23/03/2026
БАХАРХАЛ БА БАЯРЫН МЭДЭЭ 🌟
Өнөөдөр манай сургуулийн хамт олон, үе үеийн шавь нарын хувьд баярт үйл явдал тохиож байна. ЕБ-ын 6 дугаар сургуулийг олон жил амжилттай удирдаж, хүүхэд багачуудын ирээдүйн төлөө сэтгэл зүрхээ зориулж буй Х.ОРШИХ захирал маань Монгол Улсын төрийн дээд шагнал "ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-гоор шагнагдлаа. 👏👏👏
Боловсролын салбарт 32 дахь жилдээ тууштай зүтгэж, хойч үеийнхээ эрдэм мэдлэгийн төлөө гаргасан таны хичээл зүтгэл ийнхүү төрийн хүндэтгэлийг хүлээж байгаад хамт олон, шавь нар нь туйлын баяртай байна.
🏆 ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛИЙН ЗАМНАЛ:
Х.ОРШИХ захирал маань багшаар 11 жил, сургалтын менежерээр 12 жил, сургуулийн захирлаар 9 дэх жилдээ ажиллаж буй туршлагатай удирдагч, "Зөвлөх багш" юм.
✨ Манлайлагч багш: Улсын мэргэжлийн ур чадварын уралдаанд 2 удаа, аймаг, бүсийн хэмжээнд 8 удаа тэргүүн байр эзэлж, Монгол Улсын “Оны шилдэг багш”, аймгийн “Аварга багш”-аар шалгарч байсан салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн сурган хүмүүжүүлэгч юм.
👨🎓 Үлгэр жишээ шавь нар: Түүний удирдсан ангиуд сурлагын чанарыг 88-95 хувьд тогтвортой хадгалж, шавь нар нь аймаг, бүсийн олимпиадаас 68 медаль хүртсэн төдийгүй 10 гаруй ном, гарын авлага бичиж нийтийн хүртээл болгосон.
🤝 Багшийн хөгжлийг дэмжигч: Сургалтын менежерээр ажиллахдаа “Хосоор заах арга зүй”, “Хамтын хичээл”-ийн шинэлэг аргачлалуудыг нэвтрүүлж, аймгийн хэмжээнд багш нарын ур чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
📈 Шинэчлэгч захирал: Сургуулийн захирлын хувьд “Хөгжилд хөтлөх 5 алхам”, “Болзол дэвшүүлэн үр дүнд хүрэх нь” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, “Шилдэг менежменттэй сургууль”, “Хүүхдийн хөгжлийг дэмжигч сургууль”-аар шалгарч , тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэн хамтын хөгжлийг түүчээлэн ажиллаж байна.
Эрдмийн цагаан буян дэлгэрэх болтугай. Танд болон таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 💐🌹
ЕБ-ЫН 6 ДУГААР СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН