Quality Life Club UB

Quality Life Club UB

Share

Quality Life Club provides senior citizens & their families with opportunities to socialize, learn, work & be active.

After reaching the age of retirement, senior citizens often find themselves with little opportunity to maintain active and social lifestyles. A 2015 survey of over 500 elderly citizens in Ulaanbaatar revealed a dire need in Mongolia for senior social and medical care. To fulfill this demand, founders has founded one of Mongolia’s first senior recreation providers: Quality Life NGO. This non-profit

Photos from Quality Life Club UB's post 19/05/2026

Сайн байцгаана уу. 2026.05.17-18. Өнөөдөр бид Баян Буурал амралтад ирж энэ хичээлийн жилийн хаалтаа хийж сайхан амарлаа. Биднийг дэмжин хандив өргөсөн H2B Аялангаа ажиллая хөтөлбөрийн залуусдаа маш их баярлалаа.

11/05/2026



Манай "Work & Travel" (Ажиллангаа Аялах) хөтөлбөрийн оролцогчид маань шинээр сурсан мэдсэн зүйлээ бусдадаа сайн дураараа хуваалцаж, ялангуяа дараагийн оролцогч нарт үнэтэй зөвлөмжүүдийг өгч байгаад бид их талархаж байна аа.

Энэ видиог бэлтгэн өгсөн 2025 оны оролцогч залуудаа ТББ хамт олны өмнөөс талархаад цаашдын том зорилгод нь амжилт хүсье!

Photos from Quality Life Club UB's post 09/05/2026

2026.05.09. Өнөөдөр бид хөгжилтэй тоглоомуудаа тоглон, төрсөн өдрөө тэмдэглэж бас нэгэн сайхан дурсамжтай өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

05/05/2026

Манай ТББ -г дэмжин энэ мэдээлэл өгөх Zoom уулзалтын төлбөрөө 4 сарын 30 ны байдлаар төлсөн хүн бүрт емайл явуулсан байгаа. Асуух зүйл байвал 99181657 утсаар холбогдоорой.
Удахгүй 5 сарын 9нд Улаанбаатрын цагаар 10 цагт цахимаар уулзья.



🌍 Монгол иргэдэд зориулсан Хавай дахь ажлын шинэ боломжууд! 🏝️

Америкийн Нэгдсэн Улсад арилжааны зорилгоор кофе тариалдаг цорын ганц муж бол Хавай гэдгийг та мэдэх үү? Одоо танд "Алоха сэтгэлгээг" мэдэрч, ажлын үнэ цэнтэй туршлага хуримтлуулах боломж нээгдэж байна!

Бид Хавай болон АНУ-ын бусад мужуудад хөдөө аж ахуйн (H-2A) болон хөдөө аж ахуйн бус (H-2B) чиглэлээр ажиллах шинэ боломжуудын талаар мэдээлэл өгөх онцгой Zoom уулзалтыг зохион байгуулж байна.

Та юу мэдэж авах вэ:
✅ H-2A болон H-2B ангиллын ажлын виз гэж юу вэ, түүний онцлог юу вэ?
✅ Хавай болон бусад мужуудад ажиллах боломжийн төлөө хэрхэн бэлтгэх вэ?
✅ Өмнөх оролцогчдын зөвлөгөө болон бодит туршлага.

📅 Хэзээ: 2026 оны 5 дугаар сарын 9-ний өглөө 10:00 цагт (Улаанбаатарын цагаар)
📍 Хаана: Zoom-ээр онлайнаар
📝 Бүртгэлийн эцсийн хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 30

Хэрхэн нэгдэх вэ: Таны бүртгэлийн 20,000 төгрөгний хураамж буюу хандив нь манай Улаанбаатар дахь Ахмадын клубын үйл ажиллагааг шууд дэмжих юм.

Олон нийтийнхээ төлөө сайн үйлс бүтээхийн зэрэгцээ өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулалт хийгээрэй!

🏦 Банк: ХХБ
👤 Нэр: Чанартай амьдрал НҮТББ
💳 Дансны дугаар: 65 000 4000 404223494
Төлөх дүн: ₮ 20,000
✏️ Гүйлгээний утга дээр: Нэр, утасны дугаар, имэйл хаягаа бичнэ үү.
📆 Бид цахим уулзалтын мэдээллийг таны имэйл рүү
5-р сарын 5-ны дотор илгээх болно.

Манай Төрийн Бус Байгууллагыг (ТББ) дэмжиж байгаад баярлалаа! Mahalo! 🇲🇳🤝🇺🇸

Photos from Quality Life Club UB's post 03/05/2026

Таны хамгийн дуртай улирал юу вэ?

Монголын маань зуны улирал хамгийн сайхан даа.

Хавайн жилийн 4 улирал бараг л дандаа зун. Тийм болохоор цэцэгнүүд өнгө өнгөрөө сайхан ургадаг. Өнөөдөр замдаа харсан цэцэгнүүдээс ….

Энэ байгалын сайхныг нэг удаа ч гэсэн үзэх боломжын төлөө бид ажилсаар…

Photos from Quality Life Club UB's post 03/05/2026

2026.05.02. Өнөөдөр бид бас нэгэн сайхан дурсамжтай өдрөө хамтдаа өнгөрүүллээ. Биднийг цуглан уулзаж цагаа хамтдаа өнгөрүүлэх боломжийг олгож байгаа Макс Молл байрлах Caffe Bene-гийн хамт олондоо баярлалаа.

Photos from Quality Life Club UB's post 29/04/2026

Active learning

Өөрөө оролцсон зүйлээ хүмүүс илүү санадаг буюу суралцдаг гэдэг.

Манай “Aжиллангаа аялах” хөтөлбөрийн оролцогч нар маань Америкийн түүхэнд том нөлөө үзүүлсэн шүүхийн хэргийг өөрсдөө “жүжиглэн” оролцож, хэргийг шүүлээ. Ямар сонирхолтой байв аа!

Хавайн мужын Дээд Шүүх дээр очих, шинэ юм сурах боломжыг дэмжсэн, “East West Center” -ийн багш нар, сайн дурын туслагч нартай их баярлалаа.

Photos from Quality Life Club UB's post 26/04/2026

“Эзэн хичээвэл заяа хичээнэ”

Хавайд завгүй, заримдаа долоон хоногийн 6 өдөрт нь ажилласан ч Англи хэлний ярианы хичээлдээ цагтаа ирж, идэвхтэй оролцон амжилтай төгссөн 12 оролцогчдоороо бахархаж байна! 🎉🥳🤓

Манай Монголчуудын Англи хэл нь сайжрах тусам хаана ч амьдран ажиллахад илүү сайн боломжүүд гарах байхаа.

Сайн дурын багш нарын захиасууд:

Never give up learning
Future belongs to dreamers
Work hard & help others
Have Fun!

Өөрөө хичээж байгаа болохоор заяа тань хичээх болно оо!

Photos from Quality Life Club UB's post 25/04/2026

2026.04.25. Өнөөдөр бид өрсөлдөөнтэй тоглолоо. Цагыг хөгжилтэй сайхан өнгөрүүллээ. Хүрэлцэн ирсэн та нартаа баярлалаа.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 16:00
Thursday 10:00 - 16:00
Saturday 13:00 - 15:00