Creative Ed Institute - Бүтээлчээр боловсрол олгоно

Creative Ed Institute - Бүтээлчээр боловсрол олгоно

Share

Бүтээлчээр боловсрол түгээнэ

Бүтээлчээр сэтгэнэ гэдэг нь ганцхан зүйлийн тухай бодох бус нэг зүйлийг олон талаас нь бодож боловсруулах дадал юм. Тиймээс Бүтээлч сэтгэлгээг түгээх хуудсанд тавтай морил. Эндээс та хайсан зүйлээ олох болно.

16/04/2024

Компанийг гурван гол албан тушаалтан удирдан явуулдаг гэж үздэг...

Гүйцэтгэх Захирал (CEO), Санхүү хариуцсан Захирал (CFO), Үйл ажиллагаа хариуцсан Захирал (COO)...

Тэдний үүрэг ролийн ялгаа нь юу вэ?

Удирдлага яаж ажилладаг вэ гэдгийг мэдэх нь чиний карьерт тустай...

Хамтдаа суралцъя:

1. Тэдний манлайллын гол үүрэг роль...

CEO: Компанийг удирдана.
CFO: Санхүүг удирдана.
COO: Өдөр тутмын ажлыг хянана.

2. Стратегийн түвшинд...

CEO: Стратеги, өсөлт, инновацийг жолоодно.
CFO: Тогтвортой байдлыг хангана, сахилга батыг бий болгоно.
COO: Стратегийн санаачлагуудыг хэрэгжүүлнэ.

3. Хувьцаа эзэмшигчдийн хувьд...

CEO: Компанийг төлөөлнө, компанийн нүүр царай болно.
CFO: ТУЗ-д болон хувьцаа эзэмшигчдэд санхүүг тайлагнана.
COO: Газар хэлтсүүдийн уялдааг зохицуулж гүйцэтгэлийг хангана.

4. Компанийн үнэ цэнэ, жишгийн хувьд...

CEO: Компанийн үнэ цэнийг тогтооно.
CFO: Санхүүгийн жишиг тогтооно.
COO: Үйл ажиллагааны процесс энэ үнэ цэнэтэй нийцэх асуудлыг баталгаажуулна.

5. Зах зээлийн стратегийн хувьд...

CEO: Олон улсын тэлэлтийг манлайлна.
CFO: Одоогийн зах зээлүүдийг сайжруулна.
COO: Зах зээлд нэвтрэх үйл ажиллагаатай холбоотой хэсгийг удирдана.

6. Хэрэглэгчийн хувьд...

CEO: Хэрэглэгч олж ирнэ.
CFO: Хэрэглэгчийг хадгална.
COO: Хоёуланд нь хүргэх үйлчилгээг өргөжүүлнэ.

7. Эрсдлийн удирдлагын хувьд...

CEO: Компанийн эрсдлийн боломжийг тодорхойлно.
CFO: Эрсдлийг удирдана.
COO: Үйл ажиллагааны эрсдлийг багасгана.

8. Брэндийн хувьд...

CEO: Брэнд хөгжүүлнэ.
CFO: Гүйцэтгэлийг хянана.
COO: Брэндийн амлалтыг хангахын тулд үйл ажиллагааны оновчтой байдлыг сайжруулна.

9. Хөрөнгө оруулалтын хувьд...

CEO: Хөрөнгө оруулалтын стратегийг тодорхойлно.
CFO: Хөрөнгө оруулалтыг багцуудыг удирдана.
COO: Стратегийн зорилгуудыг биелүүлэх эх үүсвэрүүдийг тодорхойлно.

10. Бүтээгдэхүүний циклийн хувьд...

CEO: Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг удирдана.
CFO: Бүтээгдэхүүний үр ашгийг хянана.
COO: Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүргэлтийг зохицуулна.

