09/07/2026
Шавь нар маань сунгаандаа сайн давхицгаажээ. Их наадамдаа сайн давхих ерөөл өргөе. Өргөн олноороо сайхан наадацгаагаарай.
БНХАУ-ын Бээжин хотноо 2026/6/22-7/12-ны хооронд зохион байгуулагдаж буй IMSC зуны сургалтын олимпиад амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Олимпиадаас Монголын багийн сурагч Ч.Чингүн (Сант сургууль) мөнгөн медаль, Д.Хүслэн (Сант сургууль) мөнгөн медаль, А.Ану (11-р сургууль) мөнгөн медаль, Т.Билгүүнгэрэлт (Эрхэт эрдэм сургууль) мөнгөн медаль, С.Манлай (Сант сургууль) хүрэл медаль, М.Амин-Эрдэнэ (Шинэ-Үе сургууль) хүрэл медалийн болзол хангалаа. Багаараа 49 багаас 7-р байрт шалгарч гурав дугаар зэрэглэлийн болзол хангав.
Амжилттай оролцсон сурагчдадаа болон өдийг хүртэл бэлтгэсэн багш нарт нь баяр хүргэе! Шагнал гардуулах ёслол маргааш болно.
https://live.photoplus.cn/live/6418696
Удахгүй Шанхай хотод болох Олон улсын математикийн 67 дугаар олимпиаддаа амжилттай оролцохыг хүсье.
Зуны сургалтын турш багийн дасгалжуулагчаар ажилласан Т.Базар (ахлагч), А.Ивээл, Х.Нурсолтан багш нарт талархал илэрхийлье!