Монгол Ухамсар /Mmind/

Монгол Ухамсар /Mmind/

Share

- Оршихуйн учир шалтгаан
- Амьдрахуйн учир шалтгаан
- Та Учир шалтгааныг шинжих шинжлэх ухааны хүрээлэн

06/08/2021

Хүний оюунд хар цагаан, эерэг сөрөг ерөнхий хоёр бодол чамайг эзэмдэн чи бодолд тулгуурлан шийдвэр гаргах оролдлогыг ямагт эргэлзээтэй тулгаран хийдэг. Чи бодлынхоо сөрөг, хар гэдгийг мэдэж байдаг. Мэдэхдээ бас айж байгаа биз дээ. Өөрийнхөө сөрөг бодлоос өөрийгөө хамгаал.

06/08/2021

Хүний тархи нь өөрөө дангаараа шийдвэрлэх, дүгнэх, ялгах, хамаатуулах тооцооллыг бие даан хийж чадах нөхцөлгүй байх ба үнэн чанартаа хамаатах учир шалтгаанаар сэтгэлийн хүсэмжит удирдлагаар тооцоолон нөлөөнд автсан ажиллагаатай байдаг байна аа.

Хүн хооронд харилцан яриа нь субъектив мэдрэмжийг өгдөг | www.baabar.mn | Шилдэг нийтлэлчдийн клуб 22/02/2021

Хүн хооронд харилцан яриа нь субъектив мэдрэмжийг өгдөг

Анхдагч буюу суурь мэдээллийг агуулахын зэрэгцээ нэмэлт мэдээллийг олж авах зорилгоор тавьсан хариулт шаарддаг логик сэтгэхүйн хэлбэрийг асуулт гэнэ. Тавигдсан асуултын дагуу анхдагч буюу суурь мэдээллийг тодруулж, гүйцээж байгаа бодомжийг хариулт гэнэ. Асуултыг танин мэдэхүйн үүргээр нь:

Тодруулах асуулт
Нэмэлт асуулт гэж хоёр ангилдаг.
Анхдагч буюу суурь мэдээллийн үнэнийг магадлах зорилгоор тавьж буй асуултыг тодруулах асуулт гэнэ. Харин анхдагч буюу суурь мэдээллийн талаар шинэ шинж харилцааг олоход чиглэгдсэн асуултыг нэмэлт асуулт гэнэ. Асуух үгс нь нэмэлт мэдээллийн агуулгыг тодорхойлно. Тухайлбал яагаад гэсэн асуух үг суурь мэдээллийн үндэслэгээг нэмж тодруулахыг шаарддаг.

Ямар нэгэн зүйлийн тухай мэднэ гэдэг нь эсрэг зүйлийг нь ч мөн адил нэгэн зэрэг мэдэх үйл явц юм. Аливаа асуулт “тийм ба үгүй”-ийн хоорондын “ийм байдаг ба өөр байдаг” хоорондын эсрэгцлийг өөртөө агуулдаг. Асуултад хариулна гэдэг нь угтаа энэхүү эсрэгцлийг судалж даван туулж буй хэрэг юм. Иймээс харилцааны асуултыг тодорхой, оновчтой тавьж байж, аливаа асуудлын учир шалтгааны ойлгомжгүй зүйлийг тодруулж харилцдаг байна.Асуулт нь хувь хүнийг мэдлэг, мэдээлэл, харилцаа холбоог үүсгэхэд хөтөлж өгдөг үүрэгтэй юм.

Үнэн хэрэгтээ асуулт хариултаасаа харьцангуй богинохон гэдэг утгаараа амар, хялбар баймаар боловч үнэн хэрэгтээ хариултаас илүү чухал юм. Асуулт бол хаана ч хүрч болох хязгааргүй зүйл биш. Бас бэлэн жорд тааруулан тавьдаг зүйл ч биш. Асуулт нь нээлттэй байхын зэрэгцээ хязгаартай байдаг байна.

Асуулт бол танин мэдэхүйн арга хэрэгсэл мөн. Асуух өгүүлбэр бүхэн асуулт биш юм. Жишээлбэл: Та цай уух уу? Та жаахан хүлээхгүй юу? гэх мэт асуух өгүүлбэр асуулт болж чаддаггүй байна. Хүн суурь мэдлэгт тулгуурлан, мэдэхгүйгээс мэдлэгт хүрэхэд чиглэсэн байдаг нь асуултын гол шинж чанар юм. Асуултыг тавихдаа дараах шаардлагыг өөртөө тавих хэрэгтэй. Үүнд:

Асуултыг зөрчилгүй, оновчтой зөв тавих /харилцааны асуултын суурь мэдээлэл нь нотлогдоогүй, зөрчилтэй байвал тэр нь буруу тавьсан асуулт болно./
Хариултыг өөр хувилбар байх боломжийг бүрдүүлсэн байх хэрэгтэй.
Тодорхой, товч томьёолсон байх ёстой. /Хэт нуршуу, тодорхой бус байдал нь харилцагчийг ойлгож хариулахад бэрхшээлтэй болгодог./
Аль болох энгийн. Өөрөөр хэлбэл хэд хэдэн асуулт болгон задлах боломжгүй байх хэрэгтэй.
Та хэр оновчтой, чанартай ухаалаг асуулт тавьж харилцана, хариултаа төдий чинээ чанартай, ухаалаг хариултыг авч чадах болно.
Харилцааны хамгийн нарийн үечлэл нь асуулт, хариултын уялдаа холбооноос харилцаа өөрийнхөө чанар хугацааг тодорхойлдог байна. Харилцаа мөнхөд харилцагчтай байдаг. Харилцагч тань танаас ухаалаг асуулт, хариултыг хүлээж байна.

