Cambridge kids camp хүүхдийн зуслан

Cambridge kids camp хүүхдийн зуслан

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Cambridge kids camp хүүхдийн зуслан, Education Website, Ulaanbaatur.

12/05/2026

🌞 ГАДААД БАГШТАЙ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТТАЙ ХҮҮХДИЙН ЗУСЛАН ! ⛺
🎊Та дараах хуваариас сонголтоо хийгээрэй
1-р ээлж ⏰6-р сарын 8-14 🚀 English Fun Zone
📍 Байршил: Цонжинболдог - Улаанбаатар хотоос 52kм
📞 Бүртгэл: 77077407 • 86061331
✨ “Зуны хамгийн гоё дурсамж эндээс эхэлнэ!”

11/09/2018

АЖИЛ ҮЙЛС БҮТЭЭЖ, АВРАН НИЙГҮҮЛСЭХ БУРХАДЫН ЗҮРХЭН ТАРНИАС

БИШРЭЛ– Хүнд хамгийн түрүүнд бишрэл гэгч төрнө. Сэтгэлд орших бишрэлийн эхний шат нь бурхан, номын сүм хийдэд ирж залбирах, буян үйлдэх, ном хуруулах, сэтгэл санаагаа итгэлээр ариусгах явдал юм. Энэ бол бишрэл.

СҮСЭГ- Хүний сэтгэл ариусгаж бишрэл номын талаасаа утгажин тогтоно. Тиймээс бурхан багш “ сүсэг бол – эрдэм бүхний суурь юм. Миний ном сургаалыг сүсэг төдийхнөөр бүү хязгаарла, мухар сүсгээр шүтэн ариун чанарыг нь бохирдуулан сэвтээхгүй байхыг захъя.” гэж айлдсан билээ.

ИТГЭЛ– Энэ бол шашинд орохын үүд юм. Бурханд, бурханы сургаал номлолд итгэлээ өгч байж шашинд орно. “ Ертөнцийн унал бүхний үүд нь мунхаг харанхуй сэтгэлээс үүдэлтэй. Мунхагийн харанхуйг таслах үүд хүн бүхэнд бий. Хүн сэтгэлээ ариусгаж, муу муухай бүхнээс ангижирч чадвал сайн сайханд аяндаа хүрнэ” гэж бурхан багш айлдсаныг санаж аврал эрэхийн хоёр гол шалтгааныг хамгийн түрүүнд мэдэх учиртай. Шашны үндсэн ухагдахуун нь сүсэг бишрэл бөгөөд түүгээр дамжуулан та Бурхан, тэнгэрийн авралд багтаж элдэв гай барцадаас ангид байх болно. Та сүсэг бишрэлийн хүчээр л ид шидийн оргилд хүрч зөвхөн өөрийгөө хамгаалах тухай биш, бусдад туслах сайн сайхан үйлийн эзэнд суумой. Харин ямар ч итгэл үнэмшилгүй, зөвхөн өөрийнхөө тусын тулд хар амиа хичээж, элдэв муу үйлийг бодож, хар муу санаагаар уриваас ид шидийн сайн энергийг Бурхан, тэнгэр хэзээ ч адислахгүй гэсэн ам тангарагтай байдгийг санахад илүүдэхгүй.

Шарын шашны эзэн Богд Зонхова ламын зүрхэн тарни.

Ум Аа Гүрү Базардара Сумадигирди Сидди Хум Хум.

МИГЗЭМ

Мигмэд зэви дэрчэн Жанрайсиг
Димэд чэнбо ванбу Жанби ян
Дүдбүн малүй жомзад Санви даг
Ганжан хайвий зүгжан Зонхава
Лувсандагбий шавла солвандэв. Богд Зонхова ламд өргөж буй залбирал бөгөөд чин сүсгээр уншиж бясалгавал үүгээр засагдахгүй элдэв харшлал нэгээхэн ч үгүй болой.

БУРХАН БАГШИЙН ЗҮРХЭН ТАРНИ

Ум Мүни Мүни Маха Мүни Шагжамүниеэ Суу Хаа

11/09/2018

Эрдэм мэдлэг оюун ухааны билгэдэл Манзушир бурхан
Санскритаар Манзушир бурханыг зөөлөн эгшигт гэж орчуулж болох бөгөөд санскрит бүтэн нэр нь Манзушри кумара бухута.

Буддизмийн анхдагч эх сурвалж – Пали судруудад, Манзуширийн нэрийг огт дурьдаагүй байдаг боловч Их хөлгөний уламжлалд, гэгээрсэн мэргэн ухааны биелэл болох Ядам бурханд тооцогддог юм.

Манзуширийн тухай Пражная прамита сутрад анхлан дурьдсан байх бөгөөд Мэргэн билэг ухаан буюу пражнягийн биелэл хэмээн тэр үеэс үзэх болжээ. Буддизмын тантрын уламжлалд Манзушри мула калпа, Манхзушринамасажгити судруудад олонтаа дурьдагдсан байдаг.

Манзушир ба Самантабадра хоёр Бодисатва нь Бурхан багшийн хамтаар Гурван эрдэнийг төлөөлөх ёс би бөгөөд, Төвдийн буддын уламжлалд Жанрайсаг ба Очирваань бурхадын хамт Манзушир нь мөн гурван эрдэнийг бэгэдэдэг.

11/09/2018

Хийморийн сан

Хийморь гэж юу вэ?

