22/09/2026
🍂 ХЭЛ ЗАСЛЫН НОМУУД- 40% ХЯМДРАЛ ЗАРЛАЛАА.
Уламжлалт намрын хямдрал 9-р сарын 30-ыг дуустал үргэлжилнэ.
Жил бүрийн намар багш, эцэг эхчүүддээ зориулан зарладаг номын хямдралаа эхлүүлж байна.
Хүүхдийн үгийн сан, өгүүлбэрээр ярих чадвар, харилцан яриа, авиа сонсгол болон зөв дуудлагыг үе шаттай дэмжих “Бяцхан эрдэмтэн” хэл заслын номын багцууд 40% хямдарлаа.
📚 Багш, хэл засалч, сургалтын төв болон цэцэрлэгийн хэрэглээнд тохиромжтой
🚚 Улаанбаатар хотод хүргэлт 10,000₮
📦 Орон нутгийн захиалгыг унаанд тавьж өгнө
📩 Захиалга: 8658 8868 дугаарт мессежээр
ХЭЛ ЗАСЛЫН 13 НОМ — ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАГ ҮЕ ШАТТАЙ ДЭМЖИХ ЦОГЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН
Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд зөвхөн үг давтуулах хангалтгүй. Авиан сонсгол, үгийн сан, өгүүлбэрээр илэрхийлэх болон харилцан ярих чадварыг уялдуулан дэмжих шаардлагатай.
Энэхүү 13 номыг хэл засалч, багш, эцэг эх хүүхдийнхээ хөгжлийн хэрэгцээнд тохируулан сонгож, үе шаттай ашиглах боломжтой.
1. “Хүүхдийн авиан буруу дуудлагыг засаж сайжруулах ганцаарчилсан сургалтын хөтөлбөр”
Хүүхдийн авианы дуудлагыг үнэлэх, засах ажлыг төлөвлөх, ганцаарчилсан сургалтыг үе шаттай зохион байгуулахад зориулсан мэргэжлийн хөтөлбөр.
2. “Хэл заслын үндэс”
Хүүхдийн хэл ярианы хөгжил, хэл заслын суурь ойлголт, үнэлгээ болон дэмжлэгийн арга зүйг системтэй танилцуулсан гарын авлага.
3. “Хэл засалч багшийн хөтлөх дэвтэр"
Хүүхдийн гарааны түвшин, сургалтын зорилго, хийсэн дасгал, ажиглалт болон ахицыг тогтмол тэмдэглэхэд хэрэглэнэ.
4. “Цэцэрлэгийн яриа”
Цэцэрлэгийн өдөр тутмын үйл явдал, орчин, тоглоом, найз нөхдийн тухай зургаар ярилцаж, үгийн сан болон харилцан ярих чадварыг дэмжинэ.
5. “Гэрийн орчны яриа”
Гэр бүлийн гишүүд, өрөө тасалгаа, ахуйн эд зүйлс, өдөр тутмын үйлдлийг таньж нэрлэх, асуултад хариулах, яриа өрнүүлэхэд ашиглана.
6. “Гадаа орчны яриа
Байгаль, гудамж талбай, аялал, тоглоом болон хүрээлэн буй орчны тухай ажиглаж ярилцах замаар хүүхдийн үгийн сан, холбоотой яриаг хөгжүүлнэ.
7. “Би ярьж сурлаа–1: Авиаг ялган танихуй”
Хүүхдийн сонсох анхаарал, авиаг анзаарч сонсох, хооронд нь ялган таних чадварыг хөгжүүлэх эхний шатны хэрэглэгдэхүүн.
8. “Би ярьж сурлаа–2: Үг холбохуй”
Сурсан үгээ хооронд нь утга холбоотой хэрэглэж, холбоо үг болон богино хэллэг бүтээхэд дэмжлэг үзүүлнэ.
9. “Би ярьж сурлаа–3: Өгүүлбэр хэлэхүй”
Хүүхэд үгээ өгүүлбэр болгон холбож, хүсэл бодол, санаа болон болсон үйл явдлыг ойлгомжтой илэрхийлэхэд чиглэнэ.
10. “Хэл заслын дасгал даалгаврууд–1”
Хэл заслын сургалтын эхний шатанд хэрэглэх, хүүхдийн сонсох, ажиглах, даган гүйцэтгэх чадварыг дэмжсэн дасгалуудтай.
11. “Хэл заслын дасгал даалгаврууд–2”
Сурсан авиа, үгийг дасгалжуулж, үгийн сан болон хэл ярианы хэрэглээг нэмэгдүүлэх даалгавруудыг багтаасан.
12. “Хэл заслын дасгал даалгаврууд–3”
Үг, өгүүлбэр, зурагт үйл явдлыг холбон ярьж, сурсан чадвараа өдөр тутмын харилцаанд хэрэглэхэд чиглэсэн.
13. “Авианы буруу дуудлагыг засах арга”
Авиан сонсголыг хөгжүүлэхээс эхлэн буруу дуудлагыг зөв хэлбэрт оруулах, үг болон ярианд бататгах дарааллыг тайлбарласан арга зүйн ном.
Номуудыг хүүхдийн хэрэгцээ, хөгжлийн түвшинд тохирсон 6 төрлийн багцаар сонгох боломжтой.
Орон нутгийн захиалгыг унаанд тавьж өгнө.
Зохиогч: Ж.Мөнхнасан, Ph.D
Нейро-хэл засалч, хүүхдийн сэтгэл судлаач