөвлөлтийн дайчдын мөнхийн гавьяат үйлсийг бүжгийн хэлээр харуулжээ. Д.Лхасүрэн бол Монголын анхны мэргэжлийн балетмейстр гэж тооцогддог. 1966 онд "Төөрсөөр төрөлдөө" киноны гол дүр Балтад тоглосон. "Өглөө", "Тэмцэл" кинонд ч дүр нь мөнхөрсөн юм. Монголын сонгодог хөгжмийн ноён оргилуудын нэг, агуу С.Гончигсумлаагийн тухай юу хэлэх билээ. 1930-аад онд тэр Рабфак-т сурч байхдаа үлээвэр хөгжимд тоглож, 1940-өөд онд Циркийн дагшаад Цогзолмаатай хоршин дуулж, 1960-аад онд Монголын Радиогийн хөгжмийн Ерөнхий редактор байхдаа Итали хүү Робертино Лореттийн дуулсан "Санта Лючия", "Аве Мария" "Джамайка", "O’ Sole Mio" зэрэг гайхамшгуудыг шугамын радиогоор эгшиглүүлсэн нь тухайн үедээ түүний зоригтой алхам байсан юм. Гончигсумлаагаас өөр хүн кап орны дууг хэд хэдээр нь ингэж, төвийн радиогоор байн байн дуугаргаж чадахгүй л байсан болов уу. Тэрээр "Соёл-Эрдэнэ" хамтлагийн сайн дэмжигч, зөвлөгч байлаа.
4. "Баярын аялгуу". Давагжамцын хөгжим, Ардын хөгжмийн улсын найрал хөгжим хөгжимдөнө. Удирдаач Давагжамц" гэсэн байна. Энэхүү аялгуунд Монгол орны байгалийн үзэсгэлэнт сайхан, ард түмний жаргалант амьдралыг хөгжмийн хэлээр дүрслэн гаргажээ.
5. "Хэрлэн". Улсын гавьяат жүжигчин Лувсаншаравын хөгжим, "Сайхан Монгол орон". Дарамзагдын хөгжим. Улсын Театрын гоцлон дуулагч Жаргалсайхан дуулна" гэсэн байна. Дорнодын Дашбалбарын уугуул, дуурийн нэрт дуучин Д.Жаргалсайхан үнэн суурьтай, хүчирхэг дуу хоолойгоор, олон жил Монголын болон гадаадын урлагийн томоохон тайзнаа тэнгэрлэг аялгуу, дуурьсал чимэг болж хүнгэнэснийг бид мэднэ. "Халуун элгэн нутаг" (Ц.Намсрайжав-Ж.Бадраа) дууг анх дуулсан хүн. "Сайхан Монгол орон" дууг зохиогч Дарамзагд. Урлаг уран сайхан, цэргийн хөгжим, найрал дуу, дууны жинхэнэ гаргуун мастер байсныг түүний онцгой зохиол бүтээлүүд, өнөөдөр ч нотлон эгшиглэсээр байна. Яруу найргийн мэдрэмж, үгийн утга санааг аялгуугаар өлгийдөх увдис түүнд цаанаасаа, байгалиасаа байжээ. Хичнээн сайн хөгжимчин байгаад үгийн шидийг анзаарахгүй бол төгс байдалд ойртсон дуун бүтээл гаргаж чадахгүйг, бүгдэд сайн ойлгуулж чадсан хүн. Түүний нэр хаана ч эгшиглэнтэй бөгөөд содон сонсогддог. Ямар нэгэн цол чимэггүйгээр нэрээ бүтээлээрээ мөнхөлсөн тун цөөн хүмүүсийн нэг бол хөгжмийн нэрт зохиолч Г.Дарамзагд билээ.
Завсарлага 15 минут

