Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль

Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль

Share

ИРНИТУ нь Монгол улсад боловсон хүчин бэлтгэж ирсэн т

Photos from Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль's post 27/02/2026

Иркутский национальный исследовательский технический университет болон ПГС «Предприятие Эрдэнэт»: Боловсрол, шинжлэх ухаанд нээгдэж буй шинэ боломж 🇲🇳

ИРНИТУ нь Монголын хамгийн том уулын баяжуулах үйлдвэр болох “Эрдэнэт үйлдвэр” (Эрдэнэт хот)-тэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Баримт бичигт ИРНИТУ-ийн ректор Михаил Корняков болон үйлдвэрийн ерөнхий захирал Гэлэн Ёндон нар гарын үсэг зурсан байна.

Их сургууль болон үйлдвэрийг юу нэгтгэж байна вэ?

✅ Мэргэжилтэн бэлтгэх — Россотрудничество-ийн квот болон гэрээний үндсэн дээр боловсон хүчин сургаж бэлтгэнэ.
✅ Академик солилцоо — багш, оюутан, магистр, докторын түвшний суралцагчид харилцан дадлага, туршлага солилцох, хамтарсан судалгаанд оролцох боломжтой.
✅ Шинжлэх ухаан, судалгаа — хамтарсан эрдэм шинжилгээний ажил, туршилт-зохион бүтээх төсөл болон бусад чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
✅ Спортын хамтын ажиллагаа — төрөл бүрийн спортын хамтарсан тэмцээн, уралдаан зохион байгуулна.

“Эрдэнэт үйлдвэр” нь дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгчдийн нэг юм. Энэхүү хамтын ажиллагаа нь манай оюутан, залуу судлаачдад уул уурхайн салбарын дэвшилтэт технологид ойртох боломж олгож, харин монгол мэргэжилтнүүдэд Зүүн Сибирийн тэргүүлэх инженерийн их сургуулийн боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдах үүд хаалгыг нээж байна.

Оросын Ард түмний Нэгдлийн жилд энэхүү гэрээ нь манай хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны шинэ гүүр болж байна.

20/02/2026

Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургууль
Монгол оюутнуудад зориулан Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит тэтгэлэг зарлалаа

2026 оноос эхлэн Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуулийн нэрт төгсөгч Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит шинэ тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлагдана.

Тус тэтгэлэгт манай их сургууль бүх санхүүжилтийг гаргана. Сурлага, эрдэм шинжилгээний өндөр амжилт гаргасан Монгол оюутнуудыг дэмжих зорилготой.

Тэтгэлгийг Шагдарын Отгонбилэгийн нэрээр нэрлэсэн нь учиртай. Тэрээр уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй, “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрийн анхны Монгол ерөнхий захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төр нийгмийн зүтгэлтэн бөгөөд Монголын уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.

Жил бүр инженер, техникийн чиглэлээр өдрийн ангид суралцах Монголын 3 оюутан энэхүү тэтгэлгийн эзэн болно. Сарын тэтгэлгийн хэмжээ 10,000 рубль бөгөөд хичээлийн жилийн 10 сарын хугацаанд олгоно.

Анхны сонгон шалгаруулалт 2026 оны 2 дугаар сард явагдана. Дараах чиглэлээр суралцаж буй бакалавр болон магистрын оюутнууд оролцох боломжтой:
• 13.00.00 Цахилгаан ба дулааны эрчим хүч
• 15.00.00 Машин үйлдвэрлэл
• 18.00.00 Химийн технологи
• 20.00.00 Техносферийн аюулгүй байдал
• 21.00.00 Хэрэглээний геологи, уул уурхай, нефть, хийн үйлдвэрлэл болон геодези
• 22.00.00 Материалын технологи

Тэтгэлэгт хамрагдах нөхцөл:
• Академик өргүй байх
• ИРНИТУ-д суралцах хугацаандаа сурлага, эрдэм шинжилгээ, спорт, соёлын чиглэлээр амжилт гаргасан байх

Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит тэтгэлэг бий болсон нь ИРНИТУ-д Монгол Улсад зориулан өндөр мэргэшсэн боловсон хү.

19/02/2026
13/02/2026

🏆 ИРНИТУ нь Times Higher Education-ийн олон улсын салбар дундын шинжлэх ухааны үнэлгээнд багтлаа.

Иркутскийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургууль (ИРНИТУ) нь 2026 оны Interdisciplinary Science Rankings (ISR) буюу салбар дундын шинжлэх ухааны дэлхийн чансаанд анх удаа багтаж, нэр хүндтэй олон улсын үнэлгээнд хамрагдлаа. Уг чансаа нь их, дээд сургуулиудын шинжлэх ухааны өөр өөр салбаруудыг уялдуулан бодит асуудлыг шийдвэрлэх чадавхыг үнэлдгээрээ онцлог юм.

🌍 Чансаанд нийт 94 улсын 911 их сургууль багтсан бөгөөд ОХУ-аас 51 их сургууль төлөөлөн оролцож байна. Тэдгээрийн нэг нь ИРНИТУ юм.

📊 ИРНИТУ-ийн дэлхийн байр суурь: 601–800 бүлэг. Сүүлийн жилүүдэд олон улсын үнэлгээний бодлогыг системтэй хэрэгжүүлж ирсэн тус сургуулийн хувьд энэ нь амжилттай нээлт боллоо.

Үнэлсэн шалгуур үзүүлэлтүүд:
• салбар дундын судалгааны төслүүдийн санхүүжилтийн хэмжээ;
• хамтарсан судалгаанд зориулсан дэд бүтэц;
• эрдэм шинжилгээний бүтээлийн тоо хэмжээ, ишлэлийн үзүүлэлт;
• олон улсын нэр хүнд, үнэлэмж.

ИРНИТУ энэхүү чансаанд багтах болсон шалтгаан:

1️⃣ Бүс нутгийн манлайлал.
ИРНИТУ нь Зүүн Сибирийн бүс нутагт дэлхийн хэмжээний THE чансаанд тогтмол оролцдог цөөн их сургуулийн нэг бөгөөд ISR-д багтсанаар нийслэлээс гаднах холбооны түвшний чадамжийн төв болох байр сууриа бататгав.

2️⃣ Аж үйлдвэрийн эрэлт хэрэгцээ.
Тус сургууль нь түүхэн уламжлалаараа аж үйлдвэрийн томоохон байгууллагуудтай (жишээлбэл, Иркутскийн нисэх онгоцны үйлдвэр) нягт хамтран ажилладаг. Орчин үеийн инженер мэргэжилтэн нь материал судлал, их өгөгдөл (Big Data), хиймэл оюун ухаан зэрэг олон салбарын огтлолцолд ажиллах чадвартай байх шаардлагатай. ISR чансаа нь их сургуулийн ийм мэргэжилтэн бэлтгэх чадавхыг үнэлдэг.

3️⃣ Урт хугацааны стратеги.
ИРНИТУ нь 2018 оноос эхлэн THE-ийн олон улсын экосистемд идэвхтэй нэгдэж, дээд хэмжээний уулзалт, Евразийн бүсийн бага хуралд оролцох, судалгааны үр дүнг институцийн түвшинд системчлэх зэрэг бодлогыг хэрэгжүүлсэн. ISR-д багтсан нь энэхүү тууштай стратегийн бодит үр дүн юм.

📍 Эх сурвалж: https://web.scan-interfax.ru/app/document/view/87d6e59f-2612-49cb-b709-0d6ea500681d

05/02/2026

"Хоёр нуурын цом” Хоккейн тэмцээн, Монгол Улс болон Байгал нуурт болно.

Хоккейн IV дэх удаагийн “Хоёр нуурын цом” тэмцээн нь ЗХУ–Монголын хамтарсан сансрын нислэгийн 45 жилийн ой, мөн Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойд зориулагдан Монгол Улс болон Байкал нууранд зохион байгуулагдана.

Тус спортын тэмцээнд Монгол Улсын шигшээ баг, Бүгд Найрамдах Буриад Улсын шигшээ баг, мөн “Иркутскийн Политех” баг оролцоно.

“Хоёр нуурын цом” тэмцээн нь хоёр үе шаттай, тойрги журмаар явагдана.
• 2-р сарын 25-нд Монгол Улсын нутаг дэвсгэрт, Эрдэнэт хотод
• 2-р сарын 28-нд Байгал нуурын мөсөн дээр, Буриад Улсын Максимиха тосгонд зохион байгуулагдана.

Хоёр тоглолтын дараа хамгийн олон хожил авсан баг цомын эзэн болно.

Тэмцээнийг бэлтгэн зохион байгуулах хороог ЗХУ-ын Баатар, Монголын анхны сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа ахалж байна.

