Увс аймгийн Насан Туршийн Суралцахуйн Төв

  • Home
  • Mongolia
  • Ulaangom
  • Увс аймгийн Насан Туршийн Суралцахуйн Төв

Увс аймгийн Насан Туршийн Суралцахуйн Төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Увс аймгийн Насан Туршийн Суралцахуйн Төв, Education Website, Увс аймгийн Насан Туршийн Суралцахуйн Төв, Ulaangom.

🥰🥳🤩 Эцэг эх, суралцагчдынхаа хүсэлтйн дагуу ШИНЭ ЭЛСЭЛТИЙН хичээлийн хуваарь болон төлбөрийн хувьд МАШ ТОМ хямдрал зарла...
29/09/2026

🥰🥳🤩 Эцэг эх, суралцагчдынхаа хүсэлтйн дагуу ШИНЭ ЭЛСЭЛТИЙН хичээлийн хуваарь болон төлбөрийн хувьд МАШ ТОМ хямдрал зарлаж байна. Мөн шинээр ХҮҮХДИЙН АНГИ 😍 нээж байгаадаа таатай байна. 🥳🤓
Увс аймгийн Насан Туршийн Суралцахуйн Төвийн дэргэдэх Ирдүүн академийн Хятад хэлний сургалтын төв хүүхэд, насанд хүрэгчид болон HSK шалгалтад бэлтгэгчдийг 10.01-ээс эхлэх шинэ ангиудаа жилийн анги болгон өөрчилснөөр , тасралтгүй системтэй суралцах, түвшин ахиулах боломжтой боллоо. Та манай сургалтанд тасралтгүй суралцсанаар HSK1-HSK3 түвшин хүртэл суралцах боломжтой.
👧👧👦👦 Нэг ангийн дүүргэлт ЕРДӨӨ 5 сурагч.
😎😎. ЭРТ БҮРТГҮҮЛЖ СУУДЛАА БАТАЛГААЖУУЛААРАЙ
🎇🎇🎇 Сургалтын төлбөр:
Хүүхдийн анги: 640.000 ₮ \ жил \
HSK анги: 1.200.000 ₮ \ жил \
👍 Та сургалтын гэрээ байгуулсанаар төлбөрөө 2-3 хуваан төлөх боломжтой.
Хичээлийн хуваарь
🔴🔴🔴 ДАВАА, ЛХАГВА, БААСАН ГАРАГ
• HSK — 09:00–10:30
• HSK — 10:40–11:40
• HSK — 14:00–15:00
• HSK — 15:30–16:30
• Насанд хүрэгчдийн анги — 17:30–19:00
🔵🔵🔵 МЯГМАР, ПҮРЭВ, БЯМБА ГАРАГ
• Хүүхдийн анги \ 1-5 анги \ — 09:00–11:00
• HSK — 10:40–11:40
• Хүүхдийн анги \ 1-5 анги \ 15:30–16:30
• HSK — 17:30–19:00
ЯАГААД МАНАЙ ТӨВИЙГ СОНГОХ ВЭ?
✓ Тав тухтай сургалтын орчин
✓ Анхан шатнаас системтэй суралцана
✓ Сонсох, ярих, унших, бичих чадварыг цогцоор хөгжүүлнэ
✓ HSK 3, HSK 4 шалгалтад бэлтгэх сууриа тавина
✓ Долоо хоногт 2-3 удаагийн тогтмол хичээл
Байршил: Увс аймаг, Насан туршийн суралцахуйн төвийн дэргэдэх Ирдүүн академи — Хятад хэлний сургалтын төв
Холбогдох утас: 8881-6883
Хэл сур • Боломж бүтээ • Ирээдүйгээ өөрчил

🥳🥳 ХЯТАД ХЭЛНИЙ ТАНХИМЫН СУРГАЛТЫН ШИНЭ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ!Увс аймгийн Насан Туршийн Суралцахуйн Төвийн дэргэдэх Ирдүүн акад...
23/09/2026

