Хэнтий аймгийн Дотоодын цэрэг

Хэнтий аймгийн Дотоодын цэрэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хэнтий аймгийн Дотоодын цэрэг, Community College, Undur Khan.

12/08/2026
12/08/2026
12/08/2026

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд

📌Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх зорилгоор тусгай мэргэжилтэй офицер албан тушаал, ахлагч албан тушаалд тус тус тусгай шалгалт зарлаж байна.

-Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн иргэдийг ахлагч албан тушаалд,

-Мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшил /эрүүл мэнд, санхүүгийн мэргэжилтэн, цахилгаанчин, радио холбоо, мэдээлэл технологийн инженер, сэтгэл зүйч, их өгөгдөл, дата аналитик, хиймэл оюун ухаан, тогооч гэх мэт/-тэй иргэдийг офицер албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтад өрсөлдөхийг урьж байна.

📌Сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийн 15:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.

Дэлгэрэнгүйг: https://police.gov.mn/a/8169

12/08/2026
Таны мэдээлэл, таны хамгаалалт ОТР код, нууц үг, банкны мэдээллээ бусдад бүү дамжуулаарай. Хувийн мэдээллээ хамгаалж, ца...
23/06/2026

Таны мэдээлэл, таны хамгаалалт
ОТР код, нууц үг, банкны мэдээллээ бусдад бүү дамжуулаарай. Хувийн мэдээллээ хамгаалж, цахим залилангаас сэргийлье.

Таны мэдээлэл, таны хамгаалалт ОТР код, нууц үг, банкны мэдээллээ бусдад бүү дамжуулаарай. Хувийн мэдээллээ хамгаалж, ца...
23/06/2026

Таны мэдээлэл, таны хамгаалалт
ОТР код, нууц үг, банкны мэдээллээ бусдад бүү дамжуулаарай.
Хувийн мэдээллээ хамгаалж, цахим залилангаас сэргийлье.

15/06/2026

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 6 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 80 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1017 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүллээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 993 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан.

Гаалийн мэдүүлгийн дугаартай ачаа бараанд хяналт шалгалт явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, тендерт оролцогч аж ахуйн нэгжийн шаардлага хангахгүй тендерийн материалд гар засвар оруулж тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлж бусдаас их хэмжээний хахууль авсан зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.

Удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Н.Б нь бүрэн эрхээ урвуулан ашиглаж үндэслэлгүй гэрээг баталж арилжааны банкны эх үүсвэрээс зөвлөлийн нэр бүхий албан тушаалтнуудад хууль бусаар эд хөрөнгийн давуу байдал бий болгож арилжааны банканд 1,435,500,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

https://iaac.mn/3642/nitem

Address

Undur Khan

Telephone

+97670562830

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хэнтий аймгийн Дотоодын цэрэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Хэнтий аймгийн Дотоодын цэрэг:

Shortcuts

Share