Эрдмийн эхлэл ЕБС

Эрдмийн эхлэл ЕБС Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Эрдмийн эхлэл ЕБС, School, Ulaangom.

БАГШ СУРАГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ.🏆 УВС АЙМАГ 2025–2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БОЛОВСРОЛЫН ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЖ, 229.5 САЯ ТӨГ...
07/07/2026

БАГШ СУРАГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ.

🏆 УВС АЙМАГ 2025–2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БОЛОВСРОЛЫН ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЖ, 229.5 САЯ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ГАРДУУЛЛАА.

👏 "Амжилт бахархал – 2026" арга хэмжээний хүрээнд олон улс, улс, бүсийн олимпиад, уралдаан тэмцээн болон элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр амжилт гаргасан сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нарыг өнөөдөр хүндэтгэн алдаршуулж, мөнгөн урамшуулал гардууллаа.

📌 Увс аймгийн Засаг даргын 2025–2028 оны "Увс хөгжил" үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй "Дэлхийн иргэн" төсөл арга хэмжээний үр дүнд багш сурагчдын амжилтын түвшин ахисаар байна.

🥇 2025–2026 оны хичээлийн жилд Увс аймгийн сурагчид, багш нар улсын төрөлжсөн олимпиадаас нийт 22 медаль хүртсэн нь өмнөх оны 13 медалиас 59 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Энэхүү амжилтыг үнэлэн медальт сурагчид болон тэднийг бэлтгэсэн багш нарт 82 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ.

🌍 Олон улсын шалгалтын үзүүлэлт мөн өссөн байна. IELTS, SAT болон бусад олон улсын шалгалтад өндөр үнэлгээ авсан сурагчдын тоо өмнөх онд 25 байсан бол энэ жил 50 гаруйд хүрч, IELTS, SAT-ын оноогоо элсэлтийн ерөнхий шалгалтын 800 оноотой дүйцүүлсэн сурагчдын тоо 3-аас 8 болж нэмэгджээ. Эдгээр сурагчид болон багш нарт 45 сая төгрөгийн урамшуулал олгож, шагналыг Элсэлтийн ерөнхий шалгалтын амжилттай хамтатган гардуулсан байна.

📚 2026 оны Элсэлтийн ерөнхий шалгалтаар Увс аймгаас 800 оноо авсан 4 сурагч, 750–799 оноо авсан 21 сурагч шалгарчээ. Математик, англи хэл, биологи, монгол хэл, нийгэм судлал, физикийн хичээлээр амжилттай бэлтгэсэн багш нар болон сурагчдад нийт 102.5 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

🇲🇳 Мөн үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх "Эх хэл – 2026" улсын анги нийтийн уралдаанд Увс аймгийн сурагчид гуравдугаар байр эзэлсэн бол аймгийн багш нар Үндэсний эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд сүүлийн таван жил дараалан медальт байрт шалгарсан амжилтаа үргэлжлүүлжээ.

🛠️ Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт ч ахиц гарсан байна. "Монгол ур чадвар – 2026" улсын уралдаанд багш, суралцагчид нийт 13 медаль хүртэж, өмнөх оны амжилтаа 60 хувиар ахиулжээ.

🧠 Олон улсын болон улсын оюуны тэмцээнүүдэд ч Увс аймгийн сурагчид амжилттай оролцсон байна. Логик паззлын олон улсын уралдаанаас 1 мөнгө, 4 хүрэл медаль, цом хүртсэн бол "Оюуны наадам – 2026" улсын тэмцээнээс 6 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж, ТОП-10 тамирчны ес нь Увс аймгийн сурагчид болсон байна.

📝 Түүнчлэн сурагчдын мэдлэг, чадварыг олон улсын түвшинд үнэлэх зорилгоор PISA шалгалтын анги нийтийн сорилыг аймагтаа анх удаа 3–9 дүгээр ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулжээ.

🤝 Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат "Амжилт бахархал – 2026" арга хэмжээний үеэр сурагчдыг амжилтад хүргэсэн багш нар, хүүхдийнхээ боловсролын төлөө тууштай дэмжлэг үзүүлсэн эцэг эхчүүдэд талархал илэрхийлж, цаашид сургалтын чанарыг тасралтгүй дээшлүүлэн, мэдлэгт суурилсан хөгжлийг тууштай дэмжин ажиллахаа онцоллоо.

