i Эрх: 40к /1 хүн хэдэн ч эрх авч болно/
Данс: 5302604006 Б.Бат-эрдэнэ
Гүйлгээний утга: Утасны дугаар
Сенсааци.mn
Их хотын мэдээ мэдээллийг түргэн шуурхай таньд хүргэнэ
22/12/2023
Үргэлж Нямбаатартай хардаж явсан Үнэрээ Амарбаясгалан даргын гөлөг болохыг мэдэж авлаа🤮 Шударга үнэний туйл хүмүүсийн дүрийг харчих шарк ч болцон байх шиг яаж ч гүрийгээд одоо өнгөрсөн нүүрсчид боловшт.
09/11/2023
1,270,000,000 ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВААД ЕРДӨӨ 27,000,000 ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛАН СУЛЛАГДАВ
Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр нь "Эрдэнэс силвер ресурс" ТӨХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ “Салхитын Мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил"-ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд 1 тэрбум 217 сая төгрөг авсан болохыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тогтоож, гэм буруутайд тооцжээ.
Гэхдээ түүнийг 27,000,000 төгрөгөөр торгох шүүхийн шийдвэр гарсан байна.
1.2 тэрбумын хахууль аваад 27,000,000 төгрөгөөр торгуулсан нэр зүүж суллагддаг ял шийтгэл Монголоос өөр хаана ч байхгүй биз ээ.
07/07/2023
“Авлига хороолол хууль зөрчиж бн гэж хотын захиргааны зүгээс газрыг нь хүчингүй болгосоор байтал авлигач шүүгч О.Оюунгэрэл хууль зөрчөөгүй бн барилгаа үргэлжлүүлж барьж болно гэж алх цохижээ.
Ингээд авлига авсан шүүгч Оюунгэрэлээс болж хотоороо усанд живж сууна даа” /жиргээнээс copy/
20/02/2023
Бумбын эрин эхэллээ.
Хүн төрөлхтөн цэвэр ухамсрын ертөнц рүү анх удаа хөл тавьж байна. Бумбын эрин 2160 жил үргэлжилнэ. Аргаар бус билэгээр амьдарна. Бүхий л асуудлыг аргаар шийдэж ирсэн загасны эрин дуусч байна. Хүчтэй амьтан хүчгүйгээ идэж, Чадалтай нь чадалгүйгээ боолчилдог бие махбодийн зугаа цэнгэлээр амьдрагсдын эрин дуусч бна. Шилжилт ойролцоогоор 40 жил үргэлжилнэ. Үүний дараа бүрэн шилжилтэнд уусахад хүн ирээдүйг таамаг бус зөн совин ухамсарын үнэнээр харж таньдаг болно. Шинээр төрөгсөд энэрэл нигүүлсэл хайр мэдлэгийг төрсөн цагаасаа л эзэмшсэн байх болно.
Өөрийгөө хөгжүүлэгсэд бясалгагчид байгальд ээлтэй ухамсар луугаа өнгийгчид энэ 40 жилд олширно. Тэд олширох тусам хүмүүс хоорондоо ярилцах ойр байх хэрэгцээ улам багасна. Учир нь харцаараа бусдыг ойлгож ухамсараараа нэг цөмд нэгдсэн ижил хүмүүс гэдгээ мэдрэх учир хуучин эрин шиг хов ярьж айл хэсэж эсвэл дотно танилцаж байж хэн нэгнийг таньж эцэст нь сайлах муудах ч шаардлагагүй болно. Бурханы дотор оршиж буй нэг л бодол нэг л хүсэл рүү явж бгаагаа ойлгосон бумбын эринийхэнд ялгаварлан гадуурхах үзэл үгүй болно. Харц нь тунгалаг хүмүүс олширно.
Шинэ эринд амьдарч буй ч зүрх сэтгэлээ ухамсараа үл нээгсэд хуучин эриний үзэл бодол гомдол үзэн ядалт аргацаах гэсэн амьдралын хэв маяг нь үйлчлэхгүй учир бухимдал улам ихсэж галзуу солиотой мэт аашлах өдөөн хатгах, элдэв үймээн самуун айдас дэгдээх өвчин тараах гэж хичээнэ. Гэвч бүрэн шилжилт дуусахад тэдний сүнсэнд асуудал үүснэ.
Бумбын жар дах жилээс буюу одоогоос жаран жилийн дараа эх дэлхий диваажин руу шилжих болно. Хэдэн зуун жилийн туршид диваажин гэж дүрсэлж бичиж ярьж байсан тэр газар нь дэлхий өөрөө юм бна гэдгийг хүн төрөлхтөн ухамсарлаж эхэлнэ. Гэвч энэ дөнгөж ухамсарт буух ойлголт. Иймээс дэлхийг диваажин болгохын тулд хүн төрөлхтөн ахин 300 жил зарцуулна.
