Кино Зохиолын Сургалт

Кино Зохиолын Сургалт Санаа төдийгээс эхлэн бэлэн кино зохиол бүтээх таны зөвлөх Managed by @Монголын тайз дэлгэцийн зохиолчдын холбоо

13/01/2026

Executive film producer

КИНО ЗОХИОЛ САЙЖРУУЛАХ 3 АРГАЧЛАЛКино зохиол бичигдэж дууссаны дараа сайжруулах шаардлага үргэлж байдаг. Үүнийг хэрэгжүү...
11/12/2024

КИНО ЗОХИОЛ САЙЖРУУЛАХ 3 АРГАЧЛАЛ

Кино зохиол бичигдэж дууссаны дараа сайжруулах шаардлага үргэлж байдаг. Үүнийг хэрэгжүүлэх гурван арга бий:

(i) ХАМТРАХ (collaborating) – зохиолтой танилцсаны дараа хамтрагчид өөр өөрсдийн саналаа дэвшүүлнэ.

Жишээлбэл, зохиолыг нэг найздаа уншуулахад “Энэ үзэгдэл чинь онцгүй юм байна, ингээд тэгээд өөрчилчих” гэсэн зөвлөгөө өгнө. Уг саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол өнөө найз гомдоно. Найз нь уг зохиолыг “том зургаар” харахгүй тул түүний санал төдийлөн тохирохгүй байх магадлалтай, тиймээс дэвшүүлсэн санал тэр болгон хэрэгжихгүй учир үнэндээ цагийн гарз болдог. Энэ нь манайд буй хамгийн түгээмэл аргачлал.

(ii) ХЭЛЭЛЦҮҮЛЭХ (brainstorming) – олуулаа тойрон сууж зохиолыг тал талаас нь шүүмжлэхээс гадна олон санал дэвшүүлнэ.

Жишээлбэл, асуудлыг шийдвэрлэх хэдэн боломжоос эцсийн нэг хувилбарыг санал хураалтаар шийдэж нэвтрүлнэ. Эсвэл үндсэн зохиолч нь олон санал дундаас өөрийн үзэмжээр нэгийг нь сонгож хэрэгжүүлнэ. Багийн гишүүдээс нэг нь баярлаж онгирох бол бусад бүгд нь гутарч ундууцна. Олон хувилбараас сонголт хийхээс гадна багийн гишүүд хоорондын мэтгэлцээнээс оновчтой содон шийдэл гарах магадлал өндөр. Энэ аргачлал нь сүүлийн үед улам газар авч байгаа.

(iii) ЗӨВЛӨГӨӨ АВАХ (consulting) – мэргэжилтэн нь хөтлөсөн асуулт асууж, зохиолч нь хариулах явцад алдаатай зүйлсийг “том зургаар” харахаас гадна, хэрэгцээтэй шийдлээ өөрөө олж авна.

Жишээлбэл, “Яг энэ үзэгдэл нь заавал байх шаардлагатай юу? Үүнийг үгүй хийвэл юу өөрчлөгдөх вэ?”, “Энэ шийдлийг өөр үзэгдэл рүү нүүлгэн шилжүүлж болох уу? Жишээлбэл хаана илүү тохиромжтой байж болох вэ?” гэх мэтээр продюсерийн нүдээр (бүр аргаа барахад ядаж үзэгчийн нүдээр) хөндлөнгөөс буюу зохиолын багийн гадна буй хүний зүгээс асуудалд хандаж асуудаг. Хариултыг үндсэн зохиолч нь ганцаараа бус, багийн гишүүдийн хамтраар хайж олох байдлаар зохион байгуулах юм бол хамгийн үр дүнтэй. Энэ аргачлалыг Script doctoring буюу “зохиолын эмчилгээ” хэмээн томъёолдог нь үүний ач холбогдлыг нь бүрэн илгэнэ. Энэ арга нь Монголд дөнгөж нэвтэрч эхлээд байна.

Монгол киноны трейлер дээр хэрхэн "шүүмж" бичих талаар материал орчуулан оруулсны дараагаар энэхүү зөвлөмж нь киноныхоо ...
10/10/2024

Монгол киноны трейлер дээр хэрхэн "шүүмж" бичих талаар материал орчуулан оруулсны дараагаар энэхүү зөвлөмж нь киноныхоо трейлерийг хийх гэж буй киночидод ч мөн ялгаагүй ач тустай юм байна гэж бодогдлоо.

