Шинэ Өнөөдөр Сургууль

Шинэ Өнөөдөр Сургууль Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Шинэ Өнөөдөр Сургууль, School, Нарны гүүрний баруун урд, Хүнс технологийн коллежийн хажууд, Ulan Bator.

Монголд Австралийн SCSA болон OXFORD ELT хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлэгч сургууль 📚
IELTS сургалттай 📝
Хүүхдийн хөдөлмөр зуслан 🏕
Математик, монгол, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт ➕📖🌍
Олон төрлийн сонирхолтой дугуйлан, клубүүдтэй ✨

27/09/2026

🇲🇳🏆✨ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Б.ЦЭРЭНХҮҮ БАГШААРАА БАХАРХАЖ БАЙНА ✨🏆🇲🇳

🌟💐 БАГШААРАА БАХАРХЪЯ 💐🌟

👩‍🏫📚 Хагас зуун жилийн турш боловсролын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж, олон үеийн шавь нарынхаа эрдмийн замыг гэрэлтүүлэн 🌟 мэдлэг боловсрол, арга туршлагаа харамгүй түгээж яваа Монгол Улсын Гавьяат багш Б.Цэрэнхүү багшаараа бид бахархаж байна. ❤️👏👏👏

27/09/2026

🎖️🎖️🎖️ГАВЬЯАТ БАГШ ЗӨВЛӨЖ БАЙНА
🌟 БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 50 ЖИЛ👩‍🏫 Баянжаргалын ЦЭРЭНХҮҮ
Зөвлөх зэрэгтэй багш • Клиник профессор

Б.Цэрэнхүү багш 1957 онд Улаанбаатар хотод төрж, 1977 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөнөөс хойш боловсролын салбарт 50 гаруй жил тасралтгүй ажиллаж, олон үеийн мянга мянган шавийн эрдмийн замыг гэрэлтүүлж яваа ахмад сурган хүмүүжүүлэгч билээ. ❤️📚

🏫 1977–2014 онд Чингэлтэй дүүргийн 50-р сургуульд 38 жил,
🏫 2015 оноос өнөөдрийг хүртэл Шинэ Өнөөдөр сургуульд багшлан, арвин их мэдлэг, арга туршлагаа залуу үе, багш нартаа өвлүүлэн түгээсээр байна.

🏅 ТҮҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ТӨР, САЛБАРААС ӨНДРӨӨР ҮНЭЛЖ:

✨ “Арга зүйч багш” цол тэмдэг
✨ БСШУЯ-ны “Хүндэт жуух”
✨ “Ардын боловсролын тэргүүний ажилтан”
✨ “Багшийн алдар” цол тэмдэг
✨ “Соён гэгээрүүлэгч” одон
✨ “Хөдөлмөрийн хүндэт медаль”
✨ “Багшийн гавьяа” одон
✨ “Хүүхдийн анд” алтан медаль
✨ “Алтан-Өлзий” одон
✨ “Алтан гадас” одон
✨ “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
зэрэг төр, салбарын олон арван шагнал хүртжээ. 🏆

📚 БАГШИЙН АМЖИЛТ, ТУРШЛАГА

Б.Цэрэнхүү багшийн даасан анги, шавь нар математик, монгол хэл, сэтгэх чадвар, IQ, гар зураг, урлаг, спортын дүүрэг, нийслэл, улс, олон улсын олимпиад, уралдаануудаас олон зуун медаль, диплом, өргөмжлөл хүртэж ирсэн бахдам амжилтын эзэд юм. 🥇🥈🥉

Түүний шавь нар олон улсын KANGAROO, IMAS, STEMCO, SASMO зэрэг олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, багшийнхаа олон жилийн хөдөлмөр, сургалтын арга барилын үр дүнг батлан харуулсаар байна.

🏆 Б.Цэрэнхүү багш өөрөө:

🔹 2004 оны “Улсын тэргүүний багш”
🔹 2008 оны Нийслэл, дүүргийн “Мэргэжлийн аварга багш”
🔹 Олон удаагийн “Оны тэргүүний бүтээлч багш”
🔹 2017, 2018, 2019, 2022, 2023, 2025 оны Шинэ Өнөөдөр сургуулийн “Хөдөлмөрийн аварга багш”-аар тус тус шалгарчээ.

📖 БҮТЭЭЛ, ӨВ

Б.Цэрэнхүү багш бага ангийн багш, сурагчдад зориулан:

📕 “Зөв бичих дүрмийн лавлах”
📗 “Сэтгэхүй хөгжүүлэх дасгал”
📘 “Математикийн нэр томъёоны тодорхойлолт”
📙 “Хэлц үгийн эмхэтгэл”
✍️ “Хичээнгүй бичиг – 1-р анги”
🔤 “Авиа таниулах үзүүлэн”
болон 1, 2-р ангийн сурах бичгийн хичээнгүй бичгийн материал зэрэг олон бүтээлийг эмхэтгэн туурвижээ.

🌱 Мөн сурган хүмүүжүүлэх арга туршлагаа хотын бүх дүүрэг, 18 аймгийн 800 гаруй багшид түгээн дэлгэрүүлж, залуу багш нарыг дадлагажуулан, онол арга зүйн зөвлөгөө өгч ирсэн туршлагатай сурган хүмүүжүүлэгч юм.

🎓 2001 онд Монголын математикийн багш нарын академийн сурвалжлагч гишүүн, 2011 онд жинхэнэ гишүүнээр батламжлагдаж, МУБИС-ийн “Клиник профессор багш” цол хүртсэн билээ.

❤️ 50 жилийн турш хүүхэд бүрийн хөгжил, боловсролын төлөө зүрх сэтгэл, мэдлэг чадвар, хөдөлмөрөө зориулж, өнөөдөр ч шавь нараа сурган хүмүүжүүлж, багш нартаа туршлагаа түгээн дэлгэрүүлсээр буй Б.Цэрэнхүү багшаараа бид бахархаж байна.

💐 Багшийн эрдэм шавьдаа
Багшийн алдар үеийн үед мөнхөд оршино.

👏👏👏 Эрхэм багш Б.Цэрэнхүү танд эрүүл энх, аз жаргал, урт удаан насалж, олон олон шавийнхаа амжилтаар бахархан явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. ❤️📚🌷

#ШинэӨнөөдөрСургууль #БЦэрэнхүүБагш #БагшаарааБахархъя #50ЖилийнХөдөлмөр #БоловсролынТөлөө #ШавийнЭрдэмБагшаас

Хайр дүүрэн хачин сайхан ЗАХИАТАЙ өдрийн мэндээ😍😘🥰❤️❤️❤️✅✅✅"АЗ ЖАРГАЛТАЙ БАГШААС АЗ ЖАРГАЛТАЙ СУРАЛЦАГЧ"
26/09/2026

Хайр дүүрэн хачин сайхан ЗАХИАТАЙ өдрийн мэндээ😍😘🥰❤️❤️❤️✅✅✅
"АЗ ЖАРГАЛТАЙ БАГШААС АЗ ЖАРГАЛТАЙ СУРАЛЦАГЧ"

25/09/2026

✨ Монгол Улсын зөвлөх багш Пүрэвийн Энхбаяр багшаараа бид бахархаж байна. ✨

👨‍🏫 П.Энхбаяр багш нь дүрслэх урлаг, зураг зүй, дизайн технологийн боловсролын салбарт 37 жил тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан ахмад багш юм.

🎓 Багшлах хугацаандаа 8, 10, 12-р ангийн төгсөх ангиудыг олон удаа удирдан төгсгөж, сурагчдаа зөвхөн хичээлээр бус хүмүүжил, төлөвшил, урлагийн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээгээр хөгжүүлэн иржээ.

🎨 1994 онд Яармагийн гэр хорооллын хүүхдүүдээс сонгон авч, зурах авьяас чадварыг нь хөгжүүлсэн дизайн, урлаг гоо зүйн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээн ажиллуулсан нь олон сайхан амжилтын эхлэл болсон юм.

🏅 Түүний шавь нар хүүхдийн гар зургийн дотоод, гадаадын уралдаануудаас 120 гаруй медаль хүртэж, уран бүтээлээрээ Монгол Улс төдийгүй олон улсын түвшинд амжилт гаргасан байна.

🏛️ П.Энхбаяр багшийн шавь нараас 14 архитектор, инженер, 6 мэргэжлийн зураач төрөн гарч, өнөөдөр өөрсдийн салбартаа амжилттай ажиллаж байна.

🍎 Мөн тэрээр 2010 оноос “Улаан алим” арт галерей, уран зургийн кабинетийг байгуулан хүүхэд бүрийн авьяас, гоо зүйн боловсролыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилласан бөгөөд 130 гаруй шавь нь хүүхдийн гар зургийн уралдаан, олимпиадаас медаль хүртжээ. Түүний удирдсан “Улаан алим” уран зургийн кабинет 2016 онд “Нийслэлийн шилдэг орчин”-оор шалгарч байв.

🏆 П.Энхбаяр багшийн хөдөлмөр, амжилтаас:

• 1992, 1994, 1996 он — “Сургуулийн хөдөлмөрийн аварга багш”
• 1995 он — ХУД-ийн манлай багш
• 1996 он — ХУД-ийн бүтээлч багш
• 1998 он — Нийслэлийн мэргэжлийн аварга багш
• 2000 он — Монгол Улсын тэргүүний багш
• 1993 он — “Багшийн алдар” тэмдэг
• 1994 он — “Ахлах багш” цол, тэмдэг
• 1996 он — “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдэг
• 2001 он — “Алтан гадас” одон
• 2013 он — МУСТА цол, тэмдэг
• 2015 он — Багшийн гавьяаны “Алтан өлзий” одон
• 2016 он — “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”

🌟 П.Энхбаяр багш 2019 онд гавьяаныхаа амралтад гарсан ч хүүхдийн урлаг, гоо сайхны боловсролыг хөгжүүлэх үйлсээ орхиогүй бөгөөд “Улаан алим” уран зургийн сургалтаа үргэлжлүүлэн, төрийн болон ШИНЭ ӨНӨӨДӨР СУРГУУЛЬД ажиллахын хажуугаар хувийн хэвшлийн сургуулиудад зөвлөн тусалж, хүүхэд хөгжүүлэх чиглэлээр өнөөдрийг хүртэл ажилласаар байна.

❤️ Олон мянган хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлж, урлагийг хайрлах сэтгэл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлсэн эрхэм багш П.Энхбаяр ТАНААРАА БАХАРХАЖ БАЙНА.

💐 Таны эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэл, шавь нартаа зориулсан сэтгэл бүхэн үе үеийн хүүхдүүдийн бүтээл, амжилтаар үргэлж гэрэлтэж байх болтугай.

“Уран зураг бол харах яруу найраг юм.” 🎨🖌️✨

25/09/2026

🎨✨ “Уран зураг бол харах яруу найраг юм.” 🖼️🌈

🇲🇳🏆 Монгол Улсын зөвлөх багш П. Энхбаяр багшаараа бид бахархаж байна. 👏💐❤️

🎨 Бүтээлээрээ гоо сайхныг мэдрүүлж,
🌟 авьяас чадвараараа үлгэрлэн,
👩‍🏫 шавь нараа урлагийн ертөнцөд хөтөлж буй
эрхэм багшдаа талархал илэрхийлье! 💖✨

25/09/2026

Science 2 grade👍👍👍

25/09/2026

✅✅✅ МАССЫН СУРГАЛТ — МАНАЙ СУРГУУЛИЙН ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛ📚🏫✨🎓💯🌟

🏆✨ OLIMPIAD USA МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН АМЖИЛТ ✨🏆🇺🇸📚 OLIMPIAD USA математикийн олимпиадад амжилттай оролцож,🥈 ДЭД БАЙР🌟 ...
24/09/2026

🏆✨ OLIMPIAD USA МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН АМЖИЛТ ✨🏆

🇺🇸📚 OLIMPIAD USA математикийн олимпиадад амжилттай оролцож,

🥈 ДЭД БАЙР
🌟 4б ангийн сурагч Б.Содмэргэн

🥉 ГУТГААР БАЙР
🌟 6б ангийн сурагч Б.Тэмүгэ

нартаа халуун баяр хүргэе! 👏👏👏💐

🎉 Сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж, мэдлэг чадвараа сорин амжилт гаргасан сурагчдаараа бахархаж байна. ❤️📚

🚀 Дараагийн шатанд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе! 🏆🥇✨

👏👏👏 АМЖИЛТ ХҮСЬЕ! 💯🌟

24/09/2026

✅✅✅Монгол бичгээр 180 гаруй үг уншдаг сурагчдаараа бахархсаар л😍😘❤️❤️❤️

24/09/2026

🌷📚 БАГШДАА БАЯРЛАЛАА 💐
8б Цолмон

📝 Монгол хэлний хичээлээр гэрийн даалгаврыг маань үргэлж шалган, зөвлөгөө өгч, ✍️ эсээ бичих чадварыг маань хөгжүүлэн, сурч хөгжихөд минь үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Мамаадари багшдаа БАЯРЛАЛАА. ❤️

🏆 Хан-Уул дүүргийн Монгол хэлний олимпиадын АВАРГА сурагч болгон,
🥈🥉 МАССЫН ОЛИМПИАДААС МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэхэд минь мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулан бэлтгэсэн багшаараа бахархаж байна. 👏✨

💐 Эрдэм мэдлэгийн замыг минь гэрэлтүүлж, амжилт бүрийн ард түшиг болж байдаг Д.Мамаадари багшдаа чин сэтгэлээсээ БАЯРЛАЛАА! 📚❤️

Address

Нарны гүүрний баруун урд, Хүнс технологийн коллежийн хажууд
Ulan Bator

Alerts

Be the first to know and let us send you an email when Шинэ Өнөөдөр Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Шинэ Өнөөдөр Сургууль:

Shortcuts

Share

Category