07/04/2025
📚🎉✨ "Бүтээлч уншигч" уралдаан амжилттай өндөрлөлөө! ✨📚🎉
21 хоногийн турш үргэлжилсэн энэ уралдаанд 6-12 дугаар ангийн 700 гариу сурагч идэвхтэй оролцож, ном унших сонирхлоо улам хөгжүүлж, мэдлэгийн хүрээгээ тэлсэн сайхан үйл ажиллагаа боллоо.
Уралдаанд оролцсон хүүхдүүдийн уншсан номын агуулгыг ойлгох, шинэлэг өнцгөөс харах, бүтээлчээр илэрхийлэх чадвар нь үнэхээр гайхалтай байлаа. Тэд зөвхөн уншаад зогсохгүй, өөрсдийн бодол, сэтгэгдлээ илэрхийлж, бусадтайгаа хуваалцсан нь энэхүү уралдааны үнэ цэнийг улам нэмэгдүүлсэн юм. Энэхүү уралдаан хүүхдүүдийг номтой нөхөрлөх, бие даан сэтгэх, бүтээлчээр хандах хандлагад эерэг өөрчлөлт авчирсан гэдэгт үнэхээр их итгэлтэй байна.
🙏 Талархал
Уралдаанд оролцсон бүх сурагчдадаа баяр хүргэе! Мөн тэднийг дэмжиж ажилласан багш, эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ирээдүйд ч уншиж, суралцах эрмэлзэлтэй хүүхдүүдийг дэмжих ийм сайхан үйл ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
📚 Ном бол мэдлэгийн түлхүүр! 🗝️