02/09/2026
“Good morning, Teacher Undraa-a-a” 🇹🇼
Ингэж нэгэн дуугаар цангинатал мэндлэх тэд минь хичээлдээ шамдлаа.
Хүн амьдралынхаа туршид хаана, хэнд, юуг өгч, ямар үнэ цэн бүтээж байгаагаараа л хэмжигддэг байх. Миний хувьд тэрхүү нандин үнэ цэнийн нэг бол Монгол багшийн хувиар Тайвань хүүхдүүдэд Англи хэл зааж байгаа энэ цаг хугацаа..
👩🏻🏫Өнөөдрөөр багш миний хичээлийн шинэ жил эхэлж бна. Өөр хэл, өөр соёлтой ч гэлээ хүүхдийн цайлган хайр, гэрэлтсэн харц дэлхийг уяраадаг гэдгийг ажлын байран дээрээ тодоор мэдэрдэг. Ялангуяа бага ангийнхан намайг харуутаа л ангийн булангаас гүйлдэн ирж, эргэн тойронд минь овооролдон тэврэхэд сэтгэл санаа цэвэрлэгдэх шиг л болдог🥰
Англи хэл бол шинэ боломжийн хаалгыг нээх хүчирхэг түлхүүр юм билээ.. Тийм ч учраас сонирхлыг нь өрдөхийн тулд шавь нартаа дэлхийн тухай ярьж өгнө. Нэг тийм энхрий, цагаахан…. 🤍🤍
Сурахын хажуугаар багшлах нь амаргүй сонсогдох ч би харин ч ажил дээрээ цэнэглэгддэг юм шиг бгаа юм. Ажлын цаг дууссаны дараа ч цаанаасаа л нүүр дүүрэн инээмсэглэл тодорсоор бдаг😃
Шинэ хичээлийн жилээ өөдрөгөөр, бүр илүү том зорилготойгоор угтаж байна. Эрдэм номын гэгээ түгээж буй нийт багш нартаа болон мэдлэгээ тэлж буй найзууд, дүү нартаа, арын албыг нь бат хариуцагч эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилд нь амжилтыг хүсье! ✨🤗✨