КИНО ТРЕЙЛЕРИЙН ШҮҮМЖ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?
(доорхи зөвлөмжийг дагаж, асуултуудад нь хариулаарай)

1. Трейлерийг хэд хэдэн удаа үзээрэй
• анхны сэтгэгдэл – анх үзэнгүүт төрсөн мэдрэмж ямар байсан бэ? Сонирхолтой байсан уу, сэтгэл хөдөлгөж, догдлуулж чадсан уу? аль эсвэл тийм юм огтхон ч төрүүлж чадсангүй юу?
• давтан үзэлт – дахин үзэх үедээ илүү анхааралтай хандаж, зарим нарийн зүйлсийг анзаараарай, үйл явдлын эргүүлэг, гацаа, шийдэл, эвлүүлгийн онцлог, дуу болон хөгжим дэх онцгой зүйлсийг олж авахыг хичээх нь зүйтэй

2. Киноны төрөл жанр болон үзэгчдийн хүрээлэл
• жанр – уг киноны жанр нь илт анзаарагдах байдалтай байсан уу?
• үзэгчид – ямар нэгэн тодорхой бүлгийн үзэгчид рүү чиглэсэн байдал ажиглагдсан уу? Жишээлбэл, хүүхэд болон гэр бүлийн үзэгчид, эрчүүд эсвэл аймшиг гм яг нэг тодорхой жанрын үзэгчдэд илүү хандах шинжтэй байсан уу?

3. Киноны үзэмж ба үзэгдэх байдал, эвлүүлгийн онцлог
• зураглал – зураг авалтын гүйцэтгэлийн түвшин, хэр үзэмжтэй дүрслэлтэй байсан, уг киноны уур амьсгалыг илтгэж чадсан эсэх?
• эвлүүлэг - эзвлүүлгийн тусламжтайгаар уг трейлерийн өрнөлийн хэмнэл, үйл явдал солигдох хурд зэрэг нь уур амьсгал бүрдүүлэхэд хэрхэн нөлөөлсөн үү? Хэмнэл нь уг жанртай нь хэрхэн нийцэж, тохирч байсан уу?
• эффект - аливаа тусгай эффект ашигласан уу? түүнийгээ хэрхэн гүйцэтгэсэн, энэ нь тухайн зорьж буй мэдрэмжийг төрүүлэхэд хэр дэмтэй байсан эсэх?

4. Дуу авианы шийдэл
• хөгжим – ашигласан хөгжмийн аяс, хэмнэл нь уур амьсгал бүрдүүлэхэд хэр дэмтэй байсан, сэтгэл догдлол төрүүлэхэд хувь нэмэр үзүүлсэн үү?
• харилцан яриа - дүрүүдийн хэлж буй үг нь ямар агуулгатай байсан? уг трейлерийн утга агуулгыг тодорхойлоход эдгээр үгс нь хэр тохирч байсан? үзэгчдийн сонирхолыг өдөөж чадсан уу?
• дууны эффект - нийт уур амьсгал болон агуулгатай нь хэр нийцсэн бэ? уур амьсгал бүрдүүлэхэд хэр дэмтэй байсан бэ?

5. Үйл явдал
• гол санаа – уг кино нь юуны тухай болохыг хэр хэм хэмжээнд танилцуулсан бэ? хангалттай эсвэл дутуу дулимаг, эсвэл бүр хэтэрхий илүү их мэдээлэлтэй байсан уу?
• өдөөлт – үзэгчдийн хорхойг гозолзуулхаар сонирхолыг нь өдөөж чадсан уу? ямар нэгэн “өгөөш” хаяж, уг киног заавал үзмээр санагдуулсан тийм онцлох үйл явдал, үг эсвэл санааг агуулж чадсан уу?
• спойлер - киног нь үзэх шаардлагагүй болтол нь хэт их мэдээлэл өгсөн байна гэх мэдрэмж төрүүлж байсан уу? Бодит байдал дээр ийм спойлер байгаагүй хэдий ч, тийм мэдрэмжийг төрүүлэх нь аюултай байдаг.