Photos from Creative Ed Institute - Бүтээлчээр боловсрол олгоно's post 23/03/2023

Баянгол дүүргийн татварын хэлтсийн албан хаагчдад 21-р зууны хамгийн чухал суурь чадвар “soft skill” болох “EQ - Сэтгэл хөдлөлийн оюун чадамж” сургалтыг зохион байгуулж, EQ чадвар тодорхойлох тестээр өөрийн түвшинг тодорхойллоо.

Байгууллага хамт олонд зориулсан сургалтын мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоорой.

Бид бүтээлчээр боловсрол олгон.

Photos from Creative Ed Institute - Бүтээлчээр боловсрол олгоно's post 21/03/2023

ӨНДӨР ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАГ БҮРДҮҮЛЭХ НЬ СУРГАЛТ ЯВАГДЛАА

Хэнтий аймгийн ГБХЗХГ-ын хамт олонд "Өндөр бүтээмжтэй баг бүрдүүлэх нь" "Хувь хүний алсын хараа эрхэм зорилгоо тодорхойлох нь", "Байгууллагын соёл" сэдэвт бүтэн өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үеэр мэдлэг бататгах сонирхолтой дасгал тоглоомын аргуудыг ашиглаж, "case study" ажиллалаа.

"Creative Learn Institute - Бүтээлчээр боловсрол олгоно"

21/03/2023
07/03/2023

Олон улсын хөгжлийн эрхзүйн байгууллагатай International Development Law Organization - IDLO хамтран Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийн ГБХЗХГ-ын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдэд "Collabration", "Decision making techniques", "EQ" сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

17/02/2023

Хувь хүний зорилгоо тодорхойлох үр дүнтэй аргачиллуудын талаарх Creative Learning Institute-н үүсгэн байгуулагч А.Амартөгс зөвлөхийн видео контент melearn апп д орлоо. Туулай жилээ төлөвлөөрэй.

Сар шинийн мэнд дэвшүүлэе.

10/02/2023

ЯГ ОДОО ЭХЛЭ

Аливаа зүйлийг бэлэн болсон хойноо эхлэнэ гэж цаг алдах хэрэггүй шууд эхлэ. Учир нь цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бидний амьсгалын тоо, амьдрах нас хязгаартай. Хэл сурая гэж бодож байгаа бол яг одоо эхлэ, жингээ багасгая гэж төлөвлөж байгаа бол яг одоо эхлэ, өөрийгөө өөрчлөе, хөгжүүлэе гэж бодож байгаа бол яг одоо эхлэ. Тухайн зүйлийг хийж эхлэх нь үр дүнгийн 50% байдаг.

Photos from Creative Ed Institute - Бүтээлчээр боловсрол олгоно's post 07/02/2023

Өнөөдөр та бүхэндээ нойрны талаар маш сонирхолтой мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Нойрны тухай шилдэг бүтээл болох Matthew Walker-ын "Бид яагаад унтдаг вэ?" хэмээх Best seller номноос энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

БИД ЯАГААД УНТДАГ ВЭ?
Унтах нь хүний амьдралын чухал хэсгүүдийн нэг юм. Бага унтах тусам хүний дархлааны систем муудаж, хавдар, чихрийн шижин зэрэг өвчнүүдийг тусах магадлал өсдөг байна. Хүний биед хавдрын эсийг устгах чадалтай эсүүд нь нойргүй явснаас болж үйл ажиллагаа явуулахаа больсноор бидний хавдар тусах магадлал ихэсдэг.
Нойрсох цаг дөхөж эхлэх үед хүний тархинаас мелатонин гэх даавар ялгарч эхэлдэг ба энэ нь таны бие организмд унтах цаг болсныг сануулж өгдөг боловч чухамдаа унтах үйл явцад ямар ч нөлөөгүй байдаг. Харин хүний биед таныг сэрсэн мөчөөс эхлэн дахин нойрсож эхлэх хүртэл адасунин гэх бодис хуримтлагдаж эхэлдэг ба энэ нь таны нойрсох явцыг бий болгодог хамгийн гол баатар юм.
Унтах үйл явц нь дараах 4 үе шаттай явагддаг.