6. "Эгмонт". "Бетховений хөгжим. Улсын симфони хөгжим ба Улсын Хөгжимт драмын театрын симфони хөгжим хөгжимдөнө. Удирдаач улсын гавьяат жүжигчин Чулуун" гэсэн байна. Хөгжмийн суут зохиолч Бетховен, "Эгмонт" хэмээх энэхүү бүтээлдээ Испанийн түрэмгийлэгчид Нидерланд орныг эзлэн, хүн ардыг нь зэрлэгээр дарлаж байсан хүнд үеэр Эгмонт гэх Ван түрэмгийлэгчдийн эсрэг баатарлагаар тэмцэж байсан талаар энэ удиртгалд өгүүлдэг.
7. "Үнэн" дуурийн Ядмаагийн дуу. Чойбалсангийн шагналт Гончигсумлаагийн хөгжим.
"Энх мэндийн дуу". Дунаевскийн хөгжим. Улсын гавьяат жүжигчин Загдсүрэн дуулна" гэжээ. Загдсүрэн гэх Монголын дуурийн урлагийн алтан гургалдайн давтагдашгүй дуу хоолой одоо ч ардын сэтгэлд эгшиглэсээр байна. Олон олон бүтээлийг амилуулж чадсан түүнд Ардын жүжигчин цол олгосон юм.
8. "Найрамдлын аялгуу" Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чойбалсангийн шагналт Дамдинсүрэнгийн хөгжим. Улсын симфони хөгжим ба Улсын Хөгжимт драмын театрын симфони хөгжим хөгжимдөнө. Удирдаач улсын гавьяат жүжигчин Намсрайжав" гэжээ. Энэхүү аялгуу нь дэлхийн ард түмний найрамдал, энх тайван амьдрах эрмэлзлийг тусган харуулахыг зорьжээ. Энэ үед Намсрайжав, Чулуун нар хоёул Улсын гавьяат жүжигчин цолтой, Гончигсумлаа Чойбалсангийн шагналт, Б.Дамдинсүрэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чойбалсангийн шагналт байсныг энэ хөтөлбөрөөс харж болно.
9. "Ардын баяр". Бүжгийн сюит Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн хөгжим, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн дэглэлт. Ардын дуу бүжгийн улсын чуулга, Ардын армийн дуу бүжгийн чуулгын бүжигчид бүжиглэнэ. Гоцлон дуулагч Улсын гавьяат жүжигчин Норовбанзад, хөөмийлөгч жүжигчин Чимиддорж" гэжээ. Энэ бүтээлд Монгол гэх нэгэн гэр бүлд нягтарсан, манай орны олон үндэстэн ястнууд, цөм эрх тэгшээр сурч, хөдөлмөрлөж, дуулж хөгжимдөн, бүжиглэн наадаж, цэнгэн жаргадаг заншилтайг бүжгийн хэл хөдөлгөөн, айзам дууны эгшиглэнгээр харуулжээ. Тус бүжгийн хөгжмийг бичсэн Г.Цэрэндоржийн авьяас билэг жинхэнэ ундарч байсан үе. Дэлхийн сонорт Монгол ардын уртын дууг хүргэхэд их хувь нэмрээ оруулсан "Уяхан замбуутивийн наран" Н.Норовбанзад гуай энэ үед Улсын гавьяат жүжигчин байжээ. "Дэрэнгийн хонхроос дэлхийд гаргасан зүйл бол Ард Монголын минь уртын сайхан дуу" гэдэг сэн.
10. "Ирээдүй минь бадартугай!" Улсын гавьяат жүжигчин, Чойбалсангийн шагналт Мөрдоржийн хөгжим, Улсын Хөгжимт драмын театрын дуучид, Хөгжим бүжгийн дунд сургуулийн сурагчид дуулж, симфони хөгжим хөгжимдөнө. Удирдаач улсын гавьяат жүжигчин Чулуун" гэжээ.
Яндашгүй баян эх орныхоо
Ялгуулсан хөгжлийг бид үзнэ
Гандашгүй хөгжлийн төлөө зүтгэж
Яруу алдраа бид нар мандуулна…. хэмээн алс ирээдүйгээ магтан дуулна.