Хүмүүний биед амин хий, дээш гүйгч, доош гүйгч гэх мэт таван хий байдгаас амь баригч хийг эртний дээдсүүд морин дүрсээр илэрхийлжээ. Учир нь бидний сэтгэл бээр амь баригч хийг хөлөглөн бие махбодийн тэргүүтэй олон үйл хөдөлгөөнийг удирдан явуулж байдаг. Хэрэв амь баригч хий хямрах аваас үүн дээр тогтдог сэтгэл хямрах зэрэг сөрөг үр дагавар бий болно. Амь баригч хий дотроос буяны сэтгэл буюу эерэг таатай сэтгэлийн хөлөг болдог хийг “хийморь” хэмээмүй.

Хийморь бадарсны ач тус

Хийморь бадрах гэдэг нь чухамдаа буяны сэтгэл буюу сайхан сэтгэлийн суурь болсон хийг чадваржуулахыг хэлнэ. Хийморь лүндаа бадрахын хэрээр амин хий тогтворжиж үүний улмаас амь нас ч батжидаг. Тиймээс хийморь лүндаа нь биднийг амьд сэрүүн байхад нэн чухал үүрэг гүйцэтгэгч хүчин зүйл юм. Хийморь лүндаа бадарснаар биед сүр жавхлан бий болох, хэлэнд өгүүлэхүйн эрдэм чадал бий болох, сэтгэлд баяр баясгалан, цог жавхаа бий болж аз жаргал ирмүй.

Хийморь лүндааг хэрхэн бадраах вэ?

Хийморь лүндаа бадрахын гол хүчин зүйл нь сайхан сэтгэл юм. Аль чадлаараа сайхан сэтгэл төрүүлж чадвал хийморь бадарч дээр дурьдсан үр дагаварууд бий болно. Мөн хийморийн сан уншин өөрийн биеийг төлөөлүүлж бие дэхь таван хийг илэрхийлсэн хийморийн дарцгийг өндөр газарт хийсгэж хийморь лүндаагаа бадраадаг зан үйл бий.

Хийморь доройтсоны хор уршиг

Хийморь лүндаа доройтсоноор сэтгэл санаа гуниж гутрах, үүнийгээ дагаад ажил үйлс бүтэмжгүй болох, ялангуяа гадны муу нөлөөнд амархан автах, элдэв хэл ам, хэрүүл тэмцэл гарах зэрэг сөрөг үр дагаварууд илэрдэг ажээ. Тиймээс хийморлиг байх нь хувь хүнд чухал ач холбогдолтой юм.

Хийморь доройтох шалтгаан

Хийморь доройтохын үндсэн шалтгаан нь үдэш шөнөөр сэлгүүцэн хэсэх, шалиг завхай явдалд автах, ялангуяа элдэв хэл ам, хэрүүл тэмцэл хийснээр хийморь лүндаа амархан доройтож үгүй болдог тул үүнээс машид сэрэмжлэх хэрэгтэй.

