Daydayup English

Daydayup English

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Daydayup English, Educational consultant, Auckland.

04/11/2024

Би хүмүүсийн ярьдгаар сошиал орчинд идэвхгүй хүн, тийм болохоор танихгүй хүнээс найз болох хүсэлт бараг зөвшөөрдөггүй. Харин мэссэжээр юм асуусан хүнд заавал хариулдаг.

27/09/2022

Hi! IELTS speaking exam-д бэлтгэж байгаа хүмүүст зөвлөгөө өгнө.

23/03/2020

IELTS шалгалтыг анх өгөх гэж байгаа хүмүүст.

IELTS шалгалт бол хүнд, анх өгч байгаа хүн Англи хэл сайтай биш бол өндөр оноо авна гэж байхгүй. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд сайн бэлтгэж орвол санасанаасаа дээр оноо авч болно.
Нилээд олон жил гадаадад Англи хэлний сургуульд багшлаж байгаа, бас дээр нь энэ шалгалт дээр хянагч багшаар ажиллaсан, энэ шалгалтыг сайн мэддэг хүний хувьд доорхи зөвлөгөөг өгмөөр байна.
Ингээд анх өгөх гэж байгаа хүмүүст Англи хэлний чадвар болгон дээр нь зөвлье
Listening Test
Энэ шалгалт дээр хамгийн чухал зүйл бол сандрах хэрэггүй. Хэрэв сандраад юмуу “яaнаа юу гэчвээ” гээд л жаахан удвал дараагийн хариултууд урсаад өнгөрнө. Хэрвээ аль 1 асуултын хариуг сонсоогүй бол шууд орхиод дараачхи руу нь анхаар.
Яг яриа/ харилцан яриа сонсохоосоо өмнө асуултаа сайн унш. Жишээг сайн хар.
Шалгалтанд бэлтгэж байхдаа янз бүрийн talk show, podcast сонсож олон янзын аялга accent-нд дасах нь чухал.
Сонсох шалгалтын 1-р хэсэг нь арай хөнгөн( тоо сонсох, хүний болон ямар нэг юмны нэрыг үсэгчилж хэлэх гэх мэт) харин хойшлоод 3- 4 нь хүнд, ихэвчлэх лекц, семинар дээр ярьж байгаа хүний ярианаас хариулт олох байдаг. Тийм болохоор онлайн дээр байгаа үнэгүй бүх listening test-ийг хийж үзэх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд асуулт болгоныг бөглөх нь дээр,( энэ нь сонсох, унших шалгалтнуудад 2-ланд нь хамаарна) сонсоогүй, мэдээгүй өнгөрсөн хариулт болгоныг таагаад бөглө. Тэгвэл онох шансе бас бий, ялангуяа True/ False/ үнэн/худал хариулт дээр.
Speaking Test
Дунд буюу түүнээс дээш түвшний Англи хэлтэй бол IELTS шалгалтын хамгийн амархан нь энэ шалгалт. Товчхондоо хэлвэл харилцан яриа гэсэн үг, хүний асуултыг сайн ойлгоод бүрэн дүүрэн хариулт өгч чадвал өндөр оноо авна.
Ярианы шалгалтанд бэлтгэхдээ өөрийнхөө тухай товчхон, сонирхолтой 2-3 минутын мэдээлэл бэлдээд цээжлэчих. Гэхдээ шүлэг шиг биш, natural talking/ энгийн хүүрнэх хэлбэрээр тогтоох нь дээр . Тэгэхгүй бол шалгалт авч байгаа багш чинь хаа нэг газраас юм хуулаад цээжлэсэн байна гээд оноо хасах болно.
Асуулт хариултийн хэсэг дээр яг тохирсон хариулт хэлнэ. Хэт далийсан хариулт оноо авахгүй.
Асуултыг ойлгоогүй тохиодолд “ Excuse me ! Could you repeat your question please or Could you please paraphrase your question? гэдэг ч юмуу дахин асуух нь буруу хариулж байснаас хамаагүй дээр.
Хамгийн сүүлд нь хэлэхэд өөрийнхөө тухай ярьж байгаагаа гар утсан дээрээ” recording” хийгээд сонсоод үз. Бас өөрөөсөө дээр Англиар ярьдаг хүнээр шалгуулаад, харилцан ярих хэрэгтэй .
Дараагийн пост дээр нөгөө үлдсэн 2 шалгалтын талаар яринаа.

14/03/2020

IELTS болон ерөнхий Англи хэлний онлайн хичээл заана. Сонирхсон хүмүүс мessenger-t message бичээрэй.

24/02/2020

Нутгийн Англи хэл

Америк, Британи Англи хэл гэж байдагтай адил бүх англиар ярьдаг улсууд өөрийн аялга хэллэг, хэлц үгнүүдтэй байдаг. Шинэ Зеланд Англи хэл гэхэд бас л тийм.
Анх ирж байгаа хүмүүс “ kiwi хүмүүс түргэн ярьдаг, сайн ойлгохгүй байна” гэх нь бий, гэхдээ тэд хурдан ярьдагт биш сурах бичгийн Англи хэл нь “ хар ярианы” Англи хэлнээс ондоо учраас эхлээд ойлгоход хүнд байдаг.
Тэгвэл анх ирж байгаа хүмүүс нутгийн хар ярианы үг хэллэгийг сурах хэрэгтэй уу?
Товчхондоо хэлэхэд хэрэгтэй, гэхдээ хамгийн түгээмэл, нутгийн хүмүүсийн байнга хэрэглэдгийг нь сур.
Жишээ нь эдгээр үг хэллэгнүүд байна. (Зарим үгсийг орчуулав)
Kiwi: New Zealanders, also a native bird / Шинэ Зеланд хүмүүс өөрсдийгөө кiwi гэж нэрлэдэг, бас эндхийн үндэсний билэг тэмдэгний нэг болох нисдэггүй бор өнгөтэй шувуугаа бас тэгэж дууддаг. I like eating kiwi гэх өгүүлбэрийг хэлэхдээ “ kiwi fruit жимс “ гэдэг үгийг тодотгож хэлэхгүй бол эндхийн хүмүүст маш эвгүй ( НЗ хүн юмуу нөгөө дархан цаазтай шувууг идэх дуртай) мэт сонсогдоно.
Chur- ямар үед хэлж байгаагаасаа хамаараад / Hi! Bye! Cool/ гэсэн утгатай.
Tea- dinner Would like to come to tea?
аs - холбоос үг Нутгийн хүмүүс ямар нэг зүйлтэй санал нийлвэл, эсвэл товч хариулвал аливаа тэмдэг нэрийн араас “ as “гэх холбоос залгадаг . Жишээ нь: sweet as, easy as, choice as

Түгээмэл хэллэгүүд:
All good- That’s OK, never mind
No worries- you are welcome, no problem
Yeah Nah - You say it when you agree with someone, but also don’t, or if you get what someone’s saying, but don’t agree.
e.g. A: Kiwis aren’t very decisive people. B: Yeah Nah.
She’ll be all right. – everything is OK, don’t worry.
Bring a plate: Bring a shared dish of food to a party/gathering (if you get asked to ‘bring a plate’ do not just bring an empty plate, you will be judged harshly)

Want your school to be the top-listed School/college in Auckland?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Auckland