🥳🥳 ХЯТАД ХЭЛНИЙ ТАНХИМЫН СУРГАЛТЫН ШИНЭ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ!
Увс аймгийн Насан Туршийн Суралцахуйн Төвийн дэргэдэх Ирдүүн академийн Хятад хэлний сургалтын төв хүүхэд, насанд хүрэгчид болон HSK шалгалтад бэлтгэгчдийг 10.01-ээс эхлэх шинэ ангидаа бүртгэж байна.
Сургалтын төлбөр: 200,000₮ 1 жилийн анги 1,650,000₮
ДАВАА, ЛХАГВА, БААСАН ГАРАГ
• HSK 2 — 09:00–11:00
• HSK 1-4 — 14:00–15:30 \Эрчимжүүлсэн 1 жилийн анги \
• HSK 4 — 15:30–17:30
• Насанд хүрэгчдийн анги — 18:00–20:00
МЯГМАР, ПҮРЭВ, БЯМБА ГАРАГ
• HSK 1 — 09:00–11:00
• HSK 1-4 — 14:00–15:30 \Эрчимжүүлсэн 1 жилийн анги \
• HSK 1 түвшин — 15:30–17:30
• HSK 1 түвшин — 18:00–20:00
ЯАГААД МАНАЙ ТӨВИЙГ СОНГОХ ВЭ?
✓ Тав тухтай сургалтын орчин
✓ Анхан шатнаас системтэй суралцана
✓ Сонсох, ярих, унших, бичих чадварыг цогцоор хөгжүүлнэ
✓ HSK 3, HSK 4 шалгалтад бэлтгэх сууриа тавина
✓ Долоо хоногт 3–5 удаагийн тогтмол хичээл
Байршил: Увс аймаг, Насан туршийн суралцахуйн төвийн дэргэдэх Ирдүүн академи — Хятад хэлний сургалтын төв
Холбогдох утас: 8881-6883
Хэл сур • Боломж бүтээ • Ирээдүйгээ өөрчил !!!

23/09/2026

📌Энэ хичээлийн жилийн эхний "ЭСГИЙ ШААХАЙ" /ВАЛЕРИНА/ урлах сургалт амжилттай явагдлаа. Сургалтад хамрагдсан суралцагчдадаа амжилт хүсье !

 Сонсголын бэрхшээлтэй иргэдийн боловсрол (Сонсголгүйн боловсрол)Сонсголын бэрхшээлтэй иргэдийн боловсрол нь тэдний хари...
23/09/2026


Сонсголын бэрхшээлтэй иргэдийн боловсрол (Сонсголгүйн боловсрол)
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн боловсрол нь тэдний харилцааны тусгай хэрэгцээнд нийцсэн орчинд чанартай, тэгш боловсрол олгох, дохионы хэлийг эх хэлний түвшинд болон хоёрдогч хэл болгон эзэмшүүлэх, улмаар нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн цогц бодлого, үйл ажиллагаа юм.

23/09/2026

📌ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ТӨГӨЛДӨР ХУУРЫН СУРГАЛТЫН ЯВЦААС...
✅️Уг сургалтаар хүүхдүүд хөгжмийн анхан шатны боловсрол болон гоо зүйн мэдрэмжийн боловсролыг олох юм.

📌AuDHD гэдэг нь тухайн хүн Анхаарал дутмагшил/Хэт идэвхжилийн эмгэг (ADHD) болон Аутизмын хүрээний эмгэг (ASD)-ийг зэрэг...
22/09/2026

📌AuDHD гэдэг нь тухайн хүн Анхаарал дутмагшил/Хэт идэвхжилийн эмгэг (ADHD) болон Аутизмын хүрээний эмгэг (ASD)-ийг зэрэг эзэмшиж буйг хэлнэ.

📌Эдгээр хоёр эмгэг нь хоорондоо зөрчилдсөн байдлаар илэрч, төөрөгдөл үүсгэж болно. Учир нь тархины нэг хэсэг шинэлэг зүйл, өдөөлт хүсдэг бол нөгөө хэсэг нь тогтсон хэв маяг, урьдчилан таамаглах боломжтой байдал, хяналтыг эрмэлздэг.

📌AuDHD-тэй хүмүүст түгээмэл тохиолддог шинж тэмдэг, мэдрэмжүүд:

* Тодорхой дэглэм, зохион байгуулалттай байхыг хүсдэг ч түүнийгээ дагаж мөрдөхөд бэрхшээлтэй байх

* Сонирхсон зүйлдээ олон цагаар хэт төвлөрөх

* Сэтгэл хөдлөлийн хувьд хурдан ачаалал авах (сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй болох)

* Дуу чимээ, гэрэл, хүрэлцэх мэдрэмж (материал, бүтэц) эсвэл олон хүн цугласан орчинд мэдрэг байх

* Бусдын яриаг таслах эсвэл хэт их ярьчихаад дараа нь харамсах

* Нийгмийн харилцаанд хэт их ачаалал мэдрэх, мөн бусдад буруу ойлгогдох

* Өөрийгөө "хэвийн" харагдуулах гэж хичээх эсвэл шинж тэмдгээ нуух (masking)-аас болж ядарч туйлдах

* Гүйцэтгэх үйл ажиллагааны (executive function) чадварт бэрхшээл тулгарах, тухайлбал:

* ажил, даалгавраа эхлүүлэх

* цагийн менежмент хийх

* юм санах, тогтоох

* нэг ажлаас нөгөө рүү шилжих

* Нийгмийн харилцааны дараа ганцаараа байх цаг хэрэгтэй болох

* Тайвшрал, допамин (аз жаргалын даавар) мэдрүүлдэг тусгай сонирхолтой байх

📌AuDHD-тэй олон хүн өөрийн мэдрэмжийг ингэж тодорхойлдог:

📌"Миний ADHD эмх замбараагүй байдлыг хүсдэг бол аутизм маань хяналттай байхыг хүсдэг."

