15/01/2026
🧐🧐🧐
Мэргэжилээ сонгох насан дээрээ яваа дүү нар минь асуух юм оо... Волейбол тоглоод хоолоо олж идэх үү? гээд.
Унших цаг зав тааруу байвал, Share ч юм уу, save ч юм уу хийгээд өөртөө хадгалаад аваарай. Only me тохиргоотой Share бас хийчихвэл дараа нь уншихад хайгаад байхгүй амар байдаг.
1. Гол нь хийж байгаа ажилдаа дуртай, хайртай, тухайн ажилдаа үнэнч, за даа бараг насан эцэслэтлээ л өдөр бүр хийж чадахуйц хэмжээнд л дурласан байх хэрэгтэй гэж боддог. Яахав бас "Икигай" гээд ном олоод уншчихвал юу хэлэх гээд байгааг маань ерөнхий ойлгочихно шүү. Ганц ном дуусгачих хө.
2. Ажил гэгдэж өнөөгийн байдалд Монголын маань нөхцөлд дан волейбол тоглоод яваа хүн мэр сэр маш цөөхөн шүү. Бүгд давхар ажилладаг, дор хаяж нэг газар харъяалагдаж яваа. Яахав 5 жилийн дараа өөр болно. Гэхдээ л цаг үеийнхээ тэр цөөнхөд байж чадах хэмжээнд тоглогч мөн үү биш үү? Бодит дүгнэлт их чухал.
3. Зөвхөн спортоор явлаа ч байсан, ер нь чамд мэргэжил хэрэгтэй. Спортын замнал их удлаа л 40 нас хүртэл. энэ нь бүр дэлхийн шилдэгүүдийг хамруулаад хэлбэл шүү. Тэгэхээр спортын замналын дараах карьер төлөвлөлт заавал хийгээрэй.
4. 2020 онд анх гэрээллэж байхад, Орчин үеийн волейбол хөгжсөн энэ үед бол Япон улсын лиг тээээр тэнд хол байдаг бараг монгол волейболчуудад бүтэшгүй юм шиг байв шүү дээ тийм ээ. Гадны лигт анх албан ёсоор тоглосон байдаг учир надаас дүү нар маань асуудаг байх. Одоо чинь 2026. Юмс маш хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ.
-Үгүй ээ дүү нар минь. Гадагшаа явах тийм сайхан амар зүйл огт биш. Гэр орон ижий аав, амраг садан, эх орон, нийгэмээсээ холдоно гэдэг үнэхээр тоглоом биш шүү. Гэхдээ мэдээж юм сурч, нүд тайлж, дэлхийтэй танилцах нь чухал. Гэвч 10 жилийн дараа Монголын лиг мэргэжилийн лиг болчихвол юмс дагаад ахина. Заавал гадагш гарах гарц хайх хэрэггүй болно тиймээс, ирээдүйгээ бодож, удаан аялах аялалдаа зөв замаа сонгож тэмүүлээрэй.
5. Цалин бол нээх удахгүй, цагийн эрхээр ур чадварын чинь бодит үнэлэмж болно. Шудрага нийгэм удахгүй ирнэ гэж би итгэдэг. Тиймээс цалин цалин гэхээсээ урьдаж, өөрийгөө хөгжүүлэхээ л бодоорой.
6. Хандаагийн Математикаар бол, чи цалингүй ажиллавал авах байсан цалингийнхаа хэмжээгээр юм сурлаа гэсэн үг. Чи цаг хугацаа алдвал, тийм үнэтэй хичээл авлаа л гэсэн үг.
7. Чи чадна. Өөртөө итгэ бас зүтгэ. Хуучны манайхан бол мэднэ. Миний хуваалцдаг үгсийг тэ.
Өөр сүүлийн үед зарим хүмүүсд урам хугарч найдвар дуусав. Хийж бүтээх сайхан насан дээрээ, хийсэн бүхэн минь яагаад элдэв муугаар хэлүүлэх ёстой вэ? гэх бодол хааяадаа нэг орно оо гарна аа байна.
-Атаархаж явдаг хүмүүс нь чамайг муугаар ярьдаг юм гэж үг үнэн үү? Үнэхээр атаархаад байдаг хэрэг үү? Ивий минь гэж. Сайлуулахгүй байсан ч яахав дээ үнэн л байчихвал.
Хүнд байгаагаараа л туслаж, волейболд зарчим нэхэж энгийн хүн шиг л хүний амьдралаар бүдчиж амьдараа ухаантай. Даанч надаас төгсийг нэхээд, яагаад ч юм өндөр шаардлага тавьж, өөлж шүүж тууж ирэв. Хариу хэлэх бүрт эготойгоороо дуудуулж байв. Тархи ядарч зүрх гомдмоор. Хохирогч дүрд үнэн дургүй, баатарлаг эрэмгий юм уу хаашаа юм. Нэг тиймэрхүү л байна. Алдсан нь ч оносон нь ч их сайхан л өдөр хоногууд өнгөрч байна. Нэг их хийж бүтээж дүүрээгүй ч дүү нартаа үгээ хэлэх сонирхол их юм аа...
-Надад ингээд хэлээд өгдөг ах эгч байсан ч болоосой...
Тиймээс миний үг үнэ цэнэтэй байх хүндээ очиг гээд би цаг гарган пост бичив.
Сайхан амраарай 🫶🌱
Хүсвэл миний Инстаграм хаяг энэ, дагаж болно шүү. 👉 https://www.instagram.com/pandayo___?igsh=MTlpYzJubDlmOGhwbQ%3D%3D&utm_source=qr