🎉 Энэ удаагийн арга хэмжээний хүрээнд олимпиад, олон улсын шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр амжилт гаргасан сурагчид, багш нарт нийт 229.5 сая төгрөгийн мөнгөн урамшуулал гардуулсан нь боловсролын салбарын амжилтыг бодитоор үнэлж, урамшуулж буй томоохон дэмжлэг боллоо.

🎓🏆 ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАА АМЖИЛТТАЙ ӨГСӨН 5 ДУГААР ҮЕИЙН ТӨГСӨГЧДӨДӨӨ БАЯР ХҮРГЭЕ! 🏆🎓Хөдөлмөр, хичээл зүтгэл, тэсвэр хатууж...
30/06/2026

🎓🏆 ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАА АМЖИЛТТАЙ ӨГСӨН 5 ДУГААР ҮЕИЙН ТӨГСӨГЧДӨДӨӨ БАЯР ХҮРГЭЕ! 🏆🎓

Хөдөлмөр, хичээл зүтгэл, тэсвэр хатуужлынхаа үр шимийг хүртэж, элсэлтийн шалгалтаа амжилттай өгсөн 5 дугаар үеийн нийт төгсөгчдөдөө баяр хүргэе!

Та бүхний амжилтын ард үргэлж хамт байсан эрхэм багш нар, эцэг эх, асран хамгаалагчдадаа гүн талархал илэрхийлье.

Эрдмийн их аянд тань амжилт бүтээлээр дүүрэн байж, хүсэл мөрөөдөл бүхэн тань биелэх болтугай.

🌟 Ирээдүйн их үйлсэд тань өндрөөс өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

🏆 ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ – 2026 | 800 ОНООНЫ ЭЗЭН 🏆Эрдмийн эхлэл сургуулийн ШИЛДГИЙН ШИЛДЭГ төгсөгч 12-2 ангийн сураг...
28/06/2026

🏆 ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ – 2026 | 800 ОНООНЫ ЭЗЭН 🏆

Эрдмийн эхлэл сургуулийн ШИЛДГИЙН ШИЛДЭГ төгсөгч 12-2 ангийн сурагч А.Буянтогтох МАТЕМАТИК хичээлээр элсэлтийн шалгалтад 800 оноо авлаа.

Бэлтгэсэн багш Н.Батгэрэл багшдаа халуун баяр хүргэе.

Энэхүү бахархам амжилтын ард уйгагүй хөдөлмөр, тууштай хичээл зүтгэл, багшийн ур чадвар, эцэг эхийн дэмжлэг шингэсэн билээ.

Эрдэм боловсролын замналд нь улам өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

🎓 “Эрдмийн эхлэл” сургуулийн эрхэм хүндэт төгсөгч та бүхэндээ элсэлтийн шалгалтад нь өндөр амжилт хүсье.Эрдэмтэн багш на...
25/06/2026

🎓 “Эрдмийн эхлэл” сургуулийн эрхэм хүндэт төгсөгч та бүхэндээ элсэлтийн шалгалтад нь өндөр амжилт хүсье.

Эрдэмтэн багш нар, эрхэм хүндэт эцэг эхчүүдийнхээ итгэл найдварыг дааж, өөрсдийн уйгагүй хичээл зүтгэлээр хуримтлуулсан мэдлэг чадвараа бүрэн дайчлан, хүсэл мөрөөдлийнхөө их, дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ элсэн суралцана гэдэгт бид итгэл төгс байна.

Та бүхний ирээдүйн зам мөр дардан, сурах их үйлс тань өөдрөг гэрэлтэй, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
✨ Та нар чадна!�✨ Өөртөө итгээрэй!�✨ Амжилтын оргил өөд тэмүүлээрэй!

Та бүхэндээ амжилтын дээдийг хүсэн ерөөе. 😊

📚☀️ СУРАГЧДЫН АМРАЛТ ЭХЭЛЛЭЭ ☀️📚2025–2026 оны хичээлийн жилээ амжилт бүтээл дүүрэн өндөрлүүлсэн нийт сурагчид, багш сург...
16/06/2026

📚☀️ СУРАГЧДЫН АМРАЛТ ЭХЭЛЛЭЭ ☀️📚

2025–2026 оны хичээлийн жилээ амжилт бүтээл дүүрэн өндөрлүүлсэн нийт сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.

🌿 Амралтаа зөв боловсон төлөвлөж
📖 Ном уншиж мэдлэгээ тэлж
🏃‍♂️ Спортоор хичээллэн бие бялдраа хөгжүүлж
👨‍👩‍👧‍👦 Гэр бүл, найз нөхөдтэйгөө аз жаргалтай, дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлээрэй.

