03/11/2025
Шведэд суралцах хүсэлтэй оюутан залуус та бүхэндээ 2026 оны намрын элсэлтийн мэдээллийг хүргэе! 🇸🇪📚
Сүүлийн үед биднээс намрын элсэлтийн талаарх мэдээлэл их асууж байгаа тул 2026 оны элсэлтийн огноо болон шаардлагатай баримтуудыг товч, хүргэж байна.
🗓️ Хэзээ бүртгүүлэх вэ?
Бүртгэл нээгдэх өдөр:
2025 оны 10-р сарын 16
Бүртгэл хаагдах сүүлийн өдөр:
2026 оны 1-р сарын 15
Бүрдүүлэх бичиг баримт:
✔️ 12 жилийн боловсролын гэрчилгээ
✔️ Паспорт
✔️ Англи хэл (IELTS 6.5 / TOEFL 90)
✔️ Элсэлтийн хураамж — 900 kr
✔️ Сургалтын төлбөр төлөх боломж
✔️ Санхүү, сэтгэлзүйн бэлтгэл
Бидний зөвлөгөө :
✅ Бэлтгэлээ эрт эхлүүл
✅ Мэргэжил сонголтоо сайн бодож шийд
✅ IELTS/TOEFL-оо эрт өгөөрэй
✅ Баримт бичгээ зөв форматаар илгээгээрэй
✅ Визний шат дамжлагыг урьдчилан тооцоолоорой
✨ Төлөвлөлт + зөв мэдээлэл + зорилго = Амжилт 😊
Бид танд юугаар туслах вэ?
✅ Програм, их сургууль сонгоход
✅ Баримт орчуулга, бэлтгэл
✅ UniversityAdmissions системд бүртгэл
✅ Визний зөвлөгөө
✅ IELTS/TOEFL чиглэл, материал
✅ Шведэд сурах амьдралын бэлтгэл
✅ 1-ээс-1 зөвлөгөө, менторшип
Та ганцаараа хийх шаардлагагүй —
алдаа гаргахгүйн тулд, цаг хэмнэхийн тулд бид хамт байна 🤝
📩 Хэрвээ та Шведэд сурах зорилготой бол мэдээлэл авах бол:
Комментод “YES” гэж бичээрэй
эсвэл мессэж үлдээгээрэй бид танд туслахаар хүлээж байна 🇸🇪🌍
https://www.universityadmissions.se/intl/search/latest
#БоловсролШвед #ШведэдСурах #ГадаададСуралцах #ОюутанХөтөлбөр
Universityadmissions.se - Apply to Swedish universities
The official website for application to higher education studies in Sweden. Study bachelor's and master's courses and programmes taught in English.
13/07/2025
Сайн байцгаана уу!
Сүүлийн үед хамгийн их ирж буй асуулт бол
“Швед улсад тэтгэлэгээр сурах боломж бий юу?” гэсэн асуулт байгаа тул,
энд нэгтгэн, товч хариуллаа.
Швед улсад Магисрын зэрэгт сурах гадаад оюутнуудад тэтгэлэг авах боломж илүү өргөн байдаг ба Бакалаврын тэтгэлэг нь маш цөөн бөгөөд өндөр шалгууртай байдаг. Гэсэн ч та бүхэн маань эртнээс сайн бэлдэх юм бол болохгүй зүйл үгүй! Зорилгодоо хүрэхэд чинь, туслах үүднээс ерөнхий мэдээлэл хүргэе! 🇸🇪
🎓 Монгол оюутнуудад зориулсан Швед улсын тэтгэлэгүүд:
1. 🇸🇪 Swedish Institute (SI) – Global Professionals тэтгэлэг
Магистрын зэрэгт зориулагдсан бүрэн тэтгэлэг:
• Монгол улсын иргэд өргөдөл гаргах боломжтой
• Тэтгэлэгт дараах зүйлс багтана:
• Сургалтын төлбөр (90 000 – 150 000 SEK, жилиийн)
• Сар бүрийн амжиргааны зардал ( 12 000 SEK)
• Нэг удаагийн нислэгийн зардал
Шаардлага:
• Бакалаврын диплом
• 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлага
• Англи хэлний мэдлэг (IELTS 6.5 эсвэл түүнтэй дүйцэх)
🗓️ Хүсэлт гаргах хугацаа: Жил бүрийн 1–2 сар
🌐 Вэбсайт: studyinsweden.se
2. 🏛 Швед их сургуулиудын дотоод тэтгэлэгүүд:
Ихэнх нь Мастерын хөтөлбөрт зориулагдсан боловч, жил бүрийн нөхцлөөс шалтгаалан заримдаа Бакалаврт ч олгодог.