“Хоёр нуурын цом” нь зөвхөн хоёр улсын залуу тамирчдыг нэгтгэсэн спортын томоохон арга хэмжээ төдийгүй, оюутны спортын хөдөлгөөнийг хөгжүүлэх чухал боломж юм.

Зохион байгуулагчид:
• Иркутскийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургууль
• Буриад Улсын Спортын яам
• “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэр
• Оросын Оюутны спортын холбооны Буриад дахь салбар
• Иркутск муж дахь РССС-ийн салбар

Дэмжигч байгууллагууд:
• ОХУ-ын Спортын яам
• Оросын Оюутны спортын холбоо
• Бөмбөгтэй хоккейн ОХУ-ын холбоо
• ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам
• Бөмбөгтэй хоккейн Оюутны спортын лиг
• Монголын Оюутны спортын холбоо

29/09/2025

✨Эрхэм хүндэт ахлах ангийн сурагчид, төгсөгчид, эцэг эх, багш нар аа!
Та бүхнийг Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль (ОХУ, ЭҮСТИС)-иас зохион байгуулах Орос-Монголын найрамдлын баярын арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Манай баяр дээр зочдыг ямар үйл ажиллагаанууд хүлээж байна вэ?
• Сэтгэл догдлом тоглолт: манай авьяаслаг оюутнуудын уран сайхан тоглолт толилуулна.
• Орос улсад суралцах боломж: ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр оросын тэргүүлэх их сургуулиудад үнэ төлбөргүй суралцах боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
• ЭҮСТИС-ийн олимпиад: олимпиадад 11-12-р ангийн сурагчид, төгсөгчид оролцож болох бөгөөд эхний байр эзэлсэн сурагчид ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулалтад давуу эрх эдлэх болно.
• Мэргэжил дээшлүүлэх: Орос хэлний багш нарт зориулж орчин үеийн заах арга зүйн тухай тусгай сургалт-хичээл зохион байгуулна.

Гэр бүлээрээ хүрэлцэн ирж, их сургуулийн төлөөлөгчидтэй уулзаж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

📍Сүхбаатар, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр
Сүхбаатар хотын ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургууль дээр:
14.00 цагаас орос хэлний багш нарын дунд олимпиад, сургалт-хичээл;
17.00 цагаас баярын концерт, олимпиадын ялагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа

📍Дархан, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр
Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуульд
13.00 цагаас орос хэлний багш нарт зориулсан олимпиаудууд, сургалт-хичээл
16.00 цагаас баярын концерт, олимпиадын ялагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа

📍Эрдэнэт”, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр
14.00 цагаас Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт” Технологийн дээд сургуульд орос хэлний багш нарт зориулсан олимпиадууд, тусгай сургалт-хичээл;
17.00 цагаас баярын концерт, олимпиадын ялагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа, Эрдэнэт үйлдвэрийн Соёл-урлагийн цогцолборт тус тус болно.

✨Уважаемые учащиеся, выпускники, родители и учителя!

Иркутский национальный исследовательский технический университет (ИРНИТУ, Россия) с радостью приглашает вас на праздничное мероприятие, посвященное дружбе между Россией и Монголией.
Что ждет гостей на нашем празднике?
• Яркий концерт: Погрузитесь в атмосферу дружбы с творческими номерами от наших талантливых студентов.
• Карьера в России: Мы подробно расскажем о возможностях бесплатного обучения в РФ для монгольских студентов: квотах Правительства России и целевых грантах.
• Олимпиада ИРНИТУ: Учащиеся 11-12 классов и выпускники школ смогут принять участие в олимпиаде. Победа даст дополнительные преимущества при отборе на квоты!
• Повышение квалификации: Для учителей русского языка мы проведем специальный мастер-класс по современным методикам преподавания.

Приходите всей семьей, чтобы получить информацию из первых рук и задать все вопросы представителям университета.

📍г. Сухэ-Батор, 6 октября 2025
Место проведения: Общеобразовательная средняя школа №3 г. Сухэ-Батор
Время проведения:
в 14:00 - олимпиады и мастер-класс для учителей русского языка
в 17:00 - праздничный концерт и награждение победителей олимпиады.

📍г. Дархан, 7 октября 2025
Место проведения: Общеобразовательная средняя школа №1 сомона Дархан аймака Дархан-Уул
Время проведения:
в 13:00 - олимпиады и мастер-класс для учителей русского языка
в 16:00 - праздничный концерт и награждение победителей олимпиады.