1-Р ҮЕ ШАТ: NREM STAGE 1 - Falling Asleep - Зүйрмэглэх үе
Энэ үе шат нь нойрны хамгийн хөнгөн үе шат бөгөөд сэрүүн байдлаас нойр руу шилжих ердийн шилжилт юм. Энэ үе шат унтаж эхлсэнээс хойш эхний 5-10 минутанд явагдана. Энэ шатанд нүдний хөдөлгөөн удааширч, зүрхний цохилт болон амьсгалын тоо цөөрч, бүх булчингууд амрах горимд шилжинэ.

2-Р ҮЕ ШАТ: NREM STGE 2 - Light Sleep - Гүехэн унталтын үе
Дараагийн 40-60 минутанд Гүехэн нойр авах үе шат эхэлнэ. Энэ шат нь гүн нойронд орохоос өмнөх үе шат ба нийт унтах хугацааны хамгийн их хувийг эзэлдэг. амархан сэрж болох хөнгөн үе шат. Энэ үед зүрхний цохилт, амьсгалын тоо болон биеийн дулаан буурна. Мөн нүдний хөдөлгөөн зогсч, тархи нойрсуулах дааврыг ялгаруулж эхэлнэ.

3-Р ҮЕ ШАТ: NREM STAGE 3 - Deep Sleep - Гүн нойрны үе
Гүн нойрсох үе шат эхэлнэ. Энэ шатанд таны эрүүл мэндийг дэмжих олон төрлийн чухал үйл ажиллагаанууд явагддаг. Зүрхний цохилт болон амьсгалын тоо хамгийн доод түвшинд хүрнэ. Дархлааны систем идэвхжиж, эд эсүүдийг эрүүлжүүлж, нөхөн төлжүүлнэ. Бүх булчин бүрэн амарч, тархины үйл ажиллагаа идэвхжиж, мэдээллийг цэгцлэх, хадгалах үйл явц явагдана. Энэ үе шатанд нойрноос сэрэх маш хэцүү болдог. (30-50 минут үргэлжилнэ)

4-Р ШАТ: REM CYCLE - Зүүдлэх үе
Энэ шат нь таныг унтсанаас хойших ойролцоогоор 90 дэх минутаас явагдаж эхлэх ба нүдний хөдөлгөөн идэвхжиж, зүрхний цохилт болон амьсгалын тоо аажмаар нэмэгдэнэ. Төв мэдрэлийн систем түр хугацаанд булчингийн үйл ажиллагаанд саажилт үүсгэсэн байдаг тул хөдлөхөд зогсдог. (Зүүдэндээ хөдөлж чаддаггүй нь үүнтэй холбоотой) Тархины үйл ажиллагаа бүрэн идэвхжинэ. Энэ шатанд хүн дунджаар 4-6 удаа зүүдлэдэг ба сэрэх үед дийлэнх зүүд мартагдсан байдаг. (30-50 минут үргэлжилнэ)

ДҮГНЭЛТ
Хүн өдөрт дунджаар 8 цаг унтах ёстой бөгөөд унтах явцдаа эдгээр 4 үе шатыг (80-90 минут) хэд хэдэн удаа бүрэн гүйцэт авч байх нь жинхэнэ амралт болдог. Зарим үед 8 цаг унтсан хэрнээ бие организм амарч чадаагүй, нойрмог, ядарсан мэдрэмжтэй сэрэх тохиолдол олон байдаг. Энэ нь нойрны үе шатуудыг бүрэн авч чадаагүйтэй холбоотой. Эрт босохын тулд өмнөх орой нь оройны 11 цагаас хэтрэлгүй унтаж амарсанаар эдгээр 4 үе шатыг бүрэн гүйцэт дамжин, гүн нойр авч унтсанаар эрүүл, эрч хүчтэй байх нөхцөл бүрддэг билээ. Та бүхний маргаашийн ажил үйлсэнд амжилт хүсье.

Want your school to be the top-listed School/college in Ulan Bator?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Creative Ed Institute
Ulan Bator
976