07/09/2026
🛡️ “АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
🏫 Нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд өнөөдрөөс эхлэн Хүүхэд хамгаалагч цагдаа, Бэлтгэл хошууч Ж.Болормаа ажилдаа орлоо.
👮♀️ Хүүхэд хамгаалагч цагдаа нь сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэн хамгаалах, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ажиллана.
Тухайлбал:
🔹 Үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх
🔹 Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээнээс хүүхдийг хамгаалах
🔹 Цахим дээрэлхэлт, цахим орчин дахь эрсдэлээс урьдчилан сэргийлэх
🔹 Залилах болон бусад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх
🔹 Бэлгийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг аливаа эрсдэлийг илрүүлэх, таслан зогсоох, хамгааллын арга хэмжээ авах
🔹 Эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурагчдад зориулсан сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах
🔹 “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмтэй хамтран хүүхэд хамгааллын ажлыг тогтмол хэрэгжүүлэх
🔹 “School Police” эргүүлд үүрэг гүйцэтгэж буй эцэг, эх, асран хамгаалагчдыг арга зүйн удирдлагаар хангах зэрэг олон талт ажлыг хэрэгжүүлнэ.
👮♀️ Бэлтгэл хошууч Ж.Болормаа нь цагдаагийн байгууллагад 21 жил ажилласан, хүүхдийн байгууллагад хүүхдийн байцаагч хийж байсан арвин туршлагатай бөгөөд эрх зүйч мэргэжилтэй.
📞 Холбогдох утас: 99181653
🌱 Хүүхэд бүр аюулгүй, хамгаалагдсан, эрүүл эерэг орчинд сурч хөгжих эрхтэй.
Нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн хамт олон Хүүхэд хамгаалагч цагдаа Бэлтгэл хошууч Ж.Болормаа-даа шинэ ажилд нь амжилт хүсэн ерөөе! 🤝💐