Шилжилтийн үед худал хуурмаг бүгд ил болно. Худал хуурмаг илчлэгдэх цаг хугацаа маш хурдан байх болно. Улс төрөөс хүмүүс залхана. Хууль цаасан дээр бус ухамсарт аяндаа сууна. Шинээр төрөгсөд төрөлх хуультай төрнө. Нийгмийн харилцаа гадаа бус цахим орчинд шилжинэ. Улс төрийн эрх баригч гэхээсээ илүү оюун санааны мастерууд удирдах болно. Эх дэлхий өөрийгөө нөхөн сэргээх учир бидний хэлдэгээр байгалийн гамшигууд олширно. Үүнийг гай зовлон хэмээн харж байсан бол бумбын эриний ухамсарт хүмүүс талархалтайгаар хүлээн авч дасан зохицох болно. Амьдралын хэв өндөр технологи хурдтай мэдээллээр хэмжигдэх тул ахуйн амьдрал нь одоогийн хэлдэгээр минималист бх болно гэжээ.
08/02/2023
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд яллагдагчаар татах тогтоол танилцуулжээ
“Нүүрсний” гэх хэрэгт олон жилийн турш нэр холбогдож буй УИХ-ын гишүүн, “Ажнай корпорац” ХХК-ийг үүсгэн байгуулагч, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийн хилээр гарах эрхийг нь хязгаарлах захирамж шүүгч баталжээ. Түүнийг энэ сарын 1-нд яллагдагчаар татах тогтоол баталсан бөгөөд өнгөрсөн даваа гарагт уг тогтоолыг Д.Бат-Эрдэнэд танилцуулж, гарын үсэг зуруулсан байна. Мөн өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал НПГ-аас хүргүүлсэн аж. Уг саналыг нь өчигдөр хэлэлцээд прокурорын саналыг үндэслэлтэй гэж шүүгч дүгнэн, дээрх захирамжийг гаргасан аж. Өмнөговь аймгаас удаа дараа хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон Д.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 17.4-2.1, 17.4-2.2-т заасан “Албан тушаалаа ашиглаж их хэмжээний хохирол учруулан эд хөрөнгө завшсан” үндэслэлээр яллагдагчаар татаад буй. Тодруулбал, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, өдгөө Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт нөлөөлж, 323 900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. “Тавантолгой”, “Тавантолгой транс” компанийн хувьцааг эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж орон нутгийн өмчит дээрх компанид 18.4 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан, хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт буруутгаж буй билээ. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн холбогдсон үйлдлийг Р.Сэддорж, Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг, “Тавантолгой транс” компанийн захирал, Монголын морин спорт, уяачдын холбооны дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж нарт холбогдох хэрэгтэй нэгтгэн шалгаж, хоорондоо уулзахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.
Тэдэнд холбогдох хэргийг шалгах явцад орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хөрөнгө завшсан үйлдэл илэрч, нэгтгэн шалгаж буй аж. Эл компанийн тооцооны нягтлан бодогч Д.Мөнхнасан, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал бөгөөд ерөнхий инженерээр ажиллаж байгаад Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын захирал болсон П.Мөнхтуул, төлөвлөлтийн ахлах инженер Ж.Мягмардорж нарыг хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан болон удирдлагаас өгсөн шийдвэр хууль бус гэдгийг мэдсээр байж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, улсад 11.4 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татаад байна. Улмаар тэдэнд албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар НПГ-аас Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд санал хүргүүлснийг өчигдөр хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэж дуустал мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, тэднийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн өмчит “Тавантолгой” компанид эрх бүхий албан тушаал хашихыг 12 сарын хугацаагаар түдгэлзүүлж, улсын хилээр гарахыг нь хязгаарлав.
Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийн цагдан хорих хугацаа дууссантай холбоотойгоор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцэж, дахин 30 хоног хорьж шалгахаар болов.
АТҮТ-ийн “Дотоод ажилтай” гэх хаалганы цаана архидалт болж байдаг
Төрийн хүнд суртлыг тултал нь үзүүлдэг байгууллагуудын нэг бол Авто тээврийн Үндэсний төв /АТҮТ/ гэдгийг мэдэхгүй хүн ховор. Асуудлаа шийдвэрлүүлэхээр очсон иргэд ажлын цагаар “Дотоот ажилтай” гэх хаалга мөргөх нь бий.
Гэвч үнэндээ “дотоод ажилтай” гэх хаалганы цаана албан байгууллагын архидалт болж байдаг бололтой. Бид тэдний архидалтыг бичлэг бүхий баримтаар дэлгэж байна.