Ирээдүйн амжилтын үндэс нь өнөөдрийн зөв дадал, зөв амралтаас эхэлдэг.

☀️ Сайхан амраарай, хүүхдүүд ээ!

ЭРДМИЙН ЭХЛЭЛ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ 🧡📚

🤖 ДЭЛХИЙ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА. БИД ХҮҮХДҮҮДЭЭ ХЭРХЭН БЭЛТГЭЖ БАЙНА ВЭ?Өнөөдөр гарсан олон улсын нэгэн мэдээ анхаарал татлаа....
15/06/2026

🤖 ДЭЛХИЙ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА. БИД ХҮҮХДҮҮДЭЭ ХЭРХЭН БЭЛТГЭЖ БАЙНА ВЭ?

Өнөөдөр гарсан олон улсын нэгэн мэдээ анхаарал татлаа.

2025–2026 оны хооронд БНХАУ-ын их, дээд сургуулиуд 12,200 гаруй бакалаврын хөтөлбөрийг цуцалж, үүний зэрэгцээ 10,200 шинэ хөтөлбөр нээжээ.

Өөрөөр хэлбэл, нийт сургалтын хөтөлбөрийнхөө 30 гаруй хувьд шинэчлэл хийсэн байна.

Хамгийн их өөрчлөлт орсон чиглэлүүдэд:
▪️ Урлаг, хүмүүнлэгийн зарим хөтөлбөр
▪️ Гадаад хэлний зарим чиглэл
▪️ Менежментийн зарим мэргэжлүүд

харин шинээр эрчимтэй хөгжүүлж буй салбаруудад:

✅ Хиймэл оюун ухаан (AI)
✅ Робот техник
✅ Өгөгдлийн шинжлэх ухаан (Data Science)
✅ Чип, хагас дамжуулагчийн технологи
✅ Ухаалаг үйлдвэрлэл
✅ Дижитал инженерчлэл
✅ Дэвшилтэт технологийн чиглэлүүд

багтаж байна.

Гэхдээ энэ мэдээний хамгийн чухал утга нь “ямар мэргэжил хаагдсан” тухай биш.

Харин дэлхий нийт ирээдүйн хэрэгцээнд нийцсэн боловсролыг ямар хурдаар бүтээж байгааг харуулж байна.

🌍 Ирээдүйн хүүхдүүдэд зөвхөн диплом хангалтгүй.

Тэдэнд хэрэгтэй зүйл бол:

✔ Англи хэлний мэдлэг
✔ Хиймэл оюуны суурь ойлголт
✔ Мэдээллийн технологийн ур чадвар
✔ Шүүмжлэлт сэтгэлгээ
✔ Бүтээлчээр асуудал шийдвэрлэх чадвар
✔ Судалгаа хийх чадвар
✔ Насан туршдаа суралцах дадал

Ийм учраас Эрдмийн Эхлэл Ерөнхий Боловсролын Сургууль сурагчдаа зөвхөн өнөөдрийн шалгалтад бус, маргаашийн дэлхийд бэлтгэхийг зорьдог.

📚 Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалт
💻 Мэдээллийн технологи, STEAM боловсрол
🤖 Хиймэл оюуны суурь ойлголт
🌍 Англи, Япон хэлний хөтөлбөр
📝 IELTS, SAT, JLPT зэрэг олон улсын шалгалтын бэлтгэл
🤝 Олон улсын хамтын ажиллагаа, дэлхийтэй холбогдох боломж

Өнөөдөр хүүхдэдээ өгч буй хамгийн том хөрөнгө оруулалт бол зөвхөн нэг мэргэжил биш.

Харин ямар ч өөрчлөлттэй дэлхийд өөрийгөө хөгжүүлж, дасан зохицож, өрсөлдөж чадах чадвар юм.

🌏 Эрдмийн Эхлэл Ерөнхий Боловсролын Сургууль
“Дэлхийн Монгол иргэнийг бэлдэнэ.”

Эх сурвалж: South China Morning Post, 2026. “China’s universities cut 12,000 ‘obsolete’ degrees amid race to embrace AI era.”

https://www.scmp.com/economy/china-economy/article/3356913/chinas-universities-cut-12000-obsolete-degrees-amid-race-embrace-ai-era?module=perpetual_scroll_0&pgtype=article

Address

Ulaangom

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 21:00

Telephone

+97670454040

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдмийн эхлэл ЕБС posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Эрдмийн эхлэл ЕБС:

Shortcuts

Share

Category