11/09/2018

#Сонсох, #санах, #бясалгах гурав болбоос хоорондоо шүтэн барилдаж нэгэн цогц зүйлийг бүрдүулдэг. Бурхан багш:
-Эд таваар-ахуй үесийн хэргийг бүтээх
-Ном-гэгээрлийг бүтээх
-Хүсэл-нисваанисгүй
-Гэтлэхүй-орчлонгоос гэтэлсэн нирвааныг олох эдгээр дөрөв хэрэгтэй хэмээн айлдсан.
Сурах мэдэхээс илуу эрдэм үгүй
Мэнд явахаас илүү жаргал үгуй
Түүнчлэн заларсан бээр дээдийн номыг, алтыг яаж шалгадаг лугаа адил сайтар судлан, шинжилж байж суралцаарай гэсэн байдаг. Бид ховор зүйлийг алттай зүйрлэдэг.
Алтны сайныг галд мэднэ
Хүний сайныг зовлонд мэднэ
Алт нь нэг төрлийн ховор металл учир үнэ цэнэтэй зүйлд тооцогддог. Гэвч алт гэдэг бол нэг л насны хэрэглээ байдаг бол дээдийн ном нь энэ ба хойтын үйлийг таниулан, зөв амьдрах арга ухаанд сургадаг.
Говьд бол алт биш, ус үнэтэй байдаг. Алт нь байгалийн нэгэн үнэт баялаг учир газар дээр, газар доор байж байдаг л зүйл. Алтыг хэрэв хайвал хаа нэгтээгээс олборлох боломжтой зүйл юм. Гэвч үүгээр эрлэгийг хахуулдах боломжгүй билээ.
Энэ тухай Маанийн сургаалд өгүүлэхдээ:
“Мөнгөөр аргалж болдоггүй
Мөнх бусыг санаарай” хэмээсэн байдаг.
Тиймээс номыг бүтээхэд сонсох, санах, бясалгах гурвуулаа чухал. Эдгээрийг “усны үргэлжлэл мэт” тасралтүй судлан суралцах нь зөв ажээ.
- Анханд сонсох,
- завсарт санах,
- эцэст бясалгах дэс дараалал эрхэм юм.
“СОНСОХ НЬ ОЙЛГОЖ АВАХЫН УГ ЭХ” хэмээн сургасан байдаг. Нэгэнт сонссон зүйлээ баттай өөрийн болгох хэрэгтэй. Хүн бүр өөр өөрийн сурах аргатай. Жишээлбэл: Эхэнд сонсох гэдэг бол маш чухал байдаг. Яагаад гэвэл бид, хамаг амьтан бүгд зовлонгоос гэтлээд амгалангийн эцэст хүрэх лүгээ төгс төгөлдөр бурханы хутгийг олж үйлдэхэд бясалгалын мөрийн эцэст хүрэх хэрэгтэй. Тийнхүү үйлдэгчид:
- мөрийн мөн чанар
- зоригдохуун орон
- дэс дараалал
- тоо
- бясалгах ёс
зэрэгт санааны үүднээс сайтар ажиглан, шинжлэж үйлдээд магадтай сэтгэл итгэмжлэх зэргийг үүсгэх хэрэгтэй.
Ингэж үүсгэхэд анханд сайтар сонсохоос өөр арга үгүй.
Тэр адил Итгэлт Майдар бээр: “Анханд сонсоход шүтээд ёсчлон сэтгэлд үйлдэж гарах. Ёсчлон сэтгэлд үйлдээд үнэхээрийн утгын орон билиг билгүүн гарна” хэмээсэн.
“Бодьсадын газраас”: “Бүхнээс нисваанис үгүй таван орныг сэтгэлдээ үйлдэлгүйгээр сонсох хэрэгтэй” хэмээн зарлиглажээ.
Багшаас ном сонсохдоо омогт сэтгэлээс хагацсан байх шаардлагатай.
1. Зөв цагт сонсох (тааллын дагуу, цаг завтай үе)
2. Өргөж тойлох (хүндлэх)
3. Хүлээн хүндэтгэх
4. Бухимдал уургүй
5. Даган бүтээх
6. Өө сэв эрэлцэхгүй багшаас номыг сонсох...”
явцад зааж буй багш ба сонсож буй номыг муушаан, алдаа эрэлгүй эрдэм юу байна? түүнийг олох нь өөрт болоод бусдад ач тус, хэрэг ихтэй билээ.
Номыг сонсоно гэдэг бол амаргүй. Хүн бүр өөр оөрийнхөөрөө ойлгодог. Мэдэж байгаа юм шиг урьдаас оөрийн дүгнэлтийг өгсөн байдаг. Үлгэрлэвээс: Сэтгэлээ сайтар номхотгохгүй бол усан дотор байгаа чулуу шиг сэтгэл хатуу болно гэдэг.

Ном үзвэл эрдэм сурна

Дээдийн номонд бие, хэл, сэтгэлээ зориулна гэдэг бол их ач холбогдолтой. Эд хөрөнгө зэрэг дээдийн номоос бусад зүйлд шим үгүй байхад дээдийн ном гэдэг бол цаг үргэлжид ач тус гардаг. Одоо, өнгөрсөн, ирээдүйд ч их тус эрдэм гардаг. Иймээс үүнд бүх зүйлээ зориулна гэдэг бол их чухал юм.
Эд хичнээн унэтэй боловч
Аминаас үнэтэй гэж буу бод
Амьдрах гэж бараа цуглуулдагч

Мөн ‘Тазрын зүрхэн” судраас:
1. Багшид сүжигтэй бишрэнгүйгээр номыг сонс
2. Түүнийг басамжилж доромжилж бүү үйлд
3. Ном өгүүлэгчийг тахиж үйлдээд
4. Бурхан лугаа сацуу хур мэдлийг үүсгэ... хэмээсэн.

Мөн мэргэдүүд бээр: “Сонсгол үгүй тэр их бүтээлчин мухар гартай хаданд авирсантай адил хэмээн чигчий (заах) хурууг тасалсан тэр хүн өндөр хадны оргилд авирах арга дотоод үгүй мэтчилэн, сонсголгүй их бүтээлчний хүсэл мөн тэр лүгээ адилд” айлдсан байдаг.

Эрдмийг сурахад ухаан чармайна
Ууланд абирахад бие чармайна

Тэр адил мөн зарим нэгэн бээр орчлонгоос гэтлэх хийгээд бурханы хутгийг олоход бясалгал хангалттай хэрэгтэй боловч сонсох, санах хоёр бясалгалын саад юу байдаг вэ? гэвэл бусдаас сонсох хийгээд өөрөө ном унших зэрэг мөн боловч тэдгээрийн тулд бодлын хэмжээ, атгаг байна.
Бид өөрсдийн гадаад байдлаа толь байхгүйгээр харж чаддаггүй, түүнтэй адил дээдийн номонд дадан өөрийгөө засах хэрэгтэй.

Өөрийн бурууг бусдаас асууж, сонсож мэдтүгэй

Сонссон мэдсэнээ зүгээр нэг сонсоод өнгөрөх биш сэтгэлдээ дадуулан, мөрдлөг болгох хэрэгтэй байдаг.

11/09/2018

Эцэг эхийн ачийг хариулж залбирах итгэл
хэтэрхий ялгамжит оршивой

Авралт дээд гурав дор мөргөмүй
Амьтан бүхнийг би бээр гэтэлгэе
Асралт эцэг эхийн ачийн хариу бүхнийг
Авралт номоор хариулах болтугай би
Бодийн сэтгэлийг айлтгах багш хийгээд
Биеийг үүсгэгч эцэг эхийн ачийг
Богдсын дээд номоор хариулах болтугай би
Орон, төгс эдлэл, идээ хувцас тэргүүтнээр
Орь ганцаар махран чилж тэтгэгч эх минь
Орчлонгийн далайгаас гэтлэх болтугай
Хичээл шамдлаар олсон эд таваар бүхнээ
Хайр үгүй өгөгч ачит эх минь
Арилсан орны дээд Амгалантад
Ариун лянхуан дундаас төрөх болтугай
Хязгааргүй огторгуй лугаа сацуу
Хамаг амьтан бүгдийг буяны газарт байгуулах болтугай.

