15/10/2024
Сайн байцгаана уу?🤗
2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан.✋️💦
Жил бүрийн энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс🦠 урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг🤔👭. Та бүхэн Дэлхийн гар угаах өдөрт идэвхтэй оролцоорой✋️💦🫶
Увс аймгийн Улаан Загалмайн дунд шатны хорооны дэргэдэх ӨУЗ-н бүлгэм🤗
fans
23/09/2024
🥰Энэ постыг уншиж байгаа өглөө өдөр шөнийн мэндийг хүргэе☺️
🤩9.23нь буюу өнөөдөр:Манай төвийн удирдагч буюу А.Буянзаяа нь өөрийн төвийн удирдагчийнхаа суудлыг нарийн бичиг О.Оюун-Эрдэнэ-д албан ёсоор гардуулж өгөн Өсвөрийн Улаан Загалмайчид нарт гунигтай болон жаргалтай өдөр болж өнгөрлөө.Мөн үүний зэрэгцээ бидний шинэ төвийн удирдагч маань нарийн бичгийн суудлаа Цогцолбор 2р сургуулийн Улаан Загалмайн удирдагч Ууганхишигт албан ёсоор суудлаа шилжүүлэн өглөө.🥰
🥰Шинэ удирдагч нарийн бичиг нартаа албан ёсоор баяр хүргэе🥰.
14/09/2024
Дэлхийн анхны тусламжийн өдрийг тохиолдуулан "АНХНЫ ТУСЛАМЖ 🏥 БА СПОРТ"🏃♂️уриатайгаар хийсэн ажил маань амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө👏👏.Үүнд 7 сургуулийн дал гаруй хүүхэд ирснээс бүгд анхны тусламж гэж юу вэ гэдгийг мэдэж авлаа.
Хамтран ажилласан нь:
Насан Туршийн Боловсролын Суралцахуйн Төвийн хамт олон, Эрүүл Мэндийн газартаа баярлалаа👏🎉
Та бүхэндээ талархал илэрхийлье🥳 Хүүхдүүд маань анхны тусламжийн талаар мэдлэг авч мөн улаан загалмайн сахиусан тэнгэр бүжгээ сурч мэдлэгээ дээшлүүлсэн билээ💃
Үйл ажиллагаа маань дөрвөн өртөөтэйгөөр явсан бөгөөд
Эхний өртөө нь:Танилцах өртөө байсан байгаа🗣👫
Хоёр дахь өртөө:Анхны тусламж гэж юу вэ гэдгийг мэдэж авсан🏥👩⚕️
Гурав дахь өртөө:Боолт байсан байгаа боолт нь юу вэ гэхээр толгой гэмтсэн🤕үею ямар боолт хийх ёстой түлэгдсэн үед ямар боолт хийх ёстой шархадсан үед ямар боолт хийх ёстой вэ гэдгээ мэдэж авсан🩺🚑
Увс аймгийн Улаан Загалмайн дунд шатны хорооны дэргэдэх ӨУЗ-н бүлгэм😊
12/09/2024
🤩Сайн байцгаана уу? энэхүү постыг харж буй цаг мөчийн мэндийг хүргэе.🤩🥳
🥳 Бид дэлхийн анхны тусламжийн өдрийг угтан зохион байгуулж буй “АНХНЫ ТУСЛАМЖ БА СПОРТ” өдөрлөгийг 2024оны 09сарын13нд буюу баасан гаригт Увс аймгийн Насан Туршийн суралцахуйн төв дээр үйл ажиллагаагаа явуулах гэж байна🥳
✅зорилго: Увс аймгийн ард иргэдэд анхны тусламжийн суурь ур чадвар, анхны
тусламжийн мэдлэг ойлголтыг өгөх,осол гэмтлийн үед цаг алдалгүй тусламж
үзүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж анхны тусламж үзүүлэх
дадлага эзэмшүүлэн, харилцан туршлага солилцох.
✅ Бидэнтэй хамтарч ажиллаж байгаа Увс Аймгийн Насан Туршийн Боловсрол, Хүүхдийн Хөгжлийн Төв, Увс аймгийн Эрүүл мэндийн газар, мөн Увс Аймгийн Онцгой Байдлын Газар - байгууллагад баярлалаа.🥳
✅ Хүн бүрт нээлттэй тул 14:00цагаас хүрэлцэн ирэхийг урьж байна🥰
📞холбогдох дугаар: 85457373, 94550598, 99458778
~Увс аймгийн Улаан Загалмайн дунд
шатны хорооны дэргэдэх ӨУ3-н бүлгэм~
08/05/2024
🥰
МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм Улаан загалмайчид, сайн дурын гишүүд дэмжигчид, Монгол орон даяар хүмүүнлэгийн үйлсийг түүчээлэн ажиллаж байгаа хүмүүнлэгийн элч Та бүхэнд Монголын Хүмүүнлэгийн өдрийн мэндийг хүргэе.
Улаан загалмайчид бид, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, олон нийтийн даван туулах чадварыг сайжруулахад анхаарлаа хандуулж, өөрсдийн хувь нэмрээ оруулахад хичээн ажиллаж байна.
2023-2024 он бидний хувьд байгалийн гамшигтай нүүр тулсан хүндхэн жил болж байна.
Нийт нутгийг хамарсан зудын гамшиг, өвөлжилт, хаваржилтын хүндрэл, цасан болон шороон шуурганд өртсөн малчид, иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй шуурхай хүргэж, хариу арга хэмжээ авахад бид Төрдөө дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн гамшиг, түүний хор хохирол, үр дагавар нь бидэнд цаашид, дасан зохицох, даван туулах, сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлж ажиллахыг шаардаж байна.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүчин чадлыг бэхжүүлэх, байгалийн гамшгийн үед эмзэг бүлгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй хүргэж, монгол хүний амьжиргааг дэмжин хамгаалахад үнэлж баршгүй тусламж, дэмжлэг үзүүлж байгаа гадаад улс орнууд, Олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, нийт иргэддээ гүн талархал илэрхийлье.
Энэ цаг үед ч хүмүүнлэгийн тусламжийг монгол орны өнцөг булан бүрт шуурхай хүргэхээр шамдан ажиллаж байгаа нийт улаан загалмайчид, хүмүүнлэгийн андууд Та бүхэндээ Хүмүүнлэгийн өдрийн мэндийг дэвшүүлж, хүмүүнлэгийн эрхэм үйлсэд тань амжилт хүсье.
Хүмүүнлэгийн төлөө хамтдаа
Монголын улаан загалмай нийгэмлэгийн
Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа
08/05/2024
🤩🥳монголын улаан загалмай үүсэж хөгжсөний 85жилийн түүхт ой тохиож байна🥳
~5сарын 8нд Увс аймаг Улаангом сумын бүх улаанзагалмайн ахмад, идэвхтэн төлөөлөгч, өсвөрийн хүүхэд залуучууд, сайн дурийн гишүүд ажилчид бүгд амжилттай нэг өдрийг өнгөрөөлөө. 😊
🥰та бүхэндээ баярийн мэнд хүргье🥳
14/04/2024
Өнөөдөр Увс аймгийн ӨУЗ-н төвийн 7 бүлгэмийн дундах "Нөхөрсөг спорт" өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө🥰🤗🥰
Энэхүү өдөрлөг нь Увс аймгийн ӨУЗ-н төвийн бүлгэмийн гишүүдийн идэвх оролцоог дэмжиж, идэвхитэй санаачлагатай ажиллах, гишүүд нэгнээ таньж мэдэн найзалж дотносох зорилготой байсан билээ😊
Хүүхэд бүр өөрсдийн хэмжээнд идэвхитэй, зүтгэлтэй оролцож мөн сургууль сургуулийн удирдагч чиглүүлэгч багш нар тусалж дэмжиж ажилласанд маш их баярлалаа😊💖💗
Мөн бидний энэхүү өдөрлөгийг зохион байгуулахад гол туслалцаа үзүүлэн ӨУЗ-н үйл ажиллагааг дэмжин ажилласан "Увс аймгийн биеийн тамир спортын газар" -т талархал илэрхийлье💞
Та бүгд бидэнтэй нэгдэхийг хүсвэл бидний үүд хаалга нээлттэй🤗❤
"Хүмүүнлэг хүүхэд
Хөгжлийн ирээдүй"
2024.04.14