6. Дүрүүд
• гол дүрүүд – гол дүрүүд хэн болохыг харуулан танилцуулсан уу? тэд нарт тохиолдох адал явдал нь сонирхолтой байсан уу?
• олны танил – одуудыг оролцуулсан бол энэ нь илүү сонирхол өдөөж чадахаар болж чадсан уу?
• харилцаа – дүрүүд хоорондын харилцаа нь сонирхол татахуйц болж чадсан уу? тэдний төлөө санаа зовнирхоор танилцуулж чадсан уу?

7. Уур амьсгал
• тогтвортой байдал – богинохон хэдий ч энэ зуур нэгэн жигд уур амьсгалыг бүрдүүлж чадсан уу? энэ нь жигд бөгөөд сэтгэлд хүрэхүйц хангалттай хүчтэй байж чадсан уу? Уур амьсгал нь тухайн жанрт хэрхэн нийцсэн бэ?
• үл зохицол – уг трейлерээс олж авч байгаа мэдээлэл дунд хоорондоо үл зохицож байна гэсэн мэдрэмж төрүүлж байгаа зүйл байсан уу?

8. Харьцуулалт
• шинэлэг – энэ төрөл жанрын бусад киноноос ялгарах болон ижил төстэй зүйл байсан уу? ямар нэгэн “улиг болсон” зүйл байсан уу?
• хүлээлт – энэ киноны тухай өмнө нь байсан төсөөллөөс зөрж буй ямар нэгэн мэдрэмж гарч ирсэн үү?

9. Маркетинг
• сонирхол татахуйц – уг трейлер нь үзэгчдийн сонирхол татахуйц байсан уу?
• мэдрэмж – үзэгчдийг догдлуулж чадах эсэх талаар ямар мэдрэмж төрүүлсэн үү?
• уриалга – уг трейлерийг үзснээр ямар нэгэн үйл хөдлөх хийх, ялангуяа уг киног нь үзэх тийм уриа илт анзаарагдаж байсан уу?

10. Хувийн дүгнэлт
• ерөнхий сэтгэгдэл – дүгнэж хэлбэл уг трейлер нь зорилгодоо хүрсэн гэж санагдав уу? уг киног нь үзмээр мэдрэмж төрөв үү?
• зөвлөмж – уг трейлерийг сайн бүтээл болсон хэмээн бусдад жишээ болгон санал болгох уу? нэмж хасах, илүү сайжруулах аливаа зүйл байна уу?

Бичилтийн бүтэцийн жишээ

• киноны нэр, найруулагч ба жанрыг товч нэрлэн дурьдах
• үзэхээс өмнөх хүлээлтийн талаарх хувийн сэтгэгдлээ бичих
• дүрслэл болон эвлүүлэгтэй холбоотой саналаа бичих
• дуу авиатай нь холбоотой сэтгэгдлээ бичих
• агуулга нь хэрхэн танилцуулагдсан тухай бичих
• тухайн жанрын төрөлдөө уг киноны уур амьсгал нь хэрхэн тохирсон эсэх тухай бичих
• эцэслээд ерөнхий сэтгэгдэл болох дүгнэлтээ бичих
• өөрт хэрхэн таалагдсан эсэх ба энэ киног үзэх хүсэл төрсөн эсэх тухай зөвлөмж өгөх

Зохион байгуулагч: Монголын Тайз Дэлгэцийн Зохиолчдын Холбоо Утас: 9999-2146
27/09/2024

Зохион байгуулагч: Монголын Тайз Дэлгэцийн Зохиолчдын Холбоо

Утас: 9999-2146

via Eenee Eenee Сая явж байсан чинь нэг хүүхэд байдгаараа бархиран уйлж, ээж нь надруу хандан хэлж байна. -- Хүүш хүүш, ...
05/03/2024