11/09/2018

Хэлэхгүй үг, хийхгүй алдааг үйлдүүлдэг “уур хилэнг” тэвч

Нисваасын 5 хорын хамгийн аюултай хор гэмтэй “Уур омог”- ын тухай

Бурханы шашины номлолд уур уцаарыг могой гэдэг амьтнаар жишиж төлөөлүүлсэн байдаг .Уур омог нь сэтгэлийн сөрөг хөдөлгөөний хоёр тал , хүн өөрийн “би”-гээ бусдаас дээгүүр тавих, элдэв саад бэрхшээлд бухимдах тэргүүтнээс үүсэлтэй ,уужуу тайван биш , ухаан бодлын дутагдал , тэсвэр тэвчээргүйгээсихэвчлэн үүсдэг . Уур урин нь хүний хайр энэрэл , зан суртахууны сайн чанарыг алдагдуулж , эзнээ хоромхон зуур эрхэндээ оруулж харгис хэрцгий үйлдэл хийхэд хүч оруулж өгдөгөөрөө хор аюултай . Болчимгүй үйлдэл хийж өөрийгөө болон бусдийг хохироогоод уурын мунхагаас л боллоо хожимдсон гэмшилд орох нь олонтоо .

Уур хилэнг ухааны сайнаар хянаж барьж чадаагүйгээс арван нүглийн хамгийн хүндийг үйлдэж ялтан хэрэгтэн болж амьдралдаа хар толбо суулгасан хүмүүс цөөнгүй бий .”Уур хилэнгээс дөчин унал доройтол ирнэ “ гэж “билгийн зул “ гэсэн сонинд бичсэн байлаа .Дээрхийн гэгээнтэн XlV Далай лам Данзанжамц: “Би уурыг өөрийнхөө хамгийн том дайсанд тооцдог ... сэтгэлийн амар амаглан тогтуун чанарыг эвддэг учир уур урин нь дайсны дээд дайсан мөн” “уурыг ухаан тэвчээрээр хорьдог , гаднын дайснаас хүн зугтаж нуугдаж чадна, харин дотоод сэтгэлийн үзэн ядалт уураас ингэж чадахгүй “ хэмээн айлджээ . Ингэхээр яльтай ,яльгүй уурлах сэтгэлийн урьтал болгохгүй байх нь хувь хүний сэтгэхүйн чухал чадвар юм .Тэр бүр учир утгагүй уурлаж уцааладгүй хүн ,эсрэг хүний бухимдалыг шоолж инээгээд гарын хүчээр бус , зан ааш , үгийн урнаарсөрөг сэтгэллийн хөдөлгөөнийг нь дэврээхгүй номхотгох чадвартай байдаг.

Хэн нэгэн чамайг цохиод авбал зодоон үүсэхгүй ,хөөрхий энэ уурын мунхагаар л ингэлээ хэмээн уучилж хандвал зөв шийдэл буюу бурханлиг сэтгэл болох юм. Эцсийн дүндээ зөөлөн нь хатуугаа дийлдэг амьдралийн гүн ухаан энд хамааралтай . үр хүүхдийнхээ яльгүй алдаа эндэгдэлд догшин ширүүн зандарч харьцснаас нялх балчир үрсийн эмзэг сэтгэхүйг цочоож гэмтээдэг . Ямар ч тохиолдолд уурлаж уцаарлахгүй бие биестэйгээ зүй зохистой зөөлөн ая дуу харилцааны соёлыг өөртөө дадуулах нь тийм ч болж бүтэшгүй зүйл биш билээ. Уур омогнь хэвийг эвддэг, эвлэснийг салгадаг хортой . Эд юмаа эвдэхэд харамсан гасалдаг атлаа эв нөхөрлөл эвдэхийг тоодоггүй гэм хүмүүст байдаг .

Насан туршийн хийсэн буяныг нэг удаагийн уур омог арилгах гэм аюултайг Бурханы номд заадаг. Уур хилэн нь өс хонзон үүсгэдэг, тэр нь үр удам дамжин хадгалагдан нүгэлт бодол сэтгэхүйг бий болгоно. Уур уринд сайн зүйл нэг ч үгүй тул “Уур биеийг зовооно, уул морийгзовооно” хэмээн ардын үг гарчээ. Уур хэмээх сэтгэхүйн сөрөг хар хүч нь түр зуурын галзуурал бөгөөд хэлэхгүй үг, хийхгүй алдааг үйлдүүлдэг нисваанисын таван хорын нэг аюултай нь юм.

