02/03/2026
"БАГШИЙН ТУСЛАХ" хөтөлбөр ( 3-р улирал 5 дахь 7 хоног)
Зөв хандлага сурагчдын холбооны гишүүд болох 7в ангийн сурагч Мишээл, Пүрэвдорж, Есөн-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Цэлмүүн, Түвшинбилэг нар 1, 3-р ангийн 6 бүлэгт багшийн туслахаар ажиллалаа.
Уг хөтөлбөрт тухайн сурагч багшийн өгсөн чиглэлийн дагуу:
1. Багшийн зааврын дагуу уншлага хийлгэх.
2. Сурагчдыг зохион байгуулж, зөв суухад нь анхаарч, завсарлагааны дэгт анхаарлаа.
3. Математикийн хичээлийн тараах материалыг сурагчдын дэвтэрт нааж, дасгал ажиллахад сурагч тус бүрт дэмжлэг өгөх.
4. Монгол хэлний хичээл дээр цээж бичгийн алдаа засах.
5. Үдийн цайнд ороход туслах гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
"Хандлагаараа манлайлъя."
ЗӨВ ХАНДЛАГА СУРАГЧДЫН ХОЛБОО