via Eenee Eenee
Сая явж байсан чинь нэг хүүхэд байдгаараа бархиран уйлж, ээж нь надруу хандан хэлж байна. -- Хүүш хүүш, энэ нөгөө уйлдаг хүүхэд авдаг хүн байна шүү, энэ хүн чамайг авчихна шүү гээтэхэв. Би ч ойлгож дуу хоолойгоо сөөнгө муухай болгож байгаад уйланхай хүүхэд авдаг хүний дүрд тоглов.
Монголчууд яагаад ингэдэг юм бол?
Энэ бол хүүхдээ нийхэмшүүлж байна.
Тэгээд багын явдал санагдлаа.
Цэдэн-Иш гуай цагаан мориороо сал салхийтэл шогшсоор ирж ирж гаансаараа хэд нэрэнгээ эмээгийн данх ёроолдно.
-- Заа Цэдэн-Иш гуай минь, манай энэ хөө бүр болохоо байгаад байна, одоо яах вэ, танд л хэлье гэж бодоод суулаа гэж эмээ ховлно. Өвгөн бөөн утаа униарынхаа доогуур надруу хялайж,, хаа байна тэр лүд,
алив бөөрийг нь авчихья байз гэнгээ ташаагаа тэмтэрч " - өө зайлуул, өнөө бөөрний хутгаа мартацаж, за дараа л марталгүй авъя, эргэж иртэл томоотой байхгүй бол над хэлчих" гэнэ. Бөөрөө алдахаас айсан жаал хэдэн өдөр тов томоотой болчихно.
-- Заа Дашдаваа гуай минь, манай энэ бүр хүн болохоо өнгөрч, одоо яадаг юм бүү мэд, таны өнөө сахилгагүй хүүхэд чөрхөлдөг шор байхгүй биз? Дашдаваа гуай цай ууж өрөм идэнгээ миний толгой илж "өө зүгээр зүгээр, танай энэ их сайн хүү байгаа юм, би шороо гэртээ орхисон л доо, ийм сайн хүүг юунд чөрхлөхөв, одоо бүр томоотой болчихно" гэнэ.
Дашдаваа гуайн хэлснийг бодоод нэг хэсэгтээ нэр хичээж эмээгийн үгэнд орно. За тэгээд л жараахай гоочилж байж Халзан гуайд шавхуурдуулах, шаазгай барьж тамлаж байж Замандий гуайд алгадуулах,,, тохомны даариа арилгасангүй гэж Давааням гуайд загнуулах,,,алийг тэр гэхэв.
Одоо бол дээрхи бүгдийг хүний эрх зөрчлөө хүүхдийн эрхэнд халдлаа гэнэ. Аав ээж нь лайв хийнэ, лайк цуглуулна, динэг өвгөнийг өөрийг нь хартал шэйр..гэсгээд явчих болов уу.
Угтаа бол айлын хүүхэд яана ийнэ, жараахай ална уу аварна уу, миний тохом даарьтай явна уу яана энэ тэдэнд ямар пад байна даа гэмээр. Гэтэл падтай л байсан байна даа.
Буяа ах усандаа явахдаа бүх айлын бидон савыг трактортаа ачна. Хэн гуай аймаг явахдаа айл бүрт саван авчирна. Хэн эгч хэний хүүхэд халуурлаа гээд шөнө дүлээр гүйж явна.
Хэн гуай төв ороход явган гээд манай морийг гуйна.
Зуны амралт эхэлмэгц аав намайг огт танихгүй тээврийн жолоочид өгөөд явуулчихна. Өнөө жолооч замдаа надад өөрийн мөнгөөрөө гуанзангийн гуляш авч өгч, усан дээр хөвөх шувууг нугас гэдэг гэж зааж өгч, дуу дуулж явсаар намайг өвөөгийнд авчирч өгнө. За эгч гуай, захих юм байна уу гэж асууна, эмээ огт танихгүй тэр жолоочид булигаар захина, хүүхдүүддээ өгөөрэй гэж ааруул өгнө. Тэр жолооч айлын хүүхэд хүргэж өгөх ямар ч хариуцлага үүрэгүй л баймаар. Гэсэн ч хариуцлагаа сайн хариуцна.