🔹 Uppsala University – “King Carl Gustaf” тэтгэлэг
• Хүнд нөхцөлтэй орны иргэдэд зориулагдсан
• Сургалтын төлбөрийг бүрэн тэглэнэ
🔹 Chalmers University – IPOET ба Adlerbert тэтгэлэг
• IPOET: Сургалтын төлбөрийн 75% хөнгөлнө
• Adlerbert: Бүрэн тэтгэлэг (улс орны жагсаалт жил бүр өөрчлөгддөг)
🔹 Göteborgs University – Axel Adler тэтгэлэг
• Гадаадын Магистрт сурах хүсэлтэй оюутнуудад зориулагдсан.
Ихэвчлэн тухайн сургуульд элссэний дараа тэтгэлэгт материалаа гаргана.
3. Erasmus Mundus хамтарсан Магистрын хөтөлбөр:
• 2–3 орны Их сургуулиар дамжуулан суралцах боломж
• Бүрэн тэтгэлэг: Сургалтын төлбөр + амжиргааны зардал + нислэг
• Монгол оюутнууд өргөдөл гаргах боломжтой
🌐 https://www.eacea.ec.europa.eu
4. Бусад тэтгэлэгт боломжууд:
• Rotary Global Grant – Боловсрол, эрүүл мэнд, энх тайван, тогтвортой хөгжил зэрэг чиглэлд мастерын түвшинд тэтгэлэг олгодог
• SWEA, Aiducation зэрэг байгууллагуудын тэтгэлэг – жил бүрийн онцлогоос хамаарч боломж нь нээгддэг.
EACEA
Homepage of the Agency
05/07/2025
💎 Шведэд суралцахыг хүссэн Танд хэрэгтэй
сайт! www.studyinsweden.se
Study in Sweden бол Швед улсын засгийн газрын албан ёсны вэбсайт бөгөөд гадаад оюутнуудад зориулсан мэдээллийг нэг дор цуглуулсан платформ юм.
🟡 www.studyinsweden.se хаягаар орсноор та дараах мэдээллийг авах боломжтой:
✅ Шведийн их сургуулиуд болон хөтөлбөрүүд
✅ Тэтгэлэгт хөтөлбөрүүд ба хэрхэн бүртгүүлэх
✅ Шведэд оюутнаар амьдрах тухай
✅ Байр, санхүү, ажил болон соёлын талаарх зөвлөгөө
✅ Хэрхэн Шведэд суралцах хүсэлт илгээх талаар алхам алхмаар заавар
🌍 Энэхүү сайт нь бүрэн англи хэл дээрх мэдээлэлтэй бөгөөд ЕU холбооны бус орны оюутнуудад зориулсан.
💡 Яагаад энэ сайт чухал вэ?
www.universityadmissions.se
сайтаар та сургуулийн элсэлтийн өргөдөл, хүсэлт илгээх бол☝️
www.studyinsweden.se сайтаас та
Шведэд сурах, амьдрах, бэлтгэх бүх талаарх өргөн цар хүрээтэй мэдээллийг авч чадна✍🏻
Study in Sweden - Live and learn the Swedish way ✌️
Studyinsweden.se is a comprehensive, official resource on studying in Sweden for prospective and current international students.
05/07/2025
Олон хүн дэлгэрэнгүй мэдээлэл асууж байгаа учир, энд Монголоос эсвэл Гадаадын аль нэг орноос Шведын их дээд сургуульд элсэхэд, хэрэгтэй бичиг баримтуудын ерөнхий мэдээллийг орууллаа.
📌 Шведийн их, дээд сургуульд элсэх ерөнхий шаардлага:
– Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (12-р анги)
– Англи хэлний мэдлэг: IELTS 6.5 эсвэл TOEFL 90
– Гадаад паспорт болон иргэний үнэмлэх
- Их дээд сургуулийн сургалтын төлбөр ( ямар хичээлээр сурахыг хүсэж байгаагаас шалтгаалан, жилийн төлбөр ( 28 саяас - 100,000 сая төгрөг)
– Шинэ орчинд суралцах сэтгэлзүй, санхүүгийн боломжтойгоо нотлох
- Өргөдөл илгээх хураамж - 900kr
📌 Хэзээ бүртгүүлэх вэ?
– 2026 оны хаврын элсэлт: 2025 оны 8-р сарын 15-ны өдөр хүртэл
– 2026 оны намрын элсэлт: 2025 оны 10-р сард нээгдэнэ.
📌 Би танд дараах зүйлсээр тусалж чадна:
✅ Зөв мэргэжил, сургууль сонгоход
✅ Орчуулга
✅ Бүх бичиг баримтыг бүрдүүлэх
✅ Universityadmissions.se сайтаар дамжуулан элсэлт хийх
✅ Виз мэдүүлэхэд туслах
✅ Хэлний бэлтгэл (IELTS / TOEFL)
✅ Тэтгэлэгт хамрагдах боломжууд
✅ Хувийн зөвлөгөө (Zoom уулзалт, чат, What’s upp)
✅ Бүх шатлалд, хамтран ажиллаж дэмжих
Universityadmissions.se - Apply to Swedish universities
The official website for application to higher education studies in Sweden. Study bachelor's and master's courses and programmes taught in English.