Утга төгс, энэхүү нүсэр дуугаар Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн баярын концерт өндөрлөжээ. Хөтөлбөрийг уламжлал ёсоор монгол, орос хэл дээр 4 хуудас, 8 нүүрээр хэвлэсэн байх юм. Надад тэр үеийн концертын болон үзэсгэлэнгийн урилгын хавтасны зураг чимэглэл, өнгө будаг нь их таалагддаг. Аав минь өөрөө дүрслэх урлагийн хүн байсан гэдэг утгаар янз бүрийн жижиг хэвлэл, урилга, заллага, концертын хөтөлбөр их цуглуулдаг, өөрөө ч заримынх нь зураг дизайныг нь гаргадаг байсан юм. Тиймээс ааваас минь өвлөгдсөн яавлагны хоёр хайрцаг, урлаг соёлын чиглэлийн элдвийн жижиг хэвлэл, хөтөлбөр урилгууд "Монголын рок музей"-д өвлөгдөн ирснээс та бүхэндээ сонин болгож, танилцуулж байгаа нь энэ билээ. Хуучны юм өөр. Нэг л ондоо. Бас нэг л дотно. Яах аргагүй тухайн үеийн хүмүүсийн сэтгэлгээ, соёлын өгүүлэмж, хэвлэлийн чадал чансаа ч өөр байсан. Концертын хөтөлбөр бүр түүх өгүүлнэ. Хөтөлбөрийн төгсгөлд концертыг босгоход гар бие оролцсон, гол уран бүтээлч хүмүүсийн албан тушаал, алдар цол, нэрийг дэлгэрэнгүй тод бичжээ. Дууны шүлгийн зохиогчийн нэрийг харин бичдэггүй байж.
Концертын Уран сайхны удирдагч: Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чойбалсангийн шагналт Л.Ванган,
Найруулагч: Улсын гавьяат жүжигчин, Чойбалсангийн шагналт Л.Цогзолмаа, Улсын гавьяат жүжигчин Ө.Эрэнцэнноров,
Найрал дууны удирдаач: Улсын гавьяат жүжигчин Д.Лувсаншарав, удирдаач Мяасүрэн, Г.Дарамзагд, В.Долгор, Гүрбазар,
Хөтлөгч: жүжигчин А.Очирбат,
Бүжиг дэглэгч: Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжид,
Бүжгийн удирдаач: Д.Лхасүрэн,
Ерөнхий удирдаач: Улсын гавьяат жүжигчин Ц.Намсрайжав,
удирдаач Улсын гавьяат жүжигчин Чулуун,
бүжгийн хөгжмийн удирдаач Д.Дарьжав,
Ерөнхий зураач: Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чойбалсангийн шагналт Л.Гаваа,
Зураач: Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чойбалсангийн шагналт Намхайцэрэн,
зураач Цэнд-Аюуш.
Ардын хувьсгалын 40 жил гэдэг бол том тэмдэглэлт ой. Энэ ойд зориулсан концертод тухайн үеийн хамгийн шилдэг бүтээл, хамгийн шилдэг уран бүтээлчдээ хамруулсан байж таарна. Дор хаяж бүтэн сарын бэлтгэл сургуулийн дүнд тоглогдсон, энэхүү концертын хөтөлбөрөөс монголын урлаг соёлыг нуруундаа үүрч ирсэн ахмад үеийнхний их түүхийн нэгээхэн хэсгийг тольдон харж болно. Урлагийн түүх бүдгэрэх учиргүй, уран бүтээлчдийн нэрс мартагдах ёсгүй. ©Чингис Жагаа
Д.Жаргалсайхан "Монголын Рок нууц товчоо" /МРНТ/ номоос
2024.12.17
Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан болно.
#Жаргалсайхан #рокнууцтовчоо
#концерт

Photos from Dje Morinkhuur's post 17/12/2024

Morin Khuur 🇲🇳

Photos from Dje Morinkhuur's post 14/12/2024

Berlin, Cologne, Bremen and Dresden in Germany 🇩🇪

Photos from Dje Morinkhuur's post 06/12/2024

In Antwerp, Belgium 🇧🇪

Want your school to be the top-listed School/college in Ankara?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Ankara
2100