Эртний сургаалд: “Ус тунгалаг ч хөлдхөөрөө мөс болдог, ухаантан хэдий сайн ч уурлахаараа мунхаг болдог” гэжээ. Хүн нэг өдөр хэд дахин уурлах тохиол байж болох ч, тэр болгонд дуусдаггүй уураа гаргаад байвал эрүүл мэндээ сүйтгэж, стрестт орохоос өөр үр дүнгүй. Анагаах ухааны номонд уурлах нь зүрх, мэдрэл, элэг цөс, тэргүүтэнд суу, айж түгших нь даралт ихэсгэн бөөрөнд нөлөөлнө, бөөр муудвал амархан өтөлнө гэх мэтээр бичсэн байдаг. Монголын алдарт маарамба Жамбалдорж:
“Энэ цөв цагт шунал, тачаангуй, уур хилэн, мунхаг тэнэгийн эрхэнд ихэд автснаар хий, бадгана,үүсэх нөхцөл арвидан амь булаагч өвчин түгсэн байнам” гэж таван хороос элдэв өвчин үүсдэгийг хэлжээ.

Галыг галаар унтраадаггүйн адил уурыг уураар зогсоодоггүй. Мэргэдийн сургаалд: “уурлуулагч хүн рүү далайхаас урд уур руугаа далайж номхотго” “Уураа урвуулж хайраар дар, улмаар хорслоо энэрлээр дар, хуурах санаагаа үнэнчээр дар, хувхай харамаа өглөгөөр дар” хэмээн сануулжээ.

Уур хилэн, омог бардамаар эхэлсэн бүхэн ичгүүрээр төгч, зовлон авч ирдэгийг санаж, уур бухимдалд биш, ухаанд захирагдаж амьдрахыг хүмүүст сануулж хүсмээр байна. Хүн эргэцүүлэн бодолтынхоо хоосон орон зайг уур цухал, бухимдлаар дүүргэх нь их болжээ. Одоогийн нийгмийн орчин, амьдралын доройтол бухимдал тэргүүтэн нь хүмүүсийн сэтгэхүйг өөрчилж, харгис хатуу болгож буйг үгүйсгэхгүй, хүн л юм чинь уурлахгүй, тэмцэл хийхгүй байж чадахгүй,иймээс эр зориг, хүч чадлыг олж, эсрэг харилцаагаа айлгаж буулгана гэж сэтгэвэл, энэ нь сайн арга биш, үүнээс аз жаргал ирэхгүй.

Ирээдүйд эх орны эзэн болох хүүхэд багачууд өсч хүмүүждэг өрх гэр бүлд уур омгоол үүдэлтэй хэрүүл зодоон, хардлага сэрдлэг, хүйтэн хөндий харьцаа их байвал зөвхөн тэр айл төдийгүй нийгэм , хамт олон тайван амгалан байхгүйгээс өрх гэр бүлийг төрийн үндэс гэж үздэг. “Уйтгар цогцолсон ордноос инээд цалгисан овоохой дээр” гэх дээдсийн үг бий. Бусдыг үгүйсгэдэг, өөрийгөө бүхний дээр тавигч омог бардам, дээрэнгүй зан суртахуун нь ихэвчлэн оюуны хомсдолтой, түр зуурын ололт, амжилтандаа эрдэж сагсуурсан цөөн хүмүүсийн гадаад дүр төрх байдаг. Үүнийг “Эрдэм багатын омог их, ишгэн ухнын тачаал их” гэж зүйрлэсэн байна. “Ам бардам, гуя шалдан” гэх буюу бардаж эрдэж яваад баларсан баримт жишээ хүний амьдралд цөөнгүй бий. “Орон цагийн хурыг огторгуйн салхи эвдэнэ, онох ухааны билгийг уурын мунхаг эвдэнэ” гэх тул хүний сэтгэл зүйд байдаг энэ хий өвчнөөс ямагт болгоомжлох, ялангуяа Бурханы сургаалаар явагч номонд боловсрогчид үлгэр жишээ байваас зохилтой.

Нагаржунай богд “Хаанд бичсэн садны захиа” хэмээхдээ: “Уурлуулавч хонзогнодоггүй амирлуулах чухал, ... тиймээс намайг доромжов, зодов, хүлэв, таваар эдийг минь булаав гээд өш хонзонг дотроо барьснаар хямрал тэмцэл үүснэ, түүнийг тэвчин амар тайван нойрсоо” гэсэн нь бурханлаг хүний уужуу ухааны эрдэм болой. Уур хэмээх сэтгэлийн сөрөг хөдлөлийг хорих хамгийн сайн эм бол ухаанаас ургасан тэвчээр юм. Гадаад байдал нь гоё боловч дотроо гайхуулах юмгүй, зан муутай хүнийг монголчууд “аашны тулам” гэж ёжилдог.

11/09/2018

Өлзий хутгийн найман тэмдэг түүний бэлэгдэл

Шүхэр: Нар борооноос халхлан халуунаас хамгаалж чаддагчлан нисваанисын халуун энэлэлийг арилгах үйлийн бэлгэдэл билээ.

01/07/2018

Ганцхан ном мэддэг бол түүнийгээ л бясалга

Жалва Янгоба бээр нэгэнтээ:

"Өнөө цагийн хүмүүс өндөр түвшний номд л баясдаг, доогуур номд сэтгэл ханадаггүй. Хоосон хоосон, үгүй үгүй, өндөр өндөр гэсэн зүйлд л дурлаад номын үнэ цэнийг хүний ухаарлаар хэмжихийг боддоггүй. Зөвхөн ном нь төгс төгөлдөр байснаар тус болохгүй, хүн нь төгс болох хэрэгтэй. Номын яриа нь морины үнэтэйг үйлдэх атлаа хүн нь болохоор нохойн ч үнэгүй байх нь олонтой. Номыг зөвхөн үг яриа төдий болгоод, гарын авлага болгохгүй бол тэр нь ший жүжгийн дуу, тотины үглээнээс өөрцгүй болно.