Салбарын сайд С.Бямбацогт нь энэ бүхнийг мэдсэн ч мэдээгүй мэт, сонссон ч сонсоогүй мэт байсаар өдий хүрчээ. Учир нь АТҮТ-ын дарга Б.Гүрсоронзон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн ойр дотно холбоотой найз нөхөд учраас “том ар”-тай гэгддэг. Иймд салбарын сайд нь ч холуур дөлж тойрдог бололтой.
Салбарын сайд нь бүү хэл, Ерөнхийлөгчийн мэдэлд шууд удирдлагад байдаг АТГ-ынхан ч Б.Гүрсоронзонгийн удирддаг АТҮТ-ын хэргийг шийдвэрлэж чадахгүй гацаадаг нь нууц биш. Бодит байдал ийм байхад улс төрийнхний “судсыг атгасан” гэх Б.Гүрсоронзонгийн хувьд ард түмний асуудал ч “түй май” байх нь аргагүй биз.
АТҮГ-ын энэхүү архидалтын бичлэг нь ажилчид нь даргынхаа “толгой дээр” гарчээ дүгнэлтэд хүргэх авч, “даварсан” ажилчдаа халдаггүй нь цаанаа нэг учир буй гэх.
Иргэдэд сэтгэл ханамжтай үйлчилж чадахгүй. Дээрээс нь хариуцлагагүй, АТҮТ-ийг архидалт, авилгын үүр болгосон ажилчдаа халж чадахгүй бол Б.Гүрсоронзон та өөрөө ажлаа өгвөл яасан юм бэ.
Б.Гүрсоронзонгийн хувьд нэлээгүй будилаантай, “бантан” зуурдаг нөхөр гэдгээ өөрийн үг үйлдлээрээ өмнө харуулж байсан.
Тухайлбал, Улсын комиссоос нураах шийдвэр нь гарсан “Уран ган”-ы байран төсвийн мөнгөнөөс их мөнгө аван түрээслэж байна. Мөн автомашины дугаарыг “шаг”-ийн үнээр борлуулсаар байгаа билээ.
30/01/2023
27 хон насандаа казинод тоглоод 100 гаран мянган доллар хожсон, түүнээс хойш тоголоогүй Мөнхбатын казинод тоголсон баримтууд гарч ирэв.
Чин үнэн дээ Мөнхбат чинь мөрийтэй тоглоомонд донтсон донтогч байж. Ийм хүн Их хурлын гишүүн байх ёс зүй байна уу ????
20/01/2023
“Изинис Эйр Вэйз”-ийн эзэн чинь Тагнуулын дарга асан Б. Хурц юм байна шүү!!!
“Изинис Эйр Вэйз” компани Бойнг онгоц түрээсэлж олон улсын нислэг хийнэ хэмээн Хөгжлийн банкнаас 22,9 тэрбумын зээл аваад төлөөгүй. Тус компани Тагнуулын дарга асан Б. Хурцын компани ажээ. Улсын бүртгэл дээр “Изинис Эйр Вейз” ХХК ийн 70 хувийг Б.Хурцын хамаатны дүү Т.Эрдэнэ , 30 хувийг Э. Золзаяа эзэмшдэг. Э. Золзаяа нь УИХ-ын гишүүн асан Б.Элдэв-Очирын охин, Б.Хурцын хүүгийн эхнэр буюу бэр нь ажээ. Хөгжлийн банкны мөнгийг авангуут бусад арилжааны банк дахь зээлээ төлж, хувьцаа эзэмшигч Т. Эрдэнэ нь 1,7 тэрбумыг бэлнээр авч зарцуулжээ. Төрсөн ахдаа 100 саяыг шилжүүлсэн байх шиг…
18/01/2023
БАРИМТ: УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан Сингапур улс руу 2008 оноос хойш нийт зургаан удаа, 2019 оноос хойш хоёр удаа л зорчсон гэж мэдээлсэн нь ХУДАЛ юм. Тэрбээр, 2019 оны 3-р сараас 2022 оны 12-р сарын 10 хүртэл Сингапур улс руу нийт есөн удаа зорчсон байдаг.
14/01/2023
Иргэн: “Хурган даргынх” нь сейфнээс гарсан мөнгө VS бор зүрхээсээ хөдөлмөрлөж яваа ЖДҮ эрхлэгч дүүрэн зээлийн гэрээ. Ийм учраас л хөдөлмөрлөх урам зориг минь мөхөж байна
Хулгайч нарын гар хөлийг уг үндсээр таслах хэрэгтээ.
гар хөл цүнх баригч төрд шургалсан хулгайч нарыг coment хэсэгт бичээд шайрэ хийгээрэй
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatur