11/09/2024
🌐“АНГЛИ ХЭЛНИЙ 1000 ҮГ ЦЭЭЖЛЭХ УРАЛДААН-6”
ЗАРЛАГДЛАА😱
Манай байгууллага нь Монгол улсын иргэн хувь хүн бүрийн Англи хэл сурах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготойгоор тус уралдааныг цуврал болгон зохион байгуулдаг билээ. Дараах зорилго, онцлог, давуу талуудтай. Үүнд:
✅Англи хэл сурах хүсэлтэй (өвөө, эмээ, ээж, аав, ах, эгч, дүү, захирал, банкер, багш, нийгмийн ажилтан, харуул, жолооч, тогооч, нягтлан бодогч, сувьлагч, малчин зэрэг) хувь хүмүүсийг уриалах, түгээмэл хэрэглэгддэг 500 үгсийн дуудлагыг зааж өгөх, тэднийг (дүрмийн ба дүрмийн бус) өгүүлбэрээр ярьж сурахад нь,
✅Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 871 ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй 5-12-р ангийн 400000 орчим сурагчдад Англи хэлийг Монгол улсад мөрдөгдөж буй стандарт хөтөлбөрийн хэмжээнд болон хэрэглээний төвшинд, цаашлаад ЕБС-д суралцаж буй хугацаандаа IELTS, TOEFL, SAT, IGCSE зэрэг олон улсын стандарт шалгалтуудыг өгөхөд нь,
✅ 2025 онд зохион байгуулагдах Англи хэлний элсэлтийн ерөнхий шалгалтад (800) өндөр оноо авахад нь
✅ Их, дээд сургуульд бакалавар, магистр, докторантын өдөр, орой, эчнээ ангид суралцаж буй оюутан, залууст Англи хэлийг хэрэглээний төвшинд эзэмшихэд нь,
✅ IELTS, TOEFL олон улсын шалгалтад бэлтгэгчдэд үгийн сангаа нэмэгдүүлж, шалгалтаа амжилттай (8.5 оноотой) өгөхөд нь тус тус
ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД УРАЛДААНЫ ГОЛ ЗОРИЛГО ОРШИНО.
✨️ Уралдаанд оролцсоны дараах үр дүн:
🔅Уралдааны үгсийг ангилал тус бүрийн Англи хэл сурах хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгосон болно.
🔅 1000 үгийг өнгө өнгөөр тэмдэглэсэн учир цээжлэхэд хялбар гэдгийг та мэдрэх болно.
🔅 Ангилал тус бүр нь онлайн хичээлтэй тул үгсийн дуудлага, утгыг тогтоох, дүрмийн дагуу өгүүлбэр зохиож сурсан байх болно.
😎Уралдаанд Монгол улсын 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын 8 дүүргээс оролцох тул бидний зохион байгуулах “хамтдаа суралцах хөтөлбөр”-т хамрагдан танил болон найзын хүрээгээ тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Гэснээс …
👏 ХАМГИЙН ГОЛ ҮР ДҮН НЬ ЮУ ГЭЭЧ
“би англи хэл сурч чадахгүй” гэх “English phobia” олон жилийн турш таны дотор итгэл үнэмшил болон тогтсон “АЙДАС”-аа даван туулж, Англи хэл сурах арга барилыг эзэмшиж, түүнийг ЗОРИГТОЙГООР үргэлжлүүлэн сурч эхлэх болно.
✅️Уралдааны ангилал:
👉5-р ангийн сурагчид (10000₮)
👉6-9-р ангийн сурагчид (10000₮)
👉10-12-р ангийн сурагчид (15000₮)
👉3 найз (25000₮)
👉10 найз (35000₮)
👉Анги хамт олон (50000₮)
👉IELTS TOEFL олон улсын стандарт шалгалтад бэлдэгчид болон оюутан, насанд хүрэгчид хувь хүмүүс (20000₮)
👉Монгол орны өнцөг булан бүрт буюу 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт аж төрөн сууж буй ТАНЫГ энэхүү давалгаанд нэгдэхийг уриалж байна.
🙀ХААНА, ЯАЖ ОРОЛЦОХ:
Онлайн хэлбэрээр зохион байгуулагдана. Цээжлэх үгсийг ангилал тус бүрээр өнгөтэйгөөр бэлдэн, PDF, зурган файлаар өгч байна.
🙀 ХЭЗЭЭ:
Үг олгох хугацаа 2024.09.11-27,
Уралдаанд оролцох дадлага ажил 2024.09.28,
Уралдааны ЖИНХЭНЭ шалгаруулалтыг 2024.09.28, шагнал гардуулах ажлыг 2024.09.30-ны өдөр тус тус зохион байгуулна.
Бүртгүүлэх холбоос буюу QR код:
Дэлгэрэнгүй мэдээллийг 9565 6566 -аас
Танд амжилт хүсье.