Төв аймгийн Боловсролын газар /Албан ёсны хуудас/

  • Home
  • Mongolia
  • Zun-Mod
  • Төв аймгийн Боловсролын газар /Албан ёсны хуудас/

Төв аймгийн Боловсролын газар /Албан ёсны хуудас/ Department Education Tuv province

🏫2026-2027 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн👩‍🏫 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг...
10/08/2026

🏫2026-2027 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн👩‍🏫 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Улсын хэмжээнд 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Төв аймгийн Боловсролын газрын даргын 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Хамран сургах тойргийг шинэчлэн тогтоох тухай” А/33 дугаар тушаалаар баталсан Зуунмод сумын ерөнхий боловсролын сургуулиудын хамран сургах тойргийн нарийвчилсан байршлын мэдээллийг хүргэж байна.

10/08/2026
🇺🇸АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудыг хүлээн авч уулзлаа. Төв аймагт хэрэгжиж буй боловсрол, соёлын солилцо...
07/08/2026

🇺🇸АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудыг хүлээн авч уулзлаа.
Төв аймагт хэрэгжиж буй боловсрол, соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Боловсролын газарт зочиллоо.
🏁Уулзалтаар Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга С.Отгонбаяр, ахлах арга зүйч Б.Анударь нар аймгийн боловсролын салбарын үйл ажиллагаа, хүүхэд хөгжил хамгааллын онцлог ажлуудыг танилцуулж, санал солилцон, 🏫Боловсролын газрын ахлах арга зүйч Ц.Өлзийбаяр, Ц.Энхтуяа, Б.Бадамгарав, Б.Цэдэндорж нар идэвхтэй сургалтын арга зүйг ашиглан сайн дурын ажилтнуудын монгол хэлээр ярих бичих чадварт нь дэмжлэг үзүүлэн, 🃏Монголын уламжлалт шагайн наадгайн талаар мэдээлэл хүргэлээ. Бидэнтэй хамтарч ажилласан Зуунмод 2-р сургуулийн англи хэлний багш Г.Хандсүрэндээ талархсанаа илэрхийлье.🥰

📣ТӨВ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНЫ МЭДЭЭЛЭЛ
05/08/2026

📣ТӨВ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНЫ МЭДЭЭЛЭЛ

🎓 “Америк багштай зуны сургалт” амжилттай өндөрлөж, багш, сурагчид сертификатаа гардан авлаа. Монгол дахь Энх тайвны кор...
31/07/2026

🎓 “Америк багштай зуны сургалт” амжилттай өндөрлөж, багш, сурагчид сертификатаа гардан авлаа.
Монгол дахь Энх тайвны корпусаас Зуунмод сумын 3 дугаар сургууль дээр зохион байгуулсан Англи хэл болон манлайллын 2 долоо хоногийн “Америк багштай зуны сургалт” өнөөдөр амжилттай өндөрлөж, сургалтад хамрагдсан багш, сурагчид батламж (сертификат)-аа гардан авлаа.
Өнгөрөгч 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн уг эрчимжүүлсэн хөтөлбөрт Төв аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 6–12 дугаар ангийн 400 гаруй сурагчид идэвхтэй хамрагдаж, мэдлэг чадвараа ахиулсан юм.
🌟 Сургалтын онцлох үр дүн ба хамтын ажиллагаа:
Багш нарын хамтын ажиллагаа: Төв аймгийн англи хэлний багш нар Америк багш нартай хамтран хичээлийн бэлтгэлээ ханган, хамтарсан хичээлүүдийг амжилттай зааж, заах арга зүй, туршлагаа баяжууллаа.
Сурагчдын ахиц дэвшил: Сурагчид хоёр долоо хоногийн хугацаанд англи хэлний практик мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй, манлайлах болон багаар ажиллах, харилцааны ур чадвараа бодит орчинд хөгжүүлж, сертификатаа бахархалтайгаар гардан авлаа.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЭЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ📌Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдр...
28/07/2026