📍г. Эрдэнэт, 8 октября 2025
Время проведения:
В 14:00 - олимпиады и мастер-класс для учителей русского языка пройдут на площадке Технологического института «Эрдэнэт» им. Ш.Отгонбилэга
В 17:00 - праздничный концерт и награждение победителей олимпиады в Комплексе культуры и искусства ГОК «Эрдэнэт».

23/05/2025

💡Монгол оюутнуудыг Орос улсад үнэ төлбөргүй сургана!

Эрчим хүчний салбарт орчин үеийн мэргэжилтэй болохыг мөрөөддөг үү? Эрхүү хотод байрладаг Оросын тэргүүлэх техникийн их сургуулиудын нэг болох Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургууль (ИрНИТУ) болон "En+" компанитай хамтарч авьяаслаг залуусыг Орос улсад үнэ төлбөргүй суралцахыг урьж байна!

Санал болгож байна:
📍 "Цахилгаан эрчим хүчний инженер", "Дулааны эрчим хүчний инженер" мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүд
📍 Орос хэл сурах бэлтгэлийн факультет
📍 Эн+ компанийн объектууд дээр дадлага хийх

Бүх зардлыг нь даана:
✔️ Үнэ төлбөргүй сурах
✔️ Оюутны дотуур байр
✔️ Өдөр бүрийн хоол
✔️ Эрүүл мэндийн даатгал
✔️ Сар бүрийн оюутны стипенд

Хэн оролцох боломжтой вэ:
🔸 18 - 21 настай Монгол улсын иргэн
🔸 Бүрэн дунд сургууль, коллежийн төгсөгчид, 1-2-р курсын оюутнууд

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ИрНИТУ-д 27 монгол оюутан суралцаж, эрчим хүчний салбарт амжилттай ирээдүйг бүтээж байна! Өнөөдөр тэдэнтэй нэгдээрэй!

Хүсэлт хүлээн авах хугацаа 2025 оны 8-р сарын 1 хүртэл.

Өүртгүүлээрэй: https://forms.yandex.ru/u/67ef9d8902848f515761d3f5/

Асуух зүйл байгаа бол энэ хаяг руу бичээрэй: [email protected]

09/04/2025

Монгол оюутнуудад зориулсан эрчим хүчний чиглэлээр үнэ төлбөргүй сургалт
Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургууль (ИРНИТУ)-д Оросын эрчим хүчний чиглэлээр тэргүүлэгч их сургуулиудын нэг бөгөөд Инженерийн шинжлэх ухааны чиглэлээр дэлхийн 1251+ их сургуулийн нэгээр (Times Higher Education World University Rankings 2025) шалгарсан байна.

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Эрчим хүчний яамны дэмжлэгтэйгээр ИРНИТУ нь 30 монгол иргэнийг дараах бакалаврын хөтөлбөрүүдэд сорилго шалгаруулалтаар элсүүлж авна:
💡Цахилгаан эрчим хүч
💡Дулааны эрчим хүч

ЭН+ компани нь шалгарсан оюутнуудын сургалт болон амьжиргааны бүх зардлыг бүрэн санхүүжүүлнэ.
Үүнд:
✔️ Сургалтын бүх хугацаанд ИРНИТУ-ийн дотуур байранд амьдрах байр;
✔️ Өглөө, өдрийн хоол;
✔️ Эрүүл мэндийн даатгал;
✔️ Цагаачлалын зардлууд;
✔️ Сард 10,000 рублийн тэтгэлэг;
✔️ ЭН+ компанийн эрчим хүчний объектууд дээр хийх дадлага.

📌Шалгаруулалтад оролцогчдын шаардлага:
● Монгол Улсын иргэн байх;
● 12-р анги төгсөгч / их сургуулийн 1-2 курсийн оюутан / коллеж төгсөгч;
● Насны хязгаар: 18 – 21 настай.

Өргөдлөө 2025 оны 8-р сарын 1-ээс өмнө амжиж илгээгээрэй!

Шалгаруулалт нь онлайн сорилт болон ярилцлагаас бүрдэнэ.

Одоо бүртгүүлж, Орос улсад чанартай боловсрол эзэмших боломжийг атгаарай!

🔗Яндекс маягтын холбоос:
https://forms.yandex.ru/u/67ef9d8902848f515761d3f5/

Want your school to be the top-listed School/college in Irkutsk?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Irkutsk
664074

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00