📌Тэд хэрхэн огтлолцдог вэ?

📌ADHD болон аутизм хоёулаа дараах асуудлуудыг агуулж болно:

* мэдрэхүйн асуудлууд

* сэтгэл хөдлөлөө зохицуулахад бэрхшээлтэй байх

* нийгмийн харилцааны бэрхшээл

* гүйцэтгэх үйл ажиллагааны доголдол

* нойрны асуудал

* хэт их өдөөлтөөс үүдэлтэй түгшүүр

📌Гэхдээ тэдгээр нь өөр өөрөөр илэрч болно:

* ADHD нь ихэвчлэн өдөөлтийг эрэлхийлдэг

* Аутизм нь ихэвчлэн хэт их өдөөлтөөс болж ачаалал авдаг (ядардаг)

📌Тиймээс тухайн хүн:

* нийгмийн харилцааг хүсдэг ч түүнээсээ болж ядарч туйлддаг

📌AuDHD гэдэг нь тухайн хүн Анхаарал дутмагшил/Хэт идэвхжилийн эмгэг (ADHD) болон Аутизмын хүрээний эмгэг (ASD)-ийг зэрэг эзэмшиж буйг хэлнэ.

📚 ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖСЭН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХҮРЭЭНД БОЛОВСРУУЛАГДСАН НОМ, ГАРЫН АВЛАГА, ЗӨВЛӨ...
22/09/2026

📚 ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖСЭН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХҮРЭЭНД БОЛОВСРУУЛАГДСАН НОМ, ГАРЫН АВЛАГА, ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮРГЭЖ БАЙНА

Тэгш хамруулах боловсролын чиглэлээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд боловсруулагдсан ном, гарын авлага, зөвлөмжүүдийг багш, боловсролын мэргэжилтэн, сургалтын байгууллагын удирдлага, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад зориулан хүргэж байна.

Эдгээр материал нь ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хүртээмжтэй хамруулах, чанартай боловсрол олгох, сургалтын орчныг тохируулах, онцлог хэрэгцээнд нь нийцсэн сургалтын төлөвлөгөө боловсруулах, суралцагчийн хөгжлийн түвшин болон ахицыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой.

✅ “СТАРТ I, II” ТӨСӨЛ

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн I, II шатны хүрээнд боловсруулсан ном, гарын авлага, зөвлөмжүүд.

📌 1. Суралцахуйн бэрхшээлтэй, зан үйлийн асуудалтай хүүхдэд дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөмж
https://shortlink.win/1E8SI

📌 2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн түвшинг тодорхойлох, багшлах арга зүйн гарын авлага
https://shortlink.win/1ymrG

📌 3. Туршилтын сургуулийн жишээний эмхэтгэл
https://shortlink.win/1E8T9

📌 4. Өдөр тутмын хэрэглээний 450 үгсийн зурган цомог
https://shortlink.win/1E8Tk

📌 5. 18 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг хийх гарын авлага
https://shortlink.win/1yms4

📌 6. Аутизмын хүрээний бэрхшээлийн тухай ойлголт
https://shortlink.win/1ymsi

📌 7. Эх хүүхдийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөмж
https://shortlink.win/1ymsw

📌 8. Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр ашиглах гарын авлага
https://shortlink.win/1E8Ub

📌 9. Цэцэрлэгийн насны хүүхдэд зориулсан явуулын сургалтын гарын авлага
https://shortlink.win/1E8Ui

📌 10. Хүүхдийн цэцэрлэгт тэгш хамран сургах үйл ажиллагааг зохион байгуулах нь /зөвлөмж/
https://shortlink.win/1E8Ut

📌 11. “Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй” – Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулж буй цэцэрлэгүүдийн туршлагын эмхэтгэл
https://shortlink.win/1E8UJ

📌 12. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад чиглэсэн эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл
https://shortlink.win/1E8UZ

📌 13. Тэгш хамруулан сургах боловсрол – Боловсролын бүх түвшний мэргэжилтнүүдэд зориулсан зөвлөмж
https://shortlink.win/1yAIc

📌 14. Тэгш хамруулан сургадаг сургууль – Сайн жишээний эмхэтгэл
https://shortlink.win/1ymtO

📌 15. Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж
https://shortlink.win/1ymtY

📌 16. Ерөнхий боловсролын сургууль ба туслах багшийн оролцоо
https://shortlink.win/1ymu6

📌 17. Брайл бичиг, орон зайн баримжаанд сургах үеийн дэмжлэгийн аргууд
https://shortlink.win/1ymuk

✅ “ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ” ТӨСӨЛ

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн хүрээнд боловсруулсан ном, гарын авлага, зөвлөмжүүд.

