24/07/2026
Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “ДОНСАТИ САНААЧИЛГА -2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ болох гэж байна🌳
Та бүхнийг “ДОРОЙТСОН ОЙГ НӨХӨН СЭРГЭЭХ, ХАМГААЛАХ, АШИГЛАХ, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН "ДОНСАТИ САНААЧИЛГА-2026" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.
✅Хурлын зорилго: Ой модны салбарын шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн ололт, амжилтыг дүгнэх, цаашдын судалгааны шинэ хандлагыг хэлэлцэн тодорхойлох, “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн сангийн зонхилох хэсгийг эзлэх болсон доройтолд орсон ойг нөхөн сэргээх, хамгаалах, үхмэл модны нөөцийг гүн боловсруулж ашиглах технологи хөгжүүлэлт, инновац бий болгоход эрдэмтэд, судлаачдын оюуны чадамж, хөрөнгө хүчийг төвлөрүүлэн ажиллах нэгдсэн үзэл баримтлалыг бий болгоход хурлын зорилго оршино.
✅Хугацаа: 2026 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр
🌳Судалгааны чиглэл:
1. Ойн аж ахуйн техник технологи, инновац:
- Ой үржүүлэг, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ой хамгаалал
- Ойн нөөц тогтвортой ашиглалтын менежмент
- Ойн аж ахуйн арга хэмжээний технологийн шинэчлэл
- Ойн түймрийн менежмент
2. Мод, модлог материалын үйлдвэрлэлийн техник технологи, инновац:
- Мод, модлог материал судлал
- Модон бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэлийн техник технологи
- Ойн иж бүрэн ашиглалтын техник технологи, инновац
✅Хурал болох газар: ШУТИС-н 8-р байр, 12-р давхар, Хурлын заал