Ганц хоёр мэдсэн номоо гарын авлага болгож, ганц хоёр ухаарсан номоо зүрхний гүнд уусгах хэрэгтэй. Сэтгэл ном хоёрын гурил, усыг холихгүй бол ном, номчин хоёрын дунд хүн багтмаар зай үлдэнэ" гэжээ.

Хачийн их бандида Шагжашрийг залрахад Төвдийн багш нар морин туурайгаа тахалж аваад, үзэл онолын эрэл суралд Аарийн \Төвдийн нутаг орны нэр\ зүг мордоцгоов. Тэр үед ван Гүнжал "Насаараа эрдэм ном хөөсөн тэд явж байхад над шиг ном сонсож гавиагүй хүн явах нь зөв" гэж бодоод явахаар завдсанаа "Ном сонсохоор л муу сэтгэл арилдаг гэж үү. Миний муу сэтгэл улам бүр хорогдсоор л байна. Гэтэл өчнөөн ном сонсч судалсан ч муу сэтгэл нь нимгэрээгүй хүмүүс олон бий. Энэ бол бурхны номыг хоосон цэцэрхэл болгосны хар гай. Одоогоор надад энэ мэдлэг минь л хангалттай. Их номлогч, бясалгагч хэнтэй ч учирсан үүнээс илүү ухаарах юм над алга" гэж бодоод явахаа больжээ. Ван Гүнжал бол урьд нь хулгайч, дээрэмчин байгаад сүүлд номын мөрд орж сахил хүртэн Цүлтэмжалва нэртэй болсон нэгэн билээ. Түүний хэрхэн муу сэтгэлээ залруулж явсан сонин түүх олон байдаг. Жалын сүмд нэгэн удаа таргийн дайллага болж гэнэ. Аягалж байсан хүн нь суудлын эхнээс бялхуулж цалгиулж хийж байхыг хараад " Доогуур суугаа надад хүрэхгүй байх вий" гэж Ван Гүнжал санаа зовжээ. Бэртэгчин бодлоо гэнэт сэхээрч "Чи буруудлаа шүү" гэж өөрийгөө зэмлэн, аягаа хөмрөөд тавьчихав. "Таргаа хийлгээрэй" гэх үед нь " Муу санаагаараа аль хэдийн уучихсан" гээд амсаагүй гэдэг. Бас нэгэн удаа чинээлэг айлын цайллаганд уригдан суутал ширээн дээр нь алтан халбагууд тавьсан байжээ. Урьдын муу зуршил нь сэргэж нэг халбагыг ханцуйлснаа сэхээ авч нөгөө гараараа халбагыг буцааж тавиад өөртөө "Хулгайч Гүнжалын хулгайлсан халбагыг гэлэн Цүлтэмжалва буцааж өгөв" гэж хэлжээ. \Гантөмөр багшийн ярианаас\

"Өлсгөлөн хүн хоолны жор цуглуулаад цадахгүй шиг хоосон мэдлэг тус болохгүй, бясалгаж төлөвшүүлэх нь чухал" гэж Мял богд ч айлдсан байдаг.

Урьд Төвдийн багш нар үзэгдлийг арилгаж болох эсэх болон Бурханд билиг ухаан бий, үгүйн талаар мэтгэлцэхэд, Бодова : "Үзэгдлийг арилгагч нь мөнх бус энэ л юм. Энэ насны үзэгдэл бүхнийг үүгээр л арилгана" гэж айлджээ. Тэрээр, мөнх бусын бясалгал хийж байсан нэгэн шавийгаа: -Одоо би дараагийн шатны бясалгалд орох уу? гэж асуухад нь: -Чи зүгээр наадхаа л бясалга. Үүнээс илүү гүнзгий номыг би мэдэхгүй гэж хариулсан гэдэг. Мөн Бодова бээр:
Багш нар багшийн нэг номыг л чухалчилна. Өтгөс өтгөсийн нэг номыг л чухалчилна. Гологдогсод \хамба, ловонд шоовдорлогдсон хуврага\ гологдогсдын нэг номыг л чухалчилна. Надад бол мөнх бусаас өөр нөхөрлөх ном үгүй. Энэ номыг өчүүхэнд тооцвол хэзээ ч гэгээрч чадахгүй шүү гэж өгүүлсэн байна.
\ "Амьдралын хүлээснээс ангижрахуй" номын хэсгээс\

Тэгвэл лам хуврага биш энгийн бид ямар номноос, хаанаас, хэрхэн эхлэн өөрийгөө сайжруулах вэ, мөн багш нар, сүм хийдээс алс суугаа нэгний хувьд юу хийвэл зохилтой вэ хэмээвэл:
Нэг. Хамгийн эхэнд гурван эрдэнэд тогтмол авралыг одуулж сурах нь нэн чухал. Ямар учраас аврал одуулах нь чухал вэ, ямар оронд хэнд авралыг одуулах, аврал одуулсны ач тус болон хэрхэн бясалгаж одуулах тухай Бодь мөрийн зэрэгт тодорхой бий. "Итгэл" хэмээх судар нь аврал одуулахуй билээ. Түүнийг бүтэн болон товчоор уншиж, үг мөр бүрийн гүн утгыг бодож бясалгаарай.
Хоёр. Тэргүүлшгүй цагаас хураасан хилэнц нүглээ наминчилж зуур зуурын хир буртагаа арилгаж байх нь билиг билгүүний үрийг соёолуулахад туйлын ач холбогдолтой. Хилэнц нүглээ хэрхэн наминчлах, өдөр тутмын ариусал \тус сайтын ийм нэртэй хэсгийг хар\ хэрхэн үйлдэх тухай мэдээллүүдийг уншаарай. Дүншигийн гучин таван бурханы \уг сайтын судар тарнийн хэсэгт бий\ нэрийг дурьдан залбирах, бололцоотой бол мөргөж залбирбал түүний тусыг үгээр хэлшгүй их билээ. Судрын сүүлийн хэсгийг анхааралтай уншиж утгыг сайн тунгаагаарай. Орой унтахын өмнө тэр өдрийн үйл бүхнээ эргэн санаж бусдад болон өөртөө таагүй зүйл хийсэн бол шүтдэг багш, бурханаа бодон гэмээ наминчлан арилгаж байгаарай. Ээж, аавынхаа өмнө хийсэн буруугаа сана.
Гурав. Аль чадахаараа буян хураахыг хичээ. Хамгийн энгийн арга нь лам, хуврага болон номын үйлэнд шамдаж, бусдад тустай үйл хийж буй хэн бүхний буянд даган баясах, мөн цай хоолныхоо дээжээр тахил өргөж хэвших эдгээр юм. Буянд даган баясахуй сэтгэл төрүүлэх болон тахил хэрхэн өргөх тухай өмнө оруулсан мэдээллүүдийг үзээрэй.

Эдгээрийг бичиж, уншихад богино, амар энгийн мэт санагдавч зөвхөн аль нэгийг нь байнгийн дадал болгоход тийм ч амар биш байдаг. Эхлээд тус бүрийнх нь тухай лавтай сайн ухаж ойлгохын хамт эхнээс нь бага багаар хэрэгжүүлж эхэлбэл таны хувьд номын үйл болж байгаа нь тэр. Замын эхнээс салахгүй дагах гол дайсан бол залхуурал юм шүү. Түүний эрхэнд бүү ороорой.
Зөвхөн гурван эрдэнэд аврал одуулдаг л байхад түүний тус эрдэм өгүүлшгүй их билээ. Эхлэл үгүй цагаас хуримтлагдсан хилэнц нүглийн зузаан хөшиг нимгэрээд ирэхэд таны сэтгэлд гайхамшигт өөрчлөлтүүд ажиглагдах ахуйд гурван эрдэнэд бишрэх ариун итгэл улам улам арвижах болой.

Та бүхний сэтгэлийн ариун үйлсэд амжилт хүсэж буянд тань даган баясая.

01/07/2018

Хар ус хүнд өгдөггүйн учир

Монголчууд эрт дээр үеэс ирсэн зочин гийчиндээ хар ус хийж өгдөггүй заншилтай. Юунаас ийм заншил тогтсон тухай бид танд өгүүлье.

Эрт урьд цагт нэгэн баян айлд хавчиг үүрсэн бадарчин ирж гэнэ. Тэр айлын эзэгтэй дуртай дургүй бадарчинд цай хийж өгөх гэсэнд, өнөө бадарчин:

- Хэрэггүй, хэрэггүй. Би яаруу явж байна. Та харин надад савтай хүйтэн уснаасаа нэг шанагыг хийгээд өгчих гэж гэнэ. ...

Айлын хүнд харин ч сайн юм болж, хурдан гэгч савтай хар уснаасаа хутгаж өгөв. Бадарчин шанагатай түүхий усыг авч залгилчихаад цааш явж байтал замдаа гэдэс нь өвдөөд болохоо байж, бие зассанд мөнгөөр хүндэрч гэнэ.

Түүнээс хойш тэр бадарчингийн амьдрал өдрөөс өдөрт сайжирч, үеийн үедээ баяжсан бөгөөд харин бадарчинд хар ус хийж өгсөн баян айлын амьдрал өдрөөс өдөрт муудаж, үеийн үедээ ядуу зүдүү амьдарсан гэдэг.



Тэр бадарчин жирийн хүн биш байсан учраас зориуд баян айлын буяныг авахаар очсон байжээ. Үүнээс хойш Монголчууд зочиндоо хар ус өгөхийг ихэд цээрлэх болсон ба зочноо ихэд хүндэтгэн халуун хоол, ундаар дайлдаг болсон ажээ.

