15/06/2022
Virtual Reality буюу VR гэдэг нь програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн хэрэглэгчидэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчинг л хэлээд байгаа юм. Энэ нь таны харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйг таньд хийсвэр байдлаар бодит мэт мэдрүүлэхийг хэлдэг. Virtual Reality-ийн тусламжтай та зугаацах, аялах, хөгжих, суралцах мөн өөрийн хүссэн дүрдээ хувирах, хүссэн орон зайдаа шилжих гэх мэтчилэн хязгааргүй боломжийг бидэнд өгсөөр байгаа. Хүмүүс нүдэндээ зүүчихсэн байдаг дээ хэхэ.
AR нь Virtual Reality-гийн дараагын үе шат юм. AR буюу augmented reality нь дижитал мэдээллийг нэгтгэх гэсэн утгатай. Augmented Reality технологи нь компьютер доторх 3D дүрсийг гар, хулгана ашиглалгүй камераар нь дамжуулан удирдах юм. Ингэхдээ камераар дамжин секундэд орж ирэх кадр болгон дээр анализ хийн камерийн өмнө сууж байгаа хүний нүүр царай үйл хөдлөлийг таньж урьдчилан тодорхойлсон объектийг таньж түүний байгаль дээрх координатыг тодорхойлон түүнийгээ компьютер доторх ямар нэг 3D объекттой холбосноор түүнийг удирдах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
Мэдрэгч төхөөрөмжтэй хосолсон электрон төхөөрөмжийн теехнологиуд нь анх гарч ирсэн цагаасаа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ шаардлагыг хангасаар ирсэн нь технологийн дэвшлийн гайхамшигийг харуулж байгаа юм. Цаашдаа мэдрэгчтэй дэлгэцийн хамгийн том ирээдүй нь Анагаах ухааны болон эмнэлгийн салбарт хүчтэй нэвтрэх хандлага харагдаж байна. Ингэснээр олон хүний эрүүл мэнд амь насыг аврахад маш их ач холбогдолтой болж байгаа юм. Энэ салбарт хамгийн түрүүнд эмч нарыг хагалгааны өрөөнөөс орон зай хамаарахгүйгээр шууд холбож өгч, шууд зөвлөлдөж болох холбоо харилцааг тогтоох боломжтой болгож байна. Үүний дараа оношлогооны төхөөрөмжүүд илүү шинэчлэгдэх хандлага гарч ирж байгаа бөгөөд хэдэн зууны турш технологийн хөгжил удаашралтай үзлэг, оношлогоо, шинжилгээний салбарыг үсрэнгүй хөгжүүлэх хандлагатай гэж судлаачид үзэж байгаа юм. Одоогоор дэлхий дээр хэрэглэгдэж байгаа мэдрэгчтэй дэлгэц нь нийт хүн амын 3-ны 1-ийг хамарч байгаа бөгөөд 2025 он гэхэд 1=1 гэсэн хандлагатай болно гэсэн таамаглал дэвшүүлж байгаа юм. Гэр ахуйн хэрэгслүүд тун удахгүй маш их ухаалаг тохиргоотой болох нь тодорхой болоод байгаа бөгөөд хамгийн их эрэлттэй барааны тоонд орох нь ээ. Мөн Гэр ахуйн хэрэгслүүд тун удахгүй маш их ухаалаг тохиргоотой болох нь тодорхой болоод байгаа бөгөөд хамгийн их эрэлттэй барааны тоонд орох нь ээ. Мөн түүнчлэн эрчим хүч, цахилгаан, дулаан, нарны энергийн салбар хүчтэй хөгжих хандлагатай байгаа прогнозтой байна. Ирээдvйд таны амьдрах орчин тэр чигээрээ шилдэг технологиудын шийдэл болж, тvvнийхээ ачаар толинд харж байхдаа ч бусадтай харилцаж, хурууныхаа єндєгний ганцхан хєдєлгєєнєєр л бvхнийг удирдах боломжтой юм.