Нөгөө муу Сүрэнхорол түлээгүй байгаа, явж мод хийж өг гэж ээж намайг хөөв. Ийм маягаар бас л гэрээсээ хөөгдсөн Зоригоо бид хоёр цасан дундуур явган мацаж тэднийд гурав хонож, дугуйны бакришк шиг хатуу хөгшин адууны махыг нь идэж далдруулангаа нэг машин мод хийж өгөв. Өнгөрсөн зун гэрийн хүн нь өнгөрсөн хөөрхий тэр эгч баярлаад сүйд.
Дараа нь бид хэд сургуулийн мод хийж Харчулуутад байсан Догообор гуайн өөвгөр бор гэрт хэд хонов. Бид дөрвийн өлөн зэлмэн морьд хаяаных нь жаахан боргийг хуу хаман зажлаж, хомсхон хоолоо тогоо дүүрэн үйж, хар цайгаа халуун байлгах гэж хичээх тэдний эхнэр, ганц шараа шургаж унатал зүтгүүлж бидний ажилд туслах тэр хар царайтай ч цагаан дотортой хүн хоёрт хүмүүс ирж модоо хийнэ уу байна уу огт хамаагүй л баймаар. Гэтэл хамаатай л байсан байна даа. Яах гэж хүмүүс бусдын хэрэгт хошуу дүрж, айлын хүүхэд шавхуурдаж, бусдын өмнөөс хариуцлага үүрч байв даа? Бодоод байхад нийгэмийнхээ төлөө тэгж байж.
Монгол хүн байна даа энчдоо,,, нутаг усны нэр бузарллаа, ,,манайханд тийм юм байгаагүй,,,, тэднийхэнээс тийм муухай юм хийх хүүхэд гарахгүй дээ..энэ тэр гэсэн ярианууд нь тэр нийгэмийнхээ индикац нь байж.
Монголчууд ийм л нийгэмийг бүтээж, түүн дотроо аятай таатай амьдарсаар иржээ.
Дэлхий дээрхи бүх нийгмээс ( нийхэмээс) хамгийн аятай таатай нь монголчуудын байгуулсан нэг тийм хачин, бусдын хэргийг өөрийн хэрэг шиг санадаг, харахад бүгд төрөл садан ч юм шиг, хэн нь ноён хэн нь зарц нь ялгагдахгүй, бүдүүлэг ч юм шиг нийгэм гэж би мунхаг толгойдоо боддог. Түүхийн номон дээр зөвхөн дурьдагддаг Paxmongolica саяхан болтол байж шүү. Одоо ч мэр сэр бий бий.
Манай хаад дайнч төдийгүй нийгэмийн мэргэжилтэнүүд байжээ. Тэдний цогцлоосон нийгэмийг эдүгээ хэн ч, амэркуудч, оросууд ч бүр монголчууд бид ч байгуулж чадахгүй.
Одоо бол бүр өнгөрч байх шиг байна.
Хөгөө хөлдөө чирсэн ухна ишиг гэдэг болж.
Paxmongolica буюу монголын их амар амгалан гэж нэрлэдэг тэр нийгэмийг хэн нэгэн ухаантан гарч ирээд бүтээдэггүй л байгаа да гэж горьдож суух юм.
Тийм нийгэмд хэн ч хэний толгой түрүүн дээр кофе асгая гэж санаанд нь орохгүй.
Тийм нийгэмд хэн ч хэнийг хорлоё гэж ухаанд нь багтахгүй.
Тийм нийгэмд гуйлгачин хүүхэд гэж байх боломжгүй.
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй хойно, мөрөөдөж л сууя.

