13/02/2022
Хайрт шавь нар минь сургуулиа багш нараа санасан биздээ.
1. Багш ажилтнууд нь маргааш шавь нараа хүлээн авах гээд тус тусын бэлтгэлээ хангаад баяр хөөртэй байна.
2.Бас ахлах ангийнхан гэгээн хайрын өдөр💞💞💞 хичээл эхлэх гэж байгаад их баярлалдаж, цаагуураа групп дотроо хөгжилдөж, хүлээж ядаж байна гэнэ шүү.😍🥰😜
Эцэг эхчүүд маань хэр бэлтгэл хангаж байна.
Сургууль цэцэрлэгүүд шавь нараа хүлээж авахаар анги танхимаа халдваргүйжүүлж бэлэн болголоо. Эцэг эх та дараах зөвлөмжийг уншиж хамтран ажиллаарай, хүүхдээ халдвар хамгааллын дэглэм баримтлахад анхаараарай. Үүнд:
1. Хүүхэд бүр амны хаалт тогтмол зүүх / 2 цаг тутамд солих/ солих амны хаалтыг бэлтгэх.
2. Нойтон салфетка, санитол гар ариутгагчийг уутанд хийж өгөөрэй.
3. Хүүхдээ хичээлдээ явахаас нь өмнө цай, хоол заавал идүүлсэн байх
4. Өөрийн хэрэглэж буй бал, үзэг, цаас, ном дэвтэр, гар утас, эд зүйлсийг бусдад дамжуулахгүй байх
5. Зөвхөн өөрийн аяга, ус, ундааны савыг хэрэглэх
6. Хичээл дээр суудал солихгүй байх /зөвхөн өөрийнхөө суудалд суух/
7. Бие тавгүйрхсэн тохиолдолд цаг алдалгүй ангийн багш, хичээл орж буй багш, нийгмийн ажилтны аль нэгэнд мэдэгдээрэй.
8. Сургууль-Гэр маршрутыг чандлан мөрдөх талаар сайтар хэлж ойлгуулаарай.
9. Дулаан хувцаслах. Хувцасаа бүрэн өмсөж эрүүл мэндээ хамгаалах. #
10. Сайхан цаг удахгуй ирнэ гэдэгт итгэлтэй байна.