Завхан аймаг дахь Политехник коллеж

Завхан аймаг дахь Политехник коллеж Бид баялаг бүтээх чадамжтай иргэн бэлтгэнэ.

23/06/2026
Монгол Улсын Үсчин, Гоо сайханчдын Улсын Аварга шалгаруулах тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй, чансаа өндөр Мэргэжлийн “А” ...
22/06/2026

Монгол Улсын Үсчин, Гоо сайханчдын Улсын Аварга шалгаруулах тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй, чансаа өндөр Мэргэжлийн “А” бүсийн төрөлд манай чадварлаг мастер Г.Нямбаяр амжилттай оролцож, дараах шагналуудын эзэн боллоо!

✨ "Prestige Gala" төрөлд — Гутгаар байр (Хүрэл медаль) 🎨 "Color Kreativ" төрөлд — Гутгаар байр (Хүрэл медаль) 🏅 Мөн ур чадвараараа Тусгай байр-ын шагналыг тус тус хүртлээ.

Өөрийн авьяас чадвар, мэдрэмж, хичээл зүтгэлээрээ улсын шилдэгүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж, ийм өндөр амжилт гаргасанд нь баяр хүргэе!

Бүрэн дунд боловсролын улсын шалгалт үргэлжилж байна.Сургуулийн маань төгсөх ангийн сурагчид Бүрэн дунд боловсролын улсы...
10/06/2026

Бүрэн дунд боловсролын улсын шалгалт үргэлжилж байна.

Сургуулийн маань төгсөх ангийн сурагчид Бүрэн дунд боловсролын улсын шалгалтандаа орж байна. Мэдлэг, оюунаа уралдуулан суугаа нийт сурагчиддаа амжилтын дээдийг хүсье!

Завхан аймаг дахь Политехник коллежийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдэж, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн түүчээ болох ч...
08/06/2026

Завхан аймаг дахь Политехник коллежийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдэж, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн түүчээ болох чадварлаг мэргэжилтнүүд маань "Ромбо" диплом, энгэрийн тэмдгээ бахархалтайгаар гардан авлаа.

🎈🧸 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨРТ ЗОРИУЛСАН "ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🥳✨Эх үрсийн ...
02/06/2026

🎈🧸 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨРТ ЗОРИУЛСАН "ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🥳✨
Эх үрсийн баяр, Хүүхдийн цагаан хургаар бялхсан 6 сарын 1-ний гэрэлт өдрийг тохиолдуулан зохион байгуулсан "Гэр бүлийн өдөрлөг" маань маш халуун дулаан, хөгжүүн, баяр хөөртэй болж өндөрлөлөө. 🥰👨‍👩‍👧‍👦

Үе үеийн хамгийн нандин дурсамжийг хамтдаа бүтээж, спорт, урлагийн тэмцээндээ идэвхтэй оролцсон гэр бүлүүд, хүүхэд багачууддаа баярлалаа. Тэмцээнүүдийн шилдэг оролцогчдыг танилцуулж байна. 👇

🎨 1. Зургийн уралдаан
Хүүхдүүд маань өөрсдийн дотоод ертөнц, гэр бүлийн нандин дурсамжаа цагаан цаасан дээр амилууллаа.

🥇 1-р байр: Б.Ариунсанаа

🥈 2-р байр: Э.Цэлмүүн

🥉 3-р байр: Л.Нацагдорж

🏅 4-р байр: Б.Мөнх-Аялгуу

🏐 2. Гэр бүлийн волейболын тэмцээн
Багийн ажиллагаа, гэр бүлийн эв нэгдлийг шалгасан хамгийн ширүүн өрсөлдөөнтэй тэмцээн байлаа.

🥇 1-р байр: Б.Сүглэгмаа ахлагчтай баг

🥈 2-р байр: С.Минжбадгар ахлагчтай 1-р баг

🥉 3-р байр: Б.Лхагважаргал ахлагтай 7-р баг

🚴‍♂️ 3. Дугуйн уралдаан
Хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, барианы шугам руу тэмүүлсэн шилдэг дугуйчид:

🥇 1-р байр: Ч.Соёмбоо

🥈 2-р байр: Пүрэвгарьд

🥉 3-р байр: Б.Хантүшиг

🏆 Тэмцээндээ амжилттай оролцож, байр эзэлсэн шилдгүүддээ болон үр хүүхдийнхээ төлөө цаг зав гарган идэвхтэй оролцсон бүх аав, ээжүүддээ халуун баяр хүргэе!

Дэлхийн хамгийн хөөрхөн хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэж, ирээдүй нь үргэлж гэрэл гэгээтэй байхыг ерөөе! 💕👶👧

Мэргэжлийн боловсролын 3 жил, 1 жилийн анги болон Техникийн боловсролын 1.5 жилийн ангийн суралцагчид маань төгсөлтийн ө...
28/05/2026

Мэргэжлийн боловсролын 3 жил, 1 жилийн анги болон Техникийн боловсролын 1.5 жилийн ангийн суралцагчид маань төгсөлтийн өмнөх дадлагаа үйлдвэр, аж ахуй нэгж байгууллага дээр амжилттай сайн хийж, сурч мэдсэн онол, ур чадварын мэдлэгээ тайлагнаж тайлан хамгаалалтаа амжилттай хийж гүйцэтгэлээ.

27/05/2026

Дурсамж

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт онолоос илүү практик, бүтээлч хандлага хамгийн чухал байдаг билээ. Завхан аймаг ...
25/05/2026

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт онолоос илүү практик, бүтээлч хандлага хамгийн чухал байдаг билээ. Завхан аймаг дахь Политехник коллежийн чадварлаг, бүтээлч багш нар маань сургалтын чанарыг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн заах арга зүйг нэвтрүүлэх зорилгоор "Хичээлийн хэрэглэгдэхүүн, бүтээлүүд"-ээрээ үзэсгэлэн гаргаж, харилцан туршлага солилцлоо. 🎓💼

✨ Сүүлчийн хонхны дуутай хамт үлдсэн дурсамжууд... 🔔🎓Анхны хичээлийн өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэл хамтдаа инээж, хамтд...
22/05/2026

✨ Сүүлчийн хонхны дуутай хамт үлдсэн дурсамжууд... 🔔🎓

Анхны хичээлийн өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэл хамтдаа инээж, хамтдаа суралцаж, олон олон давааг давсан ангийнхандаа баярын мэнд хүргэе! Бидний хамгийн нандин, хамгийн жаргалтай мөчүүдийг хадгалсан хонхны баярын зургуудаа хуваалцаж байна.

Залуу насны минь хамгийн гоё түүхийг хамт бүтээсэн багш нартаа, ангийнхандаа баярлалаа. Ирээдүйд бүгдээрээ зорьсондоо хүрч, амжилт дүүрэн уулзах болтугай! 💙

Address

Mongolia, Zavkhan, Bogdiin Gol
Uliastay

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Завхан аймаг дахь Политехник коллеж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Завхан аймаг дахь Политехник коллеж:

Shortcuts

Share

Category