Гадаад хэл дээр номоо хэвлүүлэх бол ... via Өлзийтөгс Лувсандорж ГАДААДАД НОМ ЧИНЬ ХЭВЛЭГДЭХЭД ХЭДЭН ТӨГРӨГ ОЛОХ...Дөнгө...
21/02/2024

Гадаад хэл дээр номоо хэвлүүлэх бол ... via Өлзийтөгс Лувсандорж

ГАДААДАД НОМ ЧИНЬ ХЭВЛЭГДЭХЭД ХЭДЭН ТӨГРӨГ ОЛОХ...

Дөнгөж сая “Бөөгийн домог”-ийн франц хэвлэлийг хүлээн авлаа. Хамгийн дуртай монгол роман минь. Бас редакторласан номуудаас минь хамгийн шилдэг нь.

Миний редакторласан ном учраас миний ХҮҮ л гэсэн үг :)

Хожим гадаад хэл дээр ном нь хэвлэгдэх зохиолч, яруу найрагч дүү нартаа хоёр гурван бяцхаа-аан зүйлийг сонирхуулъя.

Гадаадын хэвлэлийн газрууд ер нь 5-10 ширхэг номыг л зохиолчдоо илгээдэг. Зарим нь гэрээ байгуулахдаа хэдийг авахыг хүсч байгааг чинь асууна. Зарим нь асуухгүй. Иймэрхүү зүйл дээр бол жаахан даруухан хандахыг зөвлөе. (“Үгүй ээ, би 50-ыг авмаар байна, заавал 100 ширхэгийг явуул!” гэж мэж уурлаж болохгүй шүү :) Тэгээд ч бид ямар солонгос, франц, итали хэл мэдэх биш, тийм олон ширхэг номоор үлийгээ хийх вэ)

Хэвлэлийн ГЭРЭЭ-ний хамгийн эхний шагнал Ази болон Америкийнх 1000 доллараас эхэлнэ. Европынх 300-500 еврогоос эхэлнэ. (Гэрээний шагнал хамгийн багыг өгдөг улс нь Хятад юм билээ. Хн, муу, нарийндаа хатсан юмнууд :) )

Цаашдаа харин зарагдсан тоо ШИРХЭГ бүрээс нь зохиолч та хувь хүртээд явна аа.

Тиймээс, дээрх нь зөвхөн ГЭРЭЭНИЙ шагнал буюу босго урамшуулал гэдгийг ойлгож, мөн л хүлээцтэй хандаарай!
Солонгост хэвлэгдсэн нэг зохиолын минь гэрээний шагнал 1000 доллар байсан ч хэдэн жилийн дараа 9040 доллар хүнээр явуулаад баахан бичиг баримт дээр гарын үсэг зуруулсан. (Ер нь Солонгосчууд маш хариуцлагатай, найдвартай. Нэг сэтгүүлд ярилцлага өгтөл урамшуулал болгон 150 доллар, өөр нэг сэтгүүлийн хүсэлтээр номын шүүмж бичээд явуултал 800 доллар өгч ч байх шиг...)

Сонирхуулахад, гадаадын паблиширууд тухайн номыг хэвлэхээсээ өмнө улсынхаа том том сангуудад төсөл бичээд, орчуулж гаргахаар шийдсэн номоо танилцуулж, тэтгэлэг, дэмжлэг авах нь ч бий. Адгийн наад захын жишээ гэвэл: франц хэлээр хэвлэгдсэн “Аквариум” номыг маань Францын Үндэсний Номын сангийн дэмжлэгээр хэвлэсэн юм билээ. (Юутай ч, шалгуурт нь тэнцсэн л гэсэн үг шүү дээ)

Монголд нэг иймэрхүү, хэвлэлийн газруудыг болон зохиолчдыг дэмжсэн оюунлаг сайхан САН үүсч буй болоосой!!!!!! (Энэ насандаа үзэж амжих нь уу, үгүй юу...)

Дашрамд хэлэхэд, “Монгол зохиолчид чааваас өөрсдөө мөнгөө барьж гүйгээд, гадаадад номоо хэвлүүлдэг” гэхчлэнгээр бичиж цуурхдаг, үлгэрийн ГЭНЭН төсөөлөлтэй, үнэхээрийн хөгжилтэй нөхөд одоо ч манай дэлхий дээр "оршсоор" л :) Тэгээд энэ хачин төсөөллөө байнга энд тэнд, нэн итгэлтэйеэ бичихийг яана :) :)

Паблиширууд нь зохиолчид мөнгө, шагнал өгдөг болохоос зохиолчид нь мөнгөө бариад гүйдэггүйг дээрх, бяцхаааааан жишээнүүд харуулах биз ээ.

Бүх зүйлийг “Монголын их АВИЛГА”-аараа төсөөлөх нь зөв үү дээ, энэ чинь одоо :)

За тэгээд, харь хэл дээр номоо хэвлүүлэх монгол зохиолчийн тоо улам олшрох болтугай! Хурай, хурай, хурай :)

ГАДААДАД НОМ ЧИНЬ ХЭВЛЭГДЭХЭД МӨНГӨ ТӨЛӨХ ҮҮ, ОЛОХ УУ :)

Дөнгөж сая “Бөөгийн домог”-ийн франц хэвлэлийг хүлээн авлаа. Хамгийн дуртай монгол роман минь. Бас редакторласан номуудаас минь хамгийн шилдэг нь.

Миний редакторласан ном учраас миний ХҮҮ л гэсэн үг :)

Хожим гадаад хэлээр ном нь хэвлэгдэх зохиолч, яруу найрагч дүү нартаа хоёр гурван бяцхаа-аан зүйлийг сонирхуулъя.