03/07/2025
📚🇸🇪 Та Шведэд суралцахыг хүсэж байна уу?
Швед улс нь дэлхийн шилдэг сургалтын системтэй орнуудын нэг ба, дэлхийн шилдэг 100н сургуулиудад Шведын их сургуулиуд дээгүүр байр эзэлдэг. Түүнчлэн Швед бол гадаад оюутнуудад зориулсан дэлхийн шилдэг боловсролын тогтолцоотой орон юм.
Манай монгол оюутнуудад ямар боломж байгаа вэ?
Монгол оюутнууд (IELTS эсвэл TOEFL)-ийн 6,5 аас дээш оноотой бол :
🌍 Англи хэл дээрх 1000 гаруй хөтөлбөрөөс сонголт хийх боломжтой
🎓 Тэтгэлэг авах
💰 Тэтгэлэггүй ч сурах боломжтой - амьжиргааны зардлаа нотолж чадвал
🏡 Суралцах хугацаанд оршин суух зөвшөөрөл авах
💼 Суралцах хугацаандаа ажиллах, төгсөөд Шведэд үлдэж амьдрах боломжтой
✅ Би танд дараах чиглэлээр тусална:
1. 🎓 Шведэд сургалтын тохирох хөтөлбөр, их сургууль олоход
2. 📝 Их сургуулийн элсэлтийн өргөдөлд бэлтгэхэд
– Universityadmissions.se сайтаар бүртгүүлэх, CV, зорилго бичиг (motivation letter), диплом орчуулга
3. 📚 IELTS / TOEFL-ийн талаарх зөвлөгөө
– Шаардлагатай оноо, хэрхэн бүртгүүлэх, бэлдэх аргууд
4. 💰 Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргахад
– Swedish Institute болон бусад байгууллагын тэтгэлэгт хамрагдах боломжууд
5. 🛂 Виз эсвэл оршин суух зөвшөөрөл авахад
– Ямар бичиг баримт хэрэгтэй, хаанаас хэрхэн мэдүүлэх талаар дэлгэрэнгүй зөвлөгөө
6. 🧳 Явахаас өмнөх бэлтгэлүүдэд
– Байр, даатгал, банкны данс, аяллын бэлэн байдал зэргийг шалгах жагсаалт
7. 🧍♀️ Бүх үе шатанд хувийн зөвлөгөө өгч, дэмжих
– Эхний асуултаас эхлээд сургуулиа эхлэх хүртэл таны хажууд байж тусална
📅 Сүүлийн бүртгэл: 2025 оны 8-р сарын 15
📩 Надтай амжиж холбогдоорой!
Whatsapp залгах эсвэл шууд DM бичээрэй.
✅ Би танд бүхнийг нэг бүрчлэн тайлбарлаж тусална!
👉Боломж хүн бүрт бий. Өнөөдрөөс л мөрөөдлөө хэрэгжүүл!
#ШведэдСуралцах
Swedish Institute Scholarships for Global Professionals
https://www.universityadmissions.se/intl/start
30/06/2025
📣 Хэрвээ та 🇸🇪 Шведэд 2026 оны хаврын улиралд суралцахыг хүсэж байгаа бол, яг ОДОО өргөдлөө илгээгээрэй! Хичээлүүд 2026 оны нэг сарын дундуур эхлэнэ.
🗓️ Их сургуулийн бүртгэл дуусах хугацаа: 2025 оны 8-р сарын 15нд шүү.
Ц
✅ Хэрэв танд TOEFL эсвэл IELTS (хамгийн багадаа 6.5) оноо байгаа бол, аль улсад сурахаа хараахан шийдээгүй ч Швед улсыг сонирхож байгаа бол – би танд бүх үйлчилгээг бүрэн хариуцаж тусална:
📌 Би танд😊
• Шведэд зөв их сургуулиа сонгох, мэргэжлийн хөтөлбөр сонгох
• Онлайн өргөдөл явуулах
• Пасспорт, диплом болон бусад бичиг баримт бэлдэх, орчуулах
✅ Сургуулиаc тэнцсэн оюутнуудад:
• Виз мэдүүлэх, орон сууц, даатгалын зөвлөгөө
• Хэрэв гэр бүлтэй ирэх бол: хүүхдийн бичиг баримт, өргөдөл, бүртгэл
• Шведэд ирсний дараах амьдралын зөвлөгөө, эхний алхамуудад, туслахдаа бэлэн байна💖.
📎 Хүсэлт илгээх Албан ёсны хуудас:
👉
Universityadmissions.se - Apply to Swedish universities
The official website for application to higher education studies in Sweden. Study bachelor's and master's courses and programmes taught in English.