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЭЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
📌Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэлээ.
📌Тус тушаалын нэгдүгээр хавсралтаар "Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц"-ийг, хоёрдугаар хавсралтаар "Аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц"-ийг тус тус баталсан.
📍Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацаатай холбоотойгоор оролцогч талууд олон талын байр суурь илэрхийлдэг тул хичээлийн жилийн бүтцийн талаарх асуулгыг 2026 оны 05 дугаар сард авахад 9620 багш саналаа илэрхийлсэн.
📍Үүний 52.2 хувь нь суралцагчдын өвлийн амралтын хугацааг 1-2 долоо хоногоор багасгах, бага ангийн зуны амралтыг 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх, хичээлийн жилийн бүтэц дөрвөн улиралтай байх, дунд болон ахлах ангийн суралцагчдын зуны амралт эхлэх хугацааг 1 долоо хоногоор урагшлуулах санал өгсөн.
Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн тогтооход дараах хүчин зүйлс нөлөөлсөн. Үүнд:
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хугацаа;
- Бусад улс орнуудын хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа;
- Монгол орны цаг уур, байгалийн нөхцөл байдал;
- Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж;
- Нийслэлийн агаарын бохирдол болон ханиад, томуугийн дэгдэлтийн үе;
- Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хичээлийн жилийн бүтэцтэй холбоотой хийсэн судалгаа, санал, бодлогын зөвлөмж;
- Багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчдын санал, өмнөх туршлага, сургамж;
- Хөдөө орон нутгийн хувьд мал төллөх хугацаа зэргийг харгалзан үзсэн болно.
https://www.gov.mn/news/n/7f87

🌟 Америк багштай зуны сургалт амжилттай үргэлжилж байна. Монгол дахь Энх тайвны корпусаас зохион байгуулж буй англи хэл ...
27/07/2026

🌟 Америк багштай зуны сургалт амжилттай үргэлжилж байна.
Монгол дахь Энх тайвны корпусаас зохион байгуулж буй англи хэл болон манлайллын 2 долоо хоногийн Америк багштай зуны сургалт Зуунмод сумын 3 дугаар сургуульд амжилттай явагдаж байна.
Өнгөрөгч 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн уг эрчимжүүлсэн хөтөлбөрт Төв аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 6–12 дугаар ангийн 432 сурагч идэвхтэй хамрагдаж байна.
Сургалтын онцлох зүйлс:
📣 Багш нарын туршлага ба хамтын ажиллагаа: Сургалтын бэлтгэл ажлын хүрээнд Төв аймгийн англи хэлний багш нар Америк багш нартай хамтран хичээлээ бэлтгэж, хамтарсан хичээлүүдээ амжилттай заан, туршлага солилцож байна.
📣 Багийн бүрэлдэхүүн: АНУ-ын 31 багш, Монгол 31 багш (ҮүнээсТөв аймгийн 10 англи хэлний багш) болон Төв аймгийн Хүүхдийн байгууллагын хүүхдүүдээс бүрдсэн нийт 120 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулах баг хамтран ажиллаж байна.
📣 Сургалтын үр дүн: Хүүхдүүд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээс гадна манлайлал, багаар ажиллах, харилцааны ур чадвараа бодит орчинд хөгжүүлж, суралцахад таатай, идэвхтэй орчинд хичээллэж байна.

📚"Та мэдэх үү?"Гараар тэмдэглэл хөтлөх нь тархийг идэвхжүүлж, шинэ мэдээллийг илүү сайн ойлгох, удаан хугацаанд тогтоохо...
24/07/2026

📚"Та мэдэх үү?"
Гараар тэмдэглэл хөтлөх нь тархийг идэвхжүүлж, шинэ мэдээллийг илүү сайн ойлгох, удаан хугацаанд тогтооход дэмжлэг үзүүлдэг. Мөн анхаарал төвлөрүүлэх, ойлгох чадвар болон урт хугацааны ой санамжийг хөгжүүлэхэд эерэг нөлөөтэй.
✍️ Өдөр бүрийн суралцах дадалдаа гараар тэмдэглэл хөтлөхийг хэвшүүлээрэй.

🎓 МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨГСӨГЧДИЙН ТЭТГЭЛГИЙН ТАЛААР2025–2026 оны хичээлийн жил...
23/07/2026

🎓 МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨГСӨГЧДИЙН ТЭТГЭЛГИЙН ТАЛААР
2025–2026 оны хичээлийн жилийн хаврын төгсөлтөөр улсын хэмжээнд 67 политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийг нийт 18,183 суралцагч төгссөн.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 421 дүгээр тогтоолын дагуу тогтоосон шалгуур, шаардлагыг бүрэн хангасан төгсөгчдөд төгсөлтийн тэтгэлэг олгохоор зохицуулсан.
Тэтгэлэг авах хүсэлт, материалыг ирүүлсэн төгсөгчдийн мэдээллийг тогтоолд заасан шалгуурын дагуу нягтлан шалгаж, шаардлага хангасан төгсөгчдөд олгох санхүүжилтийн хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлээд байна.
📌 Санхүүжилт шийдвэрлэгдэн ирмэгц шаардлага хангасан төгсөгчдөд тэтгэлгийг нэн даруй олгож эхэлнэ

Address

Zun-Mod

Alerts

Be the first to know and let us send you an email when Төв аймгийн Боловсролын газар /Албан ёсны хуудас/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Төв аймгийн Боловсролын газар /Албан ёсны хуудас/:

Shortcuts

Share