Таны харилцаанд амжилт хүсье.

"УЧИР ШАЛТГААНЫГ ШИНЖИХ ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮРЭЭЛЭН"-ийн
бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга,
M-mind автомат ухамсрын санаачлагч,
M-mind хөтөлбөрийн чанарын бодлогын зөвлөх,
M-mind хөтөлбөрийн "Оюуны сурах чадвар, сурах хүсэл нь оюуны чадварыг нэмэгдүүлнэ"
судалгааны шинжээч,
"Гэр сургууль"-ийн захирал С.НАМЧИНСҮРЭН

Билгийн тооллын Өвлийн тэргүүн улаагчин гахай сар
Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

Аргын тооллын XXI зуун, 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөрhttp://baabar.mn/article/khun-khoorond-khariltsan-yaria-ni-subiektiw-medremjiig-ugdug #.X9CbEYR-3MM.facebook

Хүн хооронд харилцан яриа нь субъектив мэдрэмжийг өгдөг | www.baabar.mn | Шилдэг нийтлэлчдийн клуб Үнэн хэрэгтээ асуулт хариултаасаа харьцангуй богинохон гэдэг утгаараа амар, хялбар баймаар боловч үнэн хэрэгтээ хариултаас илүү чухал юм.

22/02/2021



Анхдагч буюу суурь мэдээллийг агуулахын зэрэгцээ нэмэлт мэдээллийг олж авах зорилгоор тавьсан хариулт шаарддаг логик сэтгэхүйн хэлбэрийг асуулт гэнэ. Тавигдсан асуултын дагуу анхдагч буюу суурь мэдээллийг тодруулж, гүйцээж байгаа бодомжийг хариулт гэнэ. Асуултыг танин мэдэхүйн үүргээр нь:
1. Тодруулах асуулт
2. Нэмэлт асуулт гэж хоёр ангилдаг.
Анхдагч буюу суурь мэдээллийн үнэнийг магадлах зорилгоор тавьж буй асуултыг тодруулах асуулт гэнэ. Харин анхдагч буюу суурь мэдээллийн талаар шинэ шинж харилцааг олоход чиглэгдсэн асуултыг нэмэлт асуулт гэнэ. Асуух үгс нь нэмэлт мэдээллийн агуулгыг тодорхойлно. Тухайлбал яагаад гэсэн асуух үг суурь мэдээллийн үндэслэгээг нэмж тодруулахыг шаарддаг.
Ямар нэгэн зүйлийн тухай мэднэ гэдэг нь эсрэг зүйлийг нь ч мөн адил нэгэн зэрэг мэдэх үйл явц юм. Аливаа асуулт “тийм ба үгүй”-ийн хоорондын “ийм байдаг ба өөр байдаг” хоорондын эсрэгцлийг өөртөө агуулдаг. Асуултад хариулна гэдэг нь угтаа энэхүү эсрэгцлийг судалж даван туулж буй хэрэг юм. Иймээс харилцааны асуултыг тодорхой, оновчтой тавьж байж, аливаа асуудлын учир шалтгааны ойлгомжгүй зүйлийг тодруулж харилцдаг байна. Асуулт нь хувь хүнийг мэдлэг, мэдээлэл, харилцаа холбоог үүсгэхэд хөтөлж өгдөг үүрэгтэй юм.
Үнэн хэрэгтээ асуулт хариултаасаа харьцангуй богинохон гэдэг утгаараа амар, хялбар баймаар боловч үнэн хэрэгтээ хариултаас илүү чухал юм. Асуулт бол хаана ч хүрч болох хязгааргүй зүйл биш. Бас бэлэн жорд тааруулан тавьдаг зүйл ч биш. Асуулт нь нээлттэй байхын зэрэгцээ хязгаартай байдаг байна.
Асуулт бол танин мэдэхүйн арга хэрэгсэл мөн. Асуух өгүүлбэр бүхэн асуулт биш юм. Жишээлбэл: Та цай уух уу? Та жаахан хүлээхгүй юу? гэх мэт асуух өгүүлбэр асуулт болж чаддаггүй байна. Хүн суурь мэдлэгт тулгуурлан, мэдэхгүйгээс мэдлэгт хүрэхэд чиглэсэн байдаг нь асуултын гол шинж чанар юм. Асуултыг тавихдаа дараах шаардлагыг өөртөө тавих хэрэгтэй. Үүнд:
1. Асуултыг зөрчилгүй, оновчтой зөв тавих /харилцааны асуултын суурь мэдээлэл нь нотлогдоогүй, зөрчилтэй байвал тэр нь буруу тавьсан асуулт болно./
2. Хариултыг өөр хувилбар байх боломжийг бүрдүүлсэн байх хэрэгтэй.
3. Тодорхой, товч томьёолсон байх ёстой. /Хэт нуршуу, тодорхой бус байдал нь харилцагчийг ойлгож хариулахад бэрхшээлтэй болгодог./
4. Аль болох энгийн. Өөрөөр хэлбэл хэд хэдэн асуулт болгон задлах боломжгүй байх хэрэгтэй.
5. Та хэр оновчтой, чанартай ухаалаг асуулт тавьж харилцана, хариултаа төдий чинээ чанартай, ухаалаг хариултыг авч чадах болно.
Харилцааны хамгийн нарийн үечлэл нь асуулт, хариултын уялдаа холбооноос харилцаа өөрийнхөө чанар хугацааг тодорхойлдог байна. Харилцаа мөнхөд харилцагчтай байдаг. Харилцагч тань танаас ухаалаг асуулт, хариултыг хүлээж байна.
Таны харилцаанд амжилт хүсье.
Нийтлэлч С. Намчинсүрэн

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatur?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ulaanbaatur

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 18:00