📍 18. Тэгш хамран сургах боловсрол – Бодлого, эрх зүйн шинжилгээ
https://shortlink.win/1yAIh

📍 19. ТХСБ – Оролцогч талуудын чадавх бэхжүүлэх сургалтын модуль
https://shortlink.win/1yAIp

📍 20. Тэгш хамран сургах боловсролын бодлого, соёл, үйл ажиллагааг хэрэгжүүлэх сургалтын гарын авлага
https://shortlink.win/1EnCy

📍 21. Тэгш хамран сургах боловсрол – Бодлогын хураангуй
https://shortlink.win/1EnCD

📍 22. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд суралцахуйн түгээмэл загварын зарчмыг тусгах арга зүйн зөвлөмж
https://shortlink.win/1yAIS

📍 23. Тэгш хамран сургах боловсролд хамтдаа
https://shortlink.win/1EnCQ

📍 24. Монгол Улсад тэгш хамруулах боловсролыг дэмжих нь
https://shortlink.win/1E8VS

✅ “МОНГОЛ УЛСЫН ХҮҮХЭД БҮРИЙГ БОЛОВСРОЛД ТЭГШ ХАМРУУЛАХ ЗАРЧМЫГ ДЭМЖИХ НЬ” ТӨСӨЛ

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Японы Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлсэн “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-I (2018–2021)”, “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-II (2021–2024)” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн багш, сургуулийн ажилтан, эцэг эхчүүдэд зориулан боловсруулсан материалууд.

🔹 25. Хүүхдийн сурах үйл явцад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх арга зүй
https://shortlink.win/1E8Wg

🔹 26. “Тавдугаар ангийн сурагчдыг бага ангиас дунд ангид дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэх арга зүй” /Сургалтын модуль/
https://shortlink.win/1ymu-

🔹 27. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтын модуль
https://shortlink.win/1ymva

🔹 28. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй холимог бүлэгт зохион байгуулах арга зүй
https://shortlink.win/1ymvk

🔹 29. Боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дэмжих малчин эцэг эх, асран хамгаалагчдын чадавхыг дээшлүүлэх /Сургалтын модуль/
https://shortlink.win/1ymvp

🔹 30. Боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж буй сайн туршлага
https://shortlink.win/1E8WV

✅ “ЕБС-ИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫН ЦАХИМ СУРГАЛТЫН ПЛАТФОРМ” ТӨСӨЛ

Боловсролын яам, Люксембургийн Их Вант Улсын Гадаад хэргийн яам, ПАДЕМ олон улсын байгууллагын санхүүжилтээр “Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан тэгш хамруулах боловсролын цахим платформ бий болгох” төслийг Боловсролын ерөнхий газар, “Адина-Тэгш боломж” ТББ хамтран 2024–2026 онд хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн чиглэлээр дараах 9 цахим сургалтын модуль боловсруулсан. Үүнд:

🔹 Аутизмын хүрээний эмгэг
🔹 Тулгуур хөдөлгөөний бэрхшээл
🔹 Хэл ярианы бэрхшээл
🔹 Анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг
🔹 Оюун ухааны бэрхшээл
🔹 Харааны бэрхшээл
🔹 Сонсголын бэрхшээл
🔹 Дауны хам шинж
🔹 Суралцахуйн бэрхшээл

💻 Энэхүү онлайн модуль сургалтаар багш, боловсролын мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран суралцах боломжтой.

🎥 Цахим сургалтын танилцуулга:
https://youtu.be/FgARXoLadoE

📚 Багш, боловсролын мэргэжилтэн, сургалтын байгууллагын удирдлага, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн дээрх материалуудтай танилцаж, үйл ажиллагаандаа ашиглана уу.

22/09/2026

📌ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЯВЦААС...

21/09/2026

Address

Увс аймгийн Насан Туршийн Суралцахуйн Төв
Ulaangom
85000

Alerts

Be the first to know and let us send you an email when Увс аймгийн Насан Туршийн Суралцахуйн Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share