01/07/2018

Оюун санааны гэрэлтэх хүч буюу Далай ламын сургааль

Бид зөв хандлагыг танин мэдэж түүнд дадаж амьдралдаа хэрэгжүүлэх ёстой боловч бидний муу зүйлд илүү амархан даддаг нь бэрхшээл учруулж байна.Иймээс бид янз бүрийн муу зуршлуудыг зөв тогтоож түүнээс ангижрах хэрэгтэй. Хэрэв та нар аажим аажмаар муу зуршлаа хянаж сурвал хэсэг хугацааны дараа маш их уурладаг хүн ч тайван байдаг болно.
Зарим хүмүүс өөрийн сэтгэлээ чөлөөтэй байлгахгүй хянаад байвал эрх чөлөөгүй болно гэж ойлгодог. Энэ бол ташаа ойлголт. Та нарын сэтгэл зөв чиглэгдэж байвал эрх чөлөөтэй байнаа гэсэн үг.Харин буруу замд орох гэвэл хяналт тавих шаардлагатай. Муу сэтгэлээс ангижирч болох уу эсвэл түүнийг зөвхөн дарах уу гэсэн асуулт гарч байна. Сэтгэлийн өөрийнх нь мөн чанар тод гэрэл юм. Гаж үзэгдэл бол сэтгэлд оршдоггүй, харин түр зуурын буюу тохиолдлын үзэгдэл. Тийм ч учраас зайлуулж болдог. Хэрвээ уур, хорсол мэтийн сэтгэл нь сэтгэлийн өөрийн уг мөн чанар байсансан бол сэтгэл анхнаасаа хорсолтой байх болно. Гэхдээ угийн тийм биш учраас бид зөвхөн тодорхой тохиолдолд л уурладаг бөгөөд бусад тохиолдолд уур хүрдэггүй шүү дээ. Энэ нь хорслын ба сэтгэлийн мөн чанарыг гүн гүнзгий харах юм бол хоёулаа ухамсар боловч өөр хоорондоо ялгаатай гэдгийг илэрхийлж байгаа юм.
Хорслыг төрүүлж байгаа үндсэн нөхцөл нь юу вэ гэвэл энэ нь ямар нэгэн үзэгдлийг байгаа байдлаас нь хэтрүүлж муу муухай байна гэсэн нөхцөлд бий болдог. Иймд бидний уур хүрч байгаа үндэс нь бидний хүсч санасандаа хүрэхгүй байх явдал байдаг. Тийм ч учраас хорсол төрсөн сэтгэл нь зөв биш байдаг. Гэвч хайр энэрэл агуулсан сэтгэл бол бөх бат суурьтай байдаг. Тиймээс та нар нилээд урт хугацаанд бат бөх суурьтай сайн хандлагыг мэдэж авбал аяндаа муу хандлага чинь багасч эхлэнэ.

Хүний сэтгэл нь тэр чигээрээ гэрэл гэгээ, ухаан мэдлэгийн оршихуй учраас сэтгэлээ хөгжүүлбэл аажим аажмаар сайн хандлагыг хязгааргүй ихээр мэдэх болно. Бидний сэтгэл их юм тогтоож чаддаг гэдгийг хэн бүхэн мэддэг. Бага багаар нь ухаарсаар байгаад их юмыг мэддэг болдог. Өнөөдөр бид гайхалтай ихээр тогтоож чадахгүй ч гэлээ ухамсрын түвшин маань ихэссээр байгаа. Хэрвээ бид улам нарийн ширийн түвшингээ ашиглавал бүр ч ихийг мэдэх болно. Хүний сэтгэл гэгээрлийн мөн чанартай учраас юм бүхнийг мэдэх увидастай гэдэг. Гүн ухааны үүднээс энэ нь сайн хандлагыг хязгааргүй хөгжүүлж болно гэсэн үг.
Өдөр тутмын амьдралдаа өөрийн сэтгэлийн мөн чанарыг мэдэж түүн дээрээ төвлөрөх нь ач тустай байдаг. Үүний хэцүү тал нь бидний сэтгэлийг өөрсдийн маань бодлууд бүрхсэн байдаг. Тийм учраас урьд өмнө юу болсоныг бодохоо боль, ирээдүйд болох юмыг ч бодохоо боль. Өөрийнхөө сэтгэлээ ямар нэгэн бодлоос чөлөөтэй, тэр чигээр нь сул тавь. Сэтгэлээ өөрийнх нь төрхөөр байлгаад ажиглаад үз. Аажимдаа сэтгэл чинь тунгалаг ус шиг болно. Тэгээд ийм цэвэр сэтгэлээ өөрийн бодол хандлагад автуулахгүй цэвэр чигээр нь байлга. Өглөө эрт сэтгэл чинь сэрээд тунгалаг байх бөгөөд бүх эрхтэнийг бүрэн гүйцэд ажиллаж эхлээгүй байхад ийнхүү бясалгал хийхэд сайн байдаг. Урьд орой нь хэт их юм идээгүй, мөн хэт их унтаагүй байвал маргааш өглөө сэтгэл чинь хөнгөн хурц байдаг. Аажимдаа сэтгэл чинь тогтворжиж сэтгэх чадвар, ой чинь тод болно. Энэ дасгал тэр өдөртөө та нарын ухааныг соргог байлгаж чадаж байгаа эсэхийг ажигла. Үүний үр дүнд таны бодол санаа чинь тогтуун болж эхлэнэ. Ой ухаан чинь сайжрах тутам анхаарал чинь сайжирч аажмаар далд юмсыг үзэх увидас хөгжинө. Цаашдаа сэтгэл чинь улам хурц соргог болох тул та түүнийгээ өөрийнхөө дуртай салбартаа ашиглаж болно. Сайн муу аливаа юмыг бодож байдаг зуршил чинь ч аажмаар арилна.
Сансар огторгуй хэдий чинээ удаан үргэлжилнэ, хүмүүн төрөлхтөн хэдий чинээ удаан оршин тогтоно төдий чинээ миний бие сэтгэхүй ертөнц дээрх гай түйтгэрийг арилгахын тусын тулд амьдарсаар байх болов уу.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatur?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatur

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00