25/07/2026
ӨСӨЖ ТӨРСӨН НУТАГ ЧИНЬ
ОЙ ТЭМДЭГЛЭЭД САЙХАН БАЙНА
ӨРХӨӨ ТАТСАН ГЭР ЧИНЬ
ЭЗГҮЙРЧ ХООСРООД УЙ ТАЙ БАЙНА
Эрдэнэтийн наадам гэхээр энэ залуу л бодогдох юм даа..🙏🙏🙏
Дурсаж л явах учиртай юм шүү..❤️
13/07/2026
“Хүн болгонд хувь заяаны шанага гэж байдаг. Хэн ч хэмжүүрийг нь тогтоогоогүй. Ямар хүн хувь заяаны шанага томтой байдаг вэ гэвэл сэтгэл ариун, үнэнч шударга, үйлс нь үргэлж мөнхөд гэгээрч байдаг холын хараатай хүнийх. Намайг баатар энэ тэр, сайхан хүн л гэдэг. Гэхдээ би үүнд шулуун дардан замаар хүрээгүй.
…Сэтгэлийнхээ өнгөөр амьдардаг хорвоо. Сэтгэл сайтай л яваарай. Бусдын сайн сайханд баярладаг бай. Хувь заяаны шанага чинь том болно.” Х.БАЯНМӨНХ
12/07/2026
Замын хүн саатмаар Завхан нутаг Монгол бөхийн хамгийн олон гарьдтай аймаг боллоо. Цэрэнпунцаг гарьд, Баяржавхлан гарьд, Жаргалсайхан гарьд, Гончигдамба гарьд, Лхагвагэрэл гарьд, Пүрэвгарьд 😃
12/07/2026
Дархан бөхийн бурхан ухаан🙏🇲🇳🤎