19/01/2021
Dutch-Mongolian Student Association
Contactgegevens, kaart en routebeschrijving, contactformulier, openingstijden, diensten, beoordelingen, foto's, video's en aankondigingen van Dutch-Mongolian Student Association, Studentenvereniging, Amsterdam.
Нидерланд дахь Монгол оюутны холбооны зорилго.
Суралцагч оюутнуудын нийтлэг эрх ашгийг эрх зүйн хүрээнд хамгаалсан, сайн дурын ашгийн төлөө бус нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Нидерландад сурч боловсрол эзэмшиж байгаа оюутан, сурагчын үйл ажиллагааг зохион байгуулалтын хувьд нэгдмэл болгох, хамтран ажиллах, харилцан мэдээлэл туршлага солилцуулна. Нидерландад амьдардаг эх орон нэгтнүүддээ дэмжлэг, мэдээлэл, соёл боловсрол олон нийтийн ажил зохион байгуулах зорилт тавьна.
19/01/2021
25/12/2020
Тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа!👏
Зөвхөн шалгаруулалтанд тэнцсэн эхний 100 оюутан, сурагчид маань сургалтын үндсэн төлбөр болох 500,000 төгрөгний төлбөрөөс 90% хөнгөлүүлэн, Англи хэлний VIP сургалтанд хамрагдах боломжтой боллоо.
EM академи нь гадны улсуудад 🌎 🏴 🇦🇺🇨🇦🇩🇪тэтгэлэгтэй суралцах, боловсролын зөвлөгөө, мэдээлэл, оюутан солилцоо🗼🗽🕌🌉, боловсролын программ хангамж 🖥 чиглэлээр бүх шатны сургуулиуд болон оюутан сурагчидад туслах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
🤓Гадаадад сурахад хамгийн их тулгамддаг асуудал бол хэлний бэрхшээл тул бид энэхүү карантины үед илүү олон хүнд туслах, гадаадын улс оронд сурах хүмүүсийг урьдчилан бэлдэх үүднээс VIP сургалтаа онлайн хөтөлбөр рүү шилжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө.
Монголын залуу үедээ туслах, суралцах боломж хязгаарлагдмал байгаа үед дэмжлэг болохын тулд Dutch Mongolian Association-оос төлбөрийн 90 хувийг санхүүжүүлэн ЧАНАРТАЙ СУРГАЛТАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАХ БОЛОМЖИЙГ та бүхэндээ олгож байна.
Сургалтын давуу тал:
✅ Олон улсын, цогц хөтөлбөр
✅ Америк, Австрали, Англид TESOL зэрэг хамгаалсан багш нар
✅ Долоо хоногийн 5 өдөр онлайнаар, биечлэн сургалт орно
✅ Унших, ярих, сонсох, бичих чадваруудаас гадна дүрмийн хичээлийг маш гүнзгий үзнэ
✅ Сонирхолтой, сурагчдын онцлогт тохирсон арга барилаар хичээл явагдана.
Тэтгэлэгт хамрагдахын хүсэгчдэд тавигдах шаардлага:
👍Сургалтын насны ангилалд хамрагдах сурагч байх
👍Сурах чин хүсэл, эрмэлзэлтэй байх
👍Цаашид гадаадад сурахаар бэлдэж буй оюутан, сурагч байх
Тэтгэлгийг зөвхөн тэнцсэн эхний 💯 хүнд олгоно. Тэтгэлэгт тэнцсэн сурагчдыг гадаадад сурахад бэлтгэх хөтөлбөртөө үргэлжлэн элсэх боломжоор хангана. 👏👏👏👏
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг
📱98881788 дугаараас болон фэйсбүүк мессежээр авна уу.
16/10/2020
04/04/2019
ОЮУТАН ДАДЛАГА ТӨСӨЛ
Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ, Оюутан Залуучуудын Хороо, Цахим Өртөө Холбоо ТББ-аас санаачлан Гадаад Харилцааны Яамны дэмжлэгтэйгээр 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй "ОЮУТАН ДАДЛАГА ТӨСӨЛ" -ийн #БҮРТГЭЛ эхэллээ.
Энэхүү төслийн хүрээнд хилийн чанадад суралцаж буй оюутан та бүхэнд #Төрийн бүх шатны байгууллагууд болон Монголын #томоохон аж ахуй нэгжүүдэд дадлага хийх боломжийг бид олгох болно.
*Та хилийн чанадад суралцдаг
*Эх орондоо дадлага хийх сонирхолтой
*Бакалаврын түвшний 3 болон түүнээс дээш дамжаанд суралцдаг
*Мастер, Докторын академик судалгаагаа хийх сонирхолтой бол яг одоо бүртгүүлээрэй.
Бүртгэлийн хаяг
https://goo.gl/forms/K7OfWsDaEpHT9JOf1
Жич: Таны материалыг хүлээн авч холбогдох байгууллагуудын шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн шатны сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
28/05/2018
19/04/2018
04/04/2018
APPLY NOW: FULLY FUNDED DAAD SCHOLARSHIP 2018-2019 FOR INTERNATIONAL STUDENTS IN GERMANY This scholarship programme offers you the opportunity to continue your academic education in Germany with a postgraduate course of study. Who can apply? Excellently-qualified graduates who have completed a first degree (Bachelor, Diplom or comparable academic
17/03/2018
Rowan First European Contest of Tuvan thoat singing1 FIRST WEEK. FIRST PARTICIPANT. VOTE IF YOU LIKE. SUBSCRIBE INTO THE CHANNEL
17/03/2018
ӨЛЗИЙ Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Уран Бүтээлч Dawaa Molom Нидерландын Фалкэнбург хотод нээгдсэн КИФ нэртэй гурван галерей хамтарсан уламжлалт уран бүтээлчдийн үзэсгэлэнд есөн бүтээлээрээ шалгаран оролцож байна. Та бүхэн Chateau St Gerlach-д очиж үзэхийг урьж байна. https://www.facebook.com/art.molom.nl/ хуудсыг Like, Share хийгээрэй.
Dawaa Molom, Kunstenares uit Mongolië en de ULZII bestuurslid, neemt deel aan de Kunst in Valkenburg (KiV) met haar kunstwerken. Haar bijzonder mooie kunstwerken en ook van de andere kunstenaren op het landgoed Chateau St Gerlach te vinden.
Meer informatie: http://www.marx-en-marx-kunst.nl/index.php…
Like en Share haar Facebook pagina:
https://www.facebook.com/art.molom.nl/
Mijn werken zijn te bezichtigen bij Kunst in Valkenburg (KiV)
KIV Inside:
Nog drie dagen (t/m 25 maart) kunt u genieten van Kunst in Valkenburg. Kom en geniet van de Kunst in deze prachtige omgeving. KiV Inside is in de prachtige ruimtes van de kloostergang van Château St. Gerlach en de schatkamer van de St. Gerlachuskerk. KiV Inside is dagelijks geopend tussen 10.00 en 17.00 uur.
KiV outside:
t/m zondag 30 september 2018
Een verrassende beeldenexpositie in de schitterende entourage van landgoed Château St. Gerlach. Verspreid door het park en de tuinen van Château St. Gerlach zijn sculpturen uit verschillende materialen (hout, steen, kunststof, terra cotta etc.) te bewonderen.
Нидерландын Фалкэнбург хотод нээгдсэн КИФ нэртэй гурван галерей хамтарсан уламжлалт уран бүтээлчдийн үзэсгэлэнд есөн бүтээлээрээ оролцож байна. Энд нэгийг нь тавьлаа.
24/01/2018
PhD Scholarships in Chemical Engineering in UK, 2018 The Imperial College London is proud to offer up to ten fully-funded PhD Scholarships in Chemical Engineering. These scholarships are available for both UK and International applicants.
04/01/2018
UPDATE 2018.01.13: Чуулганд илтгэгчээрр оролцох санал, удирдамжийг хожуу хүлээж авсан, ажлын цаг зав боломжоос шалтгаалан илтгэлийн санал, агуулгаа цэгцлэн явуулж амжсангүй тул санал хүлээн авах товыг тодорхой хугацаагаар сунгаж өгнө үү гэсэн хүсэлт цөөнгүй тоогоор ирж буйг хүндэтгэн үзэж XIV чуулганыг зохион байгуулах багаас ЭСЯ, ХЧМЗ, Цахим өртөө холбоотой санал солилцсоны үндсэн дээр илтгэгчээр оролцох санал, илтгэлийн агуулгийг хүлээн авах хугацааг 2018 оны 1-р сарын 16 ны өдөр хүртэл сунгаж буйг үүгээр мэдэгдэж байна. Та бүхний ирүүлсэн материалтай зохион байгуулах багаас танилцаж, ажлын хэсгээр хэлэлцэн шийдвэрлээд 2018 оны 1-р сарын 31 ны дотор хариу мэдэгдэх болно.
Уугуул нутгийнхаа хөгжил цэцэглэлт, шинжлэх ухаан техникийн дэвшил, эдийн засгийн өсөлт, даяаршиж буй нийгмийн хандлага чиглэлд хилийн чанад дахь иргэд, залуус шинэ үеийн нөөц бололцоо давуу талуудыг оруулах, хувь нэмэр, оролцоог дэмжих, төр засгийн бодлого чиглэлд уядуулах тусгах, эв нэгдлийг хангах хүсэл эрмэлзэл тээн хүндэтгэн мэндчилсэн XIV чуулганыг зохион байгуулах баг хамт олон.
Мэдээлэл
Уугуул нутгийнхаа хөгжил цэцэглэлт, шинжлэх ухаан техникийн дэмшилтэд хилийн чанад дахь иргэдийнхээ хувь нэмэр оролцоог нэмэгдүүлэх, дэмжих, төр засгийн бодлогод хүргэх тусган уялдуулах чинхүү эрмэлзэл агуулан хүндэтгэн ёсолсон Монгол орны хөгжилд XIV чуулганыг зохион байгуулах баг, хамт олон
Илтгэлчээр оролцох санал, удирдамж - Монгол орны хөгжилд XIV чуулга : Боловсрол - Мэдлэг солилцоо
Эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, оюутан сонсогчид хэн бүхнийг урьж байна. Илтгэл нь чуулганы сэдвийн хүрээнд төрийн бодлого, нийгмийн тогтвортой хөгжил, хөгжлийг нэмэгдүүлэхэд түлхэц өгөх санал санаачилгыг агуулсан байна.
Илтгэлчээр оролцох хүсэлт, илтгэлийг агуулгаа ирүүлэх хугацаа: 2018 оны 1 сарын 11
Дэлгэрэнгүйг
https://tef147a08.emailsys1a.net/mailing/25/1298091/37379382/1043/f079d769e0/index.html
Klik hier om uitgelicht te worden.
Plaats
Type
Contact de scholen
Website
Adres
Amsterdam