Гадаадын хэвлэлийн газрууд ер нь 5-10 ширхэг номыг л зохиолчдоо илгээдэг. Зарим нь гэрээ байгуулахдаа хэдийг авахыг хүсч байгааг чинь асууна. Зарим нь асуухгүй. Иймэрхүү зүйл дээр бол жаахан даруухан хандахыг зөвлөе. (“Үгүй ээ, би 50-ыг авмаар байна, заавал 100 ширхэгийг явуул!” гэж мэж уурлаж болохгүй шүү :) Тэгээд ч бид ямар солонгос, франц, итали хэл мэдэх биш, тийм олон ширхэг номоор үлийгээ хийх вэ)

Хэвлэлийн ГЭРЭЭ-ний хамгийн эхний шагнал Ази болон Америкийнх 1000 доллараас эхэлнэ. Европынх 300-500 еврогоос эхэлнэ. (Гэрээний шагнал хамгийн багыг өгдөг улс нь Хятад юм билээ. Хн, муу, нарийндаа хатсан юмнууд :) )

Цаашдаа харин зарагдсан тоо ШИРХЭГ бүрээс нь зохиолч та хувь хүртээд явна аа.

Тиймээс, дээрх нь зөвхөн ГЭРЭЭНИЙ шагнал буюу босго урамшуулал гэдгийг ойлгож, мөн л хүлээцтэй хандаарай!
Солонгост хэвлэгдсэн нэг зохиолын минь гэрээний шагнал 1000 доллар байсан ч хэдэн жилийн дараа 9040 доллар хүнээр явуулаад баахан бичиг баримт дээр гарын үсэг зуруулсан. (Ер нь Солонгосчууд маш хариуцлагатай, найдвартай. Нэг сэтгүүлд ярилцлага өгтөл урамшуулал болгон 150 доллар, өөр нэг сэтгүүлийн хүсэлтээр номын шүүмж бичээд явуултал 800 доллар өгч ч байх шиг...)

Сонирхуулахад, гадаадын паблиширууд тухайн номыг хэвлэхээсээ өмнө улсынхаа том том сангуудад төсөл бичээд, орчуулж гаргахаар шийдсэн номоо танилцуулж, тэтгэлэг, дэмжлэг авах нь ч бий. Адгийн наад захын жишээ гэвэл: франц хэлээр хэвлэгдсэн “Аквариум” номыг маань Францын Үндэсний Номын сангийн дэмжлэгээр хэвлэсэн юм билээ.

Монголд нэг иймэрхүү, хэвлэлийн газруудыг болон зохиолчдыг дэмжсэн оюунлаг сайхан САН үүсч буй болоосой!!!!!! (Энэ насандаа үзэж амжих нь уу, үгүй юу...)

Дашрамд хэлэхэд, “Монгол зохиолчид чааваас өөрсдөө мөнгөө барьж гүйгээд, гадаадад номоо хэвлүүлдэг” гэхчлэнгээр бичиж цуурхдаг, үлгэрийн ГЭНЭН төсөөлөлтэй, үнэхээрийн хөгжилтэй нөхөд одоо ч манай дэлхий дээр "оршсоор" л :) Тэгээд энэ хачин төсөөллөө байнга энд тэнд, нэн итгэлтэйеэ бичихийг яана :) :)

Паблиширууд нь зохиолчид мөнгө, шагнал өгдөг болохоос зохиолчид нь мөнгө бариад гүйдэггүй ээ. Бүх зүйлийг “Монголын их АВИЛГА”-аараа төсөөлөх нь зөв үү дээ, энэ чинь одоо :)

За тэгээд, харь хэл дээр номоо хэвлүүлэх монгол зохиолчийн тоо улам олшрох болтугай! Хурай, хурай, хурай.

"Т-34" (2018) киног том дэлгэцээр, монгол хадмал орчуулгатайгаар үзээрэй (2-р сарын 15-нд (Пүрэв гараг) 19 цагаас РЦНК-д...
13/02/2024

"Т-34" (2018) киног том дэлгэцээр, монгол хадмал орчуулгатайгаар үзээрэй (2-р сарын 15-нд (Пүрэв гараг) 19 цагаас РЦНК-д, үнэ төлбөргүй)

Кино зохиол сонирхогчдын дугуйлангийнхан цаашид энэ кино нь холливудын киноны бүтэцийг маш сайн баримтласан байдлыг нь задлан шинжилгээ хийх тул урьдчилан үзэсэн байхыг зөвлөж байна

Албан ёсны трейлер : https://youtu.be/FA6Xu_fgyzI

Address

Ulan Bator

